Spread the loveОлзны үндэс нь буян ном Олхио атаархал түүний дайсан Олзны үндсийг орхиж огоорсон Олиггүй зандаа л хилэгнэвэл таарна Буруу гажуу урьдын үйлээ Гэмшиж залруулж явахын оронд Буяны үрээ эдлэгч нэгэнд Тэнсэж атаархах даанч зохисгүй Тэнд хүн зовлоо гэхэд Энд чиний жаргал нэмэгдэх үү Атаархсан зоргоор чи баяжиж Хараалгасан зоргоор тэр ядуурах уу? Хүний жаргалаар зовлон хийж Хүний зовлонгоор жаргал хийвэл Хүй орчлонд түүнээс илүү Түй гутамшиг хаанаас байх вэ? Алдар нэр, аядуу магтаалаар Алд бие тэнхээжих нь үгүй Амьдрах нас уртсах нь үгүй Алсын буян ч арвижих нь үгүй Амин хувьд ч шимгүй түүнийг Амиа алдтал юунд хөөцөлдөнө. Аярах сэтгэлийн жаргал гэвээс Алтанд дурлаж, архинд донтох ч ялгаа юун. Хайран амьдралаа дэнчин тавьж Хаан алдрыг оллоо ч гэсэн Өнхөрсөн толгой түүнийг сонсох уу, Өнгөрсөн сүнс түүгээр хооллох уу? Элсээр барьсан тоглоомон гэрээ Эвдрэх цагт нялхас айдаг Эгшиг магтаал замхрах цагт Энэлэх сэтгэл минь нялхсаас өөрцгүй. Найраг үгс амьгүй тул Намайг магтах сэтгэл
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
5
8
0
Users Today : 98
Users Yesterday : 99
Total Users : 57580
Views Today : 113
Views Yesterday : 112
Spread the loveХүслийн зоргоор мунхарч явбал Хүмүүн заяа балрах болно Шуналын эрхээр шуударч явбал Шулмын үүд нээгдэх болно. Нүгэл гэмээ нь нүглээс айлгүй Нүдэн балай зүтгэн явж, Элэг доогоос ч эрээлэх нь үгүй Элий балай донслон явж, Амь биеэ золиод ч хамаагүй Амраг түүнээ тэврэе хэмээн, Алт мөнгөө шавхаад ч хамаагүй Амтат жаргалыг эдэлье хэмээн Араг яс тэвэрсэн төдийгөө Амьд явсны гавьяа гэх үү? Өөрт хамаагүй бусдын биеийг Өмчилж сууснаа олз гэх үү? Гивлүүр хөшгийг нь ярах төдийд Гэрэвшин ичингүйрэх бүсгүйг хараад Хаалт бүгдий нь тайчих хүсэлд Хамаг бие чинь шатдаг хирнээ, Хэзээ нэгтээ хүүрийн газар Хянгар хошуут тасын өмнө Өвч бие нь ярагдахын цагт Өлөн нүд чинь далдирах бус уу. Өрөөл бусдын харцнаас хүртэл Өрсөж харамлаж явсан түүгээр чинь Өдийн хойно шувуу хооллоход Өмчирхөж харамлах сэтгэл чинь хаачаав. Мах, цусан тулам болохоороо л Махчин амьтны хоол биз ээ, Цэцгэн эрхи, зандан сүрчгээр Чимэн хөөрцөглөх хэрэг юун. Хөшиж хэвтэх хүүрийг хараад Хүйдэс айдас болдог хирнээ
