Spread the loveМиний амттайхан Бурхан минь М-м-м Бурхан минь М-м-м Эзэн минь Таныг харахыг би яасан их хүснэ вэ Тантай хамт байхыг би яасан их мөрөөднө вэ Гэгээн дүрийг тань харахыг би дэндүү их хүснэм зэ Гэвч энэ нь яасан удаан санагдана вэ Миний амттайхан Бурхан минь М-м-м Бурхан минь М-м-м Эзэн минь Таныг танихыг би яасан их хүснэ вэ Тантай алхахыг би яасан их мөрөөднө вэ Харцанд тань өртөхийг тун ч их хүснэм Бурхан минь Харин энэ нь бүү удаг Эзэн минь (аллилуйя) Миний амттайхан Бурхан минь(аллилуйя) М-м-м Бурхан минь (аллилуйя) М-м-м Миний амттайхан Бурхан минь (аллилуйя) Таныг харахыг би яасан их хүснэ вэ Таныг харахыг би яасан их хүснэ вэ Таныг харахыг би яасан их хүснэ вэ, Бурхан минь Таныг харахыг би яасан их мөрөөднө вэ, Эзэн минь Даанч энэ нь яасан их удаан бэ, Бурхан минь (аллилуйя) Миний амттайхан Бурхан минь(аллилуйя) М-м-м Бурхан минь (аллилуйя) М-м-м Миний, миний, Эзэн минь (аллилуйя) Таныг танихыг би яасан их хүснэ
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
6
8
7
Users Today : 23
Users Yesterday : 127
Total Users : 54687
Views Today : 31
Views Yesterday : 135
Spread the love1973 оны дөрвөн сарын 18. Лос-Анжелес хотын Чевиот-Хиллз цэцэрлэг Шрила Прабхупадаг доктор Тудам Дамодар Сингх, Карандхара дас адхикари, Брахмананда Свами, өөр бусад шавь нар дагалдан явна. Өөр бусад гариг дээрхи амьдрал Шрила Прабхупада: Нар, Саран дээр ч амьд оршнолууд байдаг. Энэ талаархи эрдэмтдийн санаа бодол ямар вэ? Доктор Сингх: Тэнд амьдрал үгүй гэж тэд ярьдаг. Доктор Сингх: Саран дээр амьдрал байхгүй гэж тэд ярьдаг. Учир нь тэнд түүнийг олоогүй юм. Шрила Прабхупада: Тэд яагаад үүнд итгэнэ вэ? Сар нь тоосоор бүрхэгдсэн байдаг. Тэгэхээр тэр ч байтугай энэ тооснуудад ч амьд бодгалиуд амьдарч чадна. Ямар ч агаар мандал амьдрахад тохиромжтой. Ямар ч. Ийм учраас Ведүүдэд амьд оршнолуудыг сарва-гатах гэж нэрлэсэн байдаг. Энэ нь “ямар ч нөхцөлд орших” гэсэн утгатай. Амьд оршнол нь материаллаг бус. Тэрээр материаллаг биед оршдог ч харин тэр өөрөө материаллаг бус. Гэвч харин бид янз бүрийн агаар мандлын тухай ярьж байгаа тохиолдолд энэ нь янз бүрийн нөхцөл байдлын тухай яринаа гэсэн үг. Карандхара: Сарны агаар мандал нь амьдрахад
Spread the love 1973 оны дөрвөн сарын 19. Лос-Анжелес хотын Чевиот-Хиллз цэцэрлэг Шрила Прабхупадаг доктор Тудам Дамодар Сингх, Карандхара дас адхикари, Брахмананда Свами, өөр бусад шавь нар дагалдан явна. Үеэ өнгөрөөсөн дарвины онол Шрила Прабхупада: Материаллаг ертөнц нь саттва, ража, тамас(буяны, шуналын, мунхгийн) хэмээх гурван чанарын хослол юм. Тэдгээр нь хаа сайгүй илэрдэг. Энэ чанарууд нь янз бүрийн харьцаа хэмжээтэйгээр амьдралын бүх хэлбэрүүдэд байдаг. Жишээ нь, нэг мод гайхамшигтай амттай үр жимсийг өгч байхад харин өөр бусад мод зөвхөн түлээ болгон хэрэглэхэд