Spread the love Бхактивинода Тхакур Тээр өмнө нь би ямархан нүгэл үйлдээд тэрний гачлант уршгийг энэ насандаа хүртээд Бадмын нүдэт Бурханыхаа ариун гэгээн нэрийг баттай зөв ёсоор нь үл уншиж чадаж буйг Аяа зүрхний шувуухай минь чи үл мэднэм зээ. Зүрхнийхээ аглаг мухарт өвсөн овоохой бариад зүйрлэшгүй нандин бэлгийг чамд өргөн барьюу, ойн дууч шувуухай минь. Балын салшгүй амтыг анхилуулан тархаан байх Харийн Ариун Нэрийг гартаа өргөн барьж байна Алив чи хүсвэл энэ ариун нэрийг аялан дуулахад сурч болно ай шувуухай минь. Шувууд ямар ч ая эгшгээр шулганан жиргэж чаддаг байхад шувуухай минь чи юунд Бурханы гэгээн Нэрийг дуулахаас цааргалан татгалзана вэ? Ай шувуухай минь хоёулаа бурханы орон тийш одюу, аз жаргал мөнхийн гоо үзэсгэлэнг тэнд толидон харюу Харин тэр ариун орноо самсрын хүрдэнд орооцолдсон арчаагүй материйн үзэлтнүүд үл хүрч чадюу Ай шувуухай! Чамайг үхэхэд биеийг чинь шарилын тэргэнцэрт ачаалаад шатаан чандарлах газар тийш авч одох болмой Ээ халаг! Тэр цагт чандрын халуун гал эрхэм хайрт
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
6
7
4
Users Today : 10
Users Yesterday : 127
Total Users : 54674
Views Today : 15
Views Yesterday : 135
Spread the loveАливаа үйлдэл хийхийн өмнө Амнаас үг унагахын өмнө Анх түрүүнд сэтгэлээ шинжээд Ая зохистойгоор үйлдэж бай Агсран догшрох, алмайран сэвэх Ааглуу зан, дээрэлхүү аяс Атаархан хорсч, ховлон гутаах Аргалан мэхлэх, ховсоргон сэтгэл Өөрийгөө магтаж, өрөөлийг муучлах Өрвөлзөн хэрэлдэж, өсөрхөн зүхэх Өөдгүй санаа төрсөн даруйд Өчиггүй мод мэт орштугай Ашиг, алдарт шунан хорхойсох, Албат, нөхрийг эрэн үгүйлэх, Асрамж хайр өөртөө хүсэхүл Ажиггүй мод мэт орштугай Бусдын тусыг хөсөр орхиж Өөрийн тусыг өндөрт өргөж Буруу зөвгүй чалчих аваас Бушуу мод мэт орштугай Нэг нь уурлаж, нөгөө нь дурлах Нялхсын авирт ундууцах хэрэггүй Нисванисын эрхээр тийн аягласныг Нинжин сэтгэлдээ уучлан болгоо Өөрт болон бусдад тустай Ямархан үйлийг бүтээсэн ч гэлээ Өөрөө бүтсэн хувилгаан шид шиг Би-үгүй сэтгэлийг барьж бай. Удтал хүлээсэн зол завшаан Одоо л бүрдсэн хэмээн санаж Утгагүй үймрэлийн салхинд савчилгүй Сүмбэр уул шиг бат оршигтун. Тас шувуу хэзээ нэгтээ Тасчиж ирээд идэхийн цагт Харамлаж хаацайлж чадахгүй байж Харин одоо юундаа шунана вэ? Бусдаас зээлсэн
