Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 5 2 4
Users Today : 42
Users Yesterday : 99
Total Users : 57524
Views Today : 49
Views Yesterday : 112
Spread the loveБид сүнстэй энэ махан бие бус. Бид харин махан биетэй сүнснүүд. Сүнсэнд оршин амьдрахад энэ махан бие хэрэггүй. Сүнсгүй биеийг цогцос гэдэг. Сүнс нь ухаан, оюун ухаан, мэдрэхүйг агуулах  жинхэнэ бодгаль. Сүнс хэзээ ч үхдэггүй, хэзээ ч хөгширдөггүй, байнгад бие даасан байдлаа хадгалагч. Сүнс бол бурханлаг. Бурханлаг гэдэг нь төгс оюун ухаантайгаас гадна мөнхийн аз жаргалтай байхыг хэлдэг.   Бидний бурханлаг шинж тэмдэг, мөн чанартай үл нийцэх учраас бид үхэл, уй гашуу, түгшүүр  зэрэгт   дургүй.   Сүнсний мөнхийн үйл нь Бүхний дээд бодгальд үйлчлэн зүтгэх  үйл . Магадгүй үүнийг хийхийг хүсэхгүй байж болох ч үүнээс өөр ямар ч зүйл бидэнд дотоод ханамжийг өгөхгүй. Бидний сүнсний хэрэгцээ бол хэн нэгэн, ямар нэгэн зүйлд үйлчлэн зүтгэх. Бидэнд хүсэл болон эрх чөлөө байдаг иймээс нэг бол Бурханд/Кришнад/ үйлчлэх эсхүл өөрдийгөө бүхний дээд хэмээн бодож түр зуурын хуурмаг /бурханлаг бус/ ертөнцөд үлдэх 2 сонголт бий. Хий хуурмаг амьдрал хэзээ ч бурханлаг аз жаргалыг бэлэглэхгүй. Гэвч түр зуурын энэ   материаллаг ертөнцөөс их зүйл хүлээх сүнснүүд
Spread the loveБурхан Кришна манай материаллаг орчлонг бүтээгч Брахмад Өөрийн эгнэшгүй Дээд байр суурийг нотлон харуулсан тухай түүх …. Виража голын нэг эрэг дээр бурханлаг тэнгэр гэж нэрлэгддэг хязгааргүй, цэнгэлээр дүүрэн, мөнхийн байгаль оршин байдаг ба энэ нь бурханлаг хаант улс буюу Бурханы эзэнт улс юм. Бурханлаг гаригуудыг Ваикунтхууд гэж  нэрлэдэг. Учир нь тэнд харамсал, гашуудал, айдас хүйдэс үгүй. Тэнд бүх зүйл мөнх. Тооцооллоор бурханлаг ертөнцөд Дээд Бурханы эрчмийн дөрөвний гурав оногддог ба харин материаллаг ертөнцийн хувьд тэрээр Түүний эрч хүчний дөрөвний нэг хэсгийг эзэлдэг гэж ярьдаг. Гэвч хэн ч дөрөвний гурав гэдэг нь чухам юу болохыг хэн ч ойлгож чадахгүй. Учир нь тэр ч байтугай дөрөвний нэг хэсгийг эзэлдэг энэ материаллаг орчлонг ч дүрслэн өгүүлэх боломжгүй. Кришнагийн эрч хүчний энэхүү дөрөвний нэг хэсгийн тухай Санатана Госвамид тайлбарлахыг оролдон Чаитанйа Махапрабху Шримад-Бхагаватамд өгүүлэгдсэн нэгэн тохиолдлыг ярив. Нэгэн удаа энэ орчлонгийн эзэн Брахма Дваракад заларч байсан Кришна тийш зорин ирсэн. Брахмаг Кришнагийн ордон тийш ойртон ирэх үед хаалгач нь Кришнад Түүн
Spread the love Судар бичгийн ишлэлээс Үнээг хайрлан хамгаалах нь хамаг дэлхийн бурханлаг болон материаллаг түвшний уналт доройтлоос хамгаалах цорын ганц хамгийн чухал арга зам юм. Үнээг зүгээр л өсгөн үржүүлж хайрлан гамнаснаар ямар нэгэн нэмэлт чармайлтгүй бурханлаг үр ашгийг олж авч болдог. Учир нь үнээ бол бүхний дээд бодгаль Шри Кришнад брахман мэт үнэлэгдэж хайрын татдаг ажээ. Сударт : Намо брахманая девая го брахмана хитай ча жагад дхитаяа кришнаяа