Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 4 3 3
Users Today : 15
Users Yesterday : 96
Total Users : 54433
Views Today : 18
Views Yesterday : 99
[site_reviews_form]
Spread the love

Нэгэн хос шинэ байранд нүүн оржээ. Эхнэр нь өглөө дөнгөж сэрээд цонхоороо эргэн тойрныг нүд гүйлгэн хараад, хөрш эмэгтэй нь цагаан хэрэглэлээ хатаахаар өлгөж байгааг ажиглав.

-Түүний цагаан хэрэглэлээ угаасныг хар даа, ямар бохир юм бэ?  – гэж тэр нөхөртөө хандан хэлэв.

Харин энэ үед нөхөр нь сонин уншаад, эхнэртээ төдийлөн анхаарал хандуулсангүй.

-Магадгүй түүний саван нь муухан байсан байх эсвэл тэр эмэгтэй юмаа сайн угааж чаддаггүй ч юм бил үү. Угааж сурах л хэрэгтэй дээ!  – гэж хайнгадуухан өчив.

Хөрш эмэгтэй нь цагаан хэрэглэлээ тохох бүрд эхнэр нь цагаан хэрэглэлийнх нь бохир завааныг гайхан дуу алдана.

Нэгэн сайхан өглөө эхнэр нь цонхоороо хараад мөн л дуу алдав гэнэ:

-Пөөх! Өнөөдөр түүний цагаан хэрэглэл их цэвэрхэн болчихжээ. Эцэст нь хөрш маань ингэж нэг угааж сурах гэж !

-Яг ч тийм бишээ, өнөө өглөө би эрт босоод, цонхоо угаасан юм л даа, – гэж нөхөр нь хэлжээ.

Бэлтгэсэн: Балабхадра дас

Spread the loveНэгэн хос шинэ байранд нүүн оржээ. Эхнэр нь өглөө дөнгөж сэрээд цонхоороо эргэн тойрныг нүд гүйлгэн хараад, хөрш эмэгтэй нь цагаан хэрэглэлээ хатаахаар өлгөж байгааг ажиглав. -Түүний цагаан хэрэглэлээ угаасныг хар даа, ямар бохир юм бэ?  – гэж тэр нөхөртөө хандан хэлэв. Харин энэ үед нөхөр нь сонин уншаад, эхнэртээ төдийлөн анхаарал хандуулсангүй. -Магадгүй түүний саван нь муухан байсан байх эсвэл тэр эмэгтэй юмаа сайн угааж чаддаггүй ч юм бил үү. Угааж сурах л хэрэгтэй дээ!  – гэж хайнгадуухан өчив. Хөрш эмэгтэй нь цагаан хэрэглэлээ тохох бүрд эхнэр нь цагаан хэрэглэлийнх нь бохир завааныг гайхан дуу алдана. Нэгэн сайхан өглөө эхнэр нь цонхоороо хараад мөн л дуу алдав гэнэ: -Пөөх! Өнөөдөр түүний цагаан хэрэглэл их цэвэрхэн болчихжээ. Эцэст нь хөрш маань ингэж нэг угааж сурах гэж ! -Яг ч тийм бишээ, өнөө өглөө би эрт босоод, цонхоо угаасан юм л даа, – гэж нөхөр нь хэлжээ. Бэлтгэсэн: Балабхадра дас Post Views: 25
Scroll to Top