Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 8 0
Users Today : 5
Users Yesterday : 26
Total Users : 15480
Views Today : 5
Views Yesterday : 35

Би өөрийгөө энэ гэр бүл, энэ үндэстэн, энэ итгэл бишрэлийн систем, энэ арьсны өнгө зэрэгт харьяалагддаг гэж тооцож байгаа цагт Кришна ухамсрыг олж авч чадахгүй. Хүн өөрийнхөө тухай өөрийгөө америк, энэтхэг, хар арьстан, ийм, тийм гэр бүлийн гишүүн, аав, ээжийнхээ хүү, охин, нөхрийнхөө эхнэр, эхнэрийнхээ нөхөр гэж бодож байсан цагт тэрээр материаллаг нэршлүүдийн хальсан дор оршсоор байна. Би бол бурханлаг сүнс. Харин энэ бүх нэршлүүд зөвхөн бие махбодид л харьяалагддаг. Гэвч би бол бие биш. Бидний хэн маань ч ойлгож мэдвэл зохих зүйл  энэ. Хэрэв би бие биш юм бол би хэн нэгний ээж эсвэл эцэг нь байж чадах уу? Дээд эцэг бөгөөд ээж бол Кришна. Бид зүгээр л эцгийн, ээжийн, ах, эгчийн дүрд тоглож буй тайзан дээрхи жүжигчид.. Майяа буюу материаллаг байгаль биднийг “Энэ бол чиний гэр бүл. Энэ бол чиний ард түмэн” хэмээн шогшрон дуудаж бүжиглүүлж байна. Бид яг л сармагчин шиг бүжиглэж байна.

Амьд бодгаль нь байгалийн тодорхой гунатай холбоотой байдаг болохоор байгаль түүнийг түүний өөрийнх нь оршин буй тэр гунатай нь тохирсон байдлаар үйлдэж ажиллахыг тулгадаг. Ийм учраас л хүн “Би бол энэ”, “Би бол тэр” хэмээн бодож байдаг. “Бхагавад гитад” агуулагдаж байгаа энэ мэдээлэл нь хүмүүнийг ангижралд хөтлөн аваачдаг танин мэдэхүйн процессын үндсэн зарчим юм.

Амьдралын материаллаг үзэл төсөөллөөс ангижруулах боломж олгох мэдлэг бидэнд амин чухал хэрэгтэй. Гэвч харамсалтай нь эрдэмтэн, гүн ухаантан, улс төрчид болон нийгмийн удирдагчид хэмээн нэрлэгдэгч нар нь тэднийг өөрсдийнхөө бие махбодид улам улмаа татагдах байдал руу түлхэн тэднийг мэхлэсээр. Амьд бодгаль нь зөвхөн хүний бие махбодид л Кришна ухамсрыг олж авах бололцоотой авч мэхлэгчид, луйварчид тэдний бие махбодийн нэршил гуншинг өөгшүүлэн тэр боломжийг нь үгүй болгосоор байна. Тийм болохоор бид тэднийг хүмүүний соёл иргэншлийн хамгийн заналт дайсан  хэмээн тооцдог.

А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

“Кунти хатны залбирал” номын “Уягдал татагдлын уяа хүлээсийг таслахуй” бүлгээс

Бэлтгэсэн: Балабхадра дас

Бурханыг нээн танихуй бичээсүүдэд өгүүлснээр, Дээд Эзнийг сач-чид-ананда хэмээх үгсээр тодорхойлсон байдаг. Сат гэдэг нь “мөнх”, чит гэдэг нь “мэдлэгээр дүүрэн”, ананда нь “цэнгэл жаргалаар дүүрэн”, виграха нь “бие даасан бодгаль” гэсэн утгуудыг илэрхийлдэг. Тиймээс Дээд Эзэн буюу Дээд Бурхан нь цор ганц, дахин давтагдашгүй, мөнх, цэнгэл жаргалаар бялхаж байдаг, өөрийгөө бүрэн таньж мэдсэн нэгэн болж таарч байна. Энэ бол Дээд Эзний талаархи ердөө л товч өгүүлэмж. Түүнтэй эн тэнцэх хийгээд Түүнийг даван гарах нь үгүй.

