Spread the love Аюурведэд эрүүл мэндийг тухайн бодгалийн бүтэц эвдэгдээгүй, бие организмын бүх функцууд хамгийн шилдэг байдлаар ажиллаж байгаа төлөв гэж үздэг. Энэ төлөвт хүн биемахбодийн, сэтгэл санааны, сүнслэг байдлын хувьд тэнцвэрт байдалд оршино. Аюурведийн их мастерууд болох Чарака, Вагбхата нар эрүүл төлөв байдлыг дараахь байдлаар тодорхойлсон байдаг: – Бүх гурван доша хувь пракритигийн хувьд тэнцвэртэй оршдог. – Бүх долоон эд (дхату) хүч ба бүрэн бүтэн байдлын зохих түвшинд оршдог. – Хоол боловсруулах гал (агни) тэнцвэртэй байж, үүний үр дүнд хоолны дуршил, хоол боловсруулалт, хоол шингээлт сайн байгаа. – Хэрэгцээгүй бодисууд (маалууд) боловсруулагдан, тогтмол зайлуулагдаж байгаа. – Мэдрэхүйн эрхтнүүд хэвийн ажиллаж, ухаан санаа тайван амгалан байж, хүн аз жаргал, сэтгэл ханамжийг мэдэрч байгаа. Өвчин нь дээр өгүүлсэн эрүүл мэндийн эдгээр критерүүдийн эсрэг байдлаар илрэнэ. Өвчин гэдэг бол доша, дхату, агни, мал зэргийн тэнцвэр алдагдсан тэр төлөв байдал юм. Энэ үед хүн дотооддоо ч, гадаад хүрээлэн буй орчинтойгоо харьцах байдал нь ч тэнцвэрээс гарсан байдаг. Тэрээр таагүй мэдрэмж болон азгүйтлийг мэдрэнэ. Аюурведийн анагаах ухаанд эрүүл төлөв байдал
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
4
8
3
Users Today : 1
Users Yesterday : 99
Total Users : 57483
Views Today : 1
Views Yesterday : 112
Spread the loveБид хэрхэн яаж дээд зорилгод хүрэх вэ? Ямар зам мөр биднийг буцаагаад гэрт минь аваачих вэ? Бүх зам мөр нь философийн үндсэн 4 категори болох материализм, войдизм (англи хэлний void хэмээх үг нь хоосон, сул гэсэн утгатай), имперсонализм, персонализм хэмээх үзлүүдийн аль нэгээс нь эхлэдэг. Бид, материаллаг орчлон гэж юу болох, түүний хил хязгаарын чанадад юу оршдог, сүнслэг ертөнц(бурханлаг ертөнц) гэж юу болох талаар танин ойлгохыг хүсэж байгаа бол эдгээр дөрвөн сургуулийн үзэл онолын талаар мэдлэгтэй байх нь чухал. Материализмын гүн ухаан нь атеист буюу бурхангүй үзэлт гүн ухаан дээр суурилдаг. Материализм нь, хүн бол физик биемахбодиос өөр юу ч биш бөгөөд сүнс гээч зүйл үгүй хэмээн тунхагладаг. Хүмүүний бодгаль чанар хийгээд ухамсар зэрэг нь түүний оршин амьдарч буй орчноор тодорхойлогддог. Амьдралыг зүгээр л хооллох, унтах, үр удмаа үлдээх, биеэ хамгаалах процесс мэтээр хардаг ба Чарльз Дарвины онолоор бол энэ нь хамгийн их амьдрах чадвартай нь амьд үлдэх процесс юм. Энэ гүн ухаан нь бүдүүлэг эгоизм
