Spread the loveЭнэ үйл явдал 1972 онд биднийг санкиртан аялал хийх явцад Францад болсон билээ. Бид тосгонд ном түгээж байсан бөгөөд хаана буудаллах талаар төлөвөлсөн хийгээд мэдэх зүйл байсангүй. Нутгийн иргэд бидэнд, ууланд нэгэн сүм байдаг тухай хэлэв. Их орой болсон байлаа. Бид сүмийн үүдийг тогшин хоног төөрүүлэхийг гуйв. – Та бүхэн орж болноо. Гэхдээ та бүгд манай сүмийн бүх дүрэм журмыг баримтлах ёстой. Та бүхэн мах идэж болохгүй, мөрийтэй тоглож, мансууруулах зүйл хэрэглэхгүй байх, завхай зайдан явдал гаргахгүй байх ёстой. – Тун догь, асуудалгүй. Ингээд бидэнд өрөө гаргаж өглөө. Бид тэнд 2 ч долоо хоногийг өнгөрүүлэв. Тэнд амьдардаг хуврагууд маш хатуу дэг журамтай амьдардаг болохыг бид ажиглалаа. Тэд зөвхөн талх, шөл, алим л иднэ. Өглөөд ч, оройд ч. Хатуу байгаа биз. Бид өрөөндөө сабджи, халава, будаа, пакор, хуушуур, амтат будаа зэргийг хийдэг байлаа. Өглөө бүр. Түүнчлэн бид бид маш урам зоригтойгоор номоо ч түгээдэг байв. Бидэндтэй хооллохыг хийдийн хуврагуудаас хүсдэг байсан ч тэд тухай бүр,
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
4
9
6
Users Today : 14
Users Yesterday : 99
Total Users : 57496
Views Today : 20
Views Yesterday : 112
Spread the loveХүмүүсийн амьдралыг сайн сайхан, орлоготой, мөнгөтэй, дутагдах, гачигдах зүйлгүй байлгахын тулд үе, үеийн төр засаг хамаг л хүч боломж, анхаарал үйлчлэлээ хандуулж ирсэн. Үүний зэрэгцээ хэрэг зөрчил, хэрүүл маргаан, архидалт, алиа самуун явдалтай тэмцэхийн тулд байдаг л бүх хүч бололцоогоо дайчлан ажилласаар ирсэн, ажиллаж байгаа. Харин иймэрхүү байдлаар ажиллах нь ямаршуу үр дүнд хүрсэн талаар хэн нэгэн эерэг нааштай хариуг хэлэх болов уу даа. Дээр дурдсан нийгмийг өөрчлөх баялаг, чинээлэг, гэгээлэг суртахуунлаг байлгах зорилгын төлөө төр засаг асар их хэмжээний мөнгө зарлагаддаг. Энэ ажил тодорхой үр дүнд хүрдэг гэдгийг хэлж болох ч сэтгэлд хүрсэн тийм үр дүнг авч ирдэггүй. Аргацаасан, түр зуурын өнгөн төдий үр дүн. Түүнчлэн хүмүүс үр хүүхдүүдээ сайн сайхан амьдруулахын, мэдлэг боловсрол эзэмшүүлэхийн тулд гадны улс орнуудад илгээдэг ч энэ нь ирээдүйн материаллаг талын амьдралд нь сайн нөлөөтэй байж болох ч ёс суртахууны хүмүүжилд нь эерэг өөрчлөлтийг авч ирсэн нь цөөн бизээ. Тэгвэл олон мянган жилийн тэртээгээс дамжигдан ирсэн хүн төрөлхтний
