Spread the love 11р боть, 15р бүлэг 2011 оны 4 сарын 7 Өвлийн ихэнхи цаг хугацааг би мантра унших, судар шастир судлахад зориулан Вриндаванд өнгөрөөв. Дараа нь хаврын эхээр Дурбанд болох Ратха-ятра баярыг оролцуулан хэд хэдэн номлолын үйл ажиллагаанд оролцохоор Өмнөд Африкийг зорилоо. Би мөн өөрийн Өдрийн тэмдэглэлд шинэ бүлэг нэмэхсэн гэж ч бодож байлаа. Вриндаванд би нэг газраа л байсан болохоор номондоо шинэ бүлэг бий болгочих материал надад багахан байсан юм. Хэд хэдэн бишрэлтэн над руу захидал бичиж бичин туурвих ажлаа зогсоогоо юу хэмээн асууж билээ. “Бичиж туурвих нь надад хэдий таалагддаг гэлээ ч ямар нэг сонирхолтой зүйл тохиолдох тэр мөчийг хүлээх хэрэгтэй” хэмээн би хариулдаг байв. Энэтхэгийг орхин одоод тун ч удаагүй байтал сонин учралтай учрах учралыг удаан хүлээх шаардлага гарсангүй. Йоханснесбургт буугаад Дурбан хүрэхээр дараагийн онгоцонд суулаа. Онгоцонд суусан зорчигчдын олон төрөл анги надад их сэтгэгдэл төрүүлэв. “Мусульманууд, энэтхэгчүүд, христ шүтлэгтнүүд, иудеи нар гээд л африкчуудын, европчуудын, хятдуудын үр удмууд байна даа. Бүгд энд
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
5
6
0
Users Today : 23
Users Yesterday : 119
Total Users : 54560
Views Today : 23
Views Yesterday : 160
Spread the love“Би бүх амьдралаа алдар нэрийн дунд энэхүү хоосон хуурмаг алдар нэрийн дунд өнгөрөөсөндөө харамсаж байна. Би жинхэнэ үнэ цэнэтэй зүйл юу болохыг мартжээ. Би энэ бие биш, харин сүнс юм ” Поп хөгжмийн хаан Майкл Жексон залуусын жирийн нэг шүтээн байсангүй харин ч бүр гайхалтай бодгаль байжээ. Олон хүүхэдтэй хар арьст гэр бүлд төрсөн(тэрээр есөн хүүхэдтэй айлын долоо дахь нь байжээ) ядуу жаал хүү материаллаг байдлын хувьд мөрөөдөж болох бүх зүйлд хүрсэн: алдар нэр, эд баялаг, амжилт гээд л. Тэр ч байтугай тэрээр өөрийн гадаад төрхөө өөрчилж европ төрхтэй цагаан арьстан болсон билээ. Тэрээр анагаах ухааны ололт амжилтын ач тусаар хэзээ ч үхэхгүй хэмээн үхлийн эсрэг зоримог уриа дуудлагыг хийж байсан юм. Жексоны үй олон шүтэн бишрэгчид яг л түүн шиг хувцаслан түүний алдартай “сарны алхалтыг” хийж, түүний дуунуудыг дуулж, үхэлгүй мөнхийг мөрөөддөг байв. Гэвч дэлхий ертөнц попын хааныг өршөөсөнгүй. Амьдралынхаа төгсгөлд тэрээр шударга бус гүтгэлэг, шүүх үйл ажиллагаа, үгүйрэл хоосролын заналхийлэл, өвчин эмгэг,
Spread the loveЖон Ричардсон 30 гаран жил хүмүүт туслах ажилд өөрийгөө зориулжээ. Тэр жирийн нэг нэртэй хөгжимчин, сүнс судлаач байсан төдийгүй маш их нэр алдартай анагаагч, ховсдогч, зуршил судлаач байжээ. Жон Ричардсон Эссекс мужийн Дагенхем хэмээх жижигхэн хотод мэндэлжээ. Тэр багаасаа л бөмбөрчин болохыг мөрөөддөг байв. Түүний мөрөөдөл биелсэн бөгөөд тэрээр дэлхийн хамгийн нэр алдартай бөмбөрчдийн нэг болсон юм. 1979 оноос 1994 оныг хүртэл тэр төдийлөн нэрд гараагүй ч 20 сая гаран цомог борлуулж амжсан “The Rubettes” хамтлагийн бөмбөрчин байжээ. 1980 оноос Жон анагаагч болсон юм. Өөрийн эмчлэх үйл хэрэгтээ тэрээр дуу хөгжим, ховс, регресс, зуршил судлал зэргийг ашиглаж байв. 1985 онд тэр дуу хөгжим, эрдэм мэдлэгийн охин тэнгэр Сарасватийн онцгой мантра буюу тарнийг хүлээн авчээ. 1989 онд тэр өөрийн номын багш Шрила Шиварама Свамитай учирсан бөгөөд түүнээс номын ёсны авшиг сахил авсан байна. 1980 оны дундуур Их Британийн “Уламжлалт бус альтернатив анагаах ухаан” сэтгүүлээс Оны Шилдэг анагаагч хэмээх өргөмжлөл хүртжээ. 2001 онд Жон орчлон
Spread the love Би их олон зүйлийг уншиж, адгуусны биед хэрхэн төрдөг талаар илүү ихийг мэдэхийг эрмэлздэг байлаа. Гэсэн ч ийм мэт баталгаа нотолгооны үнэн зөвийг хэрхэн олж тогтоох билээ? Тиймээ, тэгэхээр нэгэн цагт амьтан адгуусны биед байсан сүнстэй регрессийн үед харьцаж болох болов уу? Тун удахгүй би энэ асуултуудынхаа хариултыг олно гэж найдаж байлаа. Миний асаргаанд байдаг өвчтөн эмэгтэй Дорис маш хялбархнаар гүн транст орж, өөрийн амьдралын үүх түүхтэй нүүр нүүрээрээ тулгарсан билээ. Би түүнээс тэр чухам одоо өөрийгөө хэн байгааг мэдэрч, харж байна вэ хэмээн асуухад тэр баяртайгаар: “Би их гоё сайхан хилэн хар морь байна” хэмээн хариулсан юм. Тэр надад морины биед оршин байгаа амьдралынхаа талаар ярьж эхэлсэн билээ. Би ч үүний зэрэгцээ: “Тийм, тийм, энэ чинь л надад хэрэгтэй байлаа шүү дээ” хэмээн бодов. Энэ түүх үнэхээр гайхалтай түүх байсан юм шүү! Гэвч хэрэв би түүнийг, түүний яг урьдны амьдрал тийш нь илгээвэл тэр адгуус амьтан байх байжээ. Өөрөөр хэлбэл амьдралын
Spread the love Мэсгүйгээр мэс засал хийн эмчлэх нууц эрдмийн тухай яриа, цуурхал хүн төрөлхтний сонорыг хэдэн арван жилийн туршид гайхашруулан байгаа. Хилерүүдийн(heal хэмээх англи үг нь эмчлэн анагаах гэсэн утгатай) ид шидийн тухай олон тооны нийтлэлүүд сонин сэтгүүлийн нүүрийг чимсээр ирсэн хийгээд тэдний нууцлаг чадварыг дэлхийн томоохон их сургуулиудын эрдэмтэн мэргэд, докторууд судлан судлавч тэдний ид шидийн хүчинд зуун хувь шинжлэх ухааны үндэстэй тайлбар хийж чадахгүй байгаа билээ. Тэдний зарим нэг нь ийм хилерүүдийг мэхчин, гохчин буюу бусдын мөнгийг залилан авагч гэж тооцох ба нөгөө нэг хэсэг нь тэднийг Бурханы элч ба Түүний адислалаар хамгийн хүнд хэцүү өвчнүүдийг ч эмчилдэг хэмээн дүгнэдэг. Маргаан мэтгэлцээний үндэс нь юунаас болсон бэ гэвээс хилерүүд нь маш хүнд бэрх мэс заслыг өөрийн гараас өөр ямар ч мэс заслын багажгүйгээр хийдэгт оршино. Бясалгалын төлөвт оршингоо хилерүүд хуруугаа дөнгөж хүний биед хүргээд биед нь гараа нэвт шургуулан хүний дотор сав эрхтэнд нэвтрэн орж, түүнээс өвчилсөн эрхтнийг гарган авах эсвэл ургасан хавдар зэргийг