Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 4 8 4
Users Today : 66
Users Yesterday : 96
Total Users : 54484
Views Today : 71
Views Yesterday : 99
Spread the loveНар нь хаад, дээдэс, эцэг, засаглал, хүч чадал, эрүүл мэнд, эцэгтэйгээ харьцах харьцах харьцаа, нэр хүнд, төр засгийн өндөр албан тушаалтан зэргийг илэрхийлдэг. Анагаах ухааны чиглэлээр бол тэрээр биеийн ерөнхий эрүүл мэнд, зүрх, нуруу, яс, цусны эргэлтийн систем, даралт, нүдний хараа, ходоодны үйл ажиллагаа зэргийг хариуцдаг. Хэрвээ тухайн хүний төөрөг зурлаган дээр Нар хүчтэй байрших байх аваас тэр хүн эрүүл чийрэг, бусдын төлөө санаа тавьдаг, өгөөмөр, хүчтэй, эргэн тойрныхныгоо хүндэлдэг, бусдад бэлэг өгөх, сайн сайхан зүйлийг бэлэглэх,  аливааг харамгүй өгөх сэтгэлтэй байдаг. Харин Нарны хүч сул бол тухайн хүний эрүүл мэнд тааруу, амьдралын эрч хүчээр дутмаг, амиа хичээсэн зан аястай, өөрийгөө үнэлэх үнэлэмж сул, эрүүл мэндийн хувьд зүрх, судасны үйл ажиллагаа муу, ходоод хоол боловсруулах эрхтэн систем асуудалтай, нүдний хараа тааруу гэх мэт шинж тэмдэг ажиглагдана. Нар нь бүх орчлон ертөнцийн хэм хэмнэл, үйл ажиллагааг ерөнхийлөн хариуцдаг. Нарны ерөнхий таатай нөлөөллийг сайжруулахын тулд цагийн хуваарийг нарийн мөрдөж, эцгийгээ болон ахмад хүмүүсийг хүндлэх, зүрх
Spread the love Чакра буюу хүрдний тухай мэдээллийг буддын, эртний хятадын, энэтхэгийн, тантрын, христийн, иудейн, америкийн индианчуудын уламжлал соёлыг  даган баримталдаг ариун гэгээнтнүүд, шидтэнүүд өгүүлсээр ирсэн байдаг. Саяхан Бостоны лабораторийн биофизикчид маш мэдрэг энергийн төхөөрөмжөөр биеийн гадаргуугаас буюу чухамхүү хүрдүүд орших тэр цэгүүдээс цацарч буй энергийн цацрагийг олж илрүүлсэн байна. Мөн биокибернетикийн  Венийн институт хүний нуруун дагуу тархи хүртэл орших энергийн урсгал нь тархинд нарийн цахилгаан импульсыг өгдөг тухай дүгнэлт шинжилгээ хийжээ. Энэ энергийн урсгалын зам нь эртний энэтхэгийн олон мянганы тэртээ өгүүлсэн байдаг кундалини-энергийг идэвхижүүлэхтэй тохирч байгаа юм. Чакрууд нь биед харгалзан орших ухамсрын төвүүд юм. Тэд маш нарийн мөн чанартай ба мэдрэлийн төвүүдтэй холбоотой байдаг. Хүн бүрийн биед үндсэн долоон чакра, зуу зуун дэд чакрууд байдаг. Тэдгээрийг йогчид бадамлянхуа гэж нэрлэдэг бөгөөд хэрвээ зөв дадал практик хийх аваас тэдгээр бадамлянхуагууд нээгдэнэ. Энэ бадамлянхуанууд нь тодорхой тооны дэлбээнүүдтэй ба дэлбээнүүдийг янз бүрийн шинж чанарыг илэрхийлэх үсгүүдээр илэрхийлэн зурдаг.   Чакра 1: Суурь чакра буюу муладхара
