Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 8 0
Users Today : 5
Users Yesterday : 26
Total Users : 15480
Views Today : 5
Views Yesterday : 35

Бид сүнстэй энэ махан бие бус. Бид харин махан биетэй сүнснүүд. Сүнсэнд оршин амьдрахад энэ махан бие хэрэггүй. Сүнсгүй биеийг цогцос гэдэг. Сүнс нь ухаан, оюун ухаан, мэдрэхүйг агуулах  жинхэнэ бодгаль. Сүнс хэзээ ч үхдэггүй, хэзээ ч хөгширдөггүй, байнгад бие даасан байдлаа хадгалагч.

Сүнс бол бурханлаг. Бурханлаг гэдэг нь төгс оюун ухаантайгаас гадна мөнхийн аз жаргалтай байхыг хэлдэг.   Бидний бурханлаг шинж тэмдэг, мөн чанартай үл нийцэх учраас бид үхэл, уй гашуу, түгшүүр  зэрэгт   дургүй.   Сүнсний мөнхийн үйл нь Бүхний дээд бодгальд үйлчлэн зүтгэх  үйл . Магадгүй үүнийг хийхийг хүсэхгүй байж болох ч үүнээс өөр ямар ч зүйл бидэнд дотоод ханамжийг өгөхгүй. Бидний сүнсний хэрэгцээ бол хэн нэгэн, ямар нэгэн зүйлд үйлчлэн зүтгэх.

Бидэнд хүсэл болон эрх чөлөө байдаг иймээс нэг бол Бурханд/Кришнад/ үйлчлэх эсхүл өөрдийгөө бүхний дээд хэмээн бодож түр зуурын хуурмаг /бурханлаг бус/ ертөнцөд үлдэх 2 сонголт бий. Хий хуурмаг амьдрал хэзээ ч бурханлаг аз жаргалыг бэлэглэхгүй. Гэвч түр зуурын энэ   материаллаг ертөнцөөс их зүйл хүлээх сүнснүүд олон. Энэ зуурт бурханлаг мөн чанарын тухай сонирхох зарим сүнс Кришнатай мөнхийн харилцаагаа дахин сэргээхийг хүсэж ч болох юм.

 Эх сурвалж: http://krishna.com/content/what-does-it-mean-be-soul

Орчуулж бэлдсэн: Т.Цэвэлмаа

1. Шри Кришна Чандра өөрийн зүйрлэшгүй гоо үзэсгэлэнгээрэээ хүн бүрийн зүрх сэтгэлийг татдагч Шри Радха өөрийн ухаан бодлоороо Шри Кришнагийн  сэтгэлийг татдаг учраас түүнийг Хара хэмээн нэрийддэг.

2. Бүхйи л сайн сайхан чадварыг эзэмшигч Шри Кришна өөрийн сэтгэл булаам сайхан лимбэний эгшгээрээ Радхаг өөртөө татдаг учраас түүнийг Кришна хэмээдэг.

3. Аугаа бодгалиудын өгүүлсэнчлэн Бурхан Хари бадамлянхуа адил нүдтэй Радхаг раса бүжигнээс  авч явсан учраас Радхаг Хара хэмээн нэрлэдэг.

4. Радхатай тоглож байх үед түүний аадар борооны үүл мэт биенээс цацрах хайр нь   алтлаг өнгөтэй байдагч тэрээр  аадар борооны үүл адил л харагддаг. Иймээс түүнийг Кришна гэдэг.

5. Түүний хайрт Шри Радхагийн хүсэлтээр Говардхана уулын ойролцоо Шяама- Кунда хэмээх нуурыг бий болгоод бүхий л ариун гол мөрөн лүү цутгадаг. Үүнийг мэдэх хүн бүр түүнийг Кришна хэмээн алдаршуулдаг.

6. Өөрийн үнэлэхийн аргагүй хайраараа Шри Радха  Ямуна мөрний хөндийд Вриндаван ойд гайхалтай сайхан лилагаа явуулах түүний хайрыг татдаг. Ухаалаг хэн бүр түүнийг Кришна хэмээн дууддаг.