Spread the love“Харе Кришна” хэмээх үгс нь бидний хувьд хэвшил болсон үг хэллэг ч эдгээр үгс нь чухамдаа ямар утгатай болохыг мэдэх хүн цөөн. Энэ нь олонтаа давтан дуудаж, шившин уншсанаар, уншсан хүмүүнээ ховсдолд оруулах ёстой юм уу, эсвэл энэ нь амьдралаас холдон хөндийрөх хэлбэр үү, эсвэл жинхэнэ бясалгал юм уу, үгүй бол бидний үзэл санааг үнэхээр өргөтгөн тэлж, гүнзгийрүүлэх чадалтай юм уу? Энэхүү товч эссэгээ 1966 оны сүүлээр Шрила Прабхупада өөрийн удаан эргэлдэгч хальсан дээр буулган үлдээжээ. Энэ эссэ нь Харе Кришна мантрын дотоод утга учир, мөн чанарыг нээн таниулах бөлгөө. Харе Кришна Харе Кришна, Кришна Кришна Харе Харе, Харе Рама Харе Рама, Рама Рама Харе Харе – г давтан уншсанаас үүсэх трансцендент авиа чичирхийлэл нь бидний трансцендент ухамсрыг дуудан сэрээх шилдэг арга юм. Амьд бурханлаг сүнс буюу бид анхнаасаа л Кришнаг ухамсарлагч амьтас гэлээ ч өнөөгийн энэ цаг үед бидний ухамсар материаллаг ахуйн нөлөөллийн улмаас бузардан бохирдсон хийгээд энэ нь бид эрт
Spread the love Персонализмын үзэл онол нь өөртөө имперсонализмын онолыг автоматаар багтаадаг бөгөөд түүнийг даван гардаг. Дээд Бурхан нь туйлын үнэн болохын хувьд нэгэн цаг мөчид бодгаль ба бодгаль бусаар оршиж чадна. Бурханлаг эрчим, энергийн үндсэн гурван хэлбэр бий: гадаад эрчим– энэ нь материаллаг орчлонг тэтгэн барьж байдаг, хязгаарын эрчим – амьд бодгалиудыг бий болгодог эрчим, дотоод эрчим – сүнслэг буюу бурханлаг ертөнцийг тэтгэж байдаг эрчим. Болзолдсон нөхцөл байдлынхаа улмаас бид бурханлаг зүйлсийг материаллаг зүйлсийн эсрэг зүйл мэтээр хардаг. Бидний хувьд материаллаг байдал гэдэг нь дүр хэлбэртэй зүйлийг хэлдэг. Тиймээс бурханлаг буюу сүнслэг зүйл гэхээр дүр хэлбэргүй байх ёстой юм шиг санадаг. Материаллаг байдал гэхээр үйл, үйлдлийг заадаг бол бурханлаг буюу сүнслэг нь үйл, үйлдэл үгүй юм шиг санадаг. Сүнслэг ертөнц дахь үйлийг жинхэнээр нь ойлгохын тулд бид энэ бүх хуурмаг үзэл төсөөллүүдээсээ ангижрах ёстой. Сансрын ухамсар дахь олон олон амьдралын дараа бид хайр ба чин сүсэг бишрэлийн ачаар Бурханы талаархи имперсоналист ойлгоцоо ялан гарч чадна.
Spread the loveАюурведийн бичээсүүд эмчилгээний арга хэрэгслийг дараахь үндсэн гурван төрөлд хувааж үздэг: деви, мануши, асури буюу тэнгэрийн, хүмүүний, чөтгөрийн. Деви буюу тэнгэр бурхдын эмчилгээнд адис, ерөөл, мантра тарнийн уншлага, махбодийн эмчилгээ, үнэт чулууд, гэрлээр болон сэтгэл зүйн эмчилгээ гэх мэт эмчилгээнүүд багтдаг. Мануши буюу хүний гэдэгт зөв хооллолт, эм тан уух гэх мэт ордог. Асури буюу чөтгөрийн эмчилгээний арга зам нь өвчнийг өвдөлтөөр эмчлэх арга юм. Энэ төрлийн эмчилгээ нь өөртөө биеийг хатгах, цоолох, биед ямар нэг бодис гаднаас оруулах, урах зүсэх буюу мэс засал хийх, шок терапи буюу цочроох эмчилгээ гэх мэтийг багтаадаг. Мэс заслын аргууд, мэс заслын багаж төхөөрөмжийн талаар эртний судар шаструудад тодорхой өгүүлсэн байдаг боловч тэднийг хамгийн үл хүсүүштэй арга хэмээн үздэг бас хамгийн эцсийн арга ч гэж үздэг байна. Орчин үеийн эмчилгээний арга системийг баримтлагч эмч нарын хийж буй мэс заслуудын 95 хувийг эртний анагаан эмчлэгч нар сайшаан дэмждэггүй ажээ. Энэ гурван ангиллын эмчилгээнээс деви, мануши эмчилгээг илүүд үздэг. Хамгийн