Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 5 4 8
Users Today : 11
Users Yesterday : 119
Total Users : 54548
Views Today : 11
Views Yesterday : 160
Spread the love Энэхүү хадны дүрс зураг Бирманианы нэгэн нууран дээр харагддаг. Энэ үзэгдэл нь нар тодорхой өнцгөөр тусаж байх үе буюу жилийн тодорхой хэдхэн өдөрт л харагддаг. Энэ өдрүүдэд таны нүдний өмнө энэ уулын нууц нээгдэх болно. Та зүгээр л толгойгоо зүүн тийш нь болгоод л энэ зургийг харагтун. Чингэснээр та Бурханы гайхамшигт бүтээлийг харах болно ! Бэлтгэсэн: Балабхадра дас
Spread the love Ковэри голын эрэг дээрх Махадейвапурад орших Харе Кришна Байгалийн Фермээр Аша Кришнасвами зочилсон ба тэнд өрнөсөн фермийн шинэ санаачлагууд түүний сонирхлыг ихэд татжээ. Албан тушаал хүлээн авч байхдаа фермерүүдийн итгэлийг хүлээж байсан мужийн амбан сайд Еддюраппа хэрвээ Мандяа дүүргийн Махадейвапура дахь Харе Кришна Байгалийн Фермеер зочилсон бол органик фермийн комисс байгуулахгүй байхаар зогсохгүй бүр хөдөө аж ахуйн комисс байгуулах санаагаа ч больж болох байлаа. Оронд нь фермерүүдэд ямар нэг засаг төрийн агентлагуудаас хамааралтай байж, өр шир бололгүйгээр амьдралаа сайхан авч явахад нь туслах олон олон санал зөвлөгөө, бэлэн байгаа шийдлүүдийг олж харж болох байв. Iskcon-ы ферм уруу орох үед л фермийг өөрийн гэрээ болгосон хүмүүс танд атаархмаар харагдах болно. Энэ ферм Майсор хотоос 25 км-ийн зайд Ковери хотын эрэг дээр оршдог. Бүр 1993-94 оны үед уг 130 акр гомала (gomala – тосгоны үхэр бэлчдэг газар) газар нь бут сөөг, хайрга чулуугаар дүүрэн, хөрсний элэгдлийн улмаас сүйдсэн газар байжээ. Одоо харин та өөрөө
Spread the love Би энэ захиаг Эндрюгээс хүлээн авсан юм. Кришнагийн  ухамсрын замаар нэг л замнаж эхэлсэн байхад илэрч эхэлдэг нигүүлсэл үүнд харагдаж байлаа.   Харе Кришна!!   Байлдагч Крис Барткиевич бол миний найз, мөн надтай явган цэргийн ангид цуг байсан юм. Тэр хажуугаар өнгөрсөн хүн бүр уруу инээмсэглэсэн найрсаг нэгэн байсан юм. Түүнд өөрийгөө Кришнагийн Ухамсарт нээх боломж байгаагүй бөгөөд түүний тэр сайхан сэтгэл зүрхийг Кришнад нээж өгөөгүйдээ би өөрийгөө маш их буруутайд тооцож байна. Есдүгээр сарын 30-нд мэргэн буучийн галд өртөж амь үрэгдсэн сайн найзыгаа алдсанаас болоод сүүлийн үед надад их хэцүү байлаа. Бартыг өнгөрснөөс хойш би түүний эндэх материаллаг амьдралын төгсгөлийн хойноос гашуудахгүй байхыг хичээж байгаа ба оронд нь хамаг анхаарлаа Бхагавад Гитад, ялангуяа хоёрдугаар бүлэгт хандуулахыг хичээж байна. Тулаанд алагдсан бүх кшатригууд диваажингийн гаригт хүрч чадсан, тийм биз дээ? Бартыг алагдахаасаа өмнө Кришнагийн тухай бага ч атугай мэдэж байсан л гэж би найдаж байна даа. Хэдхэн өдрийн өмнө мянга мянган
Spread the love Нэгэн удаа өглөө эрт Сиддхасварупа дас Шрила Прабхупада дээр, гартаа “Иисус Кришнаг хайрлаж байсан, Кришна Иисусыг хайрлаж байсан” гэсэн нэртэй ном барьсаар орж ирэв. Түүнд энэ номын тухай тэрээр ямаршуу бодолтой байгааг мэдэх нь их сонин байлаа. Номонд Кришнагийн ухамсрын ерөнхий дүр байдал, христ шүтлэгтэнгүүд тэдний эерэг байр суурийн тухай  гаргасан болох нь номын нэрнээс нь ажиглагдаж байлаа. Номыг эргүүлж тойруулж хараад Шрила Прабхупада: Чи энэ номондоо мах идэхийн тухай юу ч өгүүлээгүй байна. Тэд махыг нь идэхийн тулд үхэр алдаг. Яагаад чи энэ сэдвийг хөндсөнгүй вэ? Христос “Бүү ал” гэж сургасан байдаг. Харин чи үүнийг номондоо хөндөлгүй орхиж. Энэ бол хамгийн чухал сэдэв. Христос: “Бүү ал” гэж хэлсэн. Гэтэд тэд алсаар байдаг. Шрила Прабхупада сэтгэл нэн ханамжгүй байлаа. Тэрээр цааш нь тайлбарлахдаа: Хэрэв хүн Христийг үнэхээр л хайрладаг юм бол тэрээр амьтны амь хорооход оролцохгүй байх ёстой. Би христ шүтлэгтэнгүүдээс “Иисус Эзэн “бүү ал” гэсэн байхад та нар яагаад ална вэ?
Spread the love Халуун усгүй! Агааржуулагчгүй! Телевизгүй!   Хэрвээ бид өөрсдийн байнгын хэрэглээ болчихоод байгаа халуун ус, агааржуулагч, телевизэд хэт автагдаагүй байсансан бол үнэндээ Шрила Прабхупадагийн энгийнээр амьдрах сургаалийг дагаж чадахаар л байна. “Халуун ус, агааржуулах систем, телевизгүйгээр амьдрал ямар ч утгагүй шүү дээ?!?!?!?” гэж та бодож болох юм. Миний хариулт бол – энэ чинь тэр чигээрээ утгагүй зүйл. Дэлхийн 70 хувь эдгээр бүгд орчин үеийн зохиомлоор үүсгэсэн ая тухыг эдлэлгүйгээр амьдардаг ч тэд энэ бүх зүйлүүдгүйгээр тун ч аз жаргалтай, сайхан амьдардаг юм. Надад итгээрэй, би бол Энэтхэгт амьдардаг Америк хүн ба ихэнх хүмүүс энд эдэнгүйгээр сайхан л амьдарч байна. Хүмүүс ингэж илүүдэл ая тухгүйгээр аз жаргалтай амьдраад болоод байхад та юугаараа онцгой болоод ийм эрх ямба эдлэх ёстой вэ? Юу танд ийм онцгой давуу эрх автоматаар олгогдсон гэж бодож зүрхлэхэд хүргэнэ вэ? Бид эдгээр хиймэл зуршлуудыг орхисон ч, үгүй ч, жишээ нь газрын тосны нөөц дууслаа гэхэд бид тэртээ тэргүй үүнгүйгээр амьдрахаас аргагүй болно.
Scroll to Top