Spread the loveШачинандана дас (Шрутидхар): Надад жаран таван настай нэгэн найз байдаг билээ. Тэрээр өмнө нь “Таймс оф Индиа” сонины ахлах сурвалжлагчаар ажиллаж байсан юм. Түүнийг Орисст ирэх үед тусгайлан машин гаргаж, түүнийг энд тэнд явахад нь даган явах албаны хүн ч гаргаж өгч байсан билээ. Тэр сурвалжлагч найз маань тэнд ирснийхээ дараа надаас Шрила Прабхупадатай уулзуулж өгөөч хэмээн хүссэн юм. Ингээд би түүнийг Шрила Прабхупадын буудалласан шавар оромжинд дагуулан аваачив. Тэр үед Шрила Прабхупада өөрийн хэдэн шавь нартай ярилцаж суусан ба бид ч тэдний яриаг сонсохоор суулаа. Прабхупада, Чаитанья Махапрабхугийн сургаал зааврыг түгээхээр АНУ-д ирсний дараа эхэн үед учирч байсан томоохон хүндрэл бэрхшээлүүдийнхээ талаар ярьж байлаа. Тэрээр, америкчууд зөвхөн мэдрэхүйн зугаа цэнгэлд л итгэдэг, хэрвээ хэн нэг нь илүү тансгаар цэнгэж чадах юм бол үүнийгээ амжилтын шинж гэж тооцдог хэмээн ярьж байсан юм. “Ийм хүмүүст хэрхэн яаж Кришна ухамсрыг хүлээн авах итгэл үнэмшлийг төрүүлэх вэ? гэж л би бодож байлаа” хэмээн Шрила Прабхупада ярьж байв. Тэгснээ
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
5
4
7
Users Today : 10
Users Yesterday : 119
Total Users : 54547
Views Today : 10
Views Yesterday : 160
Spread the love..Эрүүлээр сэтгэгч хүн нь ямар нэг материаллаг гаригт хүрэхийг мөрөөддөггүй. Учир нь гэвэл түүнийг тэнд мөн л дөрвөн төрлийн материаллаг зовлон хүлээж байдаг. “Бхагавад-гита”-гаас, тэр ч байтугай манай орчлонгийн хамгийн дээд гаригсын систем болох Брахмалокад хүрлээ ч тэнд мөн л энэхүү дөрвөн төрлийн зовлон байдаг гэдгийг мэдэж болно. Түүнчлэн “Бхагавад-гита”-гаас, Брахмалока дээрхи нэг өдөр нь манай дэлхийн сая сая жилтэй тэнцдэг гэдгийг бид мэднэ. Үүнд эргэлзэх зүйл үгүй юм. Хамгийн дээд гаригсын систем Брахмалокад хүрч болно. Гэвч эрдэмтдийн батлаж байгаагаар, тийшээ пуужингийн хурдаар нислээ гэхэд даруй дөчин мянган жил шаардагдмуй. Сансарт дөчин мянган жил аялахад бэлэн хэн байна вэ? Ведийн утга зохиолуудаас бид тодорхой бэлтгэлийг хангаж байж гэмээ нь дурын гаригт хүрэлцэн очих боломжтой тухай мэднэ. Хэн бээр дээд гаригсын систем рүү (тэнд сахиулсан тэнгэрүүд амьдардаг хэмээн өгүүлсэн) аялахад бэлдэнэ вэ тэр тийшээ зорчиж болно. Мөн ийм маягаар доод гаригсын систем рүү аялаж болох ба мөн хүсвэл эндээ үлдэж ч болно. Эцэст нь хэн
Spread the loveДөрвөн төрлийн прамана-таттва буюу нотолгоо байдаг. Эдгээр нь шрути, пратьякша, аитихья, анумана болно. Шрути нь Ведийн нотолгоо буюу шабда прамана. Пратьякша нь мэдрэхүйнүүдийн хүртцийн тусламжтайгаар хүлээн авах нотолгоо… Хэн нэг нь: “Тиймээ, би гэрч. Би тэр бүхнийг өөрийн нүдээр харсан. Тийм болохоор би түүнийг үнэн гэж тооцно” гэж хэлдэг. Гэвч та юу харсан гэж? Та түүнийг үнэнээр нь хүлээн авсан гэж үү? Болзолт сүнс нь дөрвөн төрлийн дутагдалтай: брахма, прамада, випралипса, каранапатава (Чаитанья-чаритамрита, Ади. 