Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 8 0
Users Today : 5
Users Yesterday : 26
Total Users : 15480
Views Today : 5
Views Yesterday : 35
Хүний биеийг шашны ном судруудад маш ховор, хосгүй аз завшаанаар олж авдаг тухай өгүүлсэн байдаг. Буддын сургаалд шуудай дүүрэн арвайг ганц ширхэг зүүн дээр асгахад тэр зүүний үзүүрт нэгэн арвай тогтож үлдвэл үүнийг хүний төрөл олж авахтай зүйрлэсэн оновчтой зүйрлэл бий. Энэ ховор төрлийг авч төрснөө ёсоор нь ухамсарлах хүн өнөөгийн цаг үед даанч цөөн. Хэдийгээр хүний төрөл нь ховор нандин ч гэлээ түүний үнэ цэнийг ухааралгүйгээр, түүнийг зохих журмаар нь ашиглалгүй байсаар хорвоог орхиж буй хүнийг харамч хүн гэж ведийн судар номонд тэмдэглэсэн байдаг. Яагаад ? Юуг харамласан гэж? Амьдралын хуулийн дагуу л явсан гэж эсэргүүцэх хүн олон байх.

Хэрэв та хэдэн үеэрээ эдлэж хэрэглээд барахгүй мөнгө хөрөнгөтэй байтлаа түүнээсээ хэрэглэж чадахгүй нарийлсаар, гуйлгачны амьдралаар амьдарсаар хорвоог орхивол тэр хүнийг  харамч, нарийн хүн байжээ гэж тооцно. Яг үүн шиг бид хүний алтан сайхан бие махбодийг авч төрчихөөд түүнийгээ Бурханы ухамсрыг олоход зориулалгүй дуусгах аваас энэ нь эмгэнэлт төгсгөл болно. Бурханы ухамсар гэдэг нь бид өөрсдийн анхдагч сүнсний мөн чанараа таних явдал бөгөөд үүнийг олоход нэг амьдрал хангалттай тохиолдол байдаг байхад хэд хэдэн амьдралыг зориулах тохиолдол ч олонтаа.  Шримад-Бхагаватам сударт Бхарата хаан энэ Бурханы ухамсрыг олохын тулд өөрийн хаан ширээ, баян тансаг гэр орон, үзэсгэлэнт эхнэр, хайртай хүүхдүүд, өөрийн эрхэм нандин бүхнээ орхин одсон тухай өгүүлсэн байдаг. Тэрээр хэдийгээр энэ гэгээн үйлсийн төлөө бүхнээ зориулан, бүхнийг орхисон ч, мөн нилээд өндөр түвшинд хүрч чадсан ч тэр нэгэн хөөрхий бугын тугалыг хайрлан татагдаж нас нөгчих агшиндаа түүнийг дурсан бодсоноор материаллаг байгалийн сүнс шилжих хуулийн дагуу буга болон төрсөн гашуун түүх байдаг. Хүн үхэх мөчдөө юуг дурсан санасан бэ тэрээр дараагийн амьдралдаа тэр ахуйдаа гарцаагүй хүрнэ хэмээн Бхагавад-гитад өгүүлсэн. Дээрхи түүхээс бид бурханлаг амьдарлын замд хөл тавьсан хүн цаг ямагт сэргэг болгоомжтой байхын сургамжийг олж мэдлээ. Ведийн судруудад Бурханы ухамсарт хүрэхээр тэмүүлж яваа хүнийг маш хурц иртэй тонгорогон дээр алхаж буйтай зүйрлэдэг. Нэг л жаахан өөтэй гишгэвэл хөлөө эсгэн, цус гарах явдал энүүхэнд. Бурханы ухамсрыг олох нь тийм чухам юм бол үүнийг олсноор ямар ач тусыг хүртэх вэ ? Энэ ухамсрыг олсноор бид самсара-чакра буюу үхэх, төрөх, зовж зүдрэхийн гинж тойргийг таслан хаяж, өөрсдийн өнө эртний төрсөн гэр орон болох бурханлаг ертөнцдөө буцан очих болно. Ингэснээр бид дахин дахин давтагдаж байдаг дахин дахин төрөхийн эргүүлгэнээс суллагдана. Яг одоо биднийг материйн ухамсар боолчилж байна. Бид өөрсдийн өчүүхэн тулга тойрсон ахуйнхаа ухамсарт автаж, түүнийгээ орчлон хорвоогийн хамгийн чухал нандин зүйлд бодон түүндээ автан шунгана. Нэг хэсэг нь мөнгөний ухамсарт, нэг хэсэг нь орд харшийн, тансаг амьдралын ухамсарт, нэг хэсэг нь сайхан хань ижил, тав тухтай тухтай амьдралын ухамсарт оршин, энэ ухамсраа энэ орчлонгийн эн тэргүүний үйл болгон түүндээ мөргөн залбирч амьдарч байна. Харамсалтай нь энэ ухамсрын, энэ бодол санааны биелэл болсон мөнгө төгрөг, орд харш, машин унаа бүгд цаг зуурхны. Мөн дээр нь өмхий үнэртэй. Тэд бүгд нэгэн цагт ялзран хогийн саванд хаягдах цаг бий. Харин Бурханы трансцендент ухамсар нь цаг ямагт шинэчлэгдэн улам улам баяжин, улам улам амт шимт нь нэмэгдэж байдаг. Бидний мэдэх хуулиас ялгаатай байгаа биз. Бид нэг хүсч мөрөөдөж байсан зүйлээ олж авчихаад тун ч удалгүй түүнээсээ уйдан өөр шинийг эрж хайдаг. Энэ бол материаллаг эдийн хууль. Харин бурханлаг хууль үүнээс 180 градусын эсрэг. Идэх тусам амт нь нэмэгддэг. Энэ ертөнцөд бид идэх тусам амтаа алддаг шүү дээ.

Бидний амьдарч буй энэ Калийн цөвүүн цагт хүмүүсийн бурханлагт тэмүүлэх хандлага сул дорой байна гэдгийг зөгнөсөн байдаг. Тэдний ухаан бодол дорой, эргэцүүлж тунгаах нь бага. Цаг ямагт биеийн хэрэгцээгээ хангахаар цаг наргүй, өдөр шөнөгүй галзуу мэт зүтгэцгээнэ. Гэтэл хөөрхий тэдний дотор орших бидний жинхэнэ “би” хоол, ундгүй ангаж, цанган, арчаагүй ядарсан төлөвт оршсоор. Тэр зүгээр л жолоодлогогүй, галзуу мэт хурдтай давхиж яваа машин дотор суун буй хүн шиг л өрөвдөм төлөвт оршино. Ийм машинуудын тоог хэлэхэд хугацаа хүрэлцэхгүй.

Хүний биеийг материаллаг оршихуйн их далайг гатлах бат бөх  хөлөг онгоцтой зүйрлэсэн байдаг. Бид зөвхөн хүний биед оршсоноор бурханлаг мэдлэгийг олж авах боломжтой болно. Тэр ч байтугай тэнгэрийн орны сахиулсан тэнгэрүүд ч хүн болж төрөхийг мөрөөддөг гэж ярьдаг. Хамгийн гол нь түүнийг эд агуурс хураах үйлэнд бус эргэлдэж буй “бие махбодийн тээрэмнээс” холдон зайлахад ашиглах ёстой юм байна гэдгийг ухамсарлах нь ухаант хүний эн тэргүүний  үүрэг мөн.

 

Балабхадра дас

Нэгэн удаа чинээлэг авхай тотиндоо зориулж гоёмсог алтан тор худалдан авчээ. Тэгээд авхай маань өөрийн авсан гоёмсог торондоо бүх анхаарлаа хандуулан тотио хооллохоо мартсанаас болж тоть нь турж үхэх дээрээ тулсан байна.

Энэ үлгэрт гарч буй тор бол бидний бие махбод, харин тоть бол бидний сүнс юм. Хэрэв хэн нэгэн дээрх жишээ шиг тороо л анхааран арчиж зүлгээд байвал дотор нь амьдарч буй тотинд тавих анхаарал халамж мартагдан орхигдоход хүрнэ. Есүс “Ямар хүн баян чинээлэг хийгээд дэлхий ертөнцийг бүхэлд нь эзэгнэсэн атлаа мөнхийн сүнсээ таниагүйн улмаас зовж шаналдаг вэ?” гэж асуусан байдаг.

Өнөөгийн нийгэм хэн нэгний хэрэгцээг хангах цахилгаан тоног төхөөрөмжүүд дээр л төвлөрч байна. Хүмүүс төсөөлөхийн аргагүй нарийн хийцтэй зүйлсийг өөрсдийн тав тухыг хангах зорилгоо хийж байдаг боловч сүнслэг амьдралынхаа хувьд бүгд өлсгөлөн байж, түүнээсээ болон зовж байдаг. Машинд шатахуун, жолоочид нь хоол хэрэгтэй байдагтай адил бидний бие махбодод хоол харин сүнсэд маань сүнслэг тэжээл болох сүнсний тухай мэдлэг болон сүнслэг харилцаа шаардлагатай байдаг юм. Хүний бие махбодод Үнэмлэхүй Үнэнийг асууж мэдэх ер бусын оюун ухаан заяагдсан байдаг. Иймэрхүү танин мэдэх явдал нь туйлын чухал бөгөөд энэ асуултын хариулт сүнсийг хангалуун байлгаж чаддаг. Үүнээс үзэхэд хүмүүс зөвхөн өөрийгөө тэжээхэд хүрэлцэхүйц хоол хүнс олохын тулд ажиллаад бусад цаг зав, хүч хөдөлмөрөө амьдралын туйлын зорилгыг ойлгоход зориулж, үхэл төрөлтийн энэхүү мөнхийн хүрднээс чөлөөлөгдөх хэрэгтэй юм. Зарим мундаг хүмүүс үүнтэй санал зөрж “Надад сүнслэг амьдрал огт сонирхолгүй байна. Сүнс байх үгүй нь надад огт хамаагүй. Би зүгээр л энэ байгаа амьдралдаа хангалуун байна. Энэ нь надад таалагддаг” гэдэг. Гэлээ ч гэсэн сүнслэг мэдлэгийг эзэмшихээс наана энэ ертөнцөд хэн ч амар тайван амьдарч чадахгүй билээ.

 

Харьцангуй болон бодит асуудлууд

Энэ ертөнцөд хүн бүр л ямар нэг асуудалтай учирдаг. Бид маш гажиг, харьцангуй орчинд амьдардаг. Дивали (Энэтхэгт тэмдэглэдэг том баяр) болсны дараа шүдний эмнэлгийн гадаа баярын үеэр их идэж шүд нь өвдсөн олон хүн дугаарлаж болох юм. Гэхдээ тэдгээр өвчтнүүдийн шүдний өвчин бол шүдний эмчийн цорын ганц баяр баясгалан нь байх болно шүү дээ. Хэн нэгнийх нь шүд өвдөхгүй л бол шүдний эмч орлогогүй болно. Үүнтэй адил хэн нэгний хоол өөр нэгний хор байх тохиолдол ч бий.  Гэх мэтээр аливаа асуудлууд хэн нэгний хувьд туйлын санаа зовоомоор боловч бусдад нь ямар ч хамаагүй байх жишээтэй.

Тэгвэл бодит асуудал гэж доорх гурван шинжийг агуулсан асуудлыг хэлдэг байна. Үүнд:

–           Бүх нийтийг хамарсан

–           Хэн ч энэ асуудалтай тулгарахыг хүсдэггүй

–           Хэн ч энэ асуудлыг тойрч гарч чадахгүй

Дээрхээс харахад амьдрал дахь бодит асуудлууд нь төрөлт, хөгшрөлт, өвчин, үхэл болох бөгөөд эдгээр дээр өөр гурван зовлон нэмэгдэнэ. Үүнд:

–           Бидний өөрсдийн бие болон ухаанаас үүдэлтэй зовлон (адяатмика). Жишээ нь: бухимдал, гутрал, тархи толгой нурууны өвчин гэх мэт.

–           Бусад амьд оршнолуудаас бидэнд учруулж буй зовлон (адхибхаутика). Жишээ нь: атаач жөтөөч өрсөлдөгчид, янз бүрийн шимэгч хорхой, шавжнууд гэх мэт.

–           Байгалийн зүгээс учруулж буй зовлон (адхидайвика). Жишээ нь: үер, өлсгөлөн, газар хөдлөлт гэх мэт.

Төрөлт: Төрөлт бол амьд оршнолын хувьд туйлын зовлон шаналгаатай мөч юм. удаан үргэлжлэх 10 сарын турш ураг эхийнхээ харанхуй давчуу хэвлийд дотор эрхтнүүдийн ялгаруулж буй дулаанд халууцаж, огцом хөдөлгөөнд нь зайлагдаж, бачуу умайн даралтан дор туйлын ихээр зовж шаналдаг. Тэр эхийнхээ давчуухан умай дотор нуруугаараа бөхийхөөс аргагүйд хүрч залбирч буй хүн шиг болно. Цаашлаад ээжийнх нь биед байх ходоодны болон бусад шимэгч хорхойнууд түүнийг хазаж зовооно. Ураг өтгөн шингэн өнгөрөх уутанд байрладаг учраас заримдаа өөрийнх нь үстэй холилдсон өтгөн шигэн хоол тэжээлтэй нь холилдон орж ирдэг байна. Энэ бол төрөлтийн зовлон юм.