говиндая намо намах  “Хайрт бурхан минь, та бээр үнээ болон брахманад төдийгүй бүхий л амьд оршнолуудад сайн сайхныг хүсэгч билээ. /Вишну пурана 1.19.65/” Бурхан Кришна, Бүхний Дээд Бодгал нь брахманы соёл болон үнээг бүхнээс илүү хамгаалагч билээ. Уг бодгалиудыг үл ухамсарлан, үл хүндлэх аваас хэн бээр бурхныг үл ухаарч чадна мөн уг  мэдлэгийг үл агуулах аваас   хэн нэгний үйлдэн буй буянлаг болон хүмүүнлэг үйл нь амжилтанд хүрдэггүй. Үхэрчид болон үнээдэд Кришна бол хамгийн сайн найз нь. Түүний Гокулад өрнүүлэх  зугаа цэнгэл нь үнээд болон  брахмануудад үргэлж аз жаргалыг бэлэглэдэг.  Үнэндээ брахманы баяр цэнгэл нь
Spread the love – Дамодар бурхны сар Карттика сарын лаан өргөл   Чатурмасья нь 4 сарын турш  энэтхэгт борооны болон намрын улирлын  туршид үргэлжилдэг. Тус сард вайшнавууд буюу бишрэлтэнгүүд Бурхныг баясгахын тулд тодорхой тэвчил хатамжлалыг үйлддэг. Уламжлал ёсоор номлогчид болон аялан явах багш нар энэ хугацаанд номлол хийхээ зогсоодог. Одоо үед энэ саруудад  тодорхой хэм хэмжээнд  л хоол идэхийг хүлээн зөвшөөрдөг. Чатурмасын сүүлийн сарыг Карттика гэж нэрлэдэг ба вайшнавуудын хувьд хамгийн ариун сар юм. Карттика сарын үед Дивали болон Говардхана Пужа гэсэн 2 үндсэн фестивал болдог. Саччидананда Свами Махараж Харе Кришна хөдөлгөөний  номлогч багш Карттика сарын талаар: Аравдугаар сараас арван нэгэн сарын хооронд үргэлжлэх /сарны тооллоор/ Карттика сарын үед бишрэлтэнгүүд Бурхан Кришна болон Шримати Радхарани /Бурхан Кришнагийн мөнхийн гэргий/  нарын ариун гэгээн нэр алдар : Харе Кришна Харе Кришна Кришна Кришна Харе Харе/ Харе Рама Харе Рама Рама Рама Рама Харе Харе тарнийг уншин өдөр тутмын үйлээ зориулдаг. Уг мантраг хаана ч уншиж болох ба “ Бурханы эрчим  /Радха/, Бурхан /Кришна/ минь намайг
Spread the love Бяцхан Шраван эмээгийнхээ хажууд зогсоод урд хашааны зэрлэг өвсийг хичээнгүйлэн зулгааж байгааг нь харж байв. Хүү өвөө эмээтэйгээ Лондонгоос ирснээс хойш өдөр бүр л ийм ажил хийж байгаа. Тэр одоо таван настай бөгөөд өвөө эмээтэйгээ байх дуртай. Мэдээж хэрэг Камакши, Вишванатан хоёрт ч бяцхан хүүтэй хамт байх нь таалагддаг.Вишванатан пурануудаас үлгэр уншиж өгөхөд хүү зөвхөн түүнийг нь сонсох гэж төрсөн юм шиг анхааралтай сонсоно. Камакши түүнийг үдэш бүр сүм рүү дагуулж явна. Хүүд сүмийн аварга том барилга, пракарамууд, бас прасад, цэцэгс, камфорын үнэр бүгд таалагддаг. Тэр шүтээн бүртэй ярьж, лам нарын тарни уншихыг сонсоно. Хүү Кумбаконамын ойролцоох энэ тосгонд хоёр долоо хоног саатаад эцэг эхтэйгээ Чиннай руу ээжийнхээ аав ээж дээр очоод дараа нь Лондон руу нисэх ёстой байлаа. Энд байх үеэр нь Кришнагийн Жаяанти болж таарлаа. Камакши амттай хоолнууд бэлтгэж, Вишванатан Бурхан Кришнагийн түүхээс өчнөөн цагаар хүүрнэж байлаа. Эмээ нь савнуудаа прасадаар дүүргэж байгааг харчихаад ухаангүй хайртай өвөө дээрээ буцаад
Scroll to Top