Spread the love Дахин төрөл олох ба Кармын хууль Өнөөдөр би Та бүхэнд “Бхагавад Гита” болон “Шримад Бхагаватам” зохиолуудаас зарим нэг шүлгийг сонирхуулъя .”Бхагавад Гита ” бол бурханлаг амьдралын цагаан толгой юм.Энэ зохиолыг олон эрдэмтэд сайшаан үзэж гүн ухааны ихэд алдаршсан аугаа суурь шастир гэж хүлээн зөвшөөрдөг .Альберт Эйнштейн өөрийн бүхий л нээлт , бүтээлүүдээ энэхүү шастир дээр тулгуурлан хийж байсан байна. Л.Н.Толстой мөн л энэ бүтээлийн нөлөөн дор “Дайн ба Энх ” алдарт романаа туурвисан юм.Энэ тухай өгүүлсэн олон гар бичмэл тэдний өдрийн тэмдэглэлүүдэд хадгалагдан үлджээ. Нобелийн шагнал гардан авах ёслолын ажиллагаан дээр Эйнштейнээс үг хэлэхийг хүсэхэд , тэрээр эхлээд , “Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна ” гэснээ өөртөө авч явсан “Бхагавад Гита”- г гаргаж ирээд :”Би бүх хүмүүст энэ номыг уншихыг зөвлөж байна. Энэ бол орчлон ертөнцийн Библи судар юм. Хэрвээ Та өөрийгөө эрдэмтэн гэж хүндэтгэн үздэг л бол “Бхагавад Гита”-ын гүн ухааныг зайлшгүй танин мэдсэн байх ёстой.” хэмээн хэлжээ. Алдар
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
4
6
3
Users Today : 80
Users Yesterday : 82
Total Users : 57463
Views Today : 90
Views Yesterday : 108
Spread the loveМөнхийн мэргэн цэцэн Ведийн эрдэм ухаан Ведийн сургаал нь орчин үеийн материалист эрдэмтдийн хүлээн зөвшөөрсөнөөр манай гаригийн хамгийн эрт дээр үеийн сургаал номлол юм. Тухайлбал, Риг-Ведийн анхны сурвалж нь МЭӨ 6500 жилийн үед, дээр нь 2000 жилийг нэмбэл, нийлээд 8500 жилийн өмнө бий болсоныг баталж байгаа юм. Гэтэл Ведийн өөрийн нь бичээс 5000 жилийн өмнө бичигдсэнийг тодорхойлж байгаа юм. Харин энэ цаг үеийг хүртэл брахма-шабдын хэлбэрээр буюу брахмануудын хүрээнд амаар дамжин ирсэн байна. Брахман гэдэг нь оюун ухааны хувьд гэгээрсэн хүмүүсийн дээд хүрээ юм. Энэхүү брахманууд нь тодорхой авьяас чанарыг эзэмшсэн бөгөөд ведийн бүх сургаалыг зөвхөн нэг удаа сонсоод л цээжлэх чадвартай байжээ. Орчин цагт бид энэ чадвараа алдсан бөгөөд бага хэмжээний текстийг ч амархан цээжлэх чадваргүй болжээ. Та бүхэн ийм цээжлэх ойтой /феномен/ гоц хүмүүсийг их үнэлдгийг мэдэх байх. Жишээлбэл, бүтэн хэвлэлийн хуудас бичлэгийг 2-3 удаа уншаад бүх үсэг, тэмдэгт, цэг, таслалыг хүртэл цээжлэх чадвартай хүмүүсийг феномен буюу гоц ойтой гэж
Spread the loveЭхийн хэвлийдээ залран байгаа Бурхан Кришнад хандан сахиулсан тэнгэрүүд залбиралаа өргөсөн нь Камса хаан зөвхөн Йаду, Бходжа болон Андхака удмынхныг болон Шурасена хааны эзэнт гүрнийг түрэмгийлэн эзэлсэн төдийгүй бусад бүхий л демон хаад Праламба, Бака, Чанура, Тринаварта, Агхасура, Муштика, Аришта, Двивида, Кеша, Дхенука болон Путана шуламтай холбоо сүлбээ тогтоосон. Тэр цаг үед Джарасандха Магадха (одоогийн Бихар муж улс) мужийн хаан байв. Ийнхүү Камса Джарасандхагийн ивээлийн доор өөрийн чадварлаг бодлогын ачаар тухайн цаг үеийнхээ хамгийн хүчирхэг хаант улсыг байгуулан бэхжүүлэв. Тэрээр хамгийн хүчирхэг нь болох хүртлээ Банасура болон Бхаумасура зэрэг хаадтай холбоотой болж хэлхээ сүлбээгээ өргөжүүлэн тэлсэн. Тэгээд дараа нь Кришнагийн төрөх ёстой Йаду удмынхны эсрэг ихээхэн дайсагнасан үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Камсагийн мөрдөлт мөшгөлтөнд нэрвэгдсэн Йаду, Бходжа болон Андхака удмын хаад Куругийн, Панчалагийн болон Кекайа, Шалва, Видарбха, Ниршадха, Видеха болон Кошала зэрэг янз бүрийн улс орнууд руу аврал эрэн зугатахаас өөр аргагүй болсон. Ийнхүү Камса Йадугийн хаант улс, мөн тэрчлэн Бходжа болон
Spread the loveБхакти йогийг хэрхэн хэрэгжүүлэх вэ Одоо би Та бүхэнд бхакти-йогийг бодит байдалд хэрхэн хийж гүйцэтгэх талаар ярья. Энэ бол онцгой мэдлэг ухаан юм гэдгийг үүнийг анх удаа уншиж байгаа болон, энэ талаар урьд өмнө бага сага сонирхож эхэлсэн хэн бүхэн мэдэх нь чухал. Юуны өмнө – энэ туйлын төгс эрдэм ухаан юм. Хүн бүхэнд өөрийн гэсэн мэдээллийн талбар байдаг. Хэрвээ Та хэн нэгний мэдээллийн ийм талбарт өөрийн мэдээллээр нэвтрэн орохыг оролдон хандвал тэд хоорондоо эс тохирч, зохицохгүй байдал бий болно. Үүний үр дүнд юу болох вэ? Тэнд нэг ёсондоо “ Тэсрэлт “ бий болно. Еүсүсийг цовдлох үед чухамдаа яг ийм тэсрэлт болсон юм. Би юуны тухай яриад байна вэ? Эд бүгд тоглоом наргиан биш ээ. Надад, заримдаа лекцийн үед энэхүү тэсрэлтүүдээс зайлсхийхийн тулд инээдэмтэй, наргиантай зүйлс ярих тохиолдол олонтоо гардаг. Ер нь нөхцөл байдал хүндэрч ирэхийг мэдэрмэгцээ элдэв асуудал гаргуулахгүйн тулд шог хошин зүйл ярьж эхэлдэг. Энэ мэдлэг ер бусын учир хүмүүсийн
Spread the loveБид Кришнагийн ухамсарт суралцах болон Кришнагийн ухамсраа бусадтай хуваалцах тэнцвэрт байдлыг хадгалах талаар үргэлж анхаарал тавьж байх хэрэгтэй. Тэнцвэр алдагдахад маш олон төрлийн хүндрэлүүд гарч болно. Эхний асуудал бол бухимдал: “үйлчлэн зүтгэж” байхдаа ч хүртэл бухимдах тохиолдол бий. Кришнагийн ухамсараар сайхан хөвж явтал бухимдал төрвөл бидэнд ямар нэг асуудал байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Шрила Прабхупада Кришнагийн ухамсар нь кевала ананда канда гэж хэлсэн: кевала (бүрэн дүүрэн/цэвэр ариун гэсэн утгатай санскрит үг) бол маш чухал, энэ нь Кришнагийн ухамсар заримдаа л ананда (жаргал цэнгэлийн төлөв байдал) байдаг гэсэн үг биш юм. Хэрвээ Кришна-гийн Ухамсарт зовж байвал энэ нь бид Кришна-гийн ухамсаргүй байна гэсэн үг. Тэнцвэрийг алдаж байгаа бас нэг шинж нь өрсөлдөх сэтгэлгээ. Тухайн хүн бүрэн Кришна-гийн ухамсартай л байгаа бол бусдын амжилтанд ямар ч байдлаар атаархдаггүй. Бхагават Гита 2.70 – хэлэхдээ бишрэлтэн нь далайтай адил, маш олон гол түүнд цутгадаг ч далай нь үргэлж дүүрэн байх бөгөөд хэзээ ч эргээ хальдаггүй. Үүнтэй адилаар бишрэлтэн нь үргэлж хангалуун, тогтвортой ба бусад зүйлд тэвдэж сатаардаггүй болно. Яагаад тэнцвэр чухал