7. Нэгэн удаа Кришна Астра хэмээн нэрлэгдсэн бух дүрт демоныг устгасан. Тэр үед Радха түүнийг хайр дүүрэн “Өө Хари ”хэмээн дууджээ. Иймээс тэрээр Хара хэмээгддэг.

8. Заримдаа Шри Радха Кришнагийн гайхам сайхан лилаг магтан алдаршуулж байхад түүний хоолой сонсогдохоо больдог. Иймээс бурханлаг зам мөрөөр замнах хүн бүр түүнийг Хара хэмээн дууддаг.

9. Нэгэн удаа Шри Кришна Вриндаваны ойд хайр баясал цэнгэлдээ умбан байхдаа лимбээ унгачихжээ. Яг энэ үед Радха түүний лимбийг хулгайлсан иймээс түүнийг Хара хэмээн нэрлэдэг.

 

10. Нэгэн удаа Шри Кришна Радхатай хамт аяга хэлбэрт агуйд оржээ. Иймээс түүнийг Рама гэдэг.

11. Хамгийн өршөөнгүй Шри Радха өдөр бүр хүн бүрт аз жаргал бэлэглэж байдаг учраас түүнийг Хара хэмээдэг .

12. Бүхий л трансцендентал нигүүслэлийн эх булаг Кришнагийн чин бишрэлтэнгүүд түүнийг л баясгахыг хүсэж байдаг. Иймээс Кришнагийн үзэсгэлэнт дүрийг Рама гэдэг.

13. Радхаг Рама гэдэг.Учир нь тэрээр  цэцгэн хэлхээт сайхан ойд лилагаа өрнүүлж байдаг мөн Кришна бол Рама . Иймээс түүнийг Рама гэдэг.

14. Гокула тосгон аймшигт ойн түймэрт нэрвэгдэхэд Шри Кришна түймрийг унтрааж Вражийн иргэдийг баясгасаг учраас түүнийг Рама гэдэг.

15.Шри Кришна Матхура руу Камсагаар толгойлуулсан демонуудыг дарахаар явсан. Харин Радхагийг хүсэлтээр Кришна Вриндаванд буцаж ирсэн. Иймэс түүнийг Хара гэдэг.

16. Шри Кришна вриндаванд буцан ирж вражийн оршин суугчид төдийгүй Шри Радхагийн зовлон шаналалыг гайхамшигтай сайхан лилагаар арилгаж, түүний хайрыг булаасан учраас Нанда  махаражийн хүүг Хари хэмэээн алдаршуулдаг.

 

 

Бэлтгэсэн: Т.Цэвэлмаа

 

Үргэлжлэл хэсэг

Хэн бээр, ордны дээвэр дээр эсвэл уулан дээр хоол гүнцгээ идээд, хөлгүй их далайг гатлаж байна гэж зүүдлэвэл тэрээр боол болж төрсөн байлаа ч эзэн ноён болно.

Цөөрмийн гол дунд бадамлянхуа цэцэгний дэлбээн дээр суугаад шар тос, элсэн чихэртэй сүүнд чанасан будаа идэж байна гэж зүүдлэвэл бусдын хүндэтгэлийг олох ба хааны эрх мэдлийг олно.

Зүүдэндээ улаан жимс, эсвэл цэцгийг идэж байна, харж байна гэж зүүдлэвэл эсвэл түүнийг хайчилж байна, гэртээ авч ирж байна гэж зүүдлэвэл тэр даруйд танай гэрт аз хиймориийн охин тэнгэр Лакшми залрах болно.

Нумын хөвчийг татан газар дэлхийг бүрхсэн их цэргийг айлгаж байна гэж зүүдлэвэл маш хурднаар амжилтанд хүрнэ.