л тохирно. Энэ нь тэд байгалийн янз бүрийн чанартай холбоотойн үр дүн. Амьтан адгууснуудад ч энэ гурван чанар угаас байдаг. Үнээ буяны гунын нөлөөнд, арслан шуналын, мич мунхгийн гунын нөлөөнд оршино. Дарвиныхаар бол түүний эцэг нь сармагчин байж таарч байгаа юм. (Инээлдэв.) Түүний онол огт дэмий зүйл. Д-р Сингх: Зарим нэг амьд бодгаль нь оршихуйн төлөө тэмцлийн дүнд сөнөж мөхдөг хэмээн Дарвин өгүүлсэн. Амьдарч чадах нь үлдээд, эс чадах нь сөнөдөг. Тийнхүү тэрээр амьд үлдэх хийгээд
Spread the love1973 оны дөрвөн сарын 28. Лос-Анжелес хотын Чевиот-Хиллз цэцэрлэг Шрила Прабхупадаг доктор Тудам Дамодар Сингх, Карандхара дас адхикари болон өөр бусад шавь нар дагалдан явна. Материаллаг ертөнцийн зэрэглээ Карандхара: Геологчид Дэлхийн үүслийн тогтоох гэж дэлхийн хөрсний үе давхаргыг судлаж байна. Шрила Прабхупада: Гэвч энэ үеүд нь минут тутамд бүтээгдэж, устдаг. Одоо тэд нэг янз байхад, хагас цагийн дараа өөр болчихно. Тэд жагат буюу байнга өөрчлөгддөг. Бхагавадт-гитад/8.4/ Кришна өгүүлэхдээ: адхибхутам кшаро бхавах – “Материаллаг байгаль нь байнга өөрчлөгдөж байдгаараа ялгардаг” гэжээ. Ийм учраас энэхүү эрчмийг зүгээр л ажигласнаар түүний эх үүсвэрийг олж тогтоох боломжгүй. Одоо газрын үе давхарга хар өнгөтэй байж болох ч дараахан нь цагаан, дараа нь дахиад хар гэх мэтээр цааш үргэлжилнэ. Үүнийг пунах пунаш чарвита-чарвананам– “зажилснаа дахин зажлах” гэж нэрлэдэг. Одоо бол хүйтэн сэрүүн байна, өдөр тийшээ дулаахан болоод, орой дахин сэрүүснэ. Тийнхүү бүх материаллаг бүтээл янз бүрийн өөрчлөлтүүдтэй тулгарч байдаг. Бидний бие махбодь ч өөрчлөгддөг. Бүх зүйл өөрчлөгдөнө. Гэвч энэ бүх өөрчлөлтүүдийн цаана ямархан мөнхийн бодит
Spread the love 1973 оны дөрөвдүгээр сарын 29. Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг Шрила Прабхупадаг доктор Сингх, Брахмананда Свами, Карандхара дас адхикари, бусад шавь нар нь дагалдан явна. Илжигнүүдийн хөгжил дэвшил Шрила Прабхупада: Энэ материаллаг ертөнцөд бүгд зовж зүдэрдэг ба шинжлэх ухааны дэвшил гэдэг нь эрдэмтэд шинэ зовлонгуудын нөхцлийг бий болгодог гэсэн үг. Ингээд л болоо. Тэд юуг ч сайжруулдаггүй. Бхактивинода Тхакур үүнийг батлан: моха жанамийа, анитйа самсаре, живаке карайе гадха– “Шинжлэх ухааны ахиц гэж нэрлэгдэх зүйлийн туслалцаатайгаар эрдэмтэн нь илжиг болмуй” гэжээ. Түүнээс гадна тэрээр аажмаар улам улам төгс төгөлдөр илжиг болдог. Жишээ нь, илжиг мэт хөлсөө урсган ажилласаар хүн тэнгэр баганадсан байшин барина. Тэрээр үүнд бүхий л амьдралаа зориулах боловч тэрээр үхэх ёстой болно. Тэр үлдэж чадахгүй; түүнийг өндөр байшингаас нь аваад шидчихнэ. Учир нь материаллаг амьдрал нь цаг зуурхны. Эрдэмтэд байнга л ямар нэг зүйлийг судлаж байдаг. Гэвч та, тэдний юу хийж байгаа тухай асуувал тэд: “Өө, би үүнийг ирээдүйн төлөө, дараагийн үе удмынхаа