Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 4 1 1
Users Today : 28
Users Yesterday : 82
Total Users : 57411
Views Today : 31
Views Yesterday : 108
Spread the love1.      Түүний 9 бүлгийг (Гитагийн бүх шүлгийн хагас)сонсогдохоор уншвал  – Го-дана буюу үнээг өргөл болгон өргөсөнтэй адил ач тусыг хүртмүй. 2.      Гуравны нэг хэсгийг нь буюу 6 бүлгийг уншвал Сома-ягья хийснээс ирэх ач тустай тэнцүү ач тусыг хүртэнэ. 3.      Гурван бүлгийг нь унших аваас Ганга мөрөнд угаал үйлдсэнтэй адил тэнцүү ач буяныг хүртэнэ. 4.      Хэрэв өдөр бүр хоёр бүлгийг нь унших аваас энэ нь Индралока дээр бүхэл бүтэн нэг кальпын хугацаанд амьдрах ач буяныг хүртээх болно. (1 кальпа нь Брахмын нэг өдөр бөгөөд 4 эрин 1000 давтагдсантай тэнцдэг. Орч) 5.      Хэрэв өдөр бүр ядаж ганц бүлгийг уншвал олон олон жил Рудралока буюу Шива бурханы гариг дээр амьдрахад шаардагдахуйц ач буяныг хүртэнэ. 6.      Хэрэв нэг бүлгийн тал эсвэл дөрөвний нэгийг уншвал маш олон  жил Сурьялока буюу Наран гариг дээр амьдрах ач буяныг хүртэнэ. 7.      Арав, долоо, тав, гурав, хоёр тэр ч байтугай хагас шлок буюу шүлгийг унших нь 10 сая жил Чандралока буюу Саран дээр амьдрах боломжийг өгнө. 8.      Хэн бээр нас нөгчихийн өмнө Бхагавад-гитаг
Spread the loveКришна нааш ирж, энд Өөрийн лила буюу тоглоом наадмыг өрнүүлсэн. “Шримад-Бхагаватам”-ын Аравдугаар дууллын 70дугаар бүлэгт Нарада Муни Кришнатай уулзахаар Дваракад ирж байгаа тухай өгүүлэмж бий. Тэгээд тэр Түүнд хандаж хэлсэн байдаг: “Материаллаг ертөнцөд жива буюу амьд амьтас Таныг мартсанаасаа болж аймшигтай ихээр зовж шаналж байна! Тийм болохоор Та нааш ирж болгооно уу. Би ч бас тийшээ явж байна. Та надтай хамт явна уу. Би Таныг тэдэн дээр аваачихыг маш их хүсэж байна. Алив явцгаая. Тэгээд тэд Таныг дахин олж аваг. Би материйн ертөнцөөс нааш бүхий л зовж зүдэрч буй болзолт сүнснүүдийн нэрийн өмнөөс, тэдний төлөө Таныг гуйхаар ирсэн билээ”.    Гуру, садху, махажан нар нь Кришнагийн өмнө бидний хамгаалагчид болдог. Тэд болзолт жива буюу амьд бодгалиудын нэрийн өмнөөс гарч ирдэг. Мөн л нэгэн аугаа гуру болох энэхүү Нарада Муни шиг л. “Та Вриндаванд ч бий, Матхурт ч бий. Та үргэлж л Өөрийн амттайгаас амттай тоглоом наадам лила-виласадаа автсан байдаг билээ. Та мөнхөд матхур-вриндаван-лила-виласад буюу Вриндаван,
Spread the loveАриун нэрэнд алдас учруулсан бол түүнийг саармагжуулахад маш хүнд. Ийм учраас ухаалаг бишрэлтэн хүн ийм эрсдэлд орохоос сэрэмжилж туйлын болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв байнгад цаг ямагт алдас эндлийн эх үндсийг санаж, тэднээс туйлын хянамгай сэрэмжлэн зайлсхийж байх аваас тун удалгүй жинхэнэ цэвэр Ариун Нэр Өөрийгөө танд бүрнээ нээх аз завшаант өдөр ирэхдээ л ирнэ. Эцсийн эцэст урьд өмнө нь хийж байсан хийгээд одоо учруулж буй нама-апарадхаг даван туулах цорын ганц арга бий юм. намапарадха-йуктанам намани эва харанти агхам авишранти-прайуктани