Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 5 1 4
Users Today : 32
Users Yesterday : 99
Total Users : 57514
Views Today : 38
Views Yesterday : 112
Spread the love“Одоо цагт хүмүүс цагаан  хоолны дэглэм  барих нь зөв эсэхийг ихэд сонирхох болжээ.  Дор дурдсан баримтаас Тийм гэдэг хариуг та олж авах болно. “ Жайн. Е. Броди, Нью Йорк Таймс сонин Өдөр ирэх бүр нэмэгдэж буй судалгаа, баримтуудад урт удаан амьдрал болон эрүүл мэндэд цагаан хоол ашиг тустай болохыг харж болно.              Бидний  бие махбодийн нэгээхэн  хэсэг болох  гар болон шүдний бүтэц үүнийг  бэлхнээ хэлээд өгнө. Шүд- хүний шүд хэлбэрийн хувьд ногоо болон самар жимсийг бутлан зажлах л чадвартай. Махыг тасдаж жижиглэх хурц соёо болон хүчирхэг эрүүний булчин байхгүй. Гар-   гар ч мөн адил хүч чадал султайгаас гадна махир бусад араатануудтай адил  хурц хумс байхгүй нь бид  жимс болон хүнсний ногоо тариалаж, түүж  чадвартайг харуулж буй юм. Мах хүний биед шингэхийн тулд: Мах шингэх явцдаа маш их хэмжээний гидрохлорийн хүчлийг хүний биеэс шаарддаг. Гэтэл хүний бие махбодь уг бодисын 1/20-ийг ялгууруулах чадвартай байдаг байна. Мөн мах буюу үхсэн амьтны биений тасархай хүний биед хорт бодис үүсгэж, ялангуяа бөөр, зүрхэнд гаж  нөлөө үзүүлдэг. Залуу хүний бөөр

Вайшнавын нийгэмлэгт залуу бишрэлтэн /насаар бус, энэ замаар замнаж эхэлсэн хугацаагаар/ нь ахлахаа хүндэтгэх, харин ахлах нь залуу бишрэлтэнгүүдэд хайр болон нигүүлсэлээ харамгүй хайрлаж байхаар нягт нямбай зохион байгуулагдсан байх ёстой. Вайшнавын нийгэмлэгт мөн варна систем буюу брахмана, кшатрйа, вайшиа болон шудра, ашрама систем буюу саннйанси, ванапрастха, грихастха болон брахмачари гэж хуваагдах ёстой. Бурханлаг ах дүүсийн хувьд түрүүлж сахил авсан нь ахлах бишрэлтэнд тооцогдоно. 4. Гуругийн шавь, бурханлаг номын ах нараа гуру адил хүндэтгэх хэрэгтэй. 5. Саннйаси хүнийг гуру мэт хүндэтгэх хэрэгтэй. 6. Вайшнавын нийгэмлэгт хүн бүр хүлцэнгүй болохоор чармайдаг. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэгтэй адил бурханлаг өндөр түвшинд хүрэх бүрт хүн эгэл даруу болдог. 7. Заримдаа ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд тэдний хүлцэнгүй байдлыг нь үнэлж хүндэтгэж байж болох ч уг бишрэлтэн ахлах бишрэлтэнд үзүүлэх хүндэтгэлээ үгүй болгоно гэсэн үг биш юм. Мөн ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд хүндэтгэл үзүүлэх үед тэрээр Кришнад баярлаж талархсанаа илэрхийлж залбирч байх хэрэгтэй. 8. Бишрэлтэн хүн ямагт өвснөөс ч илүү хүлцэнгүй даруу, модноос ч илүү тэсвэр тэвчээртэй байж, өөртөө хүндлэл хүлээлгүй, бусдад хүндэтгэлээ ямагт илэрхийлж байх хэрэгтэй. 