Spread the loveНэгэн мэргэний хүү их пандит Райвьюд ихэд атаархдаг байжээ. Бүгд л түүнийг хүндлэн хайрлах авч түүний эцгийг огтхон ч үл үнэлдэг байв. Хэргийн учир нь Райвью дан ганц их эрдэм мэдлэгтэй байгаад зогссонгүй бусдыг энэрэн хайрлах сэтгэлийг өөртөө шингээсэн нэгэн байж. Мэргэний хүү Явакрит: “Хэрэв би өрөөсөн хөл дээрээ зогсоод бүх мэдлэгийг, ведийг бүрэн танин мэдэх хүртлээ хатуу тэвчил үйлдэгч болъё. Тэгснээр бүх асуудал шийдэгдэх буй заа” хэмээн сэтгэв. Ингээд тэрээр мэдлэгийг олохоор шийдэн өөрийн бодож байснаа хэрэгжүүлж эхлэв: – Би хатуу чанга тэвчил хатуужлыг үйлдэж, мэдлэгийг олж авна. Тэгсэн цагт энэ хүмүүс намайг үнэлж, цэгнэж, намайг хайрлахгүй хаа одохов. Тэр цагт л би аз жаргалыг олно доо хэмээн тунгааж. Ийнхүү хатуу чанга тэвчлийг үйлдэн үйлдсээр, энэ нь бүр хурмаст тэнгэр Индраг ч сандраан цочирдуулчухуй. Энгийн даяанчийн дүрд хувилан буун ирж, Индра түүнийг зорин очоод асуув: – Эрхэм бабаджи, чи юу хүсээв? Юуны тулд нэг хөл дээрээ ийнхүү зогсоно вэ? гэхэд Явакрит: – Би бүх
Spread the love Үсээ ургуулж, зүсээ гундааж яахав Үнсэнд хөрвөөж, агуйд амьдраад яахав Ууланд очиж ганцаар бүгээд яахав Усанд шумбаж амьсгалаа түгжээд яахав Од эрхсийн харвах хурдаар Олон жилийг ингэж өнгөрөөвч Моод болсон йогийн аргаар Мянган жилийг тэвчиж улираавч Хүрэх амжилт нь ямар байх бол ? Хүссэн зорьсондоо очих уу, буцах уу ? Ургах жимс нь ямар байх бол ? Урам зоригийг нэмэх үү, хасах уу? Төмөр эринд ингэж явах нь Төгсд хүргэх зам биш байна Түмэн жилийг хатуужин өнгөрөөвч Төгсөх цэг нь цэг биш байна Хари-гийн нэрийг чангаар дуул Хаалга үүдээ албаар нээ Хашаан дотроо, гудман дундаа Хашгир, дуул, дэвхэр, бүжиглэ Амттан, шимтэн, будаа, жимсээ Алив түрүүнд нь Харид өргө Ариусган таалсан будаа идээг нь Анд нөхөдтэйгөө уралдан хүрт Дуул, бүжиглэ, ид, уу Дурс, унш, бүгд хуу Газрын зовлон бүхнээ мартаад Галзуу юм шиг бүжиглэ, дуул Дуулах аяар мартсан чинь сэргэнэ Дуслах хөлсөөр харласан чинь шинэдэнэ Хар толгойд
Spread the loveЧакра нь хүний биед оршдог энергийн эргэлт явагдаж байдаг долоон төвийн нэр юм. Чакранууд нь бидний биеийн энергийн системээр дамжин энергийн урсгалыг зохицуулж байдаг. Чакран дахь энергийн тэнцвэр зөв байх аваас эрүүл мэнд сайн байх үндэс болно. Хэрэв чакра хаагдаж эсвэл тэнцвэр нь алдагдвал өвчин хийгээд эрүүл мэндийн байдал муудах шалтгаан болдог. Чакра буюу хүрд Сэтгэл санааны хувьд Бие махбодийн хувьд Материаллаг байдлын хувьд Сахасрара Сэтгэлийн баясал, гэгээрэл Эрүүл үс, арьс, уураг тархи Аз хийморь Бурханлаг адислал Ажна Шийдвэр гаргах Эрүүл нүд Оюун ухаан Зөн совин Вишуддха Харилцах чадвар Шуурхай байдал Эрүүл чих Хамар Хоолой Итгүүлж үнэмшүүлэх чадвар Нөхцөл байдлыг хянах чадвар Анахата Хайр Итгэл Уучлан өршөөх чадвар Эрүүл зүрх Уушги Хүсэл мөрөөдөл Түүний биелэлт Манипура Өөртөө итгэх итгэл Нэр төр Эрүүл элэг Нойр булчирхай Хоол боловсруулах эрхтэн систем Нэр төр, алдар гавьяа, байр суурь Сватхистхана Хувийн хайр сэтгэл Баяр цэнгэл Эр зориг Эрүүл булчин Бэлгийн чадвар Бүтээлч чанар Сайн харилцаа