Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 5 1 4
Users Today : 34
Users Yesterday : 36
Total Users : 30514
Views Today : 46
Views Yesterday : 44

“Алтан эриний гэгээ” сонины шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Та сониноо сонин борлуулах цэгүүдээс болон 11-р хороололд байрлах ведийн цагаан хоолны Говинда кафегаас (Хэвлэлийн хүрээлэнгийн урд талд) худалдан авч уншиж болно.

Мөн манай нийтийн хэвлэл захиалгад орсон бөгөөд та бүхэн сониноо Монгол Шуудангийн 109011  индексээр захиалан уншаарай.

Бясалгал, гэгээрэл, танин мэдэхүйн “Алтан эриний гэгээ” 4 дэхь дугаар хэвлэгдэн гарлаа. Та манай сониныг Улаанбаатар хотын бүх цагаан хоолны газрууд болон 3, 4р хорооллын бүх сонин борлуулах цэгүүд, Бөмбөгөр, Багшийн дээд борлуулах цэгээс, бясалгалын төвүүдээс худалдан авч уншиж болно.

Утас: 99786426

           98657256

           99721212

 

Э.майл хаяг: bhadra_mon@yahoo.com

Мөнгийг дурын гариг өгч болно.

Нарнаас эхлэе. Би ямар нэг компаний захирал, эсвэл их хурлын гишүүн, эсвэл конгрессын гишүүн, эсвэл сенатор байлаа гэе. Суудалд суулаа, орлого мөнгө ирлээ. Суудал буюу албан тушаал нь Нарны мөнгө юм.

“Би их хурлын гишүүн болмоор байна. Буйдан дээр суугаад л юу ч хийхгүй” гэж хүн боддог. Тэр юу ч хийхгүй гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ бол зүгээр л тэрхүү буйданд хүрэхийн тулд маш олон зүйлийг хийх хэрэгтэй байдаг. Нар бол байр суурь юм. Хотын дарга боллоо, баяжлаа. Хотын дарга болоогүй бол баян болохгүй.

Сар. Зочид буудал, ресторан гэх мэтийг удирддаг хүмүүс байдаг даа. Тэдний орлого Сараар дамжин ирж байна гэсэн үг.

Ангараг. Бүхий л цэрэг дайны үйл хэрэг, хамгаалалтын ажил, бүтэц зохион байгуулалт, спорт.

Буд. Банк, трейдер, бирж, хөрөнгө оруулагчид. Яагаад Будыг мөнгөний гариг гэдэг вэ? Яагаад гэвэл мөнгө өөрөө, валют өөрөө Будтай шууд холбоотой.

Бархасвадь. Лекц, сургалт, боловсрол мэдлэг. Мөнгө орлого эндээс ирдэг.

Сугар. Загвар өмсөгчид, гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүд, жүжигчид. Сугар нь гоо үзэсгэлэнтэй. Хүн бүгд л түүнд бэлэг өгөх агаад түүнд бүх зүйл байдаг. Мөн түүнийг шилдэг дүрд тоглохыг урина. Хэрэв Сугар нь зүгээр л энгийн бол тэр хүн загвар зохион бүтээгч, загвар өмсөгч эсвэл гоо сайханы салонд ажиллах боломжтой. Сугар нь үнэртэн болон үнэртэй усыг хариуцдаг. Сугарын орлого ийм маягаар ирдэг.

Санчир. Энэ нь хүнд хэцүү хөдөлмөр, бүтээгч, ажиллах хүчийг илэрхийлдэг. Раху нь гэмт хэрэг, Кету нь нууцлаг үйл, тоглоомын бизнес, тусгай үүрэгт ажил гэх мэт.

Өөрөөр хэлбэл эндээс үзвэл орлого мөнгө нь бүхий л гаригсаар дамжин ирдгийг та харж болно. Гэвч мөнгө өөрөө Буд юм.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Нэгэн удаа Шрила Прабхупада санкиртаны нэгэн чин бишрэлтэнд хандан: “Тэр ч байтугай чи нас нөгчих мөчдөө Кришнагийн тухай дурсан санаж чадахгүй байлаа ч чи өөрийн бүх амьдралаа Чайтанья Махапрабхугийн үүрэг зорилгын тулд зориулсан бол Чайтанья Махапрабху өөрөө биечлэн нас нөгчих мөчид тань чам дээр ирэх болно. Тэгээд Тэрээр чиний чихэнд маха-мантраг хашгирах болно.

Тэр ч байтугай хэрвээ чи өөрийнхөө чихийг гараараа таглаад, сонсохыг хүсэхгүй байх аваас, ямар нэг байдлаар худал хуурмагийн нөлөөнд орж, “би сонсмооргүй байна” гэж хэллээ ч Махапрабху гарыг тань шүүрэн авч, чихнээс тань холдуулаад(Чайтанья Махапрабху их хүчирхэг гартай шүү) чихэнд чинь хашгирна”.

