Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 4 1 6
Users Today : 33
Users Yesterday : 82
Total Users : 57416
Views Today : 36
Views Yesterday : 108
Spread the loveШударга ёс гэж юу вэ? Бид кармаг шударга ёс гэж нэрлэдэг. Шударга ёсыг сэргээн тогтоох гээд хэрэггүй. Тэрээр жам ёсоороо оршиж буй. Сайн үйлийг хий, сайн үр дүнг нь хүрт. Муу зүйлийг үйлд, үр дүнд нь зов. Та зовлонг эрж хайгаад байх ч шаардлага байхгүй. Материаллаг байгаль буюу хатагтай Майя өөрөө танд тэр бүгдийг өргөн барих болно. Мэдээж хэрэг, нийгэмд эмх цэгцтэй байдал тогтоохын тулд төр засаг шагнах, шийтгэх системийг боловсруулах ёстой. Гэвч төр засаг өөрөө өө сэвгүй бишээ. Гэмт хэрэгтэн шийтгэгдэхгүй үлдэх тохиолдол байдаг ба гэм зэмгүй хүн буруугаар шүүгдэх тохиолдол байдаг. Гэвч хатагтай Майя,  Кришнагийн зааврын дагуу үйлддэг ба тэрээр алдаа гаргадаггүй. Кармын үр дагавраас хэн ч зайлж чадахгүй. Нохой мэт амьдрах аваас дараагийн амьдралдаа нохойн биеийг хүлээж авна. Мах идсээр байх аваас бар болж төрнө. Эр, эмийн харилцаагүйгээр амьдралыг төсөөлөхгүй буй аваас молтогчин туулайн эсвэл тагтааны биед төр хэмээнэ. Харин Харе Кришна мантраг давтан уншсаар байх аваас та Кришнатай
Spread the loveХоол хүнс нь зүгээр л нэг илчлэг ба нүүрс ус бишээ. Хоол хүнс нь өөрийн гэсэн мөн чанартай. Учир нь тэд тодорхой тодорхой гаригуудтай холбоотой байдаг. Жишээ нь сармисыг аваад үзье. Орчин үеийн үзэл хандлагын үүднээс аваад үзвэл, тэр нэн ашиг тустай хүнс мөн. Тийм биз? Ашигтайн зэрэгцээ мөн микробууд, гэдсэн доторхи хор хөнөөлтэй нян бактериудыг дарангуйлж байдаг. …Гэвч мөн чанарынх нь үүднээс аваад үзвэл тэрээр энэ бүх микрофлоруудыг үхүүлж, микробуудыг дарангуйлдаг нь маргаангүй ч үүний зэрэгцээ яадаг вэ? Тэрээр бидний нарийн биенд нөлөөлдөг. Шинж чанар гэдэг нь нарийн бие гэсэн утгатай. Ургамалд ч гэсэн өөрийн гэсэн нарийн бие бий. Бидэнд бас нарийн бие бий. Аюурведэд, сармис нь шунал хүсэл, үзэн ядалт, аминч үзэл, цусанд дурлахуй шинж чанаруудыг өөртөө шингээсэн байдаг хэмээсэн. Сонгино ч гэсэн мөн л ийм шинж чанаруудтай байдаг гэдгийг анхаараарай. Сонгино, сармис нь үргэлж махтай хамт явдаг. Үүнийг анзаарсан уу? Сонгино, сармисгүй махтай хоолны жор ховорхон л олдох байх
Spread the loveПрабхупада: “Тиймээ, бид хүмүүсийн тархийг угаадаг. Тэнд байгаа бүхий л муу муухай бүгдийг нь угаагаад, сайныг нь үлдээдэг. Энэ бол бидний ажил. Бид тархийг бүхий л жигшүүртэй бүхнээс угааж цэвэрлэдэг. Таны тархинд элдэв янзын хог новшнууд дүүрэн чихэгдсэн… Тиймээс л бид түүнийг тань угааж байна. Та орон гэрээ цэвэрлэдэг биз дээ? Үүнд муу зүйл юу байна? Хэрэв та орон гэрээ цэвэр цэмцгэр болгож байвал эрүүл ухаантай хүн ингэсний тань төлөө таныг буруутгана гэж үү? Гэвч та өөрөө цэвэр биш учраас та биднийг буруутгаж буй: “Яагаад та энэ бохир буртгийг угаагаад байгаа юм бэ ?” хэмээн. Бид бохир буртгийг угааж байна, харин та үүнийг эсэргүүцэж байна. Энэ таны оюун ухааны түвшин. Гэвч ухаалаг хүмүүс бол хог шороог байнга цэвэрлэж байдаг. Цэвэр байдлыг сахих нь соёл иргэншилт нийгмийн хууль. Чухамхүү ийм зүйлийг л бид хийж буй. Ведийн соёл ёсоор бол та бүгд бүгдээрээ үл хүрч бологсод. Гэвч бид танд хүрэхээр ирсэн. Ийм учраас угаа.