9. Вайшнавын ёс зүйг үл баримталж, гажуудуулах аваас хүний бурханлаг амьдрал сөнөн мөхөх аюултай. 10. Ахлах бишрэлтэнгүүдийн хооронд зөрчил зөрөлдөөн гарах үед аль нэгнийх нь тал руу хөлбөрч орох хэрэггүй. Тэдний хийж буй үйлс бидний ойлгох хүрээнээс хальсан, Вайшнавын нэгэн зугаа юм. 11. Шавь хүн багшаа ямагт Бурхан мэт хүндэтгэх хэрэгтэй. 12. Номлогчид гэм зэмгүй, унан доройтсон сүнснүүдэд энэрэнгүй хандаж, харин Бурханд алдас хийгчидтэй харилцахгүй байвал зохино. Bhaktivedanta Vedabase, Vaishnava etiquettes by Bhakti Charu Swami Орчуулж бэлтгэсэн: Т.Цэвэлмаа

Spread the love     Нэгэн малчны илжиг худагт унажээ. Тэр амьтан хэдэн цагийн турш тасралтгүй аврал эрэн, өрөвдөлтэй орилж байсан ба эзэд нь хэрхэх учраа олохгүй мунгинаж байв. Эцэст энэ угийн зөнөсөн, хөгшин илжиг худагтай нь хамт газартай тэгшилье гэж шийдэцгээжээ. Тэрээр хөршүүдээ дуудан, хүрз тармуур бэлтгэн худгийг шороогоор дүүргэж эхлэв. Илжиг юу болж буйг ухаармагцаа аймар муухай дуу гарган орилж  байсан ба эцэст нь хүн бүр гайхан худаг руу тонгойн харав. Гэтэл тэдний дүүргэхээр завдаж байсан шороо илжигний нуруун дээр хуримтлагдах үед илжиг биеэ займчуулан хөдөлгөж, шороо газар унамагц түүн дээр гишгэн худагны ам руу алхам алхмаар дөхөж байхыг тэд олж харжээ. Тэд шороогоо үргэлжлүүлэн хийсэн ба эцэст нь илжиг худагнаас гарчээ. Тайлбар: Амьдрал таны дээрээс төрөл бүрийн хир буртаг, шороо цацдаг. Түүнээс  салах цорын ганц арга бол яг л энэ илжиг лугаа сэгсэрч хаях юм.  Саад бэрхшээл бүр танд дараагийн хийх алхмыг тань олгоно. Бид хамгийн гүн худгаас ч шантралгүй, зогсолтгүй зүтгэсээр байх аваас гарч чадна. Зүгээр
Spread the love Вайшнавын нийгэмлэгт залуу  бишрэлтэн /насаар бус, энэ замаар замнаж эхэлсэн хугацаагаар/ нь ахлахаа хүндэтгэх, харин ахлах нь залуу бишрэлтэнгүүдэд хайр болон нигүүлсэлээ харамгүй хайрлаж байхаар нягт нямбай зохион байгуулагдсан байх ёстой. Вайшнавын нийгэмлэгт мөн варна систем буюу брахмана, кшатрйа, вайшиа болон шудра, ашрама  систем буюу саннйанси, ванапрастха, грихастха болон брахмачари гэж хуваагдах ёстой. Бурханлаг ах дүүсийн хувьд түрүүлж сахил авсан нь ахлах бишрэлтэнд тооцогдоно. Гуругийн шавь, бурханлаг номын ах нараа гуру адил хүндэтгэх хэрэгтэй. Саннйаси хүнийг гуру мэт хүндэтгэх хэрэгтэй. Вайшнавын нийгэмлэгт хүн бүр хүлцэнгүй болохоор чармайдаг. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэгтэй адил бурханлаг өндөр түвшинд хүрэх бүрт хүн эгэл даруу болдог. Заримдаа ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд тэдний хүлцэнгүй байдлыг нь үнэлж хүндэтгэж байж болох ч уг бишрэлтэн ахлах бишрэлтэнд үзүүлэх хүндэтгэлээ үгүй болгоно гэсэн үг биш юм. Мөн ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд хүндэтгэл үзүүлэх үед тэрээр Кришнад баярлаж талархсанаа илэрхийлж залбирч байх хэрэгтэй. Бишрэлтэн хүн ямагт өвснөөс ч илүү хүлцэнгүй даруу,
Spread the loveАливаа үйлдэл хийхийн өмнө Амнаас үг унагахын өмнө Анх түрүүнд сэтгэлээ шинжээд Ая зохистойгоор үйлдэж бай Агсран догшрох, алмайран сэвэх Ааглуу зан, дээрэлхүү аяс Атаархан хорсч, ховлон гутаах Аргалан мэхлэх, ховсоргон сэтгэл Өөрийгөө магтаж, өрөөлийг муучлах Өрвөлзөн хэрэлдэж, өсөрхөн зүхэх Өөдгүй санаа төрсөн даруйд Өчиггүй мод мэт орштугай Ашиг, алдарт шунан хорхойсох, Албат, нөхрийг эрэн үгүйлэх, Асрамж хайр өөртөө хүсэхүл Ажиггүй мод мэт орштугай Бусдын тусыг хөсөр орхиж Өөрийн тусыг өндөрт өргөж Буруу зөвгүй чалчих аваас Бушуу мод мэт орштугай Нэг нь  уурлаж, нөгөө нь дурлах Нялхсын авирт ундууцах хэрэггүй Нисванисын эрхээр тийн аягласныг Нинжин сэтгэлдээ уучлан болгоо Өөрт болон бусдад тустай Ямархан үйлийг бүтээсэн ч гэлээ Өөрөө бүтсэн хувилгаан шид шиг Би-үгүй сэтгэлийг барьж бай. Удтал хүлээсэн зол завшаан Одоо л бүрдсэн хэмээн санаж Утгагүй үймрэлийн салхинд савчилгүй Сүмбэр уул шиг бат оршигтун. Тас шувуу хэзээ нэгтээ Тасчиж ирээд идэхийн цагт Харамлаж хаацайлж чадахгүй байж Харин одоо юундаа шунана вэ? Бусдаас зээлсэн
Spread the loveАялан номлогч. Бурханы Өршөөлт Индрадьюмна Свами-н бичсэн номноос  5-р боть, 27-р бүлэг ОХУ 2004. 12.24 Намайг аялах зуур миний нэг шавь, Рагалекха даси над дээр  ирсэн юм. Тэрээр дөч эргэм насны итгэл бишрэл дүүрэн, намайг Орост очих үед  миний программд тогтмол оролцдог эмэгтэй байлаа. Тэрээр намайг өөрийн амьдардаг байрандаа очин, Говардхан Шилаг үзэхийг урив. Маргааш нь би Жананивасатай хамт түүний байранд очлоо. Үдээс хойш хэд хэдэн уулзалттай байсан тул бага зэрэг яарч байлаа. Жананивасад – Бид нэг их удахгүй гэж хэллээ. Гэхдээ  би төд удалгүй түүнд бас  бурханлаг номын багш шавийнхаа үйлчлэлд болон мэдлэг хүртээхдээ  завгүй байх ёсгүй гэдгийг бас түүнд сануулсан юм. Рагалекхагийн гэр нь хотын төвд байдаг нэг өрөө хуучин барилга байв. Өрөөнд нь ороход би тэрхүү гайхалтай бурханлаг уур амьсгалийг мэдэрсэн юм. Цөөхөн хэдхэн эд зүйлс- сандал, хуучин модон номны шүүгээ,  гүнгэрваа , ( чин бишрэл дүүрэн чимэглэсэн). Түүний говардахан шилаг Лала гэдэг ба цэцэг болон  гоёл чимэглэлээр их л хичээн гоёсон байлаа. Олон төрлийн амттан түүний өмнө
Scroll to Top