танй эвартха-карани ча Зөвхөн хари-намыг тасралтгүй унших нь намапарадха үйлдсэн хүмүүнийг ариусгаж чадна. Чухамдаа тасралтгүйгээр, цуцалтгүйгээр хари-намыг давтан хэлэх нь хүний амьдралын зорилго-Кришнаг хайрлах хайранд хүргэх цорын ганц арга бөлгөө. Ариун Нэрийг зөвхөн цуцаж ядрахыг мэдэхгүй унших нь урьд өмнө нь үйлдэж асан алдас эндлийг бүрэн дүүрэн устгаж, тэрхүү алдас нь дахин өөрийн үзэшгүй муухай толгойгоо өндийлгөхгүй байх боломжийг олгодог. Бхактивинода Тхакур бид амьдрал практик дээр хэрхэн иймэрхүү цуцалтгүй давтан унших вэ гэдэг
Spread the loveХэвлэлийн газраас илгээх үг Бид Кришна Ухамсрын Олон Улсын Нийгэмлэгийг үндэслэгч ачарья, Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада таны бадамлянхуа өлмийд гүн хүндэтгэлтэйгээр мөргөн залбирч байна. Тэрбээр бхагаватын ариун гэрлээр бүх дэлхий ертөнцийг гэрэлтүүлэн гийгүүлсэн билээ. Бид Шрила Прабхупадаг түүний дэвшилтэт бүтээл болох “Бхагаватын гэрэл”-ийн хэвлэлтээрээ баярлуулах болсондоо туйлын их аз жаргалтай байна.     Бурханы Адислалт Түүний бичсэн номууд дотор энэ ном онцгой байр суурийг эзлэнэ. Шрила Прабхупада энэ номыг Японд болсон “Хүмүүний бурханлаг хөгжлийн төлөө” хэмээх бүх дэлхийн хуралд оролцох урилга хүлээн авсныхаа хариу болгон 1961 онд  Вриндаванд бичсэн ажээ. Хуралд оролцогчдын ихэнхи нь алс дорнодын орнуудаас ирэх ёстой байсан тул Шрила Прабхупада “Бхагаватамын” мөнхийн үзэл сургаалыг Алс Дорнын оршин суугчдад хэрхэн хамгийн эвтэй, аятай байдлаар хүргэх тухайд тун нухацтай эргэцүүлэн бодсон байна. “Шримад Бхагаватам” бол таван мянга гаран жилийн өмнө бүтээгдсэн арван найман мянга орчим шүлгээс тогтох нилээд томхон бүтээл бөгөөд нэг хурлын хүрээнд бүхий л “Бхагаватамыг” ярьж танилцуулна гэдэг боломжгүй нь ойлгомжтой
Spread the loveШукадева Госвами хэлсэн нь: “Брахма, Шива тэргүүтэй Индра, Чандра, Варуна гэх мэт сахиулсан тэнгэрүүдийг маш хялбархнаар баярлуулж, тааллыг нь хангаж болдог. Түүнчлэн тэд өөрсдөдөө мөргөгч, бхакта нарынхаа сайн муу зан төлвийн байдлаас болж маш түргэнээр уурлан хилэгнэдэг. Гэвч Бурханы Дээд Бодгаль буюу Вишнугийн хувьд тийм биш билээ”. .. Сахиулсан тэнгэрүүдэд мөргөснөөр хүмүүн материаллаг эд баялагт хялбархан хүрч болох ч заримдаа энэ нь сүйрүүлэх үр дагаврыг авч ирэх нь бий. Ийм ч учраас төдийлөн ухаалаг биш хүмүүс нь сахиулсан тэнгэрүүдийн илгээсэн адислалыг оройн дээд шүтээнээ болгодог. Сахиулсан тэнгэрүүдээс адис хишиг хүртэгсэд аажмаар өөрсдийн материаллаг эд баялагаар бардамнан сайрхаж эхлэх ба өөрт нь ач тус хайрлагчийг хайхрахаа болидог.     …Брахма бурхан болон Шива бурхан зэргийг маш хялбархнаар баярлуулж болохын зэрэгцээ маш хялбархан уурлуулж болно. Тэд баясан сэтгэл ханах аваас бодож эргэцүүлэх зүйлгүйгээр адислалаа хайрладаг ба хэрэв уурлах юм бол мөн л бодож төдөх зүйлгүйгээр өөрийн бхакта буюу мөргөн бишрэгчээ харааж орхидог. Харин Бурхан Кришна буюу
Scroll to Top