Spread the loveБидний зүрхэнд Гималайн уулс шиг асар их бохир бузар хуралдан хуримтлагдсан. Үүнийг яаж цэвэрлэх вэ? Цэвэрлэх ямар нэг арга байна уу? Магадгүй хэн нэг эрдэмтэн зүрхийг тань цэвэрлэх хэрэгсэл өгөх болов уу? Тэд гэдэс дотрыг угааж цэвэрлэж чадах ч зүрхийг чинь цэвэрлэж чадна гэж үү? Үүнийг хэрхэн хийхийг тэд мэдэхгүй. Харин садху нар үүнийг мэддэг. Бхагаватам сударт, кришна-санкиртаны ачаар зүрх олон олон лакх амьдралын туршид хураан хуримтлуулсан материаллаг бохир бузар болгоноос ариусан цэвэрлэгдэх боломжтой хэмээн айлдсан. Тэр цагт л бхакти өсч хөгждөг. Шрила Гоур Говинда Свами, Маяпур. 1993 он (Лакха – Нэг зуун мянга 100 000 Кришна-санкиртан –Дээд Эзэн, Кришнагийн ариун нэрийг олноороо хамтран дуулах үйл ) Бэлтгэсэн: Балабхадра дас
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
4
9
8
Users Today : 16
Users Yesterday : 99
Total Users : 57498
Views Today : 22
Views Yesterday : 112
Spread the loveГонконгийн мал нядалгааны газруудын нэгэн дээр ердийн л нэг ажлын өдөр үргэлжилж байлаа. Гэтэл нядлуулах ээлжээ хүлээж байсан нэгэн бух гэнэт өвдөг дээрээ сөхрөн унаад уйлж гарчээ. Энэхүү уйлагч бухын түүх нядалгааны газрын ажилчид тэр том сүрлэг амьтныг нядлах цех рүү хөтлөх үед болсон байна. Тэднийг цех рүү дөхөн ирэх үед бух гэнэт урд хоёр хөлөө нугалан сөхрөн унасан ба нүднээс нь нулимс яг л үерийн ус шиг асгарч байсан аж. “Бухыг нүдэндээ айдас, гунигтайгаар уйлж байхыг хараад би бүр дагжтал чичирч эхлэсэн. Тэгээд би бусад ажилчдыг дуудсан бөгөөд тэд ч энэ явдлыг хараад маш ихээр алмайран гайхацгаасан. Бид бухыг татаж, чангааж, чирж, гулдарч, түлхсэн боловч тэр огт хөдлөхийг хүсэхгүй байлаа. Тэр бух зүгээр л хэвтчихээд, уйлаад л, уйлаад л байсан. Тэр үед миний бүх биений шар үс өөрийн эрхгүй боссон шүү. Тэр бух яг л хүн шиг аашлаж, аяглаж байсан болохоор арга ч үгүй бизээ. Хэрхэхээ мэдэхээ больсон бид бие биен
Spread the loveКуба Улсад үнээг алах хориотой! Үнээг алсан эдгээдэд хүн алснаас илүү буюу шоронд 15 жил хорих ял оноодог. Куба улсын үнээнүүд зөвхөн сүү саахад ашиглагдаж, байгалийнхаа үхлээр үхнэ. Ресторануудад үхрийн мах байх боловч түүнийг АНУ-аас экспортолдог. Кубын бүх үнээ улсад харьяалагддаг бөгөөд тэднийг хүчирхийлж алахаас төр засаг нь хамгаалдаг. Өөр нэг гайхалтай зүйл бий. АНУ өөртөө таалагдаагүй дэглэмийг дэлхийн хаа ч байсан хялбар өөрчилдөг бол хажуухандаа байгаа Кубыг яаж ч чадахгүй хэдийнээ 60 жил болж байна. Харин түүний солигдошгүй удирдагчийн амь нас 300 удаагийн халдлагад өртөж байсан хэдий ч одоо 90 наслана хэмээн сэтгэж суугаа. Эх үүсвэр http://uduba.com/2581799/kto-berejet-korov-togo-berejet-bog Орчуулсан: Б.Баярсайхан