Өөрийн сөргөлдөгчөө, дайснаа устгаж байна, гинжилж байна, буулган авч байна гэж эсвэл тэднийг аюултай зүйлээр булж байна, шоронд хорьж байна гэж зүүдлэвэл тун хурднаар амжилт олно.

Завин дээр суугаад, түүнийг эвдэж гэмтэлгүй бага зэрэг аялаад хурднаар нөгөө эрэгт хүрч байна гэж зүүдлэвэл тавьсан зорилгодоо хүрнэ.

Хор уугаад эсвэл хорыг огт айхгүй ууж байна гэж зүүдлэвэл элбэг хангалуун болох ба өвчин зовлонгоос ангижирна.

Эмэгтэй хүн эрэгтэй мөн чанартай, эрэгтэй хүн эмэгтэй мөн чанартай болж байна гэж зүүдлэвэл гэр лоны амар тайван, элбэг дэлбэг байдал хийгээд өөрийн хувийн амар амгалан байдлын нэгэн зэрэг олно.

Хэн бээр галзуурсан, согтуурсан заан эсвэл өөр ямар нэг амьтныг унаад тулалдаж байна гэж зүүдлэхдээ айлгүй ялж байна гэж зүүдлэвэл зайлшгүй эд баялагтай болно.

Хэн бээр одос үхэр, бух, шаранд хөллөсөн ачаанд дээр суугаад хойд зүгт эсвэл зүүн зүгт явж байна гэж зүүдлээд сэрвэл тэр даруйдаа эд баялагтай болно.

Хумс, үснээс бусад биеийн бүх хэсгүүд уртсан ургаж байна гэж зүүдлэвэл Лакшми охин тэнгэр яг л хань ижил мэт дагана.

Хэн бээр зүүдэндээ амьдран суугаа гэр орноо сүйтгэж эсвэл хаалгыг нь онгойлгож байна гэж зүүдлэвэл тун хурднаар азгүйтлээс ангижирч, эд баялаг үр тариаг элбэг дэлбэг олох болно.

Үнээ, сонгино, гутал зэргийг авлаа гээд сэрвэл маш холд одсон хүн хурднаар буцан эргэж ирнэ.

Зүүдэндээ шумуул, ялаа, зөгий зэрэгт хатгуулж зүүдлэвэл тун удахгүй эхнэр авах ба эхнэрийн инж хогшил хүлээж авна.

Зүүдэндээ гол, цөөрөм, бадамлянхуа цэцэг, цэцэрлэгт хүрээлэн, уул, ордон зүүдлэвэл тун хурднаар уйтгар гунигтай байсан бол түүнээс ангижирна.

Өвөр дээрээ дүүрэн эд баялаг, үр тариа, жимс, сайхан цэцэг тавьсан зүүдлэвэл маш хурднаар их аз жаргалд хүрнэ.

Бадам цэцгээр тоглон буй цагаан хувцастай сайхан эмэгтэй хүн зүүдлэвэл тэр даруйдаа тан дээр Лакшми эсвэл Сарасвати охин тэнгэр залран ирмүй.

Бие хувцас, ордон, ор дэр, суудал, ачаа бараа зэрэг зүйл их галд автаж байна гэж зүүдлэвээс түүнийг хаа сайгүй Шри Лакшми дагана. (эд баялаг нэмэгдэнэ)

Зүүдэндээ шувуу эсвэл ямар нэг амьтан хүлээж авлаа гэж зүүдлэвэл олон зарц дагуул бүхий сайхан эмэгтэй, эсвэл эрэгтэй тантай хайр сэтгэлийн холбоо тогтооно.

Могой, хилэнцэт хорхой, шавьж, зэрлэг араатан, шувуу зэрэгт хатгуулж хазуулж байна гэж зүүдлэвэл зүрхэндээ хэзээ ч айдастай учрахгүй ба хурднаар эд баялагийг олно.

Зүүдэндээ газарт үл унагч сүүлт од, гариг эрхэс, од, хурц цахилгаан, гал, аянгат үүл зэргийг зүүдлэвэл энэ нь таатай сайны тэмдэг.