Хөгшрөлт: Хөгшрөлт бол тодорхойлж хэлэхийн аргагүй зовлон юм. Хэн ч хөгшрөхийг хүсдэггүй. Гэвч даван гарахын аргагүй цаг хугацааны эрхшээл дор бүгд л өтөлдөг. Ихэнх тохиолдолд хүмүүс настай хүмүүсийн анхаардаггүй. Наад зах нь ахмад хүний төрөл садангууд нь “Энэ хөгшин хэзээ өнгөрөх бол оо?” гэж бодох үе бишгүй л байдаг. Энэ бол гашуун үнэн. Ерөхнийдөө хөгшчүүд гэр бүл дотор хүсээд байхааргүй ачаа дарамт болдог. Сүүлийн үеийн залуус хөгшчүүлийг асрах төвд аваачихыг илүүд үзэх болжээ. Тэнд ахмадууд хайр халамжийг мэдрэхгүй шүү дээ. Тиймээс тэд хэн нэгнийг хайрлаж, түүнийхээ төлөө амьдрах гэж нохой, муур, шувуу гэх мэт амьтад тэжээж эхэлдэг. Мөн хэнд ч хэрэггүй болсноо ойлгон хүндэтгэлгүй байдалтай тулгарахынхаа хэрээр оюун санааны хувьд туйлын хүнд байдалд орж, дээрээс нь ахиж дээрдэхээргүй болсон биеийн байдал, өвчин зовлон нь нөхцөл байдлыг бүр ч дордуулдаг.

 

Өвчин: Өнөө үед хүмүүс анагаах ухаан хүний дундаж наслалтыг уртасгаж байгаагаар их бахархаж байна. Үнэндээ бид өмнөх үеийнхнээсээ илүү урт насалж байж болох ч тэднээс илүү жаргалтай амьдарч чадахгүй байгаа билээ. Амьдралынхаа хугацааг уртасгаснаараа бид зөвхөн зовох зовлонгоо л ихэсгэж байна. Хорвоо дээр хичнээн олон өвчин байна вэ? Анагаах ухаан тэр бүгдийг дарахаар оролдож байгаа ч гэсэн анагаахын түүхийг сөхвөл нэг өвчинд тохирох эм тан, арга чарга олоход дараагийн, бүр ч илүү аймшигтай хорт хавдар, заг хүйтэн, тэмбүү, ДОХ зэрэг өвчнүүд гарч ирсээр байна.  Бид ганц хоёр өвчнийг эмчилж байгаа ч бүгдийг нь чадахгүй л байна. Өвчний улмаас шаналахыг хүн бүр даван туулдаг боловч энэ зовлонгийн талаар ямар ч дорвитой тайлбар байдаггүй.

Үхэл: Гарид Пуран хэмээх Ведийн эртний сударт үхэл нь туйлын их өвдөлт мэдрүүлдэг бөгөөд тэр өвдөлт нь 40000 хилэнцэт хорхой нэгэн зэрэг хазсантай тэнцдэг гэж тэмдэглэсэн байна . Аугаа мэргэн Капила эхдээ үхэх үеийн байгалийн аймшигтай үзэгдлийг өгүүлсэн байдаг “Өвчний улмаас үхэх гэж байгаа хүний нүд нь агаарын даралтны улмаас товойж бүлтрэн гарч ирдэг ба, судас булчингууд нь салстуудаар дүүрдэг. Мөн амьсгалахад хэцүү болж хоолой нь хоржигнож эхэлнэ. Ингэж үхэж байгаа хүний үхэл зүрх эмтэлмээр байдаг.” [Шримад-Бхагаватам 3.30.16-18] Сүнс нь энэ биедээ амьдраад хэтэрхий дасчихсан байдаг болохоор үхэх мөчид байгалийн хуулийн дагуу хүчээр хөөгдөн гарна. Энгийнээр хэлэхэд, хэн нэгэн гэрээсээ хөөгдөж гарахад яаж зовдог билээ яг л түүний адил нэгэн амьдралдаа дасан зохицсон биеэсээ хөөгдөн гарахад туйлын их зовж шаналдаг байна. Байгаль дээр өчүүхэн жижиг өт хорхой хүртэл амь насанд нь аюул учрахад бидний санаанд оромгүй их хүч ухаан гаргаж амь тэмцэн зугтдаг шүү дээ. Гэвч үхэл бол тойрон гарахын аргагүй зүйл бөгөөд үхлийг айдас, зовлон шаналал дагалдаж байдаг.

Иймээс бидний хувьд төрөлт, өтлөлт, өвчин хийгээд үхлийн муу талуудыг мэдэж ойлгож авах гэдэг туйлын чухал юм.

 

Орчуулсан Х. Болдсүх.

 

Бурханы гурван эрчим

Бурхан хязгааргүй эрчмийг агуулдаг боловч тэдгээр нь гурван гол хэсэгт хуваагдана.

1.      Бахиранга-шакти: гадаад эрчим (материаллаг ертөнц)

Бүх зүйл Кришнагийн эрчим болж түүнд холбогддог уу?

Материаллаг ертөнц яагаад Кришнагийн гадаад эрчим юм уу эсвэл түүний тусдаа (бхинна-пракрити) эрчим гэж нэрлэгддэг вэ?

Сэтгэшгүй, ялгаатай нэгэн: (ачинтяа-бхедабхеда-таттва)

Нарны гэрэл болон үүл нь нарнаас ирдэг. Түүний хамт тэдгээр нь нарнаас ялгаатай. Үүнтэй ижил, амьд оршнолууд болон Кришнагийн бүтээлүүд нь Кришнатай адил бөгөөд түүнээс ялгаатай билээ.

2.      Таташтха-шакти: Завсрын эрчим (амьд оршнолууд)

Штха гэдэг нь байршил, байдал гэсэн утгатай.

Тата нь далайн эрэг дээр хуйлран байх давалгааны үзүүр бөгөөд ус болон эрэг хоёрын зааг юм.

Бурханы завсрын эрчим амьд оршнолууд нь тэнгисийн давалгаанд дайвалзаж, эсвэл эргийг угааж байдаг далайн ургамалтай адил юм.

Үүнийг мэдэх нь яагаад чухал вэ? Маяаг давах

Материаллаг мөн чанарын гурван шинжээс бүхдэр Миний энэхүү бурханлаг эрчим нь гэтлэн туулахад маш хэцүү. Гэхдээ Надад өөрийгөө бүрэн даатгаач хэн бүхэн түүний нөлөөллөөс хялбархан гарч чадна. (Бхагавад-гита 7. 14)

Оршин байх орон авах

Хэрвээ та дотоод эрчмээс хоргодох газар олж авч чадахгүй бол гадаад эрчмийн нөлөөнд үлдэнэ. Амьд оршнолууд ямагт энэ хоёрын нөлөөнд оршдог. Аль алинаас нь ангид байх боломжгүй. Аль нэгэнд нь байхдаа нөгөөг нь мэдэрч ойлгож чадахгүй.

3.      Антаранга-шакти: Дотоод эрчим (бурханлаг ертөнц)

Антаранга-шакти нь бурханлаг ертөнцийн бүх зүйлсийг багтаадаг бөгөөд бурханлаг эрчмийн шууд нөлөөнд оршдог.

7.1: Маяа

Чин бишрэлтэнгүүд материаллаг ертөнц – маяагийн тухай асуух нь олон байдаг. Маяа гэдэг нь “байхгүй зүйл” буюу худал хуурмаг гэсэн утгатай. Материаллаг ертөнцийн хуурамч гэдгийг мэдэх нь бурханлаг амьдралд маш чухал.

Таны бодлоор материаллаг ертөнцийн юу нь худал хурмаг вэ?
Материаллаг ертөнц бол зовлонгийн орон

Материаллаг ертөнц бол зовлонгийн орон гэдгийг Шрила Прабхупада олон удаа онцлон тэмдэглэсэн байдаг. Яагаад үүнийг онцолж дурдах хэрэгтэй вэ? Чин бишрэлтэнгүүд яагаад үүнд итгэх ёстой вэ?

Амьдралын гурван орооцолдсон – зовлон

Адхяатмика

Бие махбод болон оюун ухаанаас ирдэг зовлон (шагайны яс, хорхойтсон шүд, толгойны өвчин, санаашрал, бухимдал гэх мэт)

Адхибхаутика

Бусад амьд оршнолуудаас ирдэг зовлон (шумуул, атаач хүмүүс, зуудаг нохой гэх мэт)

Адхидайваки

Байгалиас ирдэг зовлон (хагас бурхад), (газар хөдлөл, зуд, эрс тэс цаг уур гэх мэт)

Төрөлт, үхэл, хөгшрөлт болон өвчин

Материаллаг ертөнцийн эдгээр дөрвөн хүчин зүйл амьд оршнолуудыг хэрхэн зовоодгийг мэдэх нь нэгэн төрлийн мэдлэг бөгөөд Бхагавад-Гитагийн 13.8-12-т дурдагдсан байдаг.

Үүний тулд  бага зэргийн ухаан зарцуулж бодох, ойлголцохын тулд ярилцах хэрэг гарна. Бид ямагт төрөлтийн зовлонг мартсан байдаг бөгөөд залуу, эрүүл байх үед хөгшрөлт, өвчлөлт, үхэл биднээс хол байгаа төдийгүй огтхон ч падгүй юм шиг санагддаг. Тиймээс Бхагватам биднийг сэрээхийг оролддог.

·        Хүүхэд төрөх үедээ зовдог гэдгийг бодож үзээрэй.

·        Өвчин бол амьдралд хэзээ ч гарч ирж болох зовлон юм.  Хичнээн олон өвчин, шаналлын тухай мэддэгээ бодоод үз.

·        Бас хөгшрөх үед илэрдэг шинж тэмдгүүдийг ч гэсэн сана.

·        Бурхан Капила (Шримад-Бхагватам 3.30) үхлийн үед тохиолддог маш олон зовлонгуудыг тодорхойлсон байдаг.

·        Хөгшрөлт, өвчин, үхлийн өвчин хангалттай  их боловч хэн нэгнийг хайрлахад хүртэл зовлон учирдаг.

Хммм…бодож үзмээр зүйлс…

Материаллаг байгаль амьд оршнолуудад жаргахаас илүү зовох боломжуудыг өгч байдаг. Жишээ нь, та алхаад явахад хөлөнд тань таатай байх газрын тоог хөлийг тань өвтгөх газрын тоотой харьцуулаад үз дээ.

Өөрийгөө даатгасан чин бишрэлт иогчид аугаа сүнсүүд нь Надад хүрч ирснээр зовлон шаналлаар дүүрэн байх энэ түр зуурын ертөнцөд хэзээ ч буцаж очихгүй. Учир нь тэд дээдийн дээд төгс төгөлдөрт хүрсэн байдаг. (Бхагавад-Гита 8.15) (дукхалаяам)

Материаллаг жаргалын сул тал

Материаллаг жаргал:

·        Зовлонтой ээлжилдэг

·        Түр зуурын бөгөөд хягаарлагдмал

·        Атаархлыг дагуулж байдаг учраас бодитой биш байдаг

·        Бидний хүсдэгтэй харьцуулалтгүй

·        Биднийг уяж хүлдэг

·        Биднийг материаллаг бие махбодтой энэ амьдрал руу хандуулж байдаг

·        Бидний хүсэн хүлээдэг шиг сайн зүйл биш

8: Бүтээл

Товч утга

·        Бурханлаг ертөнцийн тэнгэрийн нэг хэсэгт үүл брахмажиотигийн нэг хэсгийг бүрхсэн байдаг. Тэнд учир шалтгааны далай бий. (Виража гол)

·        Маха-Вишну учир шалтгааны далай дээр хэвтэнэ. Энэ үед материаллаг байгаль саармаг байдалд оршино. (прадхана)

·        Маха-Вишну (Шива дүрээрээ) материаллаг байгалийг тольдон харж, түүнд амьд оршнолуудын үрийг тогтоож, түүнийг хөдөлгөөнд оруулж, байгаль идэвхтэй байдал махат-таттвад шилжинэ.

·        Махат-таттва хуурамч эгогоос эхлээд маш олон зүйлийг үүсгэн бий болгодог.

The Creation

·        Маха-Вишнугийн шар усны нүхнүүдээс хязгааргүй олон орчлонгууд хөөс адил гарч байдаг.

·        Маха-Вишнугаас Гарбходакашаий-Вишну гарч бүх орчлонгуудад түгдэг.

·        Гарбходакашаий-Вишну орчлон дотор дахин нэг далайг бүтээж түүн дээрээ Шеша могойны тусламжтайгаар амарч байдаг. Тэр анхны амьд оршнол Брахмаг өөрийнхөө хүйснээс урган гарсан бадамлянхуа цэцэгнээс бүтээдэг.

