Spread the loveВЕДИЙН ЗУРХАЙ- СЭТГЭЛ ЗҮЙН КУРС -“ГАРУДА” Ведийн тоон зурхай болон алганы зураас судлалын курс нээгдлээ. Та ведийн зурхайн ухааныг сонирхдог бол энэ курсэд биечлэн эсвэл зайны сургалтын хэлбэрээр суралцаж болно. Та фотозураг болон жишээ бүхий текст лекцүүдээс тогтох сургалтын материалын тусламжтай-гаар сургалтын бодит үр дүнд хүрнэ. Түүнээс гадна та өөрийн асуултынхаа дэлгэрэнгүй хариултыг э-майлээр болон утсаар хүлээн авч болох ба шинэ шинэ лекцүүдийг (pdf) сайтын тусгай хэсгээс тогтмол татан авч байх болно. Утас: 99786426, 86468336 bhadra_mon@yahoo.com Та энэхүү курсээ төгсөөд л шууд зурхайн болон сэтгэл зүйн зөвлөгөөг өгөх чадвартай болно. Сургалт нь бүрэн дүүрэн, цар хүрээ өргөн амьдралд ойр учир бие даасан зөвлөгөөг та сургалтаа төгсөөд шууд өгч чадна. Ямар ч эрдэм ухаанд практик дадлага чухал байдаг. Тийм учраас дадлага, дадлага, бас дахин дадлага гэсэн үгийг сана! СУРГАХ ЧИГЛЭЛҮҮД: ПАЛМИСТРИ: АЛГАНЫ ЗУРААС СУДЛАЛ Ведийн алганы зураас судлал нь хүний ирээдүйг болон өнгөрсөн үеийг түүний алганы зураасаар нь харах боломжийг олгодог.
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
3
9
4
Users Today : 11
Users Yesterday : 82
Total Users : 57394
Views Today : 11
Views Yesterday : 108
Spread the loveБи өөрийгөө энэ гэр бүл, энэ үндэстэн, энэ итгэл бишрэлийн систем, энэ арьсны өнгө зэрэгт харьяалагддаг гэж тооцож байгаа цагт Кришна ухамсрыг олж авч чадахгүй. Хүн өөрийнхөө тухай өөрийгөө америк, энэтхэг, хар арьстан, ийм, тийм гэр бүлийн гишүүн, аав, ээжийнхээ хүү, охин, нөхрийнхөө эхнэр, эхнэрийнхээ нөхөр гэж бодож байсан цагт тэрээр материаллаг нэршлүүдийн хальсан дор оршсоор байна. Би бол бурханлаг сүнс. Харин энэ бүх нэршлүүд зөвхөн бие махбодид л харьяалагддаг. Гэвч би бол бие биш. Бидний хэн маань ч ойлгож мэдвэл зохих зүйл энэ. Хэрэв би бие биш юм бол би хэн нэгний ээж эсвэл эцэг нь байж чадах уу? Дээд эцэг бөгөөд ээж бол Кришна. Бид зүгээр л эцгийн, ээжийн, ах, эгчийн дүрд тоглож буй тайзан дээрхи жүжигчид.. Майяа буюу материаллаг байгаль биднийг “Энэ бол чиний гэр бүл. Энэ бол чиний ард түмэн” хэмээн шогшрон дуудаж бүжиглүүлж байна. Бид яг л сармагчин шиг бүжиглэж байна. Амьд бодгаль нь байгалийн тодорхой гунатай холбоотой
Spread the loveЕртөнцийн хуулийн дагуу бид энэ ертөнцөд ирж, эцэг, эхийнхээ ачаар энэхүү физик биеэ хүлээн авдаг. Энэ үнэнийг бид мэддэг ч ихэвчлэн бид үүнд төдийлөн онцгой ач холбодол өгдөггүйн зэрэгцээ эцэг, эхийнхээ бидний амьдралд үзүүлэх үүрэг ролийг зохих ёсоор нь үнэлж цэгнэж чаддаггүй. .. Бидний биеийн баруун тал эр эрчимтэй, зүүн тал нь эм эрчимтэй холбоотой байдаг. Эцэг, эх гэдэг бол чухамхүү энэхүү хоёр эрчмийг бэлэгддэг. Үнэн хэрэгтээ тэдгээрээр дамжин