Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 5 3 6
Users Today : 118
Users Yesterday : 96
Total Users : 54536
Views Today : 159
Views Yesterday : 99
Spread the love Кришна Бурханы морилон залрахуй Газар дэлхий дээр хаанчилж байсан хаад манай гариг— дэлхийн дааж тэсвэрлэх хир хэмжээнээс хэтэрсэн их цэргийн хүчинг хуралдуулсан тийм цаг үе байлаа. Тэдгээр хаад бол үнэн хэрэгтээ хааны хувцас өмсгөл бүхий демонууд байсан. Тэр цаг үед дэлхий бүхэлдээ тайван бус байдалд орсон тул газар дэлхийг удирдан захирагч охин тэнгэр Бхуми тэдгээр хаадын зүгээс өөрт нь учруулж байгаа аюул занал, гай зовлонгийн талаар мэдүүлэхээр Брахма тийш зорин одов. Бхуми үнээний дүр хэлбэрт хувирч ороод  нүдэндээ дүүрэн нулимс цийлэгнүүлсээр Брахма-гийн өмнө хүрч очив. Тэрээр маш их гунигтай байсан бөгөөд өөрийгөө нь өрөвдөх сэтгэлийг түүнд төрүүлэхийн тулд уйлж байлаа. Газар дэлхий дээрх гай зовлонтой хүнд хэцүү байдлын талаар түүнээс сонсоод Брахма тэнгэрийн сэтгэл маш ихээр  зовж эхлэв. Тэгээд тэр Шри Вишнугийн залран байгаа сүүн далайг зорихоор шууд шийдсэн. Шива тэнгэр тэргүүтэй бүхий л сахиулсан тэнгэрүүд түүнийг дагалдсан. Мөн Бхуми ч гэсэн тэдэнтэй хамт явлаа. Сүүн далайн эрэг дээр ирээд Брахма тэнгэр өнө
Spread the loveХэрмэл номлогчийн өдрийн тэмдэглэл” номын 6-р ботиос Хорьдугаар бүлэг  (2005 оны арван нэгдүгээр сарын 9-15)   Вриндаванаас Өрнийг зүглэн хөдлөхийн өмнө би Прахлада дасад Ражастан дахь нэр алдартай Шүтээн болох Шри Натхажаас даршан авахыг хүсэж буйгаа хэлэв. Энэ Шүтээн нь Бурхан Чаитанйаг ч залрахаас өмнө одоогоос таван зуу орчим жилийн тэртээ Говардхан ууланд аугаа чин бишрэлтэн Мадхавендра Пуригийн олж байсан тэр Шүтээн билээ. Хожим нь Шүтээнийг Вриндаванаас одоогийн Удайпур хотын ойрхонтой орших Натхдварт зөөж аваачсан юм. “Тэгвэл ч  гайхалтай юм болно доо, гэж Шри Прахлад хэлээд, – дашрамд нь бид тэр газраас хэдхэн цаг яваад очиж болох цөлд амьдардаг нэр алдартай зурхайчийнд зочлож болох юм. Тэрээр Бхригу гэж алдаршсан бөгөөд учир нь хүний ирээдүйг Бхригу-самхитаар зөгнөн хэлдэг юм” гэв. “Тэр нээрэн ирээдүйг зөгнөдөг хэрэг үү?”гэж би асуулаа.   “Өө тэгэлгүй яахав, – гэж Прахлад хариулаад , – Бхригу-самхита маш үнэн зөв зөгнөн хэлдэг . Шрила Прабхупада ч үүнийг баталсан байдаг. Двапара-югагийн төгсгөлөөр Бхригу
Spread the love Дахин төрөл  олох ба Кармын хууль Өнөөдөр би Та бүхэнд “Бхагавад Гита” болон “Шримад Бхагаватам” зохиолуудаас зарим нэг шүлгийг сонирхуулъя .”Бхагавад Гита ” бол бурханлаг амьдралын цагаан толгой юм.Энэ зохиолыг олон эрдэмтэд сайшаан үзэж гүн ухааны ихэд алдаршсан аугаа суурь шастир гэж хүлээн зөвшөөрдөг .Альберт Эйнштейн өөрийн бүхий л нээлт , бүтээлүүдээ энэхүү шастир дээр тулгуурлан хийж байсан байна. Л.Н.Толстой мөн л энэ бүтээлийн нөлөөн дор “Дайн ба Энх ” алдарт романаа туурвисан юм.