Найз нөхөд, төрөл садан, сайн хүмүүсийг сайхан өнгийн хувцастайгаар, гарта бадам цэцэг барьснаар зүүдэлвэл хүссэнээ олно.

Зүүдэндээ чанасан цагаан будаа, тараг, сүү, эсвэл өөр ямар нэг төрлийн сүүнд чанасан хоол идэж зүүдэлвэл эд баялагтай болно.

Нүүрсний уурхайд хэвтэж, сууж байна гэж зүүдэлвэл эд баялаг, үр тариан нь арвижина.

Тэргэл сар, эсвэл дөнгөж мандаж буй нар зүүдлэвэл хаад дээдсийн аз жаргалыг эдлэнэ.

Мөргөл хүндэтгэлээ илэрхийлээд Дээд Бурханыг харж байна гэж зүүдлэвэл эд баялагтай болох ба эсвэл танин мэдэхүйн гайхамшигт боломжийг олж авна.

Зүүдэндээ араатан, жигүүртэн, дун, далайн сувд зэргийг барьж байгаагаар зүүдэлвэл хоёрдмол аз жаргалтай учирна.

Хэн бээр зүүдэндээ шүр, дун, сувд зэргийг зүүдэлвэл удахгүй баяжина.

Ом үсэг, хас тэмдэг, мандал зэргийг зүүдэлвэл аз жаргатай учирна.

Үргэлжлэл бий..

Бэлтгэсэн: Балабхадра дас

Тилакийг заримдаа сүнсний чимэглэл хэмээн нэрлэдэг. Энэ чимэглэлийг биеийнхээ 12 хэсэгт нойтон шавраар тавьдаг. Энэ нь бидний бие Бүхний дээд Бодгаль Шри Вишну-н сүм гэсэн утгыг илэрхийлнэ. Вайшнавууд хамгаалалт болон ариусалын журмаар тилака тавьдаг ба түүнийг Бурханы бишрэлтэн гэдгийг таньж мэддэг. Яг л засаг төрийн хүч нь дүрэмт хувцсаа өмссөн цагдаагаар  илэрхийлэгддэг бол  тилака бишрэлтэнгийн ард бурханы хүч буйг хүмүүст мэдрүүлдэг. Тилака тавихдаа зүүн гар дээрээ багахан хэмжээний ус аваад Гопи чандана (Дварака-н шавар)-г үрнэ. Тилакыг хийх явцдаа доорх Падма Пуранагийн Уттара Кандын  мантра-г давтана.

Лалаате кешавам дхйааен нарайнам атходаре

Вакшах стале мадхавам ту говиндам кантха куупаке

Вишнум ча дакшине куксау баахау ча мадхусууданам

Тривикрамам кандаре ту вааманам ваама– пааршаке

Сридхарам ваама  баахау ту хришикешам ту кандхаре

Приштхе ча падманаабхам ча катйам дамодарам нйасет

TilakЭнэхүү тарныг уншиж дууссаны дараа баруун гарын ядам хурууны өндгөөр биеийнхээ 12 хэсэгт тилакаа тавина. Брахманда Пуранад дурьдсаны дагуу тилакын хоорондох зайг хумсаараа гаргах ёсгүй байдаг.  Харин чийгтэй даавуугаар хуруугаараа хийх хэрэгтэй.

Духан дээрээ зурах үедээ Кешава-г бодох хэрэгтэй.

 

Хэвлий дээрээ тавих үедээ Нараяана-г бодох хэрэгтэй

Цээжин дээрээ Мадхава-г бодох ба харин хүзүүн дээрээ Говиндаг дурсах хэрэгтэй. Баруун хэвлий дээрээ Вишнаве бурханыг бодож, баруун бугалганы доод хэсэгт тавихдаа Мадхусудана-г бодох ёстой. Баруун бугалганы дээд хэсэгтээ Тривикрама-г бодно. Зүүн хэвлий дээрээ Вамана-г дурсаж зүүн бугалганы доод хэсэгт тавихдаа Шридхарая-г санах бол харин дээд хэсэгт тавихдаа Хришикешаг бодох хэрэгтэй. Падманабхая бурханыг нурууны дээд хэсэгт тавихдаа доод хэсэгт Дамодарая-г дурсан боддог.

