Spread the love Эрт цагийн тэмдэглэл, бичээсүүдээс үзэхэд Дэлхий бүхэлдээ нэг соёлтой буюу ведийн соёлтой байсныг мэдэж болох ч аажмаар олон янзын соёл, олон янзын шашин болон хувьсан өөрчдөгджээ. Энэ нь яг нэг улс гүрэн олон жижиг улс болж задран бутарсантай л адил. Өнөө үед Дэлхий маань янз бүрийн шашинтай, янз бүрийн улс төрийн системтэй олон янзын улс орнууд болон хуваагдсан. Улс төрийн болон шашны ялгааг үл харгалзан бид бүгдэд нь нэг соёл буюу Кришна ухамсрын соёл – тугийн дор дахин нэгдэхийг санал болгож байна. Хүмүүс нэг л Бурхан буюу Кришнаг, нэг л судар буюу “Бхагавад-гитаг”, нэг л үйлийн хэлбэр буюу Бурханд чин сүсэг бишрэлээр үйлчлэн зүтгэх байдлыг хүлээн зөвшөөрөх ёстойТэгж байж гэмээ нь энэ гариг дээрээ аз жаргалтай амьдарч, хангалттай хэмжээний хоол хүнсийг бий болгож чадна. Тийм нийгэмд хоол хүнсний дутагдал, өлсгөлөн, шашны болон соёлын уналт бууралтын тухай яриа ч байхгүй болно. Кастын систем гэж нэрлэгдэх зүйлс, үндэстний ялгаа гэх мэт зүйлс нь зохиомол
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
6
2
7
Users Today : 90
Users Yesterday : 119
Total Users : 54627
Views Today : 93
Views Yesterday : 160
Spread the loveХэрэв бид диваажингийн гаригс хүрэх болон Кришнагийн бадамлянхуа өлмийд хүрэх хоёрын хоорондох ялгааг олж харахгүй байгаа бол бидэнд зүгээр л тархи байхгүй гэсэн үг юм. Чухамхүү үүнийг л бидэнд Кришна ухамсар сургадаг: Кришнагийн мөнхийн өмөг түшгийг олох уу эсвэл энэ материаллаг ертөнцийг цаг зуурхны өмөг түшгийг болгох уу. Бидний суралцах ёстой зүйл энэ юм. Шрила Бхактивайбхава Свами Шримад-Бхагаватам.3.21.14р шүлгээр хийсэн лекцээс ** Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн түвшинд хэцүү хүнд тэвчил хатуужил, гэмшил, наминчлал үйлдсэнээр, Шүтээнд үйлчилснээр, санньяса эсвэл грихастха ашрамд заагдсан дүрэм журмуудыг хатуу чанга баримтласнаар хүрэх боломжгүй. Үүнд мөн Ведүүдийг судласнаар хүрж чадахгүй. Усан доогуур шунгаад, дээрээс цоргих наран доор зогсоод хүрэх боломжгүй. Хүмүүн, бишрэлтэн хүний адислалыг хүртээгүй цагт цэвэр чин бишрэлийн түвшинд хүрж чадахгүй. Энэ нь зүгээр л боломжгүй. Шрила Бхактивайбхава Свами Шримад-Бхагаватам.1.19.13р шүлгээр хийсэн лекцээс *** Бид гайхамшигт амттай Кришна-прасад амтлан байгаа нь дээд амтыг мэдрэхэд суралцаж байгаа хэрэг билээ . Бид адгуус амьтдын хөлнөөс нь, хүзүүнээс, хамарнаас нь зуудаггүй.