·        Бурхан Брахма нар, сар, гаргуудын систем гэх мэтээр олон сансар огторгуйг, мөн амьдралын төрөл хэлбэрүүдийг бүтээдэг. Амьд оршнолууд өөрийн өмнөх үйлийн үрдээ тохирсон бие махбодыг авдаг.

Махат-таттва

·        Болзолдсон сүнснүүдийг оролцуулаад бүхий л материаллаг бүтээлүүдэд байдаг.

·        Хуурамч эгогоос эхтэй бүх бүтээлүүдийн үүсэх цэг нь болдог.

·        Материаллаг байгалийн анхдагч төлөв байдал.

·        Цэвэр (бурханлаг) ухамсрын сүүдэр нь.

·        Цэвэр бурханлаг оршихуй болоод материаллаг оршихуйн уулзвар зааг.

Хуурамч эго (аханкара)

·        Материаллаг оршихуйд хүлэгч хүч

·        Хэн нэгнийг өөрийгөө бие махбод болон ухаантайгаа зүйрлүүлэн бодоход хүргэж, түүнийг өөрийнхөө эзэн нь, таашаан цэнгэгч нь гэж итгүүлдэг.

·        Материаллаг ертөнц болоод түүний хөдөлгөөнт байдлын үндсэн зарчим нь.

Ухаан (мана)

·        Материаллаг зүйлсийн салшгүй хэсэг болсон Санкалпа (хүлээж авах) болон Викалпа (татгалзах) хоёрын уулзвар зааг

·        Бүхий л мэдлэг, туршлага, ойлголтуудын агуулах

·        Түүнчлэн мэдрэхүйн гэмийг уучлагч болоод шүүн тунгаагч

Оюун ухаан (буддхи)

·        Шүүн тунгааж, тодруулах хүч

·        Мэдлэгийг бодитоор хэрэглэж, хийсэн үйлийнхээ үр дүнг дүгнэдэг

·        Зорилгынхоо мөн чанарыг ойлгох хүч

·        Юуг хийсэн байх вэ, юуг хийхгүй вэ, цаг хугацаа, орчин нөхцөл ямар байх вэ гэдгийг бодож төлөвлөдөг.

Мэдрэхүйгээр олж авсан мэдлэг (гяанендрияа)

·        Амьд оршнолуудтай холбоотой үг

·        Тэд бурханлаг мэдрэхүйнүүдийг хучиж далдалсан байдаг учраас бурханлаг мэдрэхүйнүүдийн талаар ойлголт байхгүй

·        Ухааныг материаллаг мэдрэхүйн зорилгоор (амт, хэлбэр дүрс, хүртэхүй, дуу чимээ, анхилам үнэр) тэжээн тэтгэж байдаг

·        Төмрөнд татагдаж байгаа соронз шиг үргэлж материаллаг зүйл рүү тэмүүлж байдаг болохоор ухаанд мэдрэхүйн таашаал ханамжийн төлөөх хүслүүд л урсан орж ирдэг.

·        Чин бишрэлийн үйлээрээ мэдрэхүйгээ хянаж хорт соёотой могойг зайлуулах хэрэгтэй.

Мэдрэхүйн зорилгууд (индрияартха)

·        Дуу чимээ, хүртэхүй, хэлбэр дүрс, амт болон анхилам үнэр нь эфир, агаар, гал, ус, газар шорооны тус тусынх нь нарийн хэлбэр юм.

Бүдүүн махбод (маха-бхута)

·        Эфир бол орчлон ертөнцийн бүх зүйлийг багтаах гурван хэмжээст орон зай юм. Радио, телевизийн долгионууд түүгээр дамжин цацагддаг.

·        Агаар, ус, газар шороо нь хий, шингэн, хатуу төлвүүдийг төлөөлдөг.

·        Гал нь бүх гэрэлтэй холбоотой зүйлсийг, цахилгаан, цахилгаан соронзонг  бий болгодог.

·        Агаар нь биеийн дотор нарийн хэлбэрт оршиж, шаардлагатай үйл ажиллагааг нь явуулахад тусалдаг. Биеийн доторх галын нарийн хэлбэр нь хоолыг боловсруулдаг.

Цаг хугацаа (кала)

·        25-дахь махбод. Холимог махбод

·        Бүхний Дээд Бурханы оршихуйг төлөөлдөг.

·        Үхлээс айх айдсын учир шалтгаан болдог.

Зарим үед сүнс болон Дээд сүнсийг хоринзургаа, хориндолдугаар махбод гэж тоолох нь бий.

Биеийн хэсгүүдийн шатлан захирах ёс

Мэдрэхүй нь тодорхойгүй үйлээс илүү дээгүүр, ухаан нь мэдрэхүйгээс илүү дээгүүр, оюун ухаан нь ухаанаас илүү дээгүүр бөгөөд тэр /сүнс/ ямагт оюун ухаанаас илүү дээгүүр билээ. (Бхагавад-Гита 3.42)

8.1: Орчлонгийн цаг хугацаа

Дөрвөн үе (юга)

Дөрвөн юга нь нэг югын мөчлөгтэй тэнцэнэ. (двияа-юга)

1.      Сатяа юга: 1,728,000 жил

2.      Трета юга: 1,296,000 жил

3.      Двапара юга: 864,000 жил

4.      Кали юга: 432,000 жил

Манугийн үе (манвантара)

Манугийн амьдрал= 71.35 югын мөчлөг м.т 308,232,000 жил

Бид одоогийн Ману Вайвашватагийн 28 дахь югын мөчлөгт байгаа.

Брахмагийн нэг өдөрт арвандөрвөн Ману захирдаг.

Вайшвата бол Брахмагийн энэ өдрийн долоо дахь Ману билээ.

Брахмагийн нэг өдөр

= 1000 югын мөчлөг

Брахмагийн нэг жил = 360,000 югын мөчлөг

Брахмагийн амьдрал = 36 сая югын мөчлөг
= орчлон ертөнцийн нас = 311,040,000,000,000 жил

9: Кришнаг бүтээлүүдээс нь олж харах

Бхагавад-Гитад зааснаар Кришна бол …

…бүх зүйлийн мөн чанар юм:

A flower!

·        Усны амт

·        Тэнгэрийн дуу чимээ

·        Хүний авъяас

·        Галын илч

·        Бүх амьдралуудын амь

·        Ухаалаг байдлын оюун ухаан

·        Хүчтэй эрчүүдийн эр зориг

·        Эх дэлхийн анхилам үнэр

·        Нар болон сарны гэрэл

·        Хүч чадлын хүч нь

…бүх зүйлсийн хамгийн шилдэг нь:

·        Гэрэл гэгээнээс Тэр нар

·        Оддын дундаас Тэр сар

·        Мэргэдээс тэр Вяаса

·        Мэдрэхүйнүүдээс Тэр ухаан

·        Дуу авиануудаас Тэр Ом

·         Өргөлүүдээс Тэр Жапа

·        Хүмүүсийн дундаас Тэр хаан

·        Шинжлэх ухаануудын дундаас Тэр өөрийгөө таньж мэдэхүй

·        Учир шалтгаануудын дотроос Тэр эцсийн үнэн

·        Улирлуудын дотроос Тэр цэцэгс дэлгэрэх хавар

·        Зэвсгүүдийн дотроос Тэр аянган сум

·        Үнээдийн дотроос Тэр Сурабхи

·        Загаснуудын дотроос Тэр аварга загас

·        Уснаас Тэр далай

·        Хөдөлгөөнгүй зүйлсийн дундаас Тэр Гималай

·        Зэвсгийн эздийн дундаас Тэр Рама

·        Ялалтанд хүргэх зүйлсийн дотроос Тэр ёс суртахуун

·        Сахиусан тэнгэрүүдээс Тэр Индра

·        Нууцлаг зүйлсийн  дундаас Тэр чимээгүй байдал

·        Урсгалт уснаас Тэр Ганга

·        Хууль сахиулагчдын дундаас Тэр Ямаража

·        Чөтгөрүүд дундаас тэр Прахлада

·        Ялагчдын дотроос Тэр цаг хугацаа

·        Араатнуудын дундаас Тэр арслан

·        Жигүүртний дундаас Тэр Гаруда

·        Бүтээгчдийн дотроос Тэр Брахма

Бүхий л баялаг, гоо үзэсгэлэн, болон ялгуусан бүтээлүүд нь миний сүр жавхлангийн очоос урган гардгийг мэдэж ав… Би өөрийнхөө нэгээхэн хэсгээр л бүх орчлонд нэвчин орж,түүнийг тэтгэн тогтоож байдаг. (Бхагвад-Гита 10.41–42)

Орчлонгийн дүр

Бүтээлүүдийнх нь дотроос Кришнагийн вират-рупаг (орчлонгийн дүр) хаа сайгүй олж харж болно. Энэ бол бодгал бус үзэлтнүүдэд маш ойлгомжтой бөгөөд тулалдааны талбарт Аржунад харагдсанаас өөр вират-рупа (орчлонгийн дүр) юм.

·        Уул толгод Түүний яснууд

·        Дуу чимээ Түүний сонсох мэдрэхүй

·        Анхилам үнэр Түүний үнэртэх мэдрэмж

·        Модод Түүний биеийн дээрх үс

·        Үүл Түүний тэргүүн дээрх үс

·         Өдөр, шөнө Түүний зовхи

·        Шашин Түүний цээж

·        Шашин эс шүтэх нь Түүний нуруу

·        Далай Түүний бэлхүүс

·        Голууд Түүний судас

·        Харуй бүрий Түүний даашинз

·        Агаар Түүний амьсгал

·        Арван зүг Түүний чихнүүд

·        Гал асах нь Түүний ам

·        Нар, сар Түүний нүд

·        Сэтгэл татам материаллаг эрчмүүд Түүний инээмсэглэл

·        Нас ахих нь Түүний хөдөлгөөн

·        Морь, луус, тэмээнүүд Түүний хумс

·        Жигүүртнүүд Түүний урлагийн авъяас

·        Брахманууд Түүний нүүр

·        Кшатрууд Түүний гар

·        Вайша нар Түүний гуя

·        Шудранууд Түүний хөл

10: Материаллаг байгалийн гурван шинж

Материаллаг байгалийн гурван шинж цэвэр ариун, хүсэл тачаал, мунхаглал гурав нь гадаад эрчмийн мөн чанарыг тодорхойлдог гурван хүчин зүйл юм. Материаллаг байгаль гурван шинжтэй.

Бүх өнгө голлох гурван өнгөний нийлбэрээс үүсдэг шиг, материаллаг байгалийн нийтлэг (амьдралын бүх хэлбэрүүдийн) хэлбэр нь шинж чанаруудын холилдмол байдлаас үүсдэг.

Материаллаг ертөнцөд шинж чанар цэвэр ариун төлөвт байна гэж хэзээ ч байхгүй. Хэзээд нэг нь нөгөөтэйгээ холилдсон байдаг.

Нэг нь нөгөөтэйгээ нийлж, зарим үед аль нэг нь үлдсэн хоёрыгоо давамгайлна.

Шинж чанарууд нь холилдож хүмүүсийн бие махбод болон зан байдал, яриа, ухааны төлөв байдал зэргийг тодорхойлдог. Бүгд л өөртөө байгаа шинж чанаруудаар нөхцөлдсөн байдаг..

Хуурамч эгоний нөлөөллөөр төөрөлдөж самуурсан болзолт сүнс нь материаллаг мөн чанарын гурван шинжүүдээр үйл үйлдэж байдаг хэрнээ өөрийгөө үйлийнхээ эзэн нь гэж бодож байдаг. (Бхагавад-Гита 3.27)

Тэдгээр нь хүмүүсийн сүсэг бишрэлд нь юунд итгэх, ертөнцийг яаж харах зэргээр нөлөөлдөг.

Байгалийн материаллаг шинжүүд нь материаллаг ертөнцөд оршин байх хэлбэрийн чухал хүчин зүйл юм.

Кришна Бхагавад-Гитагийн 14-р бүлгийг бүхэлд нь материаллаг байгалийн гурван шинжийг тайлбарлахад зориулсан бөгөөд 17, 18-р бүлэгт түүнийгээ үргэлжлүүлдэг.

·        Энэ мэдлэгийг ойлгох нь бурханлаг амьдралд яагаад чухал вэ?

·        Материаллаг байгалийн шинжүүдийн тухай энэ мэдлэгийг Кришна яагаад “мэдлэгүүдийн хамгийн дээд нь, дээдийн дээд төгс төгөлдөрт хандсан бүх мэргэд түүнийг мэддэг” гэж хэлсэн бэ? (Бхагвад-Гита 14.1) 

·        Хэрхэн ийм байх вэ (Бхагавад-Гита 14.2) “энэхүү мэдлэгийг эзэмшсэнээр тэр трансцендентал мөн чанарт хүрч чадна…”?