Spread the loveЭнэ хүрд нь махан биен дээр хүйс ба бэлэг эрхтний хооронд оршино.  Хятадад түүнийг доод дань-тянь гэж нэрлэдэг бөгөөд хүйснээс доош 3 хуруу зайд байрлана. Түүний падма нь нурууны 4-5-р нугаламын хооронд байрладаг.Эртний ойлголтоор свадхистана нь дотоод энергийг удирдаж, хоол тэжээлээс авсан энергийг хуримтлуулах үүрэг гүйцэтгэнэ. Мөн сексийн үйл ажиллагаа, хүний уран бүтээлч чадварыг хариуцдаг энэ хэсэгт дотор эрхтнүүдэд хуваарилагдах энергийн нөөц байдаг. Энэтхэгт энэ хүрдийг сэрээснээр эрүүл байх, урт наслах бломжтой гэж үздэг байна. Усан махбодтой. Тарни нь ВАМ. Бэлэгдлийн 6 дэлбээн дээр бам, бхам, мам, ям, рам, лам тарниуд байна. Свадхистана хүрд нь түрүү булчирхай, ууцны болон хэвлийн мэдрэлийн сүлжээтэй давхацдаг. Бөөрний дээдэх булчирхай, элэг дэлүү, бөөр, давсаг, эм бэлэг эрхтэнтэй холбоотой.мэдрэмжийн эрхтэн нь хэл бөгөөд үйлчлэх эрхтэн нь гар юм. Хүрд гажихад бэлгийн сулрал, бэлгийн хөрөлт,  гиперсексуальность, бөөр давсагны өвчнүүд үүсдэг. Свадхистана хүрд хэвийн ажиллаж байхад тэвчээртэй,  өөртөө итгэлтэй байдаг. Хүрд гажихад айдас түгшүүр сэтгэл санаагаар унах байдал бий болно. Уг хүрд нь урам зориг, ёс зүй, эрхэм дээд мэдлэг,
Spread the loveВедийн зурхайд заслын олон янзын аргачлалууд байдаг бөгөөд эдгээрийн дотроос өнөөдөр та бүхэнд Врата-катха буюу ведийн яруу сайхан үлгэр түүхийг сонсох нь хувь хүний сөрөг муу үйлийн үрийг засан сайжруулах онцгой сайн аргачлал болдог тухай танилцуулья. Монголчууд эрт дээр цагт орой үдэш айл саахалтаараа нийлж үлгэр домог ярих, тууль хайлах, маань хөгжөөдөг байсан нь өвөг дээдэс маань түүнийг сонсож байгаа ба ярьж байгаа аль алинд нь ач тусаа өгөх үйл гэдгийг сайн мэддэг байсныг нотлоно. Врата гэдэг нь ам тангараг гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл энэ нь тэвчил наминчлал юм. Та энэ тэвчил наминчлалыг үйлдвэл өөрийн тэвчлийн үр дүнг тодорхой байдлаар хүртэх эрхтэй болно. Жишээ нь таны төөрөг зурлага дээр Нар сул, сөрөг нөлөөтэй байршиж байжээ гэж бодъё. Түүний шинж тэмдэг нь нүдний хараа муу, ходоод өвдөмтгий, тархи толгойн өвчнөөр өвддөг, шийд гаргахдаа муу гэх мэт эрүүл мэндийн ба зан чанарын дутагдал байгаа бол таны төөрөг дээр Нар сөрөг байршжээ гэсэн үг юм. Тийм
Spread the love Хүн бүр амьдралынхаа гуравны нэг хэсгийг унтаж өнгөрөөдөг. Унтаж байхдаа бид бүгд зүүдэлдэг, гэсэн ч бүх зүүдээ эргэн санаж чаддаггүй. Тэгвэл сэрэх цагт энэ зүүд бидэнд ач тустай байхын тулд энэхүү хувьсмал ухамсарт тохиолдсон бүхнийг тод эргэн санах нь маш чухал.   Бие махбодь ба астраль бие, сүнс   Эртний судар номуудад өгүүлэхдээ хүн энэ физик биемаходиос хамаагүй том хэмээн өгүүлсэн байдаг. Чухамдаа хүн физик ба астраль(нарийн) гэсэн хоёр биетэй.Гэвч хүний жинхэнэ би нь түүний сүнс юм. Эртний ведийн бичээсүүдэд сүнсний хэмжээг үсний үзүүрийн хөндлөн огтлолыг 10 000 хуваасны нэгтэй тэнцэнэ гэсэн байдаг. Сүнс нь зүрхний орчимд орших ба амьдралын жинхэнэ хүч болдог. Физик ба астраль биес нь ердөө л бүрхүүл буюу хувцас төдий агаад энэ хувцсыг сүнс нь материйн ертөнцөд аялан байхдаа өмсдөг. Биднийг хувцсаа солиход буюу нэг биеэ нөгөөгөөр солихыг дахин төрөх гэх ба урьд насны дурсамж сэтгэгдэл нарийн биенд хадгалагдан үлдэж, дараа дараагийн амьдралуудад бид тэднийг өөртөө хадгалсаар явдаг.
Scroll to Top