Spread the love Энэтхэгийн ариун газруудын нэг болох Варшанд нэр алдартай зөнч Жагадиша Баба амьдардаг. Өдөр бүр түүн рүү олон тооны хүмүүс ирдэг: өдөр тутмын энгийн зөвлөгөө авах гэсэн тосгоны энгийн оршин суугчаас аваад өөрийн зурхайн тооцооллын үнэн худлыг шалгах гэсэн ойр орчмын зурхайчид ирнэ. Тэрээр хэрэгтэй гэсэн хүндээ эмчилгээний арга хэрэгслийг хэлэх нь бий. Мөн хүнд шүглэсэн ямар нэг нарийн биет буюу ад, албин буг зэтгэрийг хөөж тусладаг. Ингэхдээ тэрээр түүний дүрсийг эхлээд толинд харуулдаг байна. Тэр бас та урьд төрөлдөө чухам хэн байсан, ирээдүй хойчид таныг юу хүлээж байгаа, хэдэн жилийн хугацаа танд үлдээд байгаа зэргийг хэлж өгнө. Ингээд зогсохгүй тэрээр, таны нас нөгчсөн төрөл төрөгсөд хаана төрсөн, хэрэв шаардлагатай бол тэдэнд хэрхэн туслах тухайг ч хэлж өгдөг. Хальж одсон төрөл төрөгсдөөс зарим нэг нь ангижрал гэгээрлийг олж, бурханы оронд хүрсэн байх нь ч бий гэнэ. Мөн түүнчлэн тэрээр хэрхэн яаж бурханлагаар өсөх тухай зөвлөгөөг өгдөг: хэн нэгэнд нь аль болох их хэмжээгээр чаринамрита(ариуссан
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
5
1
9
Users Today : 101
Users Yesterday : 96
Total Users : 54519
Views Today : 142
Views Yesterday : 99
Spread the loveХүн төрөлхтний хуулийн бүрэн эмхэтгэл гэж тооцогддог Ману Самхита сударт эмчилгээний 13 аргыг өгүүлсэн байдаг. Тэдгээр аргуудын нэг нь амьдран суух газраа өөрчлөх буюу өвчтөнийг төрсөн газраас нь өөр газарт нүүлгэн шилжүүлэх явдал. Нүүдэл нь хүний эрүүл мэнд хувьд эерэг ба сөргөөр нөлөөлөх боломжтой бөгөөд энэ нь тухайн хүний төрсөн цаг буюу Лагна нь өөр цагийн бүсэд шилжсэнээр хэрхэн өөрчлөгдөж байгаагаас хамаардаг. Лагна буюу төрсөн цаг цагийн бүсээс хамаарч өөрчлөгдсөнөөр зурхайн гэрүүд өөрчлөгдөх ба хувь тавилан сайжрах ба эсрэгээр муудах гэх мэт нь шалтгаалдаг байна. Бэлтгэсэн: Балабхадра дас
Spread the loveНэгэнтээ Парист, Прабхупадыг айлчлан ирэхийн өмнөхөн манай сүмийн хаалгыг хэн нэг нь тогшлоо. Бид хаалга онгойлгон харвал үүдэнд маань арван ес, хорь орчим насны үс нь ширэлдэж, мансууруулах зүйл хэрэглэснээс болж харц нь сүүмийсэн нэгэн бохир заваан тэнүүлч зогсож байлаа. Тэрээр “Хоол” хэмээн бүгтхэн хоолойгоор хуухирлаа. Би ч түүнд: “Өгье, өгье. Чамд бид прасад л өгнө дөө” хэмээн хариуллаа. Тэр орох гэсэн боловч би түүнд: “Үгүй дээ, эхлээд явж угаал үйлд” гэсэн билээ. Бид түүнийг хооллож ундлаад, буцаав. Тэр өдрөө би Ялалтын хаалганаас холгүйхэн байрладаг парисын цэцэрлэгт гудмуудын нэгээр зугаалж явлаа. Алхах зуураа ариун нэрийг эрхин дээрээ уншиж явсан юм. Гэтэл гэнэт бутны цаана ширчигнэх чимээ дуулдлаа. Өнгийн харвал баахан хуучин сонин дээр хэвтэх мөнөөх тэнүүлчийг олж харав. Маргааш өдөр нь тэрхүү газрын хажуугаар өнгөрч явтал мөнөөхь эр тэндээс үсрэн гарч ирээд, дахиад л: “Хоол!” хэмээн шуухитналаа. Би түүнийг прасадамаар дайлахаа амлан сүм рүү очихыг урилаа. Олон ч бишрэлтнүүд түүнийг сайн мэддэг
Spread the loveВедийн зурхай хүний хувь тавиланд нөлөөлж буй гариг эрхсийг сөрөг нөлөөг бууруулах олон аргачлалыг өргөн барьдаг. Тэдгээрийн нэг нь үнэт эрдэнийн чулуу зүүх юм. Сувд нь Сарны үндсэн чулуу. Сар нь гаригсын хатан хаан гэгддэг ба үлгэр жишээ эмэгтэй хүн, ээж хүний бэлэгдэл болдог. Сар нь хүний ухаан, ус, шингэн зүйлс, биеийн зүүн хагас, амгалан тайван байдал гэх мэтийг бэлэгддэг. Сувд – амгалан тайван байдлын чулуу Сувд нь өөрийн зүүгч эзнээ амар амгалан, адгуу яаруу биш болгодог. Эмэгтэй хүний сэтгэл зүйд маш эерэгээр нөлөөлдөг. Тэрээр эмэгтэйчүүдэд сөрөг эмоцио дарах, түгшүүр сандралаа болон уураа ялан дийлэх гэх мэтэд нь тусладаг. Мөн сувд нь үнэнч байдал, зөөлөн эелдэг байдал, нийцэрхэг, эвсэг байдлыг бэлэглэдэг. Сувдыг зүүснээр эрчүүд нь тэвчээртэй байдлыг олж авдаг бол эмэгтэйчүүд нь өөрт шаардлагатай тэнцвэрт байдлыг, эелдэг чанарыг олж авдаг. Сарны энэхүү чулуу нь өөрийн эзнийг сайн сонсогч, сайн харилцан ярилцагч болгох ба нийгэм олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болгодог. Түүнчлэн сувд
Spread the loveЮу юунаас илүүтэй өндөр чанартай чулууг зүүх хэрэгтэй. Хуруунууд нь чулууны нөлөөг биеийн бусад хэсгүүдэд тархаан түгээх онцгой чадварыг шингээсэн байдаг. Учир нь тэд тархи болон мэдрэлийн системийн нарийн сувгуудтай холбоотой. .. Долоовор хуруу: Бархасвадь Дунд хуруу: Санчир Ядам хуруу: Нар болон Сар Чигчий: Буд Баруун гарын эрхий: Нар Зүүн гарын эрхий: Сар Гэвч эрхий хуруунд бөгж зүүхийг ихэнхидээ санал болгодоггүй. Учир нь энэ нь зохимжгүй харагдахын зэрэгцээ бие дэхь энергийн урсгалыг түгждэг. Ихэнхидээ бөгжийг тухайн харгалзсан гаригийн эсвэл жам ёсны найз гаригийн хуруунд зүүдэг. .. Сарны чулуу нь Нарны болон Бархасвадийн хуруунууд болох ядам, долоовор хуруунуудад сайн үйлчилдэг. Ангарагийн чулууг Бархасвадийн мөн Нарны хуруунд буюу долоовор хуруунд зүүнэ. Сугарын чулууг Санчирын эсвэл Будын хуруунууд буюу дунд эсвэл чигчий хуруунд зүүнэ. Раху, Кету гаригийн чулууг Санчирын эсвэл Будын хуруунд зүүдэг. .. Баруун гаранд нарны болон бурханлаг хүч илүү агуулагддаг тул зурхайн заслын зорилгоор энэ гарт бөгж зүүхийг илүүд үздэг. Гэвч зүүн гарт