Эхний шүлгийн тайлбарт Шрила Прабхупада хэлэхдээ “Одоо, энэ бүлэгт, Бүхний Дээд Бодгаль байгалийн ямар ямар шинжүүд байдаг, тэд хэрхэн үйлддэг, хэрхэн барьж хүлдэг, хэрхэн чөлөөлдөг талаар тайлбарлаж байна” гэсэн.

10.1: Үйлийн үрийн хууль

Карма гэж юу вэ?

·        Жинхэнэ утга нь “ажил, үйл” гэсэн утгатай

·        Кармын хууль гэдэг нь бүх үйл үр дүн дагуулдаг гэсэн утгатай (шалтгаан, үр дагаврын хууль)

·        Бидний бусдад өгч байгаа зовлон шаналал болон тааламжтай байдал нь тун удалгүй бидэнд буцан ирдэг.

Тиймээс өдгөө бидэнд тохиож буй зовлон шаналал болоод таатай байдал нь бидний өмнөх үйлүүдийн үр дүн юм.

Кармын үе шатууд

Шалтгаан, үр дагаварт хоёуланд нь хэд хэдэн үе шат бий. Бүх үр дагавар ирээдүйн бас нэг үр дагаврын шалтгаан байдаг.

1.      Бижа (үр): хүсэл  (таашаан цэнгүүлэхийн тулд юм уу хянахын тулд янз бүрийн байдлаар Кришнагаас ирнэ)

2.      Кутьастха (нахиа): Шийдвэр (бодох, мэдрэх, ухаанаараа хүсэх, гол зүйлээ хийхээр бэлтгэх)

3.      Пхалонтукха (үр жимс): Үйл (гүйцэлдүүлэх)

4.      Прарабдха (ургац): Үр дүн (аз жаргал болон бухимдал зовлон)

Кармаг Дээд Сүнс захирдаг

·        Тэр өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх зүйлийг мэддэг

·        Тэр кармын бүх тооцоог мэдэж байдаг

·        Тэр бидний амьдралдаа авах бие махбод болон нөхцөл байдлуудыг мэдэж шийддэг

·        Дараах зүйлсээр дамжуулан Тэр биднийг кармынхаа үр дүнг хүлээн авдагт итгүүлдэг

1.      Биднийг хүссэн зүгт маань хөтлөх мэдлэг, ой санамж, өршөөлийг хүртээснээрээ, мөн

2.      Бусад гадаад зохистой нөхцөл байдлуудыг бий болгосноороо

·        Тэр амьд оршнолуудыг хүсэж байгаа зүйлээр нь болон олж авсан зүйлсээр нь шагнадаг..

Үйл болон үр дүнгийн гурван хэсэг (карма)

Карма

·        Ведийн зарчмуудыг баримталдаг сүсэгт үйл

·        Сайн төрөл юм уу диваажингийн гаргууд дахь амьдралын өндөр төвшинд хүргэдэг

Викарма

·        Ведийн заавруудыг зөчдөг үйл; нүгэл

·        Муу үр дагавар авчирдаг; муу төрөлд төрөх

Акарма

·        Үйлээсээ бус үр дүнгээс нь татгалзах; өөрөөр хэлбэл үр дагавар дагуулахгүй үйл үйлдэх. Өөрийнхөө төлөө биш, Кришнагийн төлөө үйлддэг үйл

·        Эрх чөлөө олгож, чин бишрэлийн үйлэнд дуртай болгодог

10.2: Хувь заяа болон чөлөөт хүсэл

Материаллаг ертөнц дэхь амьд оршнолууд хяналтанд байдаг уу, эрх чөлөөтэй байдаг уу?

Түүний үйлүүд өмнө нь тодорхойлогдчихсон байдаг уу, тэр өөрөө сонгодог уу?

Үе үеийн философичид, шашин судлаачид, эрдэмтэд энэ урт настай сэдвийн талаар судалж, хэлэлцэж байжээ.

Хүмүүс ерөнхийдөө өөрсдийгөө эрх чөлөөтэй гэж бодох дуртай. Та өөрийгөө эрх чөлөөтэй гэж бодож байсан ч таны сонсож, мэдсэн зүйлс тань амьд оршнолууд хяналтанд байдаг гэдгийг батална.

Яагаад бид бүрэн хяналтанд байдаг, туйлын эрх чөлөөгүй гэж хэлэх нь зөв биш гэж?

·        Бид кармагаа хүлээн авч, өөрийн үйлэнд хариуцлагатай хандахгүй байх байсан (амьтад карма хуримтлуулдаггүй, яагаад гэвэл тэд бие даан шийдвэр гаргадаггүй).

·        Зарим амьтад жаргахаар диваажин руу явж, зарим нь зовохоор там руу очиж байгаа нь Бурханд жигтэй байх байсан.

·        Кришна бол туйлын бие даасан бодгал. Түүний хэсэг, хувилгаан бүр ялгаагүй бие даасан бодгалууд.

·        Хэрвээ бидэнд сонголт байдаггүй байсан бол бид хэрхэн аливаа зүйлсээс татгалзах вэ, тэгээд яаж бусдыг хайрлах вэ?

Бидэнд ямар эрх чөлөө байна? Өдөр тутмын амьдралдаа бид хувь заяагаа хэрхэн сонгож байна вэ?

Зарим нэг жишээ дурдъя:

·        Кришнагийн заавруудыг дагах уу, эс дагах уу? (бидэнд өөрсдийгөө Кришнагийн ухамсарт байлгах уу, материаллаг мөн чанарын хяналтанд байлгах уу гэсэн сонголт байдаг)

·        Ёс суртахууны хувьд аргагүй байдалд орсон үедээ сайн үйлийг сонгох

·        Хүн аль нэг мөн чанарт ихээр татагдах тусам түүнийгээ өөртөө шингээж, хөгжүүлж байдаг.

10.3: Дахин төрөл олох

Хүн хуучин хувцсаа тайлж орхиод шинийг өмсдгийн адил сүнс мөн хэрэггүй болсон хуучин биеэ орхиод шинэ материаллаг бие махбодыг авдаг. (Бхагавад-Гита 2.22)

Reincarnation

Тодорхойлолт

Дахин төрөх: Үхлийн үед хуучин бие мамбодоо орхисны дараа шинэ бие махбодод төрөх

Шилжилт : Үхлийн үед нэг биеэс нөгөөд шилжих (сүнс )

Үндсэн тайлбар

·        Хүмүүсийн үйлүүд нь үр дагаврыг бүтээдэг – карма-бхала (үйлийнх нь үр жимс). Түүний энэ амьдрал дахь хүсэл, бодол, үг хэл, үйлүүд нь бүгд ухаанд нь ул мөрөө үлдээнэ.

·        Хэрвээ хүн материаллаг зүйлсийг хүссээр л байвал Кришна түүнд хүслээ биелүүлэх өөр боломжийг өгдөг.

·        Үхлийн дараа тэр өөрийн карма-бхала буюу ухаанд нь ул мөрөө үлдээсэн материаллаг хүслийнхээ дагуу өөр нэг биеийг авна.

·        Амьд оршнолуудын хүслийг биелүүлэх амьдралын 8.400.000 төрөл байна.

·        Карма-бхала буюу амьдралын өөр олон төрлүүдийн аль нэгэнд очих уу, эсвэл өөр хүн болж төрөх үү гэдгээ шийдэх боломж ганцхан хүнд л байдаг.

·        Сүнс хүн бус төрлөөр дамжих үедээ өөрийн хуримтлуулсан карма-бхалаг дуусгадаг.

·        Эцсийн эцэст сүнс дахиад л нэг зүйлийг хүсэхээр хүний төрөлд эргэн ирнэ.

·        Энэ мөчлөг сүнс өөрийг нь материаллаг ертөнцөд барьж байдаг материаллаг хүслүүдээсээ чөлөөлөгдөх хүртэл үргэлжилнэ.

Бие махбодоо орхих үедээ хүн оршихуйн ямар хэлбэр байдлын тухай бодно, тэр түүндээ ямар ч эргэлзээгүй очдог болно. (Бхагавад-Гита 8.6)

11: Үхэл

Хүний хувьд бие махбодоо орхих мөч гэдэг маш чухал. Учир энэ үед түүний ирэх төрөл нь тодорхойлогдог. Энэ үед түүнд Бурханы зүг буцан очих боломж тохионо. Чиг бишрэлтэнгийн амьдралын бүх зүйл үүнд чиглэх бөгөөд энэ гол шалгалтыг давах бэлтгэл байдаг. Үүнийг “Бидний амьдралдаа юу хийж үйлдсэн маань үхлийн үед л шалгагдах болно” гэж хэлдэг.

Муурын зулзага болон хулгана хоёрын хувьд ээж муурын ам ондоо байдаг шиг бурхангүйн үзэлтэн болон чин бишрэлтэнгүүдийн хувьд үхэл ондоо байдлаар ирдэг.

Эх муурын ам зулзагандаа хоргодох газар нь байдаг бол хулганын хувьд аймшигтай зүйл байдаг. Үүнтэй адил, Кришна үхлийн дүрээр ирэхэд бурхангүйн үзэлтний хувьд сүйрэл аймшиг байдаг бол, чин бишрэлтэн түүнийг Кришнаг өөрийг нь буцаан авч явахаар ирлээ гэж хүлээн авдаг.

11.1: Чөлөөлөлт

Маш удаан хугацаагаар материаллаг ертөнцөд жаргах гэж хичээснийхээ дараа амьд оршнол энд зовлон шаналлаас өөр юу ч байхгүйг ойлгож, материаллаг оршихуйгаас чөлөөлөгдөхийг хүсдэг.

Чөлөөлөлт нь худал хуурмаг материаллаг эрчмээс чөлөөлөгдөх гэсэн утгатай.

Чөлөөлөлтийн таван төрөл (мукти)

·        Саюужяа: Бурхантай нэгдэх

·        Салокяа: ижил байранд

·        Саршти: ижил баялаг

·        Сарупяа: ижил бие махбод

·        Самипяа:  ойр дотно байдал

Чөлөөлөлтийн эдгээр дөрвөн төрлийн дөрөв нь чин бишрэлтэнгүүдэд зориулагдсан бөгөөд нэг нь (саюужяа) бодгал бус үзэлтнүүдэд зориулагдсан билээ. Вайшнавуудад зориулсан чөлөөлөлтийн дөрвөн хэлбэр нь Вайкунтхад хүргэдэг.

Чөлөөлөгдсөн сүнсний чанарууд

·        Илүү сайхныг амтална

·        Хэзээ ч гашуудал зовлон мэдрэхгүй

·         Өөртөө бүрэн ханамжтай

·        Жаргалтай

·        Ухаан нь тогтвортой, тэвчээртэй

·        Хүссэн хүсээгүй сайн муу зүйлийн нөлөөнд өртөхгүй.

·        Саармаг байдлаа орхиж, материаллаг чанарын үр дагавраас ангид байна.

·        Тусгаар

·        Бат тогтвортой байж, магтаал зэмлэл, хүндлэл доромжлолын аль алиныг үл ажирна.

·        Зовлонд гашуудаж, жаргалд татагдахгүй.

·        Ухаан, мэдрэхүй, үг яриагаа хянана.

·        Яст мэлхий бие эрхтнээ хуяган дотор байлгадаг шиг мэдрэхүйгээ мэдрэхүйн зорилгуудаас хол байлгадаг.

·        Мэдрэхүйн таашаал ханамжийн төлөөх сэтгэл татагдал, өш хонзон, дотносолт, айдас, уур, омог, шунал, хүсэл зэргээс ангид

·        Амар амгалан

·        Амьд оршнол бүрийг нэг ижил байранд тавьдаг

·        Нөхөр хийгээд дайсандаа адил хандана

·        Чулуу болон алтны хэлтэрхийг нэг л нүдээр хардаг

·        Байнгад ундрах хүслүүдийнхээ нөлөөнд автахгүй

Бодгал бусын эрх чөлөөнд хүрч болдог нь эргэлзээгүй, гэвч…

“Бүхний Дээдийн үл илэрч тодрох бодгал бусын төлөвт ухаан нь татагдсан хэн бүхний хувьд бурханлаг хөгжил дэвшилд хүрэх маш хэцүү. Ийм замаар ахиц гаргах нь бие махбодод төрсөн сүнсний хувьд ямагт хүнд бэрх байдаг” (Бхагавад-Гита 12.5)

“Харин Надад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн, бүхий л үйлээ Надад зориулж, Надад эргэлт буцалтгүйгээр итгэж, чин бишрэлийн үйлэнд зүтгэж, Намайг бясалнаж ухаанаа Надад төвлөрүүлсэн хүмүүсийг, Ай Притхийн хүү минь ээ, Би үхэл төрөлтийн далайгаас үтэр түргээ ангижруулдаг” (Бхагавад-Гита 12.6-7)

Хуурмаг эрчмийн Эзэн нь болохын хувьд Кришна энэхүү гаталж болшгүй эрчимд болзолдсон сүнсийг орхин явах зарлигийг буулгадаг.