дээрхи эрчим энергүүд бидний амьдралд ирдэг. Ийм учраас хэрвээ таны ээжтэйгээ харьцах харьцаа сөрөг байдлаар хаагдсан аваас таны биеийн зүүн талд асуудал тулгарах болно. Хэрэв эцэгтэйгээ харьцах харьцаа тань асуудалтай бол таны биеийн тань баруун тал асуудалтай байх болно. “Эцэг, эхтэйгээ холбоотой харьцааг хаадаг проблемууд” гэж юуг хэлээд байна гэж та асууж болох юм. Энэ проблемууд нь гэвэл таны эцэг, эхдээ гомдох гомдол, таны, таныг сургаж хүмүүжүүлсэн байдалд сэтгэл ханамжгүй байх явдал, таны, тэдний танд хандаж байгаа хандлагыг үл тэвчих байдал болон өөр
Spread the loveЕрээд оны дунд үе билээ. Дээрэм тонуул, гэмт явдал элбэг байсан үе. Би байруудаар явж ном түгээдэг байлаа. Нэгэн өдөр ердийнхөөрөө нэг айлын үүдэнд ирж хонхыг нь дарлаа. Үл таних эрэгтэй намайг дотогш орохыг урив. Юу ч үл сэжиглэн би номоо барьсаар орж явчихлаа. Ард минь хаалга хаагдаж, түлхүүр эргэх дуулдах үед л надад нэг л таагүй мэдрэмж төрөөд явчихав. Айснаасаа болж зүрх минь бараг л зогсчих шиг болов. Өмнө маань архи, дарс, мах гээд элдэв юм өрсөн том ширээ харагдсан нь нэг л дээрэмчдийн шинжтэй харагдлаа. Эндээс сайн зүйл горьдолтгүй гэдгийг гадарласан би номуудынхаа тухай яриад, дээрээс нь: “Энэ номууд хүнд хэцүү цагт та нарт туслана” гэчихэв. Тэнд байгсдын нэг нь хорсолтойгоор жуумалзан инээгээд ийн хэлэв: -Нээрэн гэж үү? Тэгэхээр чи кришнаит байх нь тийм үү? За яахав, тийм байдаг байж. Тэгвэл тэр хүнд хэцүү цагийг чинь одоохон чамд бий болгоод орхиё, – гэж хэлүүт миний гараас шүүрэн аваад тагтан дээр чирэн гарч,
Spread the loveШрила Прабхупадын анхны шавь, Ачарья Прабхакар Мишра нь нэр хүндтэй Санскрит хэлний эрдэмтэн, багш байсан ба урлагийн мастерын болон философийн доктор цол зэргэмтэй нэгэн байсан билээ. 1970 онд Бахуширас дасын эмхэтгэсэн “Шрила Прабхупада лиламрита” номонд өгсөн ярилцлагадаа тэрээр 1954 оны Кришна Жанмаштамийн баяраар Шрила Прабхупада тохиолдсон зүйлийн талаар ярьсан байлаа. Тэрээр шөнийн 1:00 цагт сэрээд, Шрила Прабхупада, сүмийн дээд давхрын өрөөнд онгод хөөрөлтэйгөөр мриданга тоглохыг сонсчээ. Тэрээр дээд давхарч гарч харвал Шрила Прабхупада, сүмийн өрөөн дотуур дуулан киртан хийж байх ажээ. Прабхупада, хөлийнхөө өлмийг хүрсэн урт гэгчийн кадамба цэцгийн хэлхээ зүүсэн харагдав. Жхансид кадамба цэцэг туйлын ховор байдаг байсан бөгөөд олдлоо гэхэд сайндаа л гольфын бөмбөгний (дундаж хэмжээ нь 4.2 см голчтой) дайтай байдаг байв. Харин тэр үед Прабхупадын зүүсэн кадамба цэцгүүд нь теннисний бөмбөгний (дундаж хэмжээ нь 6.5-6.8 см голчтой) хэмжээтэй байлаа. Өрөө бүхэлдээ диваажингийн гаригсын гайхалтай үнэрээр дүүрэн сэнгэнэж байсан юм. Ачарья Прабхакар Шрила Прабхупадаас, “Энэ цэцгийн хэлхээг хаанаас аваа вэ? Зах