Spread the love“Кали эринд бурханлаг мэдлэг нь дөрвөн сампрадая(багш шавийн хэлхээ) болох Шри, Брахма, Рудра, Кумара сампрадаягаар дамжих болмой. Тэдгээр нь Бурханы Дээд Бодгальд мөргөл бишрэлээ илэрхийлэх дээд соёлыг түгээн дэлгэрүүлнэ. Энэ дөрвөн сампрадаягаас ангид гадуур хүлээн авсан ямар ч мантра хүч нөлөө үгүй болой!” Падма Пуран сампрадайа вихинайе мантрас те нишпхала матаха тах калу павишьями чатвара сампрадайа шри брахма рудра санака вайшнава абшити пранава чат тварас те калу бхавья хи уткале пурушоттама
Spread the love…Эрүүлээр сэтгэгч хүн нь ямар нэг материаллаг гаригт хүрэхийг мөрөөддөггүй. Учир нь гэвэл түүнийг тэнд мөн л дөрвөн төрлийн материаллаг зовлон хүлээж байдаг. “Бхагавад-гита”-гаас, тэр ч байтугай манай орчлонгийн хамгийн дээд гаригсын систем болох Брахмалокад хүрлээ ч тэнд мөн л энэхүү дөрвөн төрлийн зовлон байдаг гэдгийг мэдэж болно. Түүнчлэн “Бхагавад-гита”-гаас, Брахмалока дээрхи нэг өдөр нь манай дэлхийн сая сая жилтэй тэнцдэг гэдгийг бид мэднэ. Үүнд эргэлзэх зүйл үгүй юм. Хамгийн дээд гаригсын систем Брахмалокад хүрч болно. Гэвч эрдэмтдийн батлаж байгаагаар, тийшээ пуужингийн хурдаар нислээ гэхэд даруй дөчин мянган жил шаардагдмуй. Сансарт дөчин мянган жил аялахад бэлэн хэн байна вэ? Ведийн утга зохиолуудаас бид тодорхой бэлтгэлийг хангаж байж гэмээ нь дурын гаригт хүрэлцэн очих боломжтой тухай мэднэ. Хэн бээр дээд гаригсын систем рүү (тэнд сахиулсан тэнгэрүүд амьдардаг хэмээн өгүүлсэн) аялахад бэлдэнэ вэ тэр тийшээ зорчиж болно. Мөн ийм маягаар доод гаригсын систем рүү аялаж болох ба мөн хүсвэл эндээ үлдэж ч болно. Эцэст нь хэн
Spread the loveДөрвөн төрлийн прамана-таттва буюу нотолгоо байдаг. Эдгээр нь шрути, пратьякша, аитихья, анумана болно. Шрути нь Ведийн нотолгоо буюу шабда прамана. Пратьякша нь мэдрэхүйнүүдийн хүртцийн тусламжтайгаар хүлээн авах нотолгоо… Хэн нэг нь: “Тиймээ, би гэрч. Би тэр бүхнийг өөрийн нүдээр харсан. Тийм болохоор би түүнийг үнэн гэж тооцно” гэж хэлдэг. Гэвч та юу харсан гэж? Та түүнийг үнэнээр нь хүлээн авсан гэж үү? Болзолт сүнс нь дөрвөн төрлийн дутагдалтай: брахма, прамада, випралипса, каранапатава (Чаитанья-чаритамрита, Ади. 7.107). Болзолт сүнсний мэдрэхүйнүүд нь төгс бус. Ийм учраас таны мэдрэхүйн хүртэц өө сэв, алдаа дутагдалтай. Үүнийг ойлгоход хэцүү биш. .. Дараагийн төрлийн нотолгоо нь анумана прамана. Энэ нотолгоог майявади нар ярьдаг. Энэ тухай “Чаитанья-чаритамрита”гаас уншиж болно… Гопинатхачарья хэлэхдээ, анумана прамана нахе ишвара-таттва-гьяне буюу “логик эргэцүүллийн тусламжтайгаар Дээд Бурханыг танин ойлгож чадахгүй” хэмээсэн. Хүн бүр өөр өөрийн анумана буюу логиктой. Тийм тохиолдолд хэрхэн нэгдсэн нэг үзэлд хүрч чадах билээ? .. Дараагийн төрлийн нотолгоо нь аитихья. Өөрөөр хэлбэл энэ нь