“Материаллаг мөн чанарын гурван шинжээс бүрдэх Миний энэхүү эрчим нь даван туулахад маш хэцүү билээ. Гэхдээ Надад өөрийгөө бүрэн даатгасан хэн бүхэн түүний чанадад хялбархан гарч чадна.” (Бхагавад-Гита 7.14)

“Ямар ч нөхцөл байдалд чин бишрэлийн үйлэндээ үнэнчээр зүтгэх хэн бүхэн материаллаг мөн чанарын чанадад гарч Брахмагийн төвшинд хүрдэг.” (Бхагавад-Гита 14.26)

Вайшнавуудын үхэх өвчингийн учир шалтгаан нь Тэр байдаг
Тэд эв эрүүл амьдарч байх үед ч гэсэн
Вайшнав амьдрахын тулд өөд болдог, харин амьдрал нь
Ариун нэр алдрыг дэлгэрүүлэхийн төлөө байдаг.

– Бхактивинода Тхакур –

Орчуулсан: Дунгармаа

 

Энэ хүү  кавача доорх хаягаар орж зөв дуудлагаар сонсож болно.

  1. Би вээр анхлан Прахлад Махаражийн хүүрнэн өгүүлсэн тэрхүү Нрисимха-кавачийг давтан дуулж байна.
  2. Энэ кавача нь бүхий л эд баялаг, ангижрал гэгээрэл, гоц чанаруудыг хайрлагч эх булаг билээ. Өөрийн бясалгалдаа Бурхан Нрисимхаг алтан сэнтийд залаад энэ залбирлыг өргөөрэй.
  3. Амаа томоор ангайгаад Бурхан Нрисимха алтан сэнтийдээ залран байна. Тэрбээр гурван мэлмийтэй агаад нигуур нь намрын Саран мэт гэрэл туяатай ажгуу.
  4. Тэрбээр дөрвөн мутартай агаад, алга нь зөөлөн булбарай бөлгөө. Тэрээр алтан ээмгээр гоён чимсэн хийгээд цээжиндээ үнэт чулууг зүүж, давтмал дуулгыг толгойдоо өмсжээ.
  5. Тэрээр хайлсан алт мэт шар өнгийн хувцастай ба цэцгэн эрхи, үнэт чулуудан зүүлтүүдээр гоён чимсэн  байх ба  нүд гялбам гэрэл туяаг цацруулнам. Түүнийг Индра хийгээд бусад сахиулсан тэнгэрүүд дагалдан явна.
  6. Түүний бадамлянхуан өлмийд гайхамшигтай чимэглэлүүд бий ажээ. Түүний гартаа барьдаг зүйлүүд нь гэвэл  бадамлянхуа, галт хүрд, шийдэм, дун бөлгөө. Гаруда гэх мэт Түүний олон олон дагуулууд Түүнд мөргөл залбирлаа өргөнөм.
  7. Ухаанаа зүрхэндээ төвлөрүүлээд, сэнтий дээр залран байгаа Бурхан Нрисимхаг дурсан санаж бясалгах үедээ энэ кавачаг Бурхан Нрисимхад хандан өргөөрэй: “Ай энэ орчлонг хамгаалахаар заларсан Нрисимхадева минь ээ, миний толгойг хамгаалаач”.
  8. Ай багананд нуугдаж асан Нрисимхадева минь ээ, Та Өөрийн аугаа өршөөл ивгээлээр миний магнайг хамгаалаач. Ай Наран, Саран, галан мэт нүдэт Нрисимхадева минь ээ, нүд маань Таны хамгаалалтанд орох болтугай.
Nrishinha 9.              Ай аугаа эрдэмт мэргэн муни нарын алдаршуулан магтдаг Нрисимхадева минь ээ, ой санамж, оюун ухааныг маань Та ариусган цэврлэж хайрла. Арслангийн хамарт  Та вээр, хамрыг минь хамгаалж хайрла. Таны гэгээн нигуур Лакшмид маш эрхэм билээ. Та миний нүүрийг хамгаалж хайрлаа.

10.                Ай бүх мэдлэгийн Эзэн болсон

 

Нрисимхадева минь ээ, хэлийг минь Та хамгаалж хайрлана уу. Прахлада Махаражийн үргэлжид мөргөн залбирдаг Та минь ээ. Саран мэт гэрэлт нигуурт Та вээр миний амыг хамгаалж хайрла.

  1. Бүх орчлонг тэтгэн барих хүчин бүхий Нрисимхадева минь ээ, миний мөр хийгээд бүсэлхийг хамгаалж хайрлана уу. Таны мутрыг гэрэл цацарсан зэвсэг сэлт үргэлж чимнэм бөлгөө. Миний гарыг хамгаалж хайрла.
  2. Ай сахиулсан тэнгэрүүдийн дундах аугаагийн аугаа Нрисимхадева минь ээ, миний алгыг хамгаалж хайрла. Йогчдын зүрхнээ Хари дүрээр залардаг Та вээр зүрхийг минь хамгаалан соёрхоно уу.
  3. Ай сахиулсан тэнгэрүүд дундаас аугаа нь болсон Нрисимхадева минь ээ, Хираньякашипугийн цээжийг хага ярж байсан тэр л хумсаараа миний цээжин биеийг хамгаалаач. Хүйснээс тань бадамлянуха цэцэг дэлгэрдэг, Брахма Бурханы мөргөл залбирлаа өргөдөг Та бээр миний хүйсийг хамгаалж хайрла.
  4. Ай бүхий л олон янз орчлонгуудын авран хамгаалагч Нрсимхадева минь ээ, миний цээжийг хамгаалж хайрла. Та бол бүх мантрануудын далд дүр билээ. Тийм болохоор Та миний биеийн далд нууц хэсгүүдийг хамгаалалтандаа авч хайрла.
  5. Ай хүмүүн дүрд хувилсан, энэ дүрээрээ бүхнийг хамгаалан байдаг Нрисимхадева минь ээ, миний ташааг хамгаалаач. Энэ орчлонгийн ачаа тээшийг үүрэн байдаг Та вээр миний өвдгийг хамгаалж хайрла.
  6. Ай сахиулсан тэнгэр нарт хаант гүрнүүдийг хайрлагч Нрисимхадева минь ээ, миний өлмийг хамгаалж хайрлаа.
  7. Ай Нрисимхадева, Бурхан Вишну Агниг хамгаалж байдаг шиг намайг зүүн талаас минь хамгаалаач. Өөрийн сахиулсан тэнгэрийн дүрээр Та намайг өмнө талаас минь хамгаалаач.
  8. Ай нигуур тань хаа сайгүй оршигч Нрисимхадева, намайг зүүн талаас минь хамгаалаач. Ай ийм аймшигт дүрд хувилагч Нрисимхадева, намайг баруун талаас минь хамгаалж хайрла.
  9. Ай бүхий л хамгийн таатай сайхан бүхний Эзэн болсон Нрисимхадева минь ээ, намайг хойд талаас минь хамгаалаач. Ай Нрисимхадева, энэ материаллаг ертөнцөөс айх айдсаас намайг хамгаалаач.
  10. Энэхүү Нрисимха-кавача Прахлада Махаражийн яг өөрийнх нь амнаас урсан гарсан билээ. Үүнийг давтан уншсан хэн бүр ямар ч эргэлзээгүйгээр бүх нүгэл хилэнцийнхээ үр дагавраас ангижрах болно.
  11. Тэрбээр хүү, найз нөхөдтэй болох ба түүний нас уртасьюу. Давтан уншихдаа ямар ч хүсэлтэй байсан тэр бүхэн биелэх болноо.
  12. Энэ мөрийг уншигч хэн бүхэн үргэлж ялан дийлэх ба ямар ч нөхцөл байдлаас ялагч нь болж гарч ирнэ. Түүнд энэ болоод бусад орчлонгийн од гаригс ямар ч нөлөө үзүүлэхгүй.
  13. Энэ үйлэнд төгөлдөржөөд хүн хилэнцэт хорхой, могойн хоронд үл автмуй. Тийнхүү тэдний хорыг саармагжуулах бүлгээ. Брахма-ракшасууд болон бусад чөтгөр шулмууд энэ кавачийн нөлөөгөөр үтэр тонилон зайлах болноо.
  14. Хэрэв энэ кавачийг бичээд, саванд хийн, энэ савтай кавачаг бугуйндаа зүүсэн хүн ямар ч үйлэнд төгс төгөлдрийг олно.

25-29. Үүний ачаар тэрээр сахиулсан тэнгэрүүд, чөтгөр шулмууд, хүн төрөлтөн дунд үргэлж ялалт байгуулж байх болно. Хэрэв тэрээр энэ кавачаг өдөрт нэг эсвэл гурван удаа уншиж байх аваас ямар ч байр байдал түүний талд эерэгээр эргэх бөгөөд тэр мэдрэхүйгээ хангах үйлэнд болон ангижрал гэгээрлийн үйлэнд амжилт олох болно. Харин хэн бээр түүнийг цэвэр ариун зүрхтэйгээр 32000 удаа уншинам бэ тэр төгс төгөлдөрт хүрнэ. Үнсээр үйлдсэн тилак тавьж байх үедээ энэ кавачаг гурвантаа уншин дуудсан хүн бүх гариг эрхсийн сөрөг нөлөөнөөс ангижирна. Хоол идэх үедээ энэ кавачаг уншваас бүхий л төрлийн хоол боловсруулалтын өвчлөлөөс ангижрах ба Нрисимхадевын хүчийг олно. Энэхүү шүлгүүдийг ухаан санаандаа иш татан уншигч хүний ямар ч хүсэл биелэх болно.

  1. Арслан мэт хүрхрэгч, чөтгөр шулмуудыг айлган догдлуулагч Бурхан Нрисимхадева танаа би мөргөл хүндэтгэлээ өргөмүү. Өөрийн гараараа Тэрээр чөтгөр шулмуудыг устган дарж, чөтгөрийн үзэлт хүмүүн нарыг түгшээн сандраах бөлгөө. Тэрээр энэ болон бусад ертөнцийн чөтгөрүүдийн дунд айдас хүйдэс авч ирэхийн тулд заларсан билээ. Тэдний толгойг нь тас цавчих хийгээд өөр бусад аргаар тэднийг устгах бөлгөө. Тэр бусад чөтгөрүүдийг уйлан хайлтал аймшигтайгаар уурлан хилэгнэмой. Тэрбээр чөтгөрүүдийг хаа сайгүй устгах үүрэг даалгаврыг  өөртөө авсан билээ. Түүнийг гэрэл цацарсан биеийн туяа нь хаа сайгүй тархнам бүлгээ.

1 нрисимха-кавачам вакшье      2 нрисимхах пату ме кантхам        3 путраван дханаван локе

прахладенодитам пура             скандхау бху-бхрд ананта-крит    диргхайур упаджайате

сарва-ракша карам пуньям       дивьястра-шобхито-бхуджо         йам йам йамайате камам

сарвападрава-нашанам              нрисимхах пату ме бхуджау         тамтам прапноти асамшаят

сарва-сампат-карам чайва          карау ме дева-варадо             сарватра джайам апноти

сварга-мокша-прадаякам           нрисимхах пату сарватах      сарватра виджайи бхавет

дхьятва нрисимхам девешам     хридаям йоги-садхьяш ча     бхумй-антарикша-дивйанам

хема-симхасана-схитам             нивасам пату ме харих          граханам виниваранам

вивритасьям три-наянам    мадхьям пату хираньякша     вришчикагора-самбхута

шарад-инду-сама-прабхам   вакша-кукши-видаранах       висапахаратам парам

лакшмьялингита-вамангам   набхим ме пату нрихарих     брахма-ракшаса-йакшанам

вибхутибхи рупашритам     сва-набхи-брахми-самстутах  дуротсарана-каранам

чатур-бхуджам камалангам     брахманда-котая-катьям         бхудже ва тала-патре ва

сварна-кундала-шобхитам       ясьясай пату ме катим             кавачам ликхитам шобхам

сароджа-шобхито ракшам        гухьям ме пату гухьянам        кара-муле дхритам йена

ратна-кейура-мудритам            мантранам гухья-рупа-дрик     сидхйейух карма-сидхйайах

тапта-канчана-санкашам           уру-манобхавах пату                девасура-манушьешу

пита-нирмала-васанам              джануни нара-рупа-дрик           свам свам ева джаям лабхет

индради-сура-мулистхам          джангхе пату дхара-бхара         ека-сандхьям три-сандхйем ча

спхурам манакья-диптибхих    харта йо сау нрикесари             йах патхет нийато нарах

вираджита-пада-двандвам     сура-раджья-прапта пату      сарва-мангала-мангалйам

шанкха-чакради-хитибхих     падау ме нрихаришварах     бхуктим муктим ча виндати

гарутмата ча винаят                 сахасра-ширша-пурушах     два-тримшати-сахасрани

стуяманам муданвитам            пату ме сарвашас танум     патхет шуддхатманам нринам

сва-хрит-камала-самвасам       махограх пурватах пату       кавачасйасйа мантрасйа

критва ту кавачам патхет         маха-вираграджо гнитах      мантра-сиддхих праджайате

нрисимхо ме широ пату           маха-вишнур дакшине ту      анена мантра-раджена

лока-ракшартха-самбхавах     маха-джвалас ту налрутау     критва бхасмабхир мантранам

сарва-гопи-стамбха-васах         пашчи ме пату сарвешо          тилакам винйасед йас ту

пхалам ме ракшату дхваним     диши ме сарвато мукхах        тасйа граха-бхайам харет

нрисимхо ме дришау пату        нрисимхах пату ваявьям         три-варам джапаманас ту

сома-сурьягни-лочанах             саумьям бхушана-виграхах     даттам варйабхимантрийа ча

смритам ме пату нрихарир        ишаньям пату бхадро ме             прашайед йо наро мантрам

муни-варйа-стути-прияха          сарва-мангала-даяках                  нрисимха-дхйанам ачарет

насам ме симха-насас ту            самсара-бхаятах пату                  тасйя рогах пранашьянти

мукхам лакшми-мукха-приях    мритйор мритйур нрикесари     йе ча сйух кукшисамбхавах

сарва-вильядхипах пату                 идам нрисимха-кавачам

нрисимхо расанам мама                 прахлада-мукха-мандитам

вактрам патв инду-ваданам           бхактиман йах патхенайтйам

сада прахлада-вандитам                сарва-папаим прамучьяте

4   гарджантам гарджайантам ниджа-бхуджа-паталам спхойантам хатантам,

    руйантам тапайантам диви бхуви дити-джам кшепайантам кшипантам,

    крандантам рошайантам диши диши саттантам самхарантам бхарантам,

             викшантам пурнайантам кара-никара-шатаир

                          дивйа-симхам намами

Энэ бол Брахманда Пурандаас авсан, Прахлада Махаражийн дуулсан бүрэн Шри-Нрисимха-Кавача юмаа.

Орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас

Эхнийх нь мөнхийн албатын харьцааг Бурхантай тогтоох (самбандха). Удаах нь Бурханыг хайрлах жинхэнэ хайранд (прайогяана) хүрэхийн тулд тэрхүү харилцааныхаа дагуу үйлдэх (абхидхеяа) зэрэг болно.

Бүхий л харилцаа адилхан байдаг. Жишээлбэл эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд гэр бүл болохыг хүсч болно. Үүний тулд тэд эхлээд танилцаж, хоорондоо харилцана. Тэгээд гэрлэнэ. Дараа нь тэрхүү харилцаандаа үйлчилнэ. Эцэст нь тэдний харилцааных нь үр дүн болж хүүхдүүд нь мэндэлдэг.

Самбандха, абхидеяа, прайогяана гурав бол бүхий л Ведийн философийн оргил, Шримад-Бхагаватамын мөн чанар, амьдрал дахь аугаа их баялгууд юм.

 

·     Тэр зарим үед ухамсар юм уу, эсвэл дотоод дуу хоолой болон илэрдэг.

·     Тэр бүгдийг мэддэг бөгөөд бидэнд хамгийн сайныг хүсэгч анд нөхөр маань билээ.

1: Бурханы оршихуй

Krishna Жанмадясяа яатхах: “ Бүх зүйл Үнэмлэхүй үнэнээс эхээ авч түүнд бүх зүйл суурилж байдаг, Тэр бол бүгдийн эхлэл бөгөөд үндэс нь юм” (Веданта сутра)

“Энэ дэлхийд хувийн бурхан гэж үгүй бөгөөд хувийн гэх бүх зүйлсээ авч хаяж байж л бурхан жинхэнэ утгаараа бий болдог юм” (Элвин Шродингер-Нобелийн шагналт физикч)

Хүмүүс ерөнхийдөө Бурханы оршихуйн эсрэг тэдний эсэргүүцэл нь үнэн биш гэдэг нь илэрхий болсны дараа л Бурханы оршихуйн талаар нааштай зүйлсийг сонсох дуртай болдог.

 

 

 

Та дараах эсэргүүцлүүдэд хэрхэн ханддаг вэ?

1.   Орчлон дээр яагаад зовлон шаналлууд байдаг вэ?

2.   Та Бурханы талаар ямар ч нотолгоог өгч чадахгүй.

3.   Танд итгэл байж болох юм, харин бидэнд жинхэнэ мэдлэг байна /шинжлэх ухаан/.

4.   Энэ чинь ердөө л зовсон хүмүүсийн сэтгэл зүйн хэрэгцээ.

·           Онтологийн нотолгоо: Дээдийн дээд нэгэн байдаг уу, үгүй юу гэдэгт асуудал байхгүй. Ертөнцөд Дээдийн дээд нэгэн байх нь зайлшгүй бөгөөд зөвхөн түүнийг хэн болохыг судлах тухай асуудал л байдаг.

·           Эх үндэс бол бодгал юм уу, бодгал бусын аль нь ч биш.

·           Үнэмлэхүйн тухай хязгааргүй олон тайлбар бий. Тиймээс ч Үнэмлэхүй нь бодгал болон бодгал бусын аль алиных нь шинжийг агуулсан байдаг.

·           Бүгд эцэгтэй байдаг. Энэ хэлхээ нь үргэлжилсээр хамгийн сүүлд анхдагч эцэг дээр хүрч очно.

·           Бид байгаль эх гэж ярьцгаадаг, тэгвэл эцэг нь хэн байх вэ? Материаллаг бие махбодод амьдрал өгөгч сүнс нь хаанаас ирдэг вэ?

·           Дэлхий дээрх бүхий л бичээсүүд Бурханы оршихуйг баталж байдаг.

·           Дээд сүнс болох Кришна нь ой санамж, мэдлэг, хийгээд өршөөлийн учир шалтгаан. Зөн совин /инстинкт/ болон тэмүүлэл нь зүрхэн доторх Түүний оршихуйг илэрхийлж байдаг.

Ухаалаг загвар

“Бүх хуулиудын ард хуулийг зохиогч байдаг уу, үгүй юу гэсэн асуулт байдаггүй. Бид хууль зохиогч байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрэг явдал амьд гарны оролцоогүйгээр өөрөө өрнөдөггүй. Тиймээс бид Дээдийн Дээд оршнол хийгээд байгалийн хуулийн цаана оршигч Бурханы оршихуйг хүлээн зөвшөөрөх ёстой” Шрила Прабхупада “Бхагавадын гэрэл гэгээ”

Та бугуйн цаг мэддэггүй байсан бол хаа нэгтээгээс цаг олоод түүний нарийн төвөгтэй боловч сайн зохиогдсон механизмыг хараад цагны байгаа байдал нь зүгээр л тохиолдлынх гэж бодохгүй. Харин ч тэр цагийг хэн нэгэн маш ухаалгаар бодож байж хийсэн байна гэдэгт итгэх байсан.

Үүнтэй ижилхэн бүтээлийн итгэмээргүй төвөгтэй бөгөөд төгс төгөлдөр байдал нь ухаалаг загварыг илтгэж байдаг: өчүүхэн жижиг атом, молекулууд, эд эсүүдийн ажиллаж байгаа байдал болон биологийн үйл ажиллагаа, янз бүрийн амьдралын хэлбэрүүд, экосистем болон байгалийн тэнцвэрт байдал, гаргуудын систем болон одод, орчлонгийн хуулиуд.

2: Үнэмлэхүй Үнэнийг эрж хайх нь

Бодит байдлын мөн чанарыг ойлгохын ач тус нь юу вэ? Доорх өгөгдлүүдийг тунгааж үзээрэй.

Peacock feather ·     “Үнэмлэхүй Үнэний төлөөх философийн  эрэл хайгуул нь мэдлэгийн нэг талбар юм” (Бхагавад-Гита-13.12) гэж Кришна айлдсан.

·     Үнэмлэхүй Үнэнийг эрж хайх /Брахма гянаса/ нь Кришна руу хөтөлдөг. /Бахунам жанманам анте/

Аз жаргалтай байх: түр зуурын материаллаг байдал дээр суурилсан аз 

 

 

·              жаргал түр зуурынх л байдаг, харин Үнэмлэхүй Үнэн дээр суурилсан аз жаргал нь үүрдийнх юм.

·              Хэрвээ бид өөрсдийгөө хэн бэ гэдгийг, мөн юуны төлөө амьдарч байна вэ гэдгийг мэдэж чадахгүй бол жинхэнэ сэтгэл хангалуун байдал хийгээд зовлонгоос ангид байдлыг олох боломжгүй болно.

·              Үнэндээ хүмүүс төгс төгөлдрийг бий болгохоор тэмүүлэн ажиллаж байдаг. Бурханлаг ертөнц дэхь амьдрал бол жинхэнэ төгс төгөлдөр юм. Гэхдээ  энэ төгс төгөлдөрт зөвхөн Үнэмлэхүй Үнэний талаарх мэдлэгээр дамжин хүрч болно.

·              Бодит байдлыг ойлгох нь ямагт эрхэмлэвэл зохих зүйл юм. Хэн ч хий хоосон зүйлийг сонгодоггүй. Хүн өөрөө төөрөлдөж будилахаар тийм асуулт асуултыг бусдаас асуудаггүй.

·              Материаллаг ертөнцөд хоёрхон төрлийн хүн л жаргалтай байдаг: Хий хуурмагт автсан (ухаан муутай хүн), төгс гэгээрсэн нэгэн (мэргэд)

·              Тэнэг мунхгийн хүрээнд мэдлэгтэй хүн л жаргалтай байдаг. Мунхаглал нь зовлонг л нөхцөлдүүлдэг.

·              Математикийн тэнцэтгэлд буруу өгөгдөл нь буруу хариу гаргадаг. Түүнтэй адилхан манай ертөнцийн төгс төгөлдөр нь буруу суурьтай учраас амьдралын тухай, бид өөрсдөө хэн болох тухай, мөн бид юу хйих тухай бидний дүгнэлтүүд нь бүгд буруу байдаг. Бодит байдлын тухай бидний ойлголтууд бидний хийдэг бүх зүйлд нөлөөлдөг.

·              Хадан дээр болон элсэн дээр баригдсан байшингууд: Ертөнцийн мөнхийн үнэн дээр суурилсан амьдрал  нь хатуу чулуун дээр суурилсан байшинтай адил юм. Түр зуурын нөхцөл байдал дээр (эсвэл хий хоосны үр дүнд) суурилсан амьдрал нь элсэн дээр баригдсан байшинтай адил. Аль нь илүү бат бөх вэ?

·              Хий хоосны хөөс: Хэрэв бид өөртөө зориулан бүтээсэн жижигхэн хөөсөнцөр дотроо амьдарч байвал аюулгүй байдлыг мэдэрч болно. Гэхдээ бодит байдал ямагт хий хоосноос хүчтэй бөгөөд эцэстээ бидний хөөсийг хагарахад хүргэнэ.

·              Үнэн мэдлэгийг мэдэхгүй байх нь хүмүүсийн сэтгэхүйд гүнзгий нөлөөлдөг. Хүмүүс өөрийнхөө дотоодод ямар нэг зүйл буруу байгааг мэдэрч байдаг. Тэд түүнийгээ яг юу гэдгийг хэлц чадахгүй боловч хэрвээ өдөр тутмынхаа амьдралын гадаргууд уусч чадвал өөрийнхөө дотоод сэтгэлгээнд гүн орж чадна. Энэ итгэлийг өөр бусад мэдлэгийн хамт үнэний тухай мэдлэгээс олж болно.

2. 1: Мэдлэгт хүрэх арга замууд

 

Research Философийн шүүмжлэлийн эхлэх цэг нь мэдлэгийн суурин дээр үндэслэсэн – эпистмологи /танин мэдэхүйн тухай сургаал/ юм. Жива Госвами Сат-Сандхарбха-даа уламжлал, түүх, таавар, харьцуулалт, магадлал, логик зэрэг мэдлэгт хүргэх арван аргыг жагсаагаад тэдгээрийг гурван гол ойлголтын доор багтаажээ.

 

 

1.   Пратякса (мэдрэхүйгээр шууд хүлээн авах): Бидний таван мэдрэхүйгээрээ хүлээн авдаг мэдлэгүүд

2.   Анумана (ухаанаараа хүлээн авах): Үнэндээ ухаанаа /мана/ дагах /ану/

3.   Шабда (баттай нотолгоо): Дуу авиа

Доорх зүйлсийг мэдэхийн тулд та өмнөх аргуудыг хэрхэн хэрэглэж болох вэ ?

·           Нар хэр том бэ?

·           Радиогоор юу явж байна?

·           Санта Клаус байдаг уу, үгүй юу?

·           100ширхэг өндөгний пакорас шарахад хэдий хэр хугацаа орох вэ?

·           Кино хийгчид шилдэг бүтээлээ хэрхэн хийдэг вэ?

Энэ гурван арга нь ямар хэрэглэгдэхүүн хийгээд хязгаарлалтуудтай вэ?

Ведийн нэр хүндийн тухай

·           Ведүүд нь материаллаг ертөнцийг тайлбарласан сурах бичигтэй адилхан.

·           Бүтээгч л өөрийнхөө бүтээлийн талаар хамгийн сайн мэддэг.