(Чайтания Чаритамрита Мадхйа 20.202)

Шикха тавьсан хэсэгтээ тилака тавиддагүй харин шавраа угаасны дараа Ом Васудевайа намаха гэж хэлээд зүүн гарын алгаа арчдаг.

 

“Хоол, нойр, амралт, ажлын дэглэмээ сахиж байгаа хүн йогоор хичээллэснээр өөрийн бүх зовлон зүдгүүрээ хөнгөвчилж чадна”. (Бхагавад гита 6.17)

Ведийн судар номууд дотор зүүдийг тайлан уншиж,  учран тохиох үйл явдал, өнгөрсөн, одоо, ирээдүйн талаархи тодорхой мэдээллийг авах боломжийг олгосон олон судар шастир бий. Тэдгээрийн дотроос та бүхэнд Свапна-чинтамани зүүдний судраас товчлон танилцуулж байна.

Энэ судрыг танилцуулахаас өмнө зарим нэг хэрэгтэй мэдээллийг танд хүргэе.

 

Зүүд амьдралд биеллээ олох хугацаа:

20 оос 22 цагийн хооронд зүүдэлсэн бол жилийн дотор

22 оос 24 цагийн хооронд бол хагас жилийн дотор

24 өөс 2 цагийн хооронд бол 3 сарын дотор

2оос 4 цагийн хооронд бол 1 сарын дотор

4өөс 6 цагийн хооронд бол 10 өдрийн дотор

Нар мандах үед зүүдэлсэн зүүд бол тэр өдөртөө биелэнэ.

 

Сайхан зүүд зүүдлээд юу хийх хэрэгтэй вэ?

Хэрвээ та сайхан зүүд зүүдлээд үргэлжлүүлээд унтах юм бол энэ зүүд биелэхгүй. Ийм учраас тухайн шөнийн үлдсэн мөчүүдийг залбирч өнгөрөөх хэрэгтэй ба өглөө сайтар угаалга үйлдээд энэ тухайгаа буюу зүүдээ энэ талын мэргэжсэн хүнд ярьж өгөх хэрэгтэй.

 

Таагүй муу зүүднээс яаж зайлсхийх вэ?

Хамгийн шилдэг арга бол унтахаасаа өмнө Бурхан, ариун гэгээн газар орон, мэргэн, ариун хүмүүсийн талаар бодож эргэцүүлэх явдал.

Таагүй муу зүүд зүүдлээд дахин унтах хэрэгтэй ба ямар ч тохиолдолд энэ тухайгаа хэнд ч хэлэх хэрэггүй.

Өглөө нь босоод Бурханд залбирч мөргөх хэрэгтэй ба буянт ариун үйл хий.

 

“Свапна чинтамани” Нэг дэхь хэсэг:

 

Сарасвати охин тэнгэрийн алдар бадартугай! Түүний өршөөлөөр гурван тивийн доторх өдрийн үйл мэргэдэд адислагдсан мэтээр нэвт шувт харагдмой.

Би нэгэн цагт их эрдэмт мэргэдийн дамжуулж өгсөн сайн ба муу чанар бүхий зүүдийг тайлан унших цуглуулгаа товчлон хүргэж байна.

Буянаараа цэнгэн жаргагч, эрүүл саруул, санаа бодол цэгц тууштай, мэдрэхүйгээ эзэмдэн захирсан, энэрэл нигүүлсэл бүхий хүний  хувьд зүүд нь хүслийг нь биелүүлнэ.

