Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 4 3 8
Users Today : 20
Users Yesterday : 96
Total Users : 54438
Views Today : 24
Views Yesterday : 99
Spread the loveХүмүүс гол хэрэглээ болсон мах болон үр тариагаа гарган авахын тулд мал сүргийг өсгөж үржүүлдэг. АНУ-ын ХАА н яамны мэдээлснээр Америк улсын үйлдвэрлэж буй нийт үр тарианы 90 орчим хувийг тэжээмэл амьтад болох гахай, үхэр, хонь, тахиа гэх мэтийн тэжээлд зарцуулдаг ажээ. Мах гарган авахын тулд үр тариаг ашиглах нь дэндүү ухаалаг бус алхам юм. АНУын ХААн яамны нотлож байгаагаар, нэг килограмм мах гарган авахын тулд 16 килограмм үр тариагаар мал сүргээ тэжээдэг гэжээ. Баян чинээлэг улс орнууд мал сүргээ үр тариагаар тэжээдэг төдийгүй, ядуу буурай улс орнуудаас худалдан авдаг уургаар баялаг бүтээгдэхүүнээр тэжээдэг аж. Хоол хүнс тараах газар зүйн мэргэжилтэн Георг Боргстрём, африкийн газрын самарны(газрын самар нь уургийн агууламжаараа махнаас дутдаггүй) гуравны нэгийг Баруун Европын мал сүрэг болон шувуудын тэжээл болгон ашигладаг гэсэн байна. Ядуу буурай хөгжилтэй орнуудад хүн жилд дунджаар 200 кг орчим үр тариа хэрэглэдэг ба түүний дийлэнхи нь хоол хүнсэнд агуулагддаг бол хоол хүнсний мэргэжилтэн Лестер Брауны үзэж
Spread the love Халдварт өвчин  – цухалдуу, яхир зан, гомдол, уур хилэн, харамслаас Ханиад – өөртөө бүхний анхаарлыг татах гэсэн хүслээс Өвдөгний өвчин – бардамнал, зөрүүд зан, бууж өгдөггүй, уян хатан биш чанар, айдсаас Цусны даралт ихсэх – шийдэгдээгүй архаг хууч, сэтгэл санааны хүнд асуудал проблемуудаас Цусны даралт багасах – хүүхэд насанд хайр, халамж дутсанаас. Уруу дорой, гутранги үзлээс Сарын тэмдгийн тэнцвэрт бус байдал- өөртөө уурлах, зарим эмэгтэй хүнд эсвэл бүх эмэгтэйчүүдэд атаархах атаархлаас Хоол боловсруулалт муудах – адгуусны чанартай айдас, амар тайван бус байдал, байнгын үглэх, хэрүүл хийхээс Хавдар – он удсан гомдол гунил, цочирдлоо хадгалсаар байх, дотроо гэмшилтэй айдсаас Саа –  амьдралд сэтгэл хангалуун биш байх, амьдралыг сайхнаар үл хүлээж авах, мухардал, нөхцөл байдал, харьцаанаас зугатахаас, гомдол, айдас гэх мэтээс Элэгний өвчлөл – үглэх, биеэ чагнах, бие муу байна гэж байнга гомдоллохоос Бөөрний өвчин –шүүмжлэл, сэтгэл гутрал, азгүйтэл, айдсаас Бөөрний чулуу – уур хилэн, гомдол удаан хуримтлагдсанаас Салхинд цохиулах буюу хатгалга өвчин – өчүүхэн
Spread the loveНэгэн сүмд гурван брахмачари амьдардаг байсан агаад Шүтээндээ дуулж өгөх их дуртай байжээ. Тэдний нэг нь каратал(дэншиг), нөгөө нь мриданг(бөмбөр), гурав дахь нь фисгармон хөгжим дээр тоглодог байж. Нэг орой манай гурав Шүтээнийхээ өмнө гайхамшигтай бхажан дуулж байтал киртаны яг оргил үед нь онгод хөөрөлдөө болсон уу мридангаа цоо цохиж орхисон бөгөөд киртан ч зогслоо. Урам хугарсан гурав Шүтээн рүүгээ харж: “Ай Бурхан минь, Танд бидний дуулах таалагдсангүй гэж үү дээ?” хэмээн бодоцгоов. Тэд үнэн сэтгэлээсээ харамсаж байсан тул Шүтээн Бурхан нь тэссэнгүй тавцангаасаа буун ирээд:       -Бүү сэтгэлээр унацгаа! Та нарын дуулах үнэхээр сайхан байсан бөгөөд өмнө нь би хэзээ ч сонсож байсангүй. Би та нарт сэтгэл дүүрэн ханамжтай байгаа болохоор та нарын дурын хүслийг тань биелүүлье!   – гэжээ.      -“Юу ч хүсэхэв дээ” – хэмээн тэд бодож. Тэгсэн ч,    -Би шууд Вайкунтхад очихыг хүсэж байна, гэж фисгармони тоглож байсан нэг нь хэлэв.     -Ямар ч асуудалгүй, – гэж Бурхан хэлмэгц тэр  алга болов.     -Би Голока явмаар
Spread the loveНастай тариачин эр уулын мухарт, бяцхан ач хүүгийн хамт амьдрах ажгуу. Өглөө бүр өвөө нь эртлэн босч, гал тогооныхоо ширээний ард суун, Бхагавад-Гитаг уншина. Ач хүү нь ч өвөөгөө чадахаараа дуурайхыг хичээнэ. Нэгэн удаа ач нь өвөөгөөсөө: “Өвөө! Би Бхагавад-гитаг яг л тан шиг уншихыг хичээдэг ч бараг юу ч ойлгодоггүй. Ойлгосон жаахан зүйлээ номоо хаамагц мартчихдаг. Бхагавад-гитаг ингэж уншсаны ач тус гэж байна уу?” хэмээн асуужээ. Өвөө нь яаралгүйхэн пийшиндээ нүүрс хийгээд жаалхүү рүү эргэн: “Май, энэ сагсыг аваад гол руу явж ус аваад ир” гэжээ. Жаалхүү ч өвөөгийнхөө хэлснээр ус авахаар явсан ч сагсанд хийсэн ус  гэртээ харихаас нь өмнө асгарч орхижээ. Өвөө нь инээмсэглэн: “Дахиад явахдаа арай хурдан явах хэрэгтэй шүү” гэв. Ач хүү ч дахин оролдоод үзэхээр гол руу харайлгажээ. Энэ удаа жаал байдаг хурдаараа гүйсэн ч сагс дахиад л гэртээ хүрэхээс нь өмнө хоосорч орхив гэнэ. Тэрээр амьсгаадан байж, өвөөдөө, сагсаар ус авна гэдэг боломжгүй юм байна гээд хувин
Spread the love…Махапрабху – энэ бол Кришна. Тэрээр Кришнагаас ялгаагүй. Гэвч өөр төлөвт оршдог. Кришна, Махапрабхугийн дүрээр морилон ирсэн нь, Кришнад өөрийгөө хэрхэн даатгах аргыг бидэнд заан сургахуйд оршиж байсан юм. намо маха ваданаяа кришна према прадаяа те кришнаяа кришна-чаитанья намне гаура-твише намаха Рупа Госвами энэ пранама мантрагаараа Гаурангад хандан залбирал өргөжээ. Маха-ваданаяа нь хамгийн харамгүй, өгөөмөр хувилгаан Шри Кришна Чаитанья гэсэн утгатай. Яагаад? Яагаад гэвэл Кришна-према-прадаяа те – Тэрээр кришна-премаг (Бурханыг хайрлах хайр) түгээдэг. Кришна анхдагч дүрээрээ энэ дэлхийд морилохдоо кришна-премаг түгээгээгүй. Тэр түүнийг далдын далд, батаас бат, бөхөөс бөх цоожоор цоожилж орхисон. Нэг хайрцгийг нөгөөд нь хийгээд, түүнийгээ гурав дахид нь хийгээд, гурав дахийг нь дөрөв дэхид нь хийгээд гэх мэтчилэн. Премаг ийн цоожилсон. Кришна премаг түгээгээгүй. Тэр түүнийг бат бөх цоожнуудтай олон тооны хайрцагнуудад хийгээд бат найдвартай нуусан. Харин Тэрээр Махапрабху дүрээр ирэхдээ тэр бүх цоож цуургуудыг эвдэж, премаг бүгдэд түгээсэн юм… Махапрабху маш өгөөмөр… уттама адхарма кинчу на бачхила жачхие дилака кола
Scroll to Top