·           Индуктив (өөрийн хүчээр олж авдаг), дедуктив (өөрөө аяндаа танин мэдэгддэг) мэдлэгүүд: хэрвээ засаглал нь төгс бол түүнээс ирж буй зааврууд нь мөн төгс байна.

·           Бид туршилжиж байж адил дүгнэлтэнд хүрч болно, гэхдээ захиргааг хүлээн зөвшөөрөх нь биднийг хамгаалах болно.

·           Ведийн мэдлэг нь апаурусеяа (жирийн хүнээс үүсэлтэй биш) гэж тодорхойлогдсон.

·           Ведүүд нь аксиомтой адил хүлээн зөвшөөрөгдсөн.

 

2.2: Нөхцөлдсөн сүнсний дөрвөн сул тал

 

The Defective Senses 1.   Төгс бус мэдрэхүй (Каранапатава): мэдрэхүйнүүд нь хязгаарлагдмал бөгөөд амархан төөрөгдүүлж болно.

2.   Хий хуурмаг (Прамада)Үнэхээр бодитой гэж хүлээн зөвшөөрөгдсөн зүйлс бдоит биш байдаг.

Алдаанууд (Бхрама): Хүмүүс үргэлж алддаг. 

 

 

4.   Хууртагдан мэхлэгддэг (Випралипса): Худал хуурмагийг дэлгэрүүлдэг хийгээд өөрийгөө хэн ч биш гэж үздэг.

 

3.   Та материаллаг бие биш

Танин мэдэхүйн хүч

 

Changing Bodies Өөрийгөө хэн гэдэгт болон танин мэдэхүйдээ итгэх таны итгэл маш хүчтэй; Бусадтай харилцах харилцаандаа өөрийгөө хэн гэж харж байгаа тань таны зан үйл, зорилгуудыг тодорхойлж байдаг.

Трансцеденталист гэдэг бол өөрийгөө бурханлаг сүнс гэдгийг ойлгохыг байнга хичээж байдаг нэгнийг хэлдэг. Бурханлаг сүнс гэдэг нь өөрийн хүчинд итгэсэн түр зуурын бие махбодоос ялгаатай юм. 

 

 

Та бол мөнхийн сүнс, бид хэзээ ч төрөөгүй бөгөөд хэзээ ч үхэхгүй. Энэ бол Бхагавад-Гитагийн эхэнд Кришнагийн тайлбарладаг анхны ойлголт юм. Үүнийг ойлгох нь бурханлаг хөгжлийн эхний алхам билээ.

Нийтлэг нотолгоонууд

·           Үхсэн бие махбод болон амьд биеийн ялгаа нь юу вэ? Хэрвээ хэн нэгэн нас барсан байвал бид “Өө, тэр явчихсан байна” гэж хэлдэг. Хүүхэд хүртэл түүнийг тэнд байхгүй байгааг ойлгож байдаг.

·           Ухамсаргүй атомуудын холбоо юм уу, бүдүүлэг материаллаг махбодууд ухамсрыг бий болгож чадахгүй. Энэ маш ойлгомжтой зүйл.

·           Энерги хэзээ ч алга болдоггүй, устдаггүй. Тэгвэл ухамсар үүсэх үед, амьдарч байх үед, үхэх үед юу болдог вэ?

·           Бид “Миний бие” гэж ярьдаг. Энэ нь бид бие махбодынхоо эзэн нь гэдгийг харуулж байдаг. Энд хоёр тусдаа зүйл байна.

·           Өөөрийн биеэс гарч чадсан хүмүүсийн туршлага болон өмнөх амьдралаа санах чадвар нь маш хүчтэй баталгаа болдог.

·           Ведүүд нь: Материаллаг мэдрэхүйгээр олж авсан зүйлс нь түр зуурын бөгөөд ухамсаргүй байдаг. Харин материаллаг мэдрэхүйгээр хүлээн авч болдоггүй сүнс нь мөнхийн бөгөөд ухамсартай байдаг гэж үздэг.

·           Тэд хамтдаа энэ ертөнцөд бидний хүлээн авч байдаг бодит байдлыг бүтээдэг.

Зарим нийтлэг няцаалтууд

Няцаалт

Гэхдээ сүнсэнд ямар нэг байдлаар хүрч, түүнийг ямар нэг багажаар мэдэрч болохгүй. Ямар ч баталгаа байхгүй байхад бид тийм таамаглалд яаж итгэж болох вэ?

Сөрөг няцаалт

Үнэндээ, бид сүнсийг харж болно; үүнийг сурах хэрэгтэй, атомын бүтцийг харахын тулд их сургуульд олон жил сурдагтай л адил. Сүнс бол бурханлаг атомтай адил. Түүний оршин байдгийн шинж тэмдэг нь ухамсар.

Няцаалт

Хувьслын онол нь амьдрал бол химийн элементүүдийн нэгдлийн үр дүн гэж баталсан гэдгийг хүн бүр мэднэ.

Сөрөг няцаалт

Хувьслын онол бол одоо болтол онол хэвээрээ байгаа, түүнд олон асуудал байдаг гэдгийг эрдэмтэд мэддэг. Мөн олон чухал нээлтүүд энэ онолыг сөрөн зогсдог. Энэ онол батлагдсан зүйлээс хол байдаг. Бид хүмүүсээс лабораторид химийн элементүүдээс амьдрал үүсгээд өгөхгүй юү гэж хүсдэг.

Няцаалт

Тархи бол маш нарийн төвөгтэй зүйл, тэр яаж ажилладгийг бид мэдэхгүй, гэхдээ л тэр бол ухамсрын эх сурвалж гэдгийг хэлж чадна. Яагаад гэвэл ямар нэг эрхтэн тасрахад ухамсар түүнээс ангид болдог.

Сөрөг няцаалт

Зайлшгүй зүйл биш. Компьютер эвдэрлээ гэхэд эзэн нь түүнийг засч болно. Тэглээ гээд эзэн нь түүний бүтээгч гэсэн үг биш. Тархи ухамсрыг удирдан ажиллуулдаг байж болно, гэхдээ энэ нь ухамсар тархи хоёр нэг зүйл гэсэн үг биш юм. Тархи бол материаллаг элемент. Та атом, электрон, молекулуудыг ямар ч болголоо гэсэн тэд түүнийг тань ойлгохгүй.

3.1: Сүнс

Сүнс бол биеийн доторх амьдралын хүч юм. Тэр бол ухамсрын эх сурвалж, оюун ухаан болон бие махбодын өөрчлөлтүүдээр туршлагаждаг таны хувийн зүйл юм. Тиймээс түүнийг мөн салбарын танин мэдэгч гэж нэрлэдэг.

Доор чухал шинж чанаруудыг жагсаасан байна.

·           Мөнхийн, тусгаар бодгал

·           Таашаал цэнгэлийг хайгч мөн чанартай

·           Сат-чит-ананда (мөнхийн, мэдлэгтэй, жаргалтай)

·           Траснценденталь / ямар ч зүйлтэй холилдоогүй

·           Арван мянган нарнаас ч хүчтэй

·           Зүрхэн дотор Дээд сүнстэй зэрэгцэн байрладаг

·           Үргэлж хамааралтай байдаг, Кришна болон түүний эрчмийн өмгөөлөлд байдаг

·           Кришагийн хэсэг учраас мөнхийн бөгөөд түүнтэй адил шинж чанартай байдаг

·           Кришнагийн албат бөгөөд түүнийг хайрлагч

·           Кришнагийн хяналтанд байдаг

·           Үнэндээ Кришнад үйлчилдэг

·           Нар нарны аймгийг гийгүүлдэг шиг ухамсраар дамжуулан бие махбодыг гэрэлтүүлж байдаг

·           Хэзээ ч төрдөггүй, хэзээ ч үхдэггүй

·           Үсний үзүүрийг арван мянга хуваасантай тэнцэнэ

·           Хугаршгүй, уусашгүй, мөнхийн, эвдэршгүй

·           Ямар ч зэвсгээр хуваагдашгүй, галд шатамгүй, усанд уусдагүй, салхинд хатдаггүй

3.2: Санатана дхарма

Сүнсний бүтэц

·           Санатана гэдэг нь мөнх гэсэн утгатай.

·           Өөрийгөө ухаарах нь өөрийн жинхэнэ /мөнхийн бодгал/ мөн чанараа танина гэсэн үг.

·           Бодгал байдал нь бусадтай – эцэг эх, ах нар, авга, ажил мэргэжил, хороолол, нийгэм, улс үндэстэн зэрэгтэй харилцах харилцаагаар тайлбарлагддаг.

·           Бид өөрсдийнхөө жинхэнэ, мөнхийн биеийг олж харъя гэвэл Үнэмлэхүй Үнэн буюу Бурхантай холбогдож буй харилцааныхаа хаана нь явж байгаагаа харах хэрэгтэй.

Тэгвэл Бурхантай харилцах бидний харилцаа гэж юу вэ?

Энэ бол бидний дхарма, бидний мөнхийн (санатана) дхарма.

·           Энгийнээр хэлбэл, дхарма нь бидний үйл хэрэг, шашин, зам мөр юм. Гэсэн ч энэ бол бүх нийтийн ч биш, мөнхийн ч биш, мөн амьд оршнолуудын мөн чанар ч биш билээ.

·           Дхарма гэдэг үгийн үндсэн утга нь мөн чанар, аливаа зүйлийн оршихуйг даагч гэсэн утга болно. Жишээлбэл шорвог бол давсны мөн чанар бөгөөд та үүнийг арилгаж чадахгүй. Халуун болон гэрэл гэгээ нь галын шинж бөгөөд түүний дхарма билээ. Үүнтэй ижлээр амьд оршнолуудын анхдагч мөн чанар нь бусадтай харилцах харилцаандаа үйлдэх буюу үйлчлэх явдал байдаг.

·           Үнэндээ шашин гэдэг нь дахин холбогдох гэсэн утгатай. Бурхантай дахин холбогдох гэдэг нь бүхий л шашнуудын хувьд түгээмэл үйл хэрэг байдаг. Иог нь мөн л даил бурхантай өөрийгөө холбох гэсэн утгатай. Энэ холбоо нь мөн л үйлчлэл дээр суурилдаг.

Дүгнэлт

Тэгэхээр бидний жинхэнэ бие бурхантай харилцах харилцаагаар тодорхойлогддог байх нь.

Бидний жинхэнэ мөн чанар бол үйлчлэл.

Тэгэхээр бид бол Бурханы албатууд бөгөөд бүхэл бүтний жижигхэн хэсгүүд нь ажээ.

Энэ бол бидний санатана-дхарма, бидний мөнхийн үйл хэрэг, бидний жинхэнэ шашин юм.

4: Шүтлэг

Трансценденталь мэдлэг хүртэхийн төлөө өөрийгөө зориулан байгаа хийгээд мэдрэхүйгээ эзэмдэн захирч чадсан итгэл бишрэл бүхий хүн л энэ мэдлэгийг хүртэж чадах болно. Хэрвээ тэр үүнийг хүртэх аваас дээдийн дээд бурханлаг амар амгаланд маш хурдан хүрдэг.  Ариун гэгээн судруудад эргэлзэх харанхуй мунхаг хийгээд итгэл бишрэлгүй хүмүүс нь бурханы ухамсарт хүрэхгүй бөгөөд доош унана. Эргэлзэгч хүний хувьд энэ нь энэ дэлхийд ч тэр мөн дараа нь өөр хаа нэгтээ ч тэр аз жаргалд хүрдэггүй. (Бхагавад-Гита 4.39-40)

Чин бишрэл дүүрэн бялхах албаны зам мөрийг итгэл бишрэлгүйгээр даган байгаа хэн бүхэн надад хүрч чадахгүй. Ай, дайснаа дарагч минь ээ, иймээс тэд материаллаг ертөнцийн төрөлт үхлийн зам мөрт дахин унадаг. (Бхагавад-Гита 9.3)

Бүхний Дээдэд итгэл бишрэлгүйгээр өргөж буй өргөл тахил, өглөг буян, тэвчил наманчлал нь Ай Притхийн хүү миньээ, зөвхөн л цаг зуурын байдаг юи. Асат буюу иймэрхүү үйлүүд энэ амьдралд ч тэр, дараагийн амьдралд ч тэр ямар ч ач тус болохгүй. (Бхагавад-Гита 17.28)

Мөн бидний энэхүү ариун гэгээн айлдварыг судалж байгаа хэн бүхэн өөрийн оюун ухаанаараа надад бишрэл хүндэтгэлээ илэрхийлж байдаг гэдгийг айлдъя. Бидний яриаг атаархаж жөтөөрхөлгүй, итгэл бишрэлтэйгээр анхааралтай сонсож байгаа хэн бүхэн  бүхий л нүгэлт үр дагавруудаасаа ангижран, ариун шударга үйл хэрэгтэнгүүдийн оршин суух газарт очдог. (Бхагавад-Гита 18.70-71)

Хэрхэн сүсэг бишрэлээ нэмэгдүүлж, эргэлзээгээ арилгах вэ?

·           Сүсэгтэй чин бишрэлтэнгүүдтэй нэгд.

·        Харе Кришнаг давтан хэлж, эргэлзээ төөрөгдөлд хүргэдэг материаллаг бохирдлоос зүрхээ цэвэрлэ, Кришнагийн ухамсрын үйлэнд зүтгэ.

·           Залбирал болон хүлцэнгүй байдлаар Кришнагийн нөмөр нөөлөгт бай.

·           Үйлчлэн зүтгэж, түүний  хэрхэн үйлчилж байгааг өөрөөсөө олж хар.

·           Энэ бусад хүмүүст хэрхэн нөлөөлж байгааг хар.

·       Мэдлэг хийгээд философийн ойлголтуудаа тэл, бичээсүүд болон философийн асуудлуудыг судлах замаар мунхаглалуудаасаа сал.

Бурханы Дээд Бодгалын айлдсан анхдагч байдлаараа байгаа Бхагавад-Гитагийн заавруудыг баримтлагч нь трансценденталь мэдлэгийн сүр хүчээр бүхий л эргэлзээнээсээ чөлөөлөгддөг.

Тиймээс мунхаглалаас үүдэн зүрхэнд тань бий болсон эргэлзээнүүдийг мэдлэгийн зэвсгээр тас цохих хэрэгтэй. Ай Бхарат минь, иогоор зэвсэглэн, босч тулалд. (Бхагавад-Гита 4.41-42)

5: Үнэмлэхүй Үнэний гурван дүр

Үнэмлэхүй Үнэнийг мэддэг трансценденталистууд нь түүнийг хоёрдмол бус эхлэл Брхаман, Параматма болон Бхагаван гэж дууддаг. (Шримад Бхагаватам 1.2.11)

Брахман

Брахман гэдэг нь сүнс, хамгийн аугаа, үнэмлэхүй, Кришнагийн бүх эрчмийг шингээсэн гэсэн утгатай. Түүнийг цорын ганц бөгөөд оршихуйн эхлэл гэх олон нотолгоо байдаг.

·           Сагуна Брахман: тодорхой чадваруудтай Брахман (материаллаг ертөнц)

·           Ниргуна Брахман: тодорхой чадваруудгүй Брахман (бурханлаг ертөнц)

Параматма (Дээд сүнс)

Paramatma Материаллаг ертөнцийн атом бүрт, зүрх бүрт оршин байх Бурханы хувилгаан.

·           Тэр ганц боловч олон хэсгүүдэд хуваагдан тодорсон байдаг. Энэ нь нар бүх зүйл дээр тусдагтай адил.

·           Бодгал сүнсээс ялгаатай нь тэр бүхий л биетүүдийг мэддэг.

·           Түүний эх сурвалж болон бие нь Кширодакасаеи Вишну юм.

·     Тэр зарим үед ухамсар юм уу, эсвэл дотоод дуу хоолой болон илэрдэг.

·     Тэр бүгдийг мэддэг бөгөөд бидэнд хамгийн сайныг хүсэгч анд нөхөр маань билээ.

Бхагаван

(=баялаг /бхага/, эзэн /ван/)

·     Үнэмлэхүй Үнэний жинхэнэ дүр

·     Бхагаван дүр нь Брахман болон Параматма дүрүүдийг өөртөө багтаадаг.

·     Парасара мунигийн тодорхойлсноор Бүхний Дээд бодгал нь бүхий л зургаан баялгийг бүрэн дүүрэн агуулдаг.

 

 

6: Кришна Үнэмлэхүй Дээд Бодгал

Дээд бурхан болон түүний орон байр

 

Юу Кришнаг ер бусын болгодог вэ?

шварах парамах кршнах

сач-чид-ананда-виграхах

анадир адир говиндах

сарва-карана-каранам

“Говинда хэмээн нэрлэгдэх Кришна нь Бурханы Дээд Бодгал юм. Тэрээр мөнхийн, мэдлэгтэй, аз жаргалтай бурханлаг дүртэй юм. Тэр бүгдийн эх үндэс бөгөөд түүнд өөрт нь эх сурвалж байхгүй. Тэр бүх учир шалтгааны анхдагч нь билээ“ (Брахма самхита)

Krishna Кришна бол бүх эрчим, бүх Вишну-таттва дүрүүд, бүх амьд оршнолууд гээд бүх зүйлсийн оршихуйн үндэс байдаг. Бүх зүйлд, хаа сайгүй орших түүний дүрүүд нь түүний хэсгүүд юм. Тэр бол бишрэл хүндэтгэлийн туйлын зорилго бөгөөд, хамгийн дээд эзэн, хамгийн сайн анд нөхөр, хамгийн эрхэм амраг хайрт билээ.

Кришна Нанда болон Яшодагийн хүү гэдгээрээ бидэнд танигдсан. Тэр лимбэ тоглож, тогосны өд үсэндээ зүүдгээрээ алдаршсан билээ. Тэр үргэлж залуу сайхан дүрээр илрэн тодордог бөгөөд түүний биеийн өнгө борооны хар хөх үүлтэй адил учраас түүнийг Сяама гэж дууддаг.

Говинда гэдэг нь үнээд болон мэдрэхүйд таашаал ханамжийг өгөгч гэсэн утгатай. Тэр Врндаваны ойд үхэрчин хүү шиг тоглож үзэсгэлэнт үхэрчин охидтой ялангуяа, Түүний таашаал ханамжийн дотоод эрчим Радхаранитай тоглон нааддаг. Түүний зугаа цэнгэлүүдийн дундах оройн дээдийг нь раса-лила бүжиг гэдэг.

Түүнийг хайрлах чин бишрэлтэнгүүдийнх нь хайр орчлонгийн хаа ч хамгийн эрхэм зүйл нь байдаг. Тэр өөрийн тоглож буй лимбээрээ бүхий л амьд оршнолуудын хайрыг татдаг. Түүний нэр нь Бүгдийг өөртөө татагч гэсэн утгатай. Ямар ч бүтээл түүний гоёмсог гоо үзэсгэлэнтэй өрсөлдөж чадахгүй билээ.

Радхарани болон Түүний хувилгаан дүрүүд

Радхарани бол Кришнагийн дээдийн дээд, мөнхийн эрчим юм. Тэрээр Бурханы таашаал ханамжийн төлөө өөрийгөө тоолж баршгүй олон хувилдаг. Бүх гопи нар, Дваракагийн хатад, Вишну болон Нараяана нарын гэргий Лакшми нар, бүгд Радхаранигийн хувилгаан дүрүүд юм.

Дөрвөн дхамууд буюу Бурханы орших газрууд

Эдгээр дөрвөн хүрээг буюу байрыг мэдснээр бүх амьд оршнолуудыг адилхан хардаг болно.

Деви-дхам: Маяадевигийн байр; материаллаг ертөнц

·           Амьд оршнолууд Бурханд үйлчлэх хүсэлгүй болж, түүнээс холдохыг хүсэх үед хүрч очдог газар

·           Амьд оршнолуудын хүслийг биелүүж дахин сэргээх гэсэн утгатай

·           Хуурамч жаргал цэнгэл болон байнгын зовлонтой байдаг түр зуурын газар

·           Төрөлт, хөгшрөлт, өвчин, үхлээр нөхцөлдсөн

·           Амьд оршнолуудын мэдлэг нь мунхаглал болон худал хуурмагт хучигдсан

·           Хуурамч эго амьд оршнолуудад өөрсдийг нь материаллаг бие махбод гэж итгүүлдэг

·           Хоёрдмол, харилцан хамааралтай байдаг

 

Махеша-дхам: Виража гол (учир шалтгааны далай) дээрх Бурхан Шивагийн байр; Бурханлаг болон материалаг ертөцийн дунд байна

·           Деви-дхам болон Хари-дхамын зааг

·           Бурханлаг ертөнцийн хэсэг ч биш, материаллаг ертөнцийн хэсэг ч биш

·           Бурханы дээд бодгалд үйлчлэх боломжгүй

·           Трансцендентэд нэгдэхийг хүссэн бодгал бус үзэлтнүүдэд зориулагдсан

·           Хари-дхамын баялгийг ойлголгүй чөлөөлөгдсөн сүнснүүдэд зориулагдсан

·           Буддын философийн нирванын хүрдэг газар

·           Гяана иогийн систем нь энд хүрэх боломж олгодог

Ваикунтха-дхам (Хари-дхам): бурханлаг ертөнц

·           Зовлонгоос ангид гэсэн утгатай (вай-чөлөөлөгдсөн, кунтха-зовлон)

·           Хязгааргүй олон гараг дээр хязгааргүй олон Вишну-таттва буюу Бурханы хувилгаан дүрүүд байна

·           Нэг л удаа тэнд очсон бол хэзээ ч буцаж материаллаг ертөнцөд бууж ирдэггүй

·           Таашаал ханамж болон хайр нь байнгад өсч хөгжиж байдаг

·           Ямар ч зохиомол гэрэлгүй бөгөөд бүгд өөрөөсөө гэрэл цацруулж байдаг

·           Ямагт шинэ бөгөөд залуу сайхан, үхэшгүй мөнхийн байдаг

·           Гараг бүр Нараяанагийн онцгой хувилгаан дүрүүдийн захиргаанд байдаг

·           Бүх хүн, бүх зүйлс төгс төгөлдөр байдаг

·           Бүх зүйл цэвэр ухамсраар бүтээгдсэн

·           Кама-дхену үнээд болон калпа-вркша хүслийг биелүүлэгч мододтой

·           Шримад-Бхагаватамын 3.15.12-24-т тодорхойлон бичсэн

Кришналока буюу Голока-дхам

·           Вайкунтхагийн хамгийн дээд бурханлаг гараг

·           Энэ нь бадамлянхуа цэцгийн гоо үзэсгэлэнтэй адил (бусад гаргууд дэлбээ нь)

·           Гурван хэсэгтэй: Врндавана, Мадхура, Дварака

·           Бурханлаг ертөнцийг бүхэлд нь гийгүүлэх гэрэл гэгээ цацруулдаг

·           Кришна энд гайхамшигт зугаа наадмаа өрнүүлж, жаргалтай байдаг

·           Алхам бүр бүжиг, үг бүр дуу байдаг

Бурханы Дээд Бодгалын оршин байх газарт байхад Голока-дхам Вайкунтхагийн өөр хаанаас ч оломгүй онцгой шинж байдлуудыг үзүүлдэг. Тэнд Кришна болон түүний чин бишрэлтэнгүүдийн хооронд гайхалтай сайхан харилцаа (раса) байдаг.

6.1:Таван гол раса

Эдгээр расанууд нь цэвэр чин бишрэлтэнгүүдийн зүрхэнд мөнхөд илт байдаг.

1.   Санта (саармаг)

Үйлүүд

·           Брхаман болон Параматмаг бясалгах тэднийг хүндэтгэх

·           Кришнагийн гоо үзэсгэлэнг үнэлэх

Чанарууд

·           Кришнатай нягт холбоотой

Жишээ нь

·           Шукадева госвами

·           Билвамангала

·           Дөрвөн Кумара

·           Наваиогендранууд

2.   Дася (боолын)

Үйлүүд

·           Албатын үйлчлэл

·           Залбирал

·           Хүндэтгэл

·           Сэвэх

·           Шүхэр барих

·           Бетел өргөх

·           Хувцас угаах

Чанарууд

·           Кришнагийн үйлчлэлтэй нягт холбоотой

Жишээ нь:

·           Брахма

·           Дарука

·           Уддхава

·           Прадиумна

·           Бхишма

3.   Сакхяа (нөхөрлөлийн)

Үйлүүд

·           Хошигнох

·           Тулалдах

·           Тоглох

·           Илэх

·           Зөвлөх

·           Үнэн мэдээлэл өгөх

·           Дуулах

·           Бүжиглэх

Чанарууд

·           Кришнагийн үйлсэд маш дотно холбоотой

Жишээ нь

·           Судама

·           Аржуна

·           Бхима

·           Ужжвала

·           Штока Кришна

4.   Ватсаляа (эцэг эхийн)

Үйлүүд

·           Усанд оруулах

·           Хувцаслах

·           Чимэглэх

·           Зодох

·           Зааж сургах

·           Хамгаалах

Чанарууд

·           Кришнад бүрэн дүүрэн үйлчлэн зүтгэдэг

·           Маш дотно

·           Асрах

Жишээ нь

·           Яшода-ээж

·           Нанда махараж

·           Деваки

·           Васудева

·           Кунти

·           Рохини

·           Сандипани муни

5.   Мадхуряа (гэр бүлийн)

Үйлүүд

·           Харц болон сайхан инээмсэглэлээ солилцох

·           Бүжиглэх

·           Үнсэлцэх

·           Тэврэх

·           Ярилцах, маргалдах

Чанарууд

·           Кришнад үйлчлэх үйлэнд өөрийгөө бүрнээ зорилусан

·           Маш дотно

·           Түүнийг халамжилдаг

·           Биеэ өргөх

Жишээ нь

·              Радхарани

·              Рукмини

·              Сатяабхама

·              Лалита

·              Висакха

 

үргэлжлэл бий…

Орчуулж, сийрүүлсэн: Дунгармаа

 

 

 

 

Scroll to Top