Spread the love Жунагадхийн хөдөө аж ахуйн их сургуулийн судлаачид (энэтхэгийн Гужарат муж) гир үүлдрийн үхрүүдийн шээсэнд алт байгааг олж илрүүлсэн тухай Indian Express сайт мэдээлжээ. Гирийн үнээд нь Гужарат мужийн Гир дүүргийн нэрээр нэрлэгдсэн үнээдийн удам юм. Судлаачид хромат-масс-спектрометрийн хийн аргыг ашиглан энэ дүгнэлтэд хүржээ. Профессор Балу Голакиагаар ахлуулсан шинжлэх ухааны судлагааны багийн ахлагчдын мэдэгдэж байгаагаар нэг литр үхрийн шээсэнд гурваас арван милиграмм алт агуулагдаж байна хэмээн мэдээлсэн байна. Гэхдээ алтыг шээсийг талстжуулах аргаар гаргаж авсан ажээ. “Өнөөдрийг хүртэл бидэнд үхрийн шээсэнд алт байдаг болон түүний эмчлэн анагаах хүч чадлын тухай эртний эх сурвалж судар болох Атхарва Ведийн мэдээлэл байсан билээ. Үүнийг батлах нягт няхуур судлагаа шинжилгээний үр дүнд бид дараахь дүгнэлтийг гаргалаа. Бид 400 орчим гир үнээдийн шээсэнд шинжилгээ хийсэн ба тэндээс алт агуулагдаж буйн ул мөрийг олсон юм” – гэж профессор Голакиа мэдэгджээ. “Алтны агууламж нас гүйцсэн үнээдээс илүүтэй тугал болон бага настай үхрийн шээсэнд илүүтэй өндөр хэмжээгээр агуулагдаж байсан байна.” Эрдэмтэд үүнийхээ хажуугаар одос үхэр, тэмээ, хонь, ямаадын шээсэнд судлагаа шинжилгээ хийсэн
Spread the loveБостонд өнгөрүүлсэн ням гариг бүрд бид Кембриж Коммонс парк руу очиж киртан зохион байгуулдаг байлаа. Тэнд ихэнхидээ олон янзын рок хамтлагууд тоглодог байсан юм л даа. Ийм учраас дуулж, бүжиглэх гэж, сэргэн хөгжих гэж, эсвэл зүгээр л бусадтай уулзах гэж, зарим нь зүгээр зүлэг ногоон дээр суух гэж олон мянган залуус тийш ирдэг байв. Ням гариг бүрд Сатсварупа бишрэлтэнгүүдийг дагуулан ирж тэнд бүжиг дуу зохион байгуулдаг байлаа. Ингээд л бидэн дээр шинэ шинэ залуучууд нэмэгдэн ирдэг байсан юм. Энэ үеэр зарим бишрэлтнүүд цэцэрлэгт хүрээлэнгээр явж ном түгээн, хандив цуглуулна. Тэр үед (1960-1970) бурханлаг(spiritual) амьдралд тэмүүлэх залуусын хандлага маш хүчтэй байсан юм. Миний дөхөж очсон нэгэн залуу тун ч нөхөрсөг, найзархаг нэгэн байлаа. Тэрээр ийм төрлийн асуудлуудыг ихээхэн сонирхдог гэж хэлсэн ба тэрээр хэдийнээ гуру буюу номын багштай болсон бөгөөд тэр багш нь Бурхан гэж надад хэллээ. Тэгэхэд нь би түүнээс: “Та яагаад түүнийг Бурхан гэж бодож байгаа юм бэ?” гэж асуув. – “Тэр өөрөө өөрийгөө л Бурхан гэж