Spread the loveБурханлаг мэдлэгтэй болно гэдэг нь өөрийгөө энэ махан бие биш юм гэдгийг ухаарахаас эхлэнэ. Би эр хүн, би эмэгтэй хүн гэж бодох нь хий хуурмаг байдалд байгаагийн илэрхийлэл юм. Бие нь сүнсний хувцас. Хувцас цагаас цагт үеэс үед хувьсан өөрчлөгдөж, нэг л өдөр үхэл хэмээх зүйлтэй нүүр тулдаг. Гэхдээ биед орших сүнс нь хэзээ ч, ямар ч үед хувиран өөрчлөгддөггүй. Асуулт: Яагаад эмэгтэй хүн Кришнагийн ухамсрыг сонирхох ёстой гэж? Хариулт: Эмэгтэй хүн биш гэдгээ ухаарах боломжийг олгодог. Хэрвээ өөрийгөө эмэгтэй хүн л гэж бодоод байх юм бол хуурмаг болон мунхаг байдалд байгаа гэсэн үг. Эмэгтэй хүн гэдэг үг нь түр зуурын л энэ махан биеийн тодорхойлолт юм. Дөч эсвэл жаран жилийн дараа энэ бие махбодь муудаж, хөгширч, устахад дахин Эмэгтэй хүн байхаа болино. Гэхдээ биед залрах амьд оршнол сүнс нь хэзээ ч алга болохгүй. Кришнагийн ухамсар нь сүнс болон Бүхний Дээд Сүнс, Кришнатай холбогдсон мөнхийн харилцаагаа ойлгож ухаарах боломжийг олгоно. Хүн төрөлхтөний оюун ухаан нь материаллаг тодотгол болон түр зуурын энэ
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
5
0
3
Users Today : 21
Users Yesterday : 99
Total Users : 57503
Views Today : 27
Views Yesterday : 112
Spread the love 1990 оны найман сарын 10-ны өдөр АНУ-ын үндэсний гвардийн нисэгч Билл Миллер Микей Басин гэж нэрлэгдэх газрын ойролцоох ширгэсэн нуурын гадарга дээр зурсан Шри Янтрын зургийг анх олж илрүүлжээ. Зургийг зурсан шугамын нийт урт нь 13,3 миль буюу 21,38 км ба 10 дюймийн (25 см) өргөнтэй, 4 дйюмийн (10 см) гүнтэй байжээ. Бүх шугамууд нь хангалттай тэгш, нэгэн жигд байсан байна. Түүнчлэн энэ зургийг зурсан ямар нэг техник, төхөөрөмжийн тусламжтайгаар зурсан гэх ул мөр огт олдоогүй байна. http://fl64.livejournal.com/105239.html Бэлтгэсэн: Балабхадра дас
Spread the loveҮнэн сайн номчинд бусдын хорлосон нь дээшлэхийн нөхцөл Үтэл муу хүнд бусдын хорлосон нь доройтохын нэрмээс. Үлгэрлэвэл түймрийн галд хүчит салхи учирвал өрвөсхийхийн нөхцөл Өчүүхэн зуланд тэр салхи тусвал унтрахын шалтгаан. гэсэнтэй зохилдох үлгэр нь: Эрт урьд цагт Сарангэрэл нэрт нэгэн их хаан байлаа. Тэр хаан “хамаг амьтан юуг хүсвэл түүнийг өгсүгэй” гэж ам авч өглөг өгснөөр хамаг амьтан бүгд тэр хааныг магтан сайшаан хүндлэх болов. Түүнд хязгаар орны Бимасина нэрт нэгэн хаан атаархаж “хэн хүн Сарангэрэл хааны толгойг авч ирвэл би түүнд хаан төрийнхөө дундуурыг өгсүгэй” гэж өөрийн албатдаа зарласанд Лиүдүү нэрт нэгэн бярман би тэр хааны толгойг авч ирье гэж хаанд мэдүүлээд ирэх цагт Сарангэрэл хааны улсад элдэв муу ёр болов. Түүнийг хаалга сахигч тэнгэр мэдээд Лиүдүү бярманыг мунхруулаад дотор эс оруулав. Гэтэл ариун орны тэнгэрүүд хааны зүүдэнд ирж өгүүлрүүн: Эх болон хамаг амьтаныг гэтэлгэхийн тул Эрхэм бурханы хутгийг хүсэж Эрт цагаас тангарагласан өглөг бармид чинь Эдүгээ төгсөх шахаж атал Үүдний тэнгэр
Spread the loveХариг харамч болоод ямагт хар бодогч хүн нь Хэдий шадар янаг мөн боловч нэн бүү итгэ Хэтэрхий ихэст ч бол холын дайснаас Хишгийг нь идсэн дэргэдэх хүн хорлох нь олон бий. гэсэнтэй утга зохилдох үлгэр нь: Эрт цагт Варанасын оронд хүн явж үл болох нэгэн их зузаан ой моддын дотор Рүрү нэрт нэгэн бодисад гөрөөс байсан ажээ. Гэтэл нэгэн хүн их мөрөнд унаад урсаж машид их мэгдэн энэлэх дуугаар бархиран гасалж байхыг тэр гөрөөс үзээд ирж уснаас гаргав гэнэ. Тэр хүн машид баярлаж “Та миний амийг аварсан тул миний гэрт өөд бол. Би хүндлэл үйлдсүгэй” гэхэд Рүрү хэлсэн нь:” Хүний туршил өөр. Гөрөөсний туршил ч өөр тул миний тухай өөр хүнд бүү өгүүлэгтүн. Тэгвэл намайг хүндэлсэн болно” гээд ойдоо одов. Тэр цагт Варанасийн хааны их хатны зүүдэнд “Гайхамшигт сүр жавхлант нэг гөрөөс арслант ширээн дээр суугаад ном номлов” гэж зүүдэлсэнээ хаанд айлтгав. Хаан нь тийм гөрөөсийг үзсэн хүнд шан өгнө гэж зарласанд нөгөө
Spread the love Ведийн соёлын номлогч багш Бурхан Адислалт А.Ч.Бхактивайбхава Свами Монгол оронд 2012 оны 11 сарын 30-наас 12 сарын 7 –н хүртэл айлчлах ба энэ айлчлалтай холбогдон ведийн соёлын лекц, семинар зохион байгуулагдана. Олон нийтэд зориулсан лекц: 2012 оны 12 сарын 5ны 19:00 цагт 100 айлын замын уулзварын баруун талд байрлах Барилгын Их Дэлгүүрийн 4-р давхарт болно. (Хуучнаар Ампер хаусын байр). Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж ведийн сонирхолтой лекцэнд суухыг урьж байна. Лекц үнэ төлбөргүй. Лекц семинарын явцад ведийн соёлын ном, сонин сэтгүүл, аудио, видео хуурцаг, СD гэх мэтийг худалдан авах боломжтой. Харилцах утас: 99756136, 99786426, 98663058, 98657256, 98138298