Ийм учраас бид хэт их санаа зовниод байх ёсгүй. Бид мэдээж хэрэг өөрсдийн зүгээс шаардлагатай бүхий л хүчин чармайлтуудыг гаргах ёстой. Гэхдээ эцсийн эцэст ямар нэг зүйл дутагдах аваас Кришна тэр дутууг тань маш хялбархнаар нөхөж өгөх болно.

Шрила Бхактивайбхава Свами. Бхагавад-гитагийн 5.5р шүлгээр хийсэн лекцээс. 2006.12.12

Эрчүүдийн эрүүл мэнд юу юунаас илүүтэй мэдрэлийн төлөв байдлаас ихээхэн хамаардаг. Эрчүүдийн мөн чанар нь өөрөө халуун чанартай (Нар). Тиймээс эрчүүд өөрсдийн ухаан санаагаа хөргөж байх зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл эрчүүдийн хувьд эрүүл байхад хөргөх чанартай үйл нэн чухал гэсэн үг.

  • хатуу юман дээр унтах
  • энгийн бүдүүн бараг хувцас өмсөх
  • хүйтэн усанд өглөө, оройд орох
  • өөр бусад тэвчил хатамжлалуудыг хийх
  • үе, үе мацаг барих, өлсөх, цангах
  • үе үе хорио цээрийг сахих
  • түүхий хоол идэх (салат, шинэ ногоо гэх мэт)
  • төвлөрөл бүхий биеийн хүчний ачаалал авах (йог, хөнгөн атлетик, барилдаан, гүйлт, гантель өргөх гэх мэт)
  • мэдрэхүйн үйл хэрэгт татагдан, автахгүй байх

Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд харин эсрэгээрээ, дулаан байгаа эсэхээс хамаардаг. Учир нь тэдний үндсэн мөн чанар нь хүйтэн(Сар). Хэрэв эмэгтэйчүүд сэрүүн мөн чанартай үйлүүдэд хэт автах аваас өөрсдийн дааврын системээ алдагдуулах эрсдэлтэй. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд мэдрэлийнхээс илүүтэй дааврын системийн тэнцвэрт байдал дээр суурилдаг. Ийм учраас тэд дулаацуулах мөн чанартай үйлүүдийг хийж байх хэрэгтэй. Аль болох их хайрыг, энхрийллийг өгөх гэх мэт.

  • эмэгтэйчүүдийн ор дэр, зөөлөн байх ёстой ба цагаан хэрэглэл нь мөн уян зөөлөн байх ёстой.
  • хүйтэн усанд хэт их орж болохгүй (болж өгвөл бүлээн халуун, хүйтэвтэр шүршүүрт орох нь сайн).
  • хоол нь халуун байх ёстой ба зөөлхөн болгосон байх ёстой.
  • эмэгтэйчүүдэд амттан зүгээр л зайлшгүй шаардлагатай
  • тэдний хувцас нь хүрэхэд тааламжтай, зөөлхөн нарийн ширхэгтэй даавуугаар хийгдсэн байх ёстой.
  • эмэгтэйчүүд зүгээр л өөрийгөө тойруулан гоё сайхан зүйлсээр хүрээлэгдэх зайлшгүй шаардлагатай
  • гоё сайхан хөгжим сонсох (байгалийн дуу чимээ, тааламжтай бурханлаг дуу хөгжим)
  • эргэн тойрныхондоо хайр ба дулааныг бэлэглэдэг, бүгдэд санаа тавьж, бүгдийг хооллодог байх хэрэгтэй.
  • мэдрэхүйг баярлуулах үйлийг аль болох хийх, жишээ нь урлаг сонирхох, эмэгтэй найзуудтайгаа дотноор харилцан ярилцах гэх мэт
  • биеэ аль болох эрхлүүлэх: массаж, маникюр хийлгэх гэх мэт
  • биед ачаалал өгөх бүхий л үйлүүдээс эмэгтэйчүүдэд бүжиг хамгийн тохиромжтой. үүнийг эмэгтэйчүүдийн йог ч гэж нэрлэх нь бий. Мөн усанд сэлэлтээр болон гүйлтээр хичээллэх, дугуй унах гэх мэт зүйлсийг хийж болно. Гэхдээ энд нэг чухал зүйл бий. Энэ бүгдийг сэтгэл ханамжтайгаар хийдэг байх хэрэгтэй ба эдгээр нь тааламжийг авч ирдэг байх ёстой. Ямар ч хүчлэг байх ёсгүй, ялангуяа сэтгэл зүйн хувьд .

Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Scroll to Top