Spread the loveОлзны үндэс нь буян ном Олхио атаархал түүний дайсан Олзны үндсийг орхиж огоорсон Олиггүй зандаа л хилэгнэвэл таарна Буруу гажуу урьдын үйлээ Гэмшиж залруулж явахын оронд Буяны үрээ эдлэгч нэгэнд Тэнсэж атаархах даанч зохисгүй Тэнд хүн зовлоо гэхэд Энд чиний жаргал нэмэгдэх үү Атаархсан зоргоор чи баяжиж Хараалгасан зоргоор тэр ядуурах уу? Хүний жаргалаар зовлон хийж Хүний зовлонгоор жаргал хийвэл Хүй орчлонд түүнээс илүү Түй гутамшиг хаанаас байх вэ? Алдар нэр, аядуу магтаалаар Алд бие тэнхээжих нь үгүй Амьдрах нас уртсах нь үгүй Алсын буян ч арвижих нь үгүй Амин хувьд ч шимгүй түүнийг Амиа алдтал юунд хөөцөлдөнө. Аярах сэтгэлийн жаргал гэвээс Алтанд дурлаж, архинд донтох ч ялгаа юун. Хайран амьдралаа дэнчин тавьж Хаан алдрыг оллоо ч гэсэн Өнхөрсөн толгой түүнийг сонсох уу, Өнгөрсөн сүнс түүгээр хооллох уу? Элсээр барьсан тоглоомон гэрээ Эвдрэх цагт нялхас айдаг Эгшиг магтаал замхрах цагт Энэлэх сэтгэл минь нялхсаас өөрцгүй. Найраг үгс амьгүй тул Намайг магтах сэтгэл
Spread the loveХүслийн зоргоор мунхарч явбал Хүмүүн заяа балрах болно Шуналын эрхээр шуударч явбал Шулмын үүд нээгдэх болно. Нүгэл гэмээ нь нүглээс айлгүй Нүдэн балай зүтгэн явж, Элэг доогоос ч эрээлэх нь үгүй Элий балай донслон явж, Амь биеэ золиод ч хамаагүй Амраг түүнээ тэврэе хэмээн, Алт мөнгөө шавхаад ч хамаагүй Амтат жаргалыг эдэлье хэмээн Араг яс тэвэрсэн төдийгөө Амьд явсны гавьяа гэх үү? Өөрт хамаагүй бусдын биеийг Өмчилж сууснаа олз гэх үү? Гивлүүр хөшгийг нь ярах төдийд Гэрэвшин ичингүйрэх бүсгүйг хараад Хаалт бүгдий нь тайчих хүсэлд Хамаг бие чинь шатдаг хирнээ, Хэзээ нэгтээ хүүрийн газар Хянгар хошуут тасын өмнө Өвч бие нь ярагдахын цагт Өлөн нүд чинь далдирах бус уу. Өрөөл бусдын харцнаас хүртэл Өрсөж харамлаж явсан түүгээр чинь Өдийн хойно шувуу хооллоход Өмчирхөж харамлах сэтгэл чинь хаачаав. Мах, цусан тулам болохоороо л Махчин амьтны хоол биз ээ, Цэцгэн эрхи, зандан сүрчгээр Чимэн хөөрцөглөх хэрэг юун. Хөшиж хэвтэх хүүрийг хараад Хүйдэс айдас болдог хирнээ
Spread the loveТойруу замаар олон хоног Туйлж явна уу өөрөө мэд Уулын жимээр цөөхөн хоног Уйлж давна уу өөрөө мэд Харанхуй ойгоор олон хоног Галгиулж явна уу өөрөө мэд Хадтай уулаар цөөхөн хоног Халгаж туулна уу өөрөө мэд Хөлгүй далайгаар олон хоног Хөвж явна уу өөрөө мэд Хөлөг онгоцоор цөөхөн хоног Сэлж гарна уу өөрөө мэд Цэцэгт талаар олон хоног Цэнгэж явна уу өөрөө мэд Бэрх жимээр цөөхөн хоног Бэргэж явна уу өөрөө мэд Тайгын нуруугаар олон хоног Тааваараа явна уу өөрөө мэд Шивээ жимээр цөөхөн хоног Ширвээтэж туулна уу өөрөө мэд Тойруу хол зам чинь Тоймгүй зугаа олонтой Хавханд хөлөө гишгэвэл Гарах арга муутай Урт холын зам чинь Ужиг цэнгэл олонтой Урхинд хөлөө гишгэвэл Мултрах арга муутай Уулын өндөр жим чинь Уршигт зовлон олонтой ч Зорьсон бүхнээ бодохоор Зогсох газар багатай Хадтай өндөр жим чинь Харшлах зовлон олонтой ч Өмнөх зорилгоо бодохоор Үдлэх газар багатай 2013-01-13 Балабхадра дас