Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 9 1 0
Users Today : 129
Users Yesterday : 117
Total Users : 54910
Views Today : 204
Views Yesterday : 132
Spread the loveБид сүнстэй энэ махан бие бус. Бид харин махан биетэй сүнснүүд. Сүнсэнд оршин амьдрахад энэ махан бие хэрэггүй. Сүнсгүй биеийг цогцос гэдэг. Сүнс нь ухаан, оюун ухаан, мэдрэхүйг агуулах  жинхэнэ бодгаль. Сүнс хэзээ ч үхдэггүй, хэзээ ч хөгширдөггүй, байнгад бие даасан байдлаа хадгалагч. Сүнс бол бурханлаг. Бурханлаг гэдэг нь төгс оюун ухаантайгаас гадна мөнхийн аз жаргалтай байхыг хэлдэг.   Бидний бурханлаг шинж тэмдэг, мөн чанартай үл нийцэх учраас бид үхэл, уй гашуу, түгшүүр  зэрэгт   дургүй.   Сүнсний мөнхийн үйл нь Бүхний дээд бодгальд үйлчлэн зүтгэх  үйл . Магадгүй үүнийг хийхийг хүсэхгүй байж болох ч үүнээс өөр ямар ч зүйл бидэнд дотоод ханамжийг өгөхгүй. Бидний сүнсний хэрэгцээ бол хэн нэгэн, ямар нэгэн зүйлд үйлчлэн зүтгэх. Бидэнд хүсэл болон эрх чөлөө байдаг иймээс нэг бол Бурханд/Кришнад/ үйлчлэх эсхүл өөрдийгөө бүхний дээд хэмээн бодож түр зуурын хуурмаг /бурханлаг бус/ ертөнцөд үлдэх 2 сонголт бий. Хий хуурмаг амьдрал хэзээ ч бурханлаг аз жаргалыг бэлэглэхгүй. Гэвч түр зуурын энэ   материаллаг ертөнцөөс их зүйл хүлээх сүнснүүд
Spread the love Рагхунатха дас Госвами 1 Раса валита-мригакши-маули-маникйа-лакшмих Прамудита-мураваири-према-вапи-марали Враджа-вара-вришабханох пунйа-гирвана-валли Снапайату ниджа-дасйе радхика мам када ну   Марлын нүдэт  сайхан охидон титмийн гэрэл цацарсан сувд нь болсон Машид хөгжилтэй Бурхан Кришнын хайрын нууранд хөвөх хун нь болсон Вражийн эрхэм хаан Вришабханугийн тэнгэрийн орны ороонго  болсон Гайхамшигт үзэсгэлэнт Шри Радхика намайг хэдийд Өөрт нь зүтгэх боломжийг олгох вэ?   2 Спхурад-аруна-дукула-дйотитодйан-нитамба Стхалам абхи вара-кинчи-ласйам улласайанти Куча-каласа-виласа-спхита-мукта-сара-шрих Снапайату ниджа-дасйе радхика мам када ну   Ташаан дахь гэрэл цацарсан улаан өнгийн торгон дахь Дангинасан дуутай хонхнууд нь бүжиглэхийг ятган өдөөнө Энгэр түлхүү цээжиндээ хэлхээтэй сувдан зүүлттэй Эрхэм үзэсгэлэнт Шри Радхика намайг хэдийд Өөрт нь зүтгэх боломжийг олгох вэ?   3 Сарасиджа-вара-гарбхакхарва-кантих самудйат Тарунима-гханасарашлишта-каишора-сидхух Дара-викасита-хасйа-сйанди-бимбадхарагра Снапайату ниджа-дасйе радхика мам када ну   Үнэн том бадамлянхуа цэцгийн цоморлиг шиг Үнэр тансаг залуу насны тост рашаан шиг Улаахан бимбын уруулаараа зөөлнөөр инээмсэглэн байх Уран гоолиг Шри Радхика намайг хэдийд Өөрт нь зүтгэх боломжийг олгох вэ?   4 Ати-чатулатарам там канантар