Энэ тухай өгүүлсэн олон гар бичмэл тэдний өдрийн тэмдэглэлүүдэд хадгалагдан үлджээ. Нобелийн шагнал  гардан авах ёслолын ажиллагаан дээр Эйнштейнээс үг хэлэхийг хүсэхэд , тэрээр эхлээд , “Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна ” гэснээ өөртөө авч явсан “Бхагавад Гита”- г гаргаж ирээд :”Би бүх хүмүүст энэ номыг уншихыг зөвлөж байна. Энэ бол орчлон ертөнцийн Библи судар юм. Хэрвээ Та өөрийгөө эрдэмтэн гэж хүндэтгэн  үздэг л  бол “Бхагавад Гита”-ын гүн ухааныг  зайлшгүй танин мэдсэн байх ёстой.”  хэмээн  хэлжээ.  Алдар
Spread the loveМөнхийн мэргэн цэцэн Ведийн эрдэм ухаан Ведийн сургаал нь орчин үеийн  материалист эрдэмтдийн  хүлээн зөвшөөрсөнөөр  манай гаригийн хамгийн  эрт дээр үеийн  сургаал номлол юм. Тухайлбал, Риг-Ведийн  анхны сурвалж нь МЭӨ 6500 жилийн үед, дээр нь 2000 жилийг  нэмбэл, нийлээд  8500 жилийн өмнө бий болсоныг баталж байгаа юм. Гэтэл Ведийн өөрийн нь бичээс  5000 жилийн өмнө бичигдсэнийг тодорхойлж байгаа юм. Харин энэ цаг үеийг хүртэл  брахма-шабдын  хэлбэрээр буюу брахмануудын хүрээнд амаар дамжин ирсэн байна. Брахман  гэдэг нь  оюун ухааны хувьд гэгээрсэн   хүмүүсийн дээд хүрээ юм. Энэхүү  брахманууд  нь  тодорхой авьяас чанарыг эзэмшсэн бөгөөд  ведийн бүх сургаалыг  зөвхөн нэг удаа  сонсоод л цээжлэх чадвартай байжээ.  Орчин цагт бид энэ чадвараа алдсан бөгөөд бага хэмжээний текстийг ч амархан цээжлэх чадваргүй болжээ. Та бүхэн  ийм цээжлэх  ойтой /феномен/  гоц хүмүүсийг  их үнэлдгийг  мэдэх байх. Жишээлбэл, бүтэн хэвлэлийн хуудас бичлэгийг  2-3 удаа  уншаад бүх үсэг, тэмдэгт, цэг, таслалыг хүртэл цээжлэх чадвартай  хүмүүсийг феномен  буюу гоц ойтой гэж
Spread the loveЭхийн хэвлийдээ залран байгаа Бурхан Кришнад хандан сахиулсан тэнгэрүүд залбиралаа өргөсөн нь             Камса хаан зөвхөн Йаду, Бходжа болон Андхака удмынхныг болон Шурасена хааны эзэнт гүрнийг түрэмгийлэн эзэлсэн төдийгүй бусад бүхий л демон хаад Праламба, Бака, Чанура, Тринаварта, Агхасура, Муштика, Аришта, Двивида, Кеша, Дхенука болон Путана шуламтай холбоо сүлбээ тогтоосон. Тэр цаг үед Джарасандха Магадха (одоогийн Бихар муж улс)  мужийн хаан байв. Ийнхүү Камса Джарасандхагийн ивээлийн доор өөрийн чадварлаг бодлогын ачаар тухайн цаг үеийнхээ хамгийн хүчирхэг хаант улсыг байгуулан бэхжүүлэв.            Тэрээр хамгийн хүчирхэг нь болох хүртлээ Банасура болон Бхаумасура зэрэг хаадтай холбоотой болж хэлхээ сүлбээгээ өргөжүүлэн тэлсэн. Тэгээд дараа нь Кришнагийн төрөх ёстой Йаду удмынхны эсрэг ихээхэн дайсагнасан үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.             Камсагийн мөрдөлт мөшгөлтөнд нэрвэгдсэн Йаду, Бходжа болон Андхака удмын хаад Куругийн, Панчалагийн болон Кекайа, Шалва, Видарбха, Ниршадха, Видеха болон Кошала зэрэг янз бүрийн улс орнууд руу аврал эрэн зугатахаас өөр аргагүй болсон. Ийнхүү Камса Йадугийн хаант улс, мөн тэрчлэн Бходжа болон
Scroll to Top