Зүүдний есөн янзын төрөл бий: сонссоноо зүүдлэх, туулж амссанаа зүүдлэх, харснаа зүүдлэх, өөрийн мөн чанартай харгалзсан зүүдийг зүүдлэх, санаа зовнисноор, биеийн жам ёсны төлөв алдагдсанаар, сахиулсан тэнгэр, Бурханаас шалтгаалан, өөрийн гавьяа шагналын улмаас, нүгэл хилэнцээс.

Эдгээрээс эхний зургаа нь сайн муу байхаасаа үл хамаарч үр ашиггүй. Харин сүүлийн гурав нь сайн ба муу зүйл ойрын ирээдүйд тохиохыг урьдчилан хэлж өгнө.

Бадгана голлосон хүний хувьд зүүдэндээ ихэвчлэн цэвэр усанд зугаацаж буй мэтээр эсвэл цаг ямагт усанд амьдардаг ямар нэг амьтныг байнга зүүдэлнэ.

Ийм хүн сувд, ногоон зүлэг, хувин, шүрэн эрдэнэ, усан сан, бороо асгарсан үүл, элсэн чихэр, тараг, сүү зэргийг зүүдэндээ харна.

Шар голлосон хүн ихэвчлэн дүрэлзсэн гал, хурц гялалзсан од, цахилгаан, оч зэргийг зүүдэлнэ.

Тэрээр ихээр уурлаж байгаагаа мэдрэх ба мөн уурласан улаан, шар, цэнхэр өнгөтэй амьтан харах, хүч хэрэглэхтэй холбоотой үйл явдал зүүдлэнэ.

Хий голлосон хүн бол зүүдэндээ тэнгэр нисэж байгаа шувуу, зугатаалт, сэтгэл зовнил, маргаан, хэрүүл зэргийг зүүдэлнэ.

Мөн тэрээр өндөр уулан дээр гарч байгаагаар, мөн байшин, өндөр модон дээр гарч байгаагаар, үсэрч байгаагаар, алс хол аялаж байгаагаар зүүдэлнэ.

Бурхан, ариун гэгээн газар орон, мэргэдийн тухайн дурсан санаад унтсан хүн хэзээ ч муу муухай зүүд зүүдлэхгүй.

 

Хүн, арслан, морь, заан, бух, үнээ зэрэгт хөллөсөн тэргэн дээр сууж явна гэж зүүдлэвэл тэр хүн хаан болно.

Баруун гарыг цагаан могой хатгалаа гэж зүүдлэвэл таван өдрийн дотор мянган алтан зоос хүлээн авна.

Зүүдэндээ гэнэт толгойгоо авахууллаа эсвэл өөрөө өөрийнхөө толгойг хэрчиж байна гэж зүүдэлвэл үр хүүхэд, удам залгах хүүхэдтэй болох ба өөрийн эдлэн эзэмшилтэй болно.

Эрэгтэй хүн нууц эрхтнээ хэрчиж байна гэж зүүдлэвэл эмэгтэй хүний зүгээс тусламж амжилт олно. Харин эмэгтэй хүн ингэж зүүдлвэлэ эрэгтэй хүнээс тусламж, амжилт олно.

Хэрвээ хэн нэг нь таны эсвэл та өөрөө өөрийнхөө хэлийг огтолж байна гэж зүүдэлвэл та кшатрий удирдагч бол хаан болно. Өөрөөр хэлбэл аль нэг газрын удирдагч болно.

Цагаан заан унаж байна, голын эрэг дээр цагаан будаа идэж байна гэж зүүдэлвэл их буянтай өгөөмөр, баян чинээлэг болох болно. Энэ хүн хичнээн нэр хүнд муутай байлаа ч.

Нар эсвэл сарыг тэр чигт нь залгиж байна гэж зүүдлэвэл энэ хүн ямар их ядуу байлаа ч тэрээр удаж төдөлгүй газар дэлхийг алт, эрдэнэтэй нь эзэмших болно. …

 

 

Үргэлжлэл бий…

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

Scroll to Top