Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 6 9 4
Users Today : 30
Users Yesterday : 127
Total Users : 54694
Views Today : 38
Views Yesterday : 135
Spread the loveЭрт дээр үеэс хүн бүрийн сэтгэлийг зовоож ирсэн нэг зүйл бол “Үхлийн дараа бидэнд юу тохиолдох бол?” гэсэн асуулт юм. Энэ асуудал биднийг илбийн юм шиг өөртөө татдагч хэн бугай ч “нөгөө ертөнц” хэмээх газраас эргэн ирж, тэнд үзэж туулсан зүйлийнхээ талаар хуваалцаж байсангүй. Харин эртний энэтхэгийн, мөн нилээн хожмын үеийн төвдийн шаштируудад, ялангуяа төвдийн “Үхэгсэдийн ном” –онд энэ асуудлын талаар нилээд дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Орчин үеийн трансперсональ сэтгэл судлал нь “ухамсрыг регреслэх” эртний аргыг нээснээр тухайн асуудалд тулж ирсэн юм. Хэрвээ барууны орнуудын хүмүүсээс “Та өөрийгөө үхлийн дараа ямар байх бол гэж төсөлж чадах уу? Энэ амьдрал дуусахад та үүрд алга болно хэмээн төсөөлж чадах уу?” гэж асуувал сайндаа л хүмүүс гайхашрана, ихэнх нь айн балмагдана. Энэ бол боломжгүй зүйл, энд оршихуйн ямар нэгэн шударга бус зүйл байна гэж тэд хэлж магад. Мэдээж хэрэг тэд манай оршихуй мөнх гэдгийг батлах өчүүхэн боломж, өчүүхэн магадлалын хувь, тэр бүү хэл тун өчүүхэн баталгааг
Spread the loveБид үхэх, төрөхийн хэлхээнд орооцолдон энэ Кали югаг хүртэл амьдарчээ. Үхэх төрөхийн тойргийг санскритаар самсара-чакра гэдэг. Ведийн бичээсүүдийн үүднээс үзвэл, үхэх, төрөх, өвдөх, өтлөх нь мунхагийн харанхуй юм. Учир нь амьд бодгаль нь өөрөө бурханлаг мөн чанартай тул тэрээр энэ үхэх, төрөхийн тойргоос мултран гарах ёстой ажээ. Ийнхүү дахин дахин үхэж, төрөх нь кармын хуультай салшгүй холбоотой. Карма гэдэг нь санскритаар “үйл ” гэсэн утгатай. Карма буюу үйл нь гурван түвшинд хуваагддаг. Кармын нэгдүгээр түвшин гэдэг нь дурын ямар ч үйлийг хийхэд хүнд зайлшгүй карма хэрэгтэй болдог тухай юм. Жишээ нь, явах, суух, босох, юм ярих, гар хөлөө хөдөлгөх гэх мэт. Энэ бол кармын нэгдүгээр түвшин. Кармын хоёрдугаар түвшин нь шалтгаан – үр дагаврын холбооны тухай хууль юм. Одоо цаг гэдэг нь өнгөрсний үр дагавар, ирээдүйн шалтгаан ба одоо хийж буй үйлээр ирээдүйг тодорхойлж болдог тухай ойлголт. Одоо хүлээн авч буй бүх үйл явдлын шалтгаан нь өнгөрсөн үед л байгаа хэрэг. Фатализм буюу хувь тавиландаа улайран итгэх үзэл гэж
Spread the loveМатериаллаг амьдрал бол бидний анхдагч жинхэнэ төлөв байдал биш. Сүнс (жинхэнэ эго, жинхэнэ “Би”) бол цэвэр бурханлаг эрчим бөгөөд чанарын хувьд бүдүүн ч тэр, мөн нарийн ч тэр  материас ялгаатай. Сүнсний зориулалт буюу дхарма бол үйлчлэн зүтгэх явдал. Анхдагч жинхэнэ төлөв байдалдаа бол бие даасан сүнс эрчмