Spread the loveАливаа үйлдэл хийхийн өмнө Амнаас үг унагахын өмнө Анх түрүүнд сэтгэлээ шинжээд Ая зохистойгоор үйлдэж бай Агсран догшрох, алмайран сэвэх Ааглуу зан, дээрэлхүү аяс Атаархан хорсч, ховлон гутаах Аргалан мэхлэх, ховсоргон сэтгэл Өөрийгөө магтаж, өрөөлийг муучлах Өрвөлзөн хэрэлдэж, өсөрхөн зүхэх Өөдгүй санаа төрсөн даруйд Өчиггүй мод мэт орштугай Ашиг, алдарт шунан хорхойсох, Албат, нөхрийг эрэн үгүйлэх, Асрамж хайр өөртөө хүсэхүл Ажиггүй мод мэт орштугай Бусдын тусыг хөсөр орхиж Өөрийн тусыг өндөрт өргөж Буруу зөвгүй чалчих аваас Бушуу мод мэт орштугай Нэг нь уурлаж, нөгөө нь дурлах Нялхсын авирт ундууцах хэрэггүй Нисванисын эрхээр тийн аягласныг Нинжин сэтгэлдээ уучлан болгоо Өөрт болон бусдад тустай Ямархан үйлийг бүтээсэн ч гэлээ Өөрөө бүтсэн хувилгаан шид шиг Би-үгүй сэтгэлийг барьж бай. Удтал хүлээсэн зол завшаан Одоо л бүрдсэн хэмээн санаж Утгагүй үймрэлийн салхинд савчилгүй Сүмбэр уул шиг бат оршигтун. Тас шувуу хэзээ нэгтээ Тасчиж ирээд идэхийн цагт Харамлаж хаацайлж чадахгүй байж Харин одоо юундаа шунана вэ? Бусдаас зээлсэн
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
5
9
3
Users Today : 56
Users Yesterday : 119
Total Users : 54593
Views Today : 59
Views Yesterday : 160
Spread the loveАялан номлогч. Бурханы Өршөөлт Индрадьюмна Свами-н бичсэн номноос 5-р боть, 27-р бүлэг ОХУ 2004. 12.24 Намайг аялах зуур миний нэг шавь, Рагалекха даси над дээр ирсэн юм. Тэрээр дөч эргэм насны итгэл бишрэл дүүрэн, намайг Орост очих үед миний программд тогтмол оролцдог эмэгтэй байлаа. Тэрээр намайг өөрийн амьдардаг байрандаа очин, Говардхан Шилаг үзэхийг урив. Маргааш нь би Жананивасатай хамт түүний байранд очлоо. Үдээс хойш хэд хэдэн уулзалттай байсан тул бага зэрэг яарч байлаа. Жананивасад – Бид нэг их удахгүй гэж хэллээ. Гэхдээ би төд удалгүй түүнд бас бурханлаг номын багш шавийнхаа үйлчлэлд болон мэдлэг хүртээхдээ завгүй байх ёсгүй гэдгийг бас түүнд сануулсан юм. Рагалекхагийн гэр нь хотын төвд байдаг нэг өрөө хуучин барилга байв. Өрөөнд нь ороход би тэрхүү гайхалтай бурханлаг уур амьсгалийг мэдэрсэн юм. Цөөхөн хэдхэн эд зүйлс- сандал, хуучин модон номны шүүгээ, гүнгэрваа , ( чин бишрэл дүүрэн чимэглэсэн). Түүний говардахан шилаг Лала гэдэг ба цэцэг болон гоёл чимэглэлээр их л хичээн гоёсон байлаа. Олон төрлийн амттан түүний өмнө
Spread the loveСачинандана Свами “Хурдлаарай! – түргэл, Жалди /хурдал/ Тэд ирж байна – байшиндаа ороод хаалгаа сайн түгж, тэгээд тэднийг явтал битгий гарч ир” хэмээсээр манай хөршүүд хар хурдаараа зугтав. Ийм зүйлийг би урьд нь харж байгаагүй билээ. Хэдэн хормын дараа Радхакундын зэргэлдээх тайван амгалан орших талбай 100 гаруй сармагчингаар дүүрч орхив. Тэднийг энэ удаа хөөж явуулна гэдэг бол утгатай хэрэг байлаа. Халдварт өвчин тараах магадлал бүхий олон тооны сармагчингууд тэдэнд дунд үзэгдэв. Тэднийг би хаалганы шилээр хэрхэн тэр газрыг бусниулж байхыг харж хэсэг зогслоо: Хувцасны хэцэн дээр байсан дхотиг /энэтхэгийн уламжлалт өмсгөл/ авч хэдэн хэсэг болгон тастаж, нарнаас хамгаалж босгосон сүүдрэвчийг орилолдон, бахдал дүүрэн унагаж байв. Тэдний нэг нь агуулахын өрөөний хаалгыг эвдэн орж, Итали гоймон гаргаж ирэхэд нөгөө хэд нь булаахаар тэмүүлнэ. Удалгүй гоймонгийн төлөө ширүүн тулаан өрнөж, нэгийн эсрэг арван таван дайсан этгээд гарч ирсэн байлаа. Хаа сайгүй их дуу чимээ, орилоон хашгиралдаан, бэлгийн харьцаа зэрэг бүхий л үйл нэг дор болж байлаа. Энэ бүх үзэгдэлд сармагчин
Spread the loveМодны хөндийд хэдэн тоть амьдардаг байжээ. Нэгэн өдөр тэднийг нэгэн шувууч анчин олж харав. Шөнө нь анчин тэр модны доор нойтон буурцаг тарааж асган өгөөш бэлдээд, тор тавьж гэнэ. Өглөө болмогц тотинууд өгөөшийг хараад буурцаг руу шумбан дайрав. Гэтэл хоёр тоть анчны тавьсан торонд орж тээглэчихэв. Шувуу ч анчин тэднийг барьж аваад, уутанд хийж гэртээ авчирчээ. Гэртээ ирээд, шувууч анчин хоёр тотийг тус тус төмөр торонд хийгээд, зах дээр худалдахаар авч одов. Хоёр тотийн нэгийг нь нэгэн ламтан худалдаж авав. Нөгөөг нь хулгайч дээрэмчид худалдаж авав. Лам багшийн авсан тоть ламын аашрамд өдөр бүр бурханы ном уншиж, маань тарни тоолох ба багш лам нарын зарлиг сургаалыг сонсдог байжээ. Тэр аашрамд ирсэн лам нар үргэлж л – Раам-Раам гэцгээн Раам бурханы нэрийг дуудан ном хаялцаж, судар шастирыг аялгуулан уншиж байдаг байжээ. Тэдний дэргэд аашрамд байсан тоть аажим аажмаар эдгээр бүгдийг сурч цээжлээд, өөрөө аялгуулан ном уншиж эхэлжээ. Түүнээс хойш тоть аашрамд хүн байхгүй,
Spread the loveАюурвед /Ведийн эрүүл мэндийн шинжлэх ухаан/ болон Энэтхэг үндэсний хоолны жоронд өргөн хэрэглэдэг шар тос нь амт чанар, шим тэжээл болон эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг ажээ. Бидний мэдэх цөцгийн тосыг буцалган гаргаж авах уг бүтээгдэхүүн нь бусад төрлийн хүнсний тоснуудаас эрүүл мэндийн хувьд ач тус ихтэй. Хүнсэнд хэрэглэх аваас: Хоол бэлтгэхэд хамгийн төгс зохицоно: Шар тос 375 /фарангейт/ хэм хүртэл ямар ч хиншүү үл гаргана. Мөн химийн бүтцийн үүднээс нь авч үзвэл тогтворт чанар нь өндөр ажээ. Удаан хадгалагдана: Чийгшил багатай тул заавал хөргөгчинд хадгалах шаардлагагүй. Аюурведийн институт шар тос хөргөгчинд нэг жил, хэвийн хэмд 6 сар хадгалагддаг болохыг тогтоожээ. Сэрүүн, нар тусахгүй газар хадгалж, ямар нэгэн шингэнтэй холилдохоос сэргийлэх хэрэгтэй. Амттай: ямар ч төрлийн хоолонд хийснээр амт чанарыг улам сайжруулна. Эрүүл мэндийн ашиг тус: Шингэц сайтай: Шар тос гарган явах явцад лактоз болон холестрин устан алга болдог тул ургамлын тос болон цөцгийн тосноос хүний биед хурдан шингэнэ. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй: Сушрута