Spread the love Энэтхэгийн ариун газруудын нэг болох Варшанд нэр алдартай зөнч Жагадиша Баба амьдардаг. Өдөр бүр түүн рүү олон тооны хүмүүс ирдэг: өдөр тутмын энгийн зөвлөгөө авах гэсэн тосгоны энгийн оршин суугчаас аваад өөрийн зурхайн тооцооллын үнэн худлыг шалгах гэсэн ойр орчмын зурхайчид ирнэ. Тэрээр хэрэгтэй гэсэн хүндээ эмчилгээний арга хэрэгслийг хэлэх нь бий. Мөн хүнд шүглэсэн ямар нэг нарийн биет буюу ад, албин буг зэтгэрийг хөөж тусладаг. Ингэхдээ тэрээр түүний дүрсийг эхлээд толинд харуулдаг байна. Тэр бас та урьд төрөлдөө чухам хэн байсан, ирээдүй хойчид таныг юу хүлээж байгаа, хэдэн жилийн хугацаа танд үлдээд байгаа зэргийг хэлж өгнө.  Ингээд зогсохгүй тэрээр, таны нас нөгчсөн төрөл төрөгсөд хаана төрсөн, хэрэв шаардлагатай бол тэдэнд хэрхэн туслах тухайг ч хэлж өгдөг. Хальж одсон төрөл төрөгсдөөс зарим нэг нь ангижрал гэгээрлийг олж, бурханы оронд хүрсэн байх нь ч бий гэнэ. Мөн түүнчлэн тэрээр хэрхэн яаж бурханлагаар өсөх тухай зөвлөгөөг өгдөг: хэн нэгэнд нь аль болох их хэмжээгээр чаринамрита(ариуссан ус)
Spread the loveБурхан Кришна манай материаллаг орчлонг бүтээгч Брахмад Өөрийн эгнэшгүй Дээд байр суурийг нотлон харуулсан тухай түүх …. Виража голын нэг эрэг дээр бурханлаг тэнгэр гэж нэрлэгддэг хязгааргүй, цэнгэлээр дүүрэн, мөнхийн байгаль оршин байдаг ба энэ нь бурханлаг хаант улс буюу Бурханы эзэнт улс юм. Бурханлаг гаригуудыг Ваикунтхууд гэж  нэрлэдэг. Учир нь тэнд харамсал, гашуудал, айдас хүйдэс үгүй. Тэнд бүх зүйл мөнх. Тооцооллоор бурханлаг ертөнцөд Дээд Бурханы эрчмийн дөрөвний гурав оногддог ба харин материаллаг ертөнцийн хувьд тэрээр Түүний эрч хүчний дөрөвний нэг хэсгийг эзэлдэг гэж ярьдаг. Гэвч хэн ч дөрөвний гурав гэдэг нь чухам юу болохыг хэн ч ойлгож чадахгүй. Учир нь тэр ч байтугай дөрөвний нэг хэсгийг эзэлдэг энэ материаллаг орчлонг ч дүрслэн өгүүлэх боломжгүй. Кришнагийн эрч хүчний энэхүү дөрөвний нэг хэсгийн тухай Санатана Госвамид тайлбарлахыг оролдон Чаитанйа Махапрабху Шримад-Бхагаватамд өгүүлэгдсэн нэгэн тохиолдлыг ярив. Нэгэн удаа энэ орчлонгийн эзэн Брахма Дваракад заларч байсан Кришна тийш зорин ирсэн. Брахмаг Кришнагийн ордон тийш ойртон ирэх үед хаалгач нь Кришнад Түүн
Spread the loveСудар бичгийн ишлэлээс Үнээг хайрлан хамгаалах нь хамаг дэлхийн бурханлаг болон материаллаг түвшний уналт доройтлоос хамгаалах цорын ганц хамгийн чухал арга зам юм. Үнээг зүгээр л өсгөн үржүүлж хайрлан гамнаснаар ямар нэгэн нэмэлт чармайлтгүй бурханлаг үр ашгийг олж авч болдог. Учир нь үнээ бол бүхний дээд бодгаль Шри Кришнад брахман мэт үнэлэгдэж хайрын татдаг ажээ. Сударт : Намо брахманая девая го брахмана хитай ча жагад дхитаяа кришнаяа говиндая намо намах  “Хайрт бурхан минь, та бээр үнээ болон брахманад төдийгүй бүхий л амьд оршнолуудад сайн сайхныг хүсэгч билээ. /Вишну пурана 1.19.65/” Бурхан Кришна, Бүхний Дээд Бодгал нь брахманы соёл болон үнээг бүхнээс илүү хамгаалагч билээ. Уг бодгалиудыг үл ухамсарлан, үл хүндлэх аваас хэн бээр бурхныг үл ухаарч чадна мөн уг  мэдлэгийг үл агуулах аваас   хэн нэгний үйлдэн буй буянлаг болон хүмүүнлэг үйл нь амжилтанд хүрдэггүй. Үхэрчид болон үнээдэд Кришна бол хамгийн сайн найз нь. Түүний Гокулад өрнүүлэх  зугаа цэнгэл нь үнээд болон  брахмануудад үргэлж аз жаргалыг бэлэглэдэг.  Үнэндээ брахманы баяр цэнгэл нь үнээдээс
Scroll to Top