Spread the loveТойруу замаар олон хоног Туйлж явна уу өөрөө мэд Уулын жимээр цөөхөн хоног Уйлж давна уу өөрөө мэд Харанхуй ойгоор олон хоног Галгиулж явна уу өөрөө мэд Хадтай уулаар цөөхөн хоног Халгаж туулна уу өөрөө мэд Хөлгүй далайгаар олон хоног Хөвж явна уу өөрөө мэд Хөлөг онгоцоор цөөхөн хоног Сэлж гарна уу өөрөө мэд Цэцэгт талаар олон хоног Цэнгэж явна уу өөрөө мэд Бэрх жимээр цөөхөн хоног Бэргэж явна уу өөрөө мэд Тайгын нуруугаар олон хоног Тааваараа явна уу өөрөө мэд Шивээ жимээр цөөхөн хоног Ширвээтэж туулна уу өөрөө мэд Тойруу хол зам чинь Тоймгүй зугаа олонтой Хавханд хөлөө гишгэвэл Гарах арга муутай Урт холын зам чинь Ужиг цэнгэл олонтой Урхинд хөлөө гишгэвэл Мултрах арга муутай Уулын өндөр жим чинь Уршигт зовлон олонтой ч Зорьсон бүхнээ бодохоор Зогсох газар багатай Хадтай өндөр жим чинь Харшлах зовлон олонтой ч Өмнөх зорилгоо бодохоор Үдлэх газар багатай 2013-01-13 Балабхадра дас
Spread the loveӨнө эртийн шүтээнээ өршөөлгүй булсан Өмнийн нүглээ хэрхэн цагаатгах билээ хэмээн Хамаг амьтны явдлыг хурц мэлмийдээ толилсон Хаста мэргэн одноос залбирал үйлдэн асуулаа Од өгүүлрүүн: Наран ганжиртай ариун сүмийн дотор Наян тохой Жанрайсэг амирлангуй заларч Ном, бурханаа шүтсэн бум олон хуврага Найман дацанд хурж байсан нь саяхаан Цамын бүжгийн цацал түргэн хөдөлгөөн Цахиурын оч шиг цахилан цахилан өнгөрч Цахир бишгүүр, бүрээний хүнгэнэх дуун Цагийн чанадаас бүдэгхэн сонсдох нь юу вэ? Он оны тортог тоосонд дарагдаж Орвонгоороо устсан дуган хийдээ үгүйлнэ үү ? Орхимжтой чигээрээ орчлонгийн нарнаас алдарч Оргүй хоосонд шингэсэн хувилгаан хутагтаа үгүйлнэ үү? Богдын хүрээ одсон мянган бээрийн харгуй Босоогоороо бус, сунаж, мөргөн туулж Овоо тахилгат нутгаа алд биеэрээ төөлсөн Олон олон сүсэгтний бодь сэтгэлийг үгүйлнэ үү? Сонсохын төдий харахын сэтгэл үүдэх найрагт эгшиг Харахын төдий бишрэхийн сэтгэл үүдэх наран сүм Нурман дундаа заларсан их бурхдын дүр Нулимс шиг цуварсан он жилийг нэхэн дуудна Ариун тансаг цаглашгүй бурханы номыг Алгаан сайтар
Spread the love Чулуун баганан дотороос илрэн тодорсон бурхан минь Чин бишрэлт хүүхдүүдээ хамгаалан байдаг бурхан минь Эрдэнийн чамин зүүлтээр цээжээ гоёсон бурхан минь Эрхэмсэг үзэсгэлэнт дүрээрээ зүрхэнд залрагч бурхан минь Харанхуйг сарниагч гэрлээрээ орчлонд нэвчсэн бурхан минь Хамгийг баясгагч нэрээрээ ертөнцөд алдаршсан бурхан минь Энрэн нигүүлсэхүйн сэтгэлийг өвөрлөн ирсэн бурхан минь Эргэх дэлхийн номлолыг засан чиглүүлсэн бурхан минь Алтлаг шаргал өнгөтэй ариун гэгээн бурхан минь Амраг хайртын дүрдээ хувилан заларсан бурхан минь Цагаан морь хөлөглөн ирэх цайлган сэтгэлт бурхан минь Цадиггүй буруу аашлагчдыг шийтгэн цээрлүүлэх бурхан минь Бүхний хайрыг татагч чанадад залрах бурхан минь Бүжиглэн дэгдэх өлмий нь бадамлянхуай бурхан минь Улиран солигдох эрин галвуудын Учир зангилаа бурхан минь Сумъяажавын Мөнхсайхан