7.107). Болзолт сүнсний мэдрэхүйнүүд нь төгс бус. Ийм учраас таны мэдрэхүйн хүртэц өө сэв, алдаа дутагдалтай. Үүнийг ойлгоход хэцүү биш. .. Дараагийн төрлийн нотолгоо нь анумана прамана. Энэ нотолгоог майявади нар ярьдаг. Энэ тухай “Чаитанья-чаритамрита”гаас уншиж болно… Гопинатхачарья хэлэхдээ, анумана прамана нахе ишвара-таттва-гьяне буюу “логик эргэцүүллийн тусламжтайгаар Дээд Бурханыг танин ойлгож чадахгүй” хэмээсэн. Хүн бүр өөр өөрийн анумана буюу логиктой. Тийм тохиолдолд хэрхэн нэгдсэн нэг үзэлд хүрч чадах билээ? .. Дараагийн төрлийн нотолгоо нь аитихья. Өөрөөр хэлбэл энэ нь
Spread the love1 “Энэхүү Кали эринд, оюунлаг хүмүүс нь Кришнагийн ариун нэрийг тогтмол давтан дуулагч Дээд Бурханы хувилгаан танаа хамтаараа ариун нэрийг дуулах байдлаар(санкиртан) мөргөл хүндэтгэлээ илэрхийлэх ажгуу. Хэдийгээр Түүний царай хар бараан биш ч (алтлаг өнгөт) Тэрвээр Бурхан Кришна Өөрөө мөн билээ. Түүнийг, Түүний мөнхийн хүрээллүүд, албатууд, зэр зэвсгүүд, ойр дотнын дагуулууд нь дагалдан, морилон ирэх бөлгөө”. Шримад-Бхагаватам. 11.5.32 кришна-варнам твиша-кришнам сангопангастра-паршадам ягьяих санкиртана-прайяир яжанти хи су-медхасах Зарим үгийн тайлбар: Кришна-варнам – Энэ үг нь Бурхан Чаитанья нь Кришнагийн хувилгаад, аватаруудын ангилалд хамаарах ба өөрөөр хэлбэл Тэрээр Бурхан Кришна Өөрөө мөн гэсэн үг. Кришна-варнам нь мөн Бурхан Кришнагийн ариун нэрийг тогтмол давтан дуулагч гэсэн утгатай. Твиша-акришнам – Энэ нь Түүний биеийн өнгө хар биш гэсэн утгатай. Тэрээр газар дэлхийд морилон ирэхдээ алтлаг шаргал дүрээр морилон заларсан. Сангопангастра-паршадам – Бурхан Чаитаньяг Түүний нэр хүндтэй дагуулууд болох Бурхан Нитьянанда, Адваита Ачарья, Шри Гададхара Пандит, Шриваса Ачарья, Харидас Тхакур зэрэг дагуулууд ямагт дагалдан ирдэг. Өөр бусад
Spread the love Минскийн сүмийн Ням гаригийн хөтөлбөрт Анатолий нэрт залуу тогтмол ирдэг байлаа. Гэтэл сар гарангийн хугацаанд тэр үзэгдсэнгүй. Дараахан нь Анатолий ирсэн бөгөөд түүнд юу тохиолдсон талаар асуухад тэрээр өөрт тохиолдсон дараахь түүхийг ярьж өгсөн билээ: -Эцэг маань саяхан нас нөгчсөн юм. Тэр үнэн алдартны шашны хуврага хүн байлаа. Түүнийг нас барсны дараа бие цогцосных нь орчимд би бүтэн хоёр хоногийн турш Бурханы ариун нэрийг эрхин дээрээ тасралтгүй давтан уншсан билээ. Гэтэл оршуулах ёслол болсны дараа эцэг маань миний зүүдэнд ирсэн юм. Эцэг маань, түүний бие цогцосны орчимд мөргөл залбирал уншиж байсанд маань тун тун их талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ залбирлууд шүүгдэх үеийн түүний байдалд маш их тус хүргэсэн хэмээсэн юм. Тэр надад нас нөгчих үед нь чухам юу юу тохиолдсон талаар ярьж өгсөн билээ. Нэг мэдэхнээ, түүний өмнө гурван аймшигт бодгаль зогсож байхыг тэр харжээ. Тэд түүний хүзүүг олсоор оосорлон, чулуурхаг тал дундуур чирж гулдран авч оджээ. Чулуунууд түүний биеийг урж,