Амьд бодгаль нь (жива) Дээд Бурханы өчүүхэн жижиг дуураймал юм. Ийм ч учраас түүнд мөнх амьдрал, мэдлэг, аз жаргалд тэмүүлэх тэмүүлэл угаас оршин байдаг. Амьд бодгалиудын эдгээр гурван чанар Дэлхий дээр ч, дээд гаригсын систем болох Бхуварлока, Сварлок, Жаналок, Таполок, Махарлок, Брахмалок гэх мэт гаригууд дээр ч илэрч байдаг. Тэр гаригууд дээрхи байдал олон дахин хүчтэй илрэх ба тэдэнд илүү их цэнгэл эдлэх боломжийг олгодог…

Амьд бодгаль болгон энэ материаллаг ертөнцөд аль болох л илүү их цэнгэл жаргал тэмүүлж байдаг. Чингэвч аз жаргалгүй хэвээрээ үлддэг. Аз жаргал тэр ч байтугай бүхий л дээд гаригсын системүүд дээр ч хол хэвээр байдаг. Хэдийгээр тэндэхийн оршин суугчид маш урт удаан амьдарч, санаанд багтах бүх материаллаг эд баялгийг ашигладаг ч гэлээ…

Материаллаг байгалийн хууль ийм. .. Шалтгаан нь бидний жинхэнэ мөн чанартай нийцэх аз жаргал нь материаллаг үйл ажлаар утган авч байгаа аз жаргалаас ялгаатайд оршино…

Уснаас гарган ирээд хуурай газарт хаясан загас аз жаргалтай байж чадахгүй. Тэр ч байтугай түүнд аз жаргалтай байх бүхий л нөхцлийг нь бүрдүүлээд ч. Тэр усандаа л амьдрах ёстой. Үүн шиг сач-чид-анандын өчүүхэн жижиг хэсэг болсон амьд бодгаль нь энэ ертөнцөд яагаад ч аз жаргалтай байж чадахгүй. Өөрийн хуурмаг, манантсан ухаанд хичнээн янзын материаллаг төлөвлөгөө зохиогоод ч. Амьд бодгальд огт өөр, трансцендент аз жаргал буюу бурханлаг аз жаргал хэрэгтэй…

Шрипад Шанкарачарьягийн өргөн барьсан материаллаг үйлээс онолын байдлаар татгалзах арга нь магадгүй цөөн тооны бүлэг хүмүүст туслаж болох боловч Шри Чаитанья Махапрабхугийн уриалан дуудсан чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн арга нь бурханлаг буюу сүнслэг аз жаргалд хүрэх хамгийн шилдэг, намгийн баттай арга зам юм. Үнэн хэрэгтээ энэ үйлчлэл нь материаллаг ертөнцийн дүр төрхийг өөрөө бүрдүүлэн бий болгодог ажгуу.

Бурханы Адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

“Өөрийн дотоод руу аялахуй” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

Шримад-Бхагаватам нь таван мянган жилийн өмнө буюу Кали-юга эхлэхийн өмнөхөн бичигдсэн. Түүнд айлдагдсан зүйлсээс нилээд олон нь одоо ирээдүйд болох ёстой. Ийм учраас бид Шримад-Бхагаватамыг шастир гэж үздэг. Шастирыг туурвигч нь  заавал, өнгөрсөн, одоо, ирээдүйг дүрслэн хэлэх чадвартай ангижирсан бодгаль байх ёстой.

Шримад-Бхагаватамд олон зүйлийн талаар зөгнөн айлдсан. Жишээ нь Бурхан Буддагийн морилон ирэх тухай, Калки Бурханы залран ирэх тухай болон мөн Бурхан Чаитаньягийн айлчлан ирэх тухай өгүүлсэн байдаг…

Энэ шүлгэнд Шукадева Госвами манай эрин цагийн шинж тэмдгүүдийг дүрслэн өгүүлжээ. Тэрээр, таташ чанудинам буюу энэ эрин цаг (Кали юга) өрнөн дэлгэрэхийн хирээр, дхарма (шашны зарчмууд), сатйам(үнэнч шударга байдал), шаучам(цэвэр ариун байдал), кшама(бүгдийг уучлан өршөөх чанар), дайа(энэрэл нигүүлсэл), аюух(насны хэмжээ), балам(хүч чадал), смрити(ой ухаан) – энэ бүхэн багасан буурах бөгөөд эцэстээ бараг юу ч үгүй болно хэмээсэн.