Spread the loveШунал тачаал нь карми нарын ертөнцийг хөдөлгөж байдаг. Бүтээн байгуулсан хотууд дахь бүхий л нөхцөл нь шуналыг хөдөлгөхөд чиглэгдсэн байдаг: бүх кинотеатрууд, эмсийн хүрээлэн, шөнийн клубууд гээд л. Тэр ч байтугай эндэхийн буюу Шинэ Вриндаваны цэвэр уур амьсгалыг харж мэдэрлээ ч хотын иргэд нааш нүүж ирэхээс татгалздаг. Тэр ч бүү хэл нэгэн цагт, тэнгэрийн хаант улсын эзэн Индра бурхан өөрийн адгуусны амьдралын хэлбэрээсээ татгалзахыг хүсээгүй. Нэг удаа Индра өөрийн номын багш Брихаспатийн өлмийд алдас учруулсныхаа улмаас бодон гахайн биед төрөх шийтгэлийг хүлээсэн байдаг. Брахма Эзэн газар дэлхийд бууж ирээд Индраг тэнгэрийн хаант улсынхаа хаан ширээнд буцахыг хүссэн ба харин тэрээр түүнийг гахайн амьдралаар жаргаж буйг нь харсан. Брахма, Индрад хандан, “Чи ийм биеийг авах шийтгэл хүлээсэн. Учир нь чи нүгэлт буруу үйлийг хийсэн. Гэвч би чамайг чөлөөлөхөөр ирлээ. Хоёулаа одоо хамт буцацгаая” хэмээжээ. Хариуд нь бодон гахай болж төрсөн Индра: “Үгүй шүү. Би явж чадахгүй. Энд надад хийх өч төчнөөн ажил байна.
Spread the love Анна-майя-коша(анна –хоол хүнс) – Амьтны ухамсрын түвшин. Хоол, эд материалаар бүх зүйлийг хэмжих түвшин. Прана-майя-коша(прана – амьдралын эрчим) – Би амьдрах эрхтэй, чи ч амьдрах эрхтэй хэмээн үзэх соёл иргэншлийн түвшин. Энэ түвшний хүмүүсийн амьдралын гол үнэ цэнэ бол эрүүл байдал. Мано-майя-коша(мана – ухаан) – Оюун ухааны эргэцүүллийн түвшин. Ямар нэг илүү дээд зүйл рүү мэдлэгийн тусламжтайгаар тэмүүлэх түвшин. Амьдралын гол үнэ цэнэтэй зүйл бол мэдлэг гэж үзнэ. Вигьяна-майя-коша(вигьяна – трансцендент мэдлэг) – Трансцендент ухамсарлалын түвшин, матери буюу материаллагаас огоорон ангижирч, ангижралыг олох нь гол зорилго. Амьдралын гол үнэ цэнэ бол эрх чөлөө буюу ангижрах, чөлөөлөгдөх гэж үзэх явдал. Ананда-майя-коша(ананда –жаргал, цэнгэл) – Материйн хил хязгаарын чанад дахь олон дүрт байдлыг мэдрэх. Амьдралынх нь гол утга учир сүнслэг бодит харилцаа. Бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top