Шримад-Бхагаватамд дурдагдсан өөр нэгэн шинж тэмдэг нь смрити буюу ой санамж муудах. Өнөө цагт бид хүмүүсийн ой санамж тийм ч сайнгүй болохыг өдөр тутамдаа харсаар буй. Тэд маш хурдан бүгдийг мартдаг. Тэр ч байтугай өдөр бүр сонсож байдаг зүйлээ ч мартдаг. Үүний зэрэгцээ хүмүүс биеийн хүчээ (бала) алдаж байна. Энэ бол хэнд ч тийм шинэ содон зүйл биш. Таны эцэг, таны өвөг дээдэс танаас хавьгүй эрүүл чийрэг, хүч чадалтай байсан гэдгийг та мэднэ. Ийнхүү биеийн хүч нь буурч, ой санамж нь муудаж, нас нь богиносох гэх мэтийг бүгдийг нь “Шримад-Бхагаватамд” зөгнөн хэлсэн.

Кали-югийн өөр нэгэн шинж тэмдэг бол шашин номын уналт юм. Чухам үнэндээ энэ эринд шашны талаар нухацтай ярих аргагүй. Тэр бараг байхгүйтэй адил. Хэн ч шашин номыг сонирхдоггүй. Сүм хийдүүд нь хаалгаа хааж, үүдэнд цоож зүүлттэй байдаг болсон. Бидний одоо байгаа энэ байгууламжид нэгэн цагт хийд байсан авч хүмүүс ийшээ ирэхээ больсон болохоор энэ байгууламжийг худалдсан билээ. Бид Австралид мөн нилээд том хийдийг худалдаж авсан. Лондонд би зуу зуун хүн орохоо больсон хоосон сүм хийдүүдийг харж байсан. Дан ганц хийдүүд төдийгүй сүмүүд ч мөн адил. Энэтхэгт хүмүүс, цөөн хэдэн том сүмүүдээр л ордог бөгөөд харин жирийн жижгэвтэр сүмүүд нь хүнгүй хоосон болсон. Тэр сүмүүд нь нохой орогнодог газрууд л болж хувирсан. Тэгэхээр үнэхээр л дхарма буюу шашин номын байдал уналтад орж буй…

Кали эриний шинж тэмдгүүдийн дунд ийм нэгэн шинж тэмдэг бий: виттам эва калау нринам жанмачара-гунодаях  буюу “Кали эринд хүмүүний давуу тал, нийгэмд эзлэх байр сууринх нь хэмжүүр түүний эд баялаг болох болно” (Шримад-Бхагаватам 12.2.2). Урьд өмнөх цаг үеүдэд хэн нэг хүний байр суурийг түүний бурханлаг хөгжлийн түвшингээр тодорхойлдог байсан. Жишээ нь, брахман хүнийг тэрээр Брахманыг танин мэдсэнийх нь төлөө буюу өөрөөр хэлбэл Дээд Сүнсийг танин ухамсарласных нь төлөө хүндэлдэг байсан. Гэвч Кали югад брахман нь мөн чанартаа үгүй болох бөгөөд хэн нэгнийг жанма буюу  брахманы удамд төрснөөр нь брахман гэж нэрлэх болсон. Удам судраар нь нэрлэх ёс аль эртнээс байсан ч хүмүүнийг юуны түрүүнд шинж чанар, байдлаар нь дүгнэн тодорхойлдог байсан…

  Кали эриний өөр нэгэн шинж тэмдэг нь гэвэл дхарма-ньяя-вявастхаям каранам балам эва хи буюу “Шашны зарчмууд хийгээд шударга үнэн байдлыг хэн хүчтэй нь тодорхойлдог болно” (Шримад-Бхагаватам 12.2.2) хэмээсэн. Хэрэв та нөлөө бүхий нэгэн бол бүх зүйл таны талд шийдэгдэх болно. Та дүүрсэн бурхангүй үзэлтэн байж болох ч хэрэв та лам хуврагыг худалдан авч чадвал тэр таныг сүсэг бишрэлтэйг нотлон тунхаглах болно. Ийнхүү нэр төр, алдар гавьяа тухайн хүний жинхэнэ шинж чанаруудаар биш харин мөнгөөр тодорхойлогддог болох болно. Цааш нь айлдахдаа, дам-патйе ‘бхиручир хетур маяива вявахарике буюу “Гэрлэлт гэр бүл бололт нь түрхэн зуурын татагдлын үндсэн дээр зохиогддог болох ба ажил бизнестээ амжилт гаргахын тулд заавал хууран мэхлэх шаардлагатай болно” (Шримад-Бхагаватам 12.2.3) хэмээжээ. Эхнэр нөхрийн хоорондох харьцаа абхиручи буюу харилцан таалагдалтаас хамаарах болно. Охид, залуус нэг нэгэндээ таалагдмагц тэд: “Бид яагаад гэрлэж болохгүй гэж?” хэмээн бодоцгоодог. Тэр залуусын ирээдүй ямар байхыг хэн ч бодолцдоггүй. Тийм учраас тэдний аз жаргал маш түргэнээр төгсгөл болдог. Дөнгөж гэрлээд зургаан сар болоод л салдаг. ..

   Урьд нь Энэтхэгт, үгүйдээ л намайг залуухан байхад, гэрлэлтийг охид, залуусыг нэг нэгэндээ таалагдсанаар нь зохиодоггүй байлаа. Үгүй. Гэрлэлтийг эцэг, эх нь шийддэг байсан. Би оюутан байхдаа гэрлэсэн. Гэхдээ би эхнэрээ өөрөө сонгоогүй. Бүгдийг эцэг, эх маань шийдсэн.. Өмнө нь Энэтхэгт зурхайн зурлагыг тооцоололгүйгээр нэг ч гэрлэлт болдоггүй байсан. Учир нь бэр ба хүргэний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэдсэнээр тэд ирээдүйд хамтын амьдралдаа аз жаргалтай байж чадах эсэхийг тодорхойлдог байсан. Гэр бүл тийм байдлаар зохиогдож, дээр нь ёслол зан үйлээр ариутгагдсан цагт эхнэр, нөхөр хамтдаа эв найртай амьдарч, бурханлаг практикаар хичээллэцгээх боломжтой болно. Тэгээд тэд эцэстээ гэр рүүгээ буюу Бурхан зүгт буцаж чадна. Гэрлэлт ингэж л зохиогдох ёстой.

Бурханы Адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

“Өөрийн дотоод руу аялахуй” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

Дөрвөн төрлийн прамана-таттва буюу нотолгоо байдаг. Эдгээр нь шрути, пратьякша, аитихья, анумана болно. Шрути нь Ведийн нотолгоо буюу шабда прамана. Пратьякша нь мэдрэхүйнүүдийн хүртцийн тусламжтайгаар хүлээн авах нотолгоо… Хэн нэг нь: “Тиймээ, би гэрч. Би тэр бүхнийг өөрийн нүдээр харсан. Тийм болохоор би түүнийг үнэн гэж тооцно” гэж хэлдэг. Гэвч та юу харсан гэж? Та түүнийг үнэнээр нь хүлээн авсан гэж үү? Болзолт сүнс нь дөрвөн төрлийн дутагдалтай: брахма, прамада, випралипса, каранапатава (Чаитанья-чаритамрита, Ади. 7.107). Болзолт сүнсний мэдрэхүйнүүд нь төгс бус. Ийм учраас таны мэдрэхүйн хүртэц өө сэв, алдаа дутагдалтай. Үүнийг ойлгоход хэцүү биш. ..

Дараагийн төрлийн нотолгоо нь анумана прамана. Энэ нотолгоог майявади нар ярьдаг. Энэ тухай “Чаитанья-чаритамрита”гаас уншиж болно…

Гопинатхачарья хэлэхдээ, анумана прамана нахе ишвара-таттва-гьяне буюу “логик эргэцүүллийн тусламжтайгаар Дээд Бурханыг танин ойлгож чадахгүй” хэмээсэн. Хүн бүр өөр өөрийн анумана буюу логиктой. Тийм тохиолдолд хэрхэн нэгдсэн нэг үзэлд хүрч чадах билээ? ..

Дараагийн төрлийн нотолгоо нь аитихья. Өөрөөр хэлбэл энэ нь түүхийн нотолгоон дээр суурилж батлан нотлох арга юм. Олон олон түүх судлаачид томоохон судалгааны ажлыг хийсний дүнд ийм тийм дүгнэлтэнд хүрлээ гэж ярьдаг. Жишээ нь тэд: “Явуулсан судалгааны үр дүнд бид энэхүү соёл иргэншил нь манай эриний өмнөх 500-гаад оны үеийнх болохыг тогтоолоо” гэх мэтчилэн өгүүлдэг. Хүмүүс хэлэхдээ, эрдэмтэд л ингэж хэлж байгаа хойно тэдний үг бол прамана буюу нотолгоо гэж үздэг. Гэвч өөр зарим түүх судлаачид тэдний дэвшүүлсэн онолыг хүлээн зөвшөөрдөггүй…

  Хэдийгээр аитихья нь нотолгооны нэг хэлбэр хэдий ч бид түүнийг хүлээн авдаггүй. Ингэснээр шрути прамана буюу Ведүүдийн өгүүлж буй нотолгоо нь үндсэн нотолгоо болж хувирч буй юм. Бид тэдгээр нь шрути праманатай нийцэж буй тохиолдолд л пратьякша, аитихья, анумана нотолгоонуудад итгэж чадна. Эсрэг тохиолдолд бид түүнийг үнэн баттай гэж хүлээн авч чадахгүй…

Ведүүд батлахдаа, амьтны ялгадас болон үхсэн амьтны ясыг ариун бус хэмээдэг. Гэвч үүний сацуу Ведүүд айлдахдаа, амьтны ялгадас болох үхрийн баасыг, амьтны яс болох дунг ариун гэж үздэг. Бид дунг сүмд байлгаж, арати хийхийн өмнө болон ямар нэг баярт үйл явдлын үед үлээдэг. Үүнийг тааламжтай сайн зүйл гэж тооцдог. Энд ямар нэг нотолгоо шаардлагагүй бөгөөд учир нь Ведүүд ийнхүү айлдсан. Хэдийгээр амьтны ялгадас нь цэвэр бус авч үхрийн баасыг цэвэр хэмээн тооцож байна. Энэ тохиолдолд эрдэмтэд бидэнд юу хэлж чадах бол? Үхрийн баасыг авч, лабораторид шинжлээд үз. Та юу олж мэдэх вэ? Тэр бол маш төгс бактери эсэргүүцэгч болохыг олж мэднэ. Гэтэл Ведүүд энэ талаар аль хэдийнээ хэлчихсэн. Тийм атал бид юуны тулд ийн толгойгоо өвтгөх ёстой гэж? Ведүүдийн хэлснийг зүгээр л хүлээн авах хэрэгтэй!

ШРИ ШРИМАД ГОУР ГОВИНДА СВАМИ “РАШААНЫ ЦУТГАЛАН” НОМООС

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

…Эрүүлээр сэтгэгч хүн нь ямар нэг материаллаг гаригт хүрэхийг мөрөөддөггүй. Учир нь гэвэл түүнийг тэнд мөн л дөрвөн төрлийн материаллаг зовлон хүлээж байдаг. “Бхагавад-гита”-гаас, тэр ч байтугай манай орчлонгийн хамгийн дээд гаригсын систем болох Брахмалокад хүрлээ ч тэнд мөн л энэхүү дөрвөн төрлийн зовлон байдаг гэдгийг мэдэж болно. Түүнчлэн “Бхагавад-гита”-гаас, Брахмалока дээрхи нэг өдөр нь манай дэлхийн сая сая жилтэй тэнцдэг гэдгийг бид мэднэ. Үүнд эргэлзэх зүйл үгүй юм.

Хамгийн дээд гаригсын систем Брахмалокад хүрч болно. Гэвч эрдэмтдийн батлаж байгаагаар, тийшээ пуужингийн хурдаар нислээ гэхэд даруй дөчин мянган жил шаардагдмуй. Сансарт дөчин мянган жил аялахад бэлэн хэн байна вэ? Ведийн утга зохиолуудаас бид тодорхой бэлтгэлийг хангаж байж гэмээ нь дурын гаригт хүрэлцэн очих боломжтой тухай мэднэ. Хэн бээр дээд гаригсын систем рүү (тэнд сахиулсан тэнгэрүүд амьдардаг хэмээн өгүүлсэн) аялахад бэлдэнэ вэ тэр тийшээ зорчиж болно. Мөн ийм маягаар доод гаригсын систем рүү аялаж болох ба мөн хүсвэл эндээ үлдэж ч болно. Эцэст нь хэн нэг нь хэрвээ хүсч тэмүүлвэл Бурханы Дээд Бодгалийн гаригуудад ч хүрэх боломжтой. Бүх зүйл бэлтгэлээс л шалтгаална. Харин манай орчлонгийн гаригсын систем мөнх бусаа. Тэдгээрийн зарим дээрхи амьдралын хугацаа харьцангуй урт байх авч материаллаг орчлон дахь бүх амьд бодгалиуд нь эрт орой хэзээ нэгэнтээ зайлшгүй үхэх хэрэгтэй ба үүний дараа шинэ биеийг хүлээн авдаг.

…Харин Ваикунтхалока буюу сүнслэг гариг орноо дээшлэн хүрч чадсан нэгэн нь мэдлэг, аз жаргалаар дүүрэн бялхах мөнхийн амьдралыг олно. Хэрэв хүн багахан хүчин чармайлт гаргах аваас тийм төгс төгөлдөрт хүрэх боломжтой…

“Харь гаригт хялбар аялахуй” номоос

Бэлдсэн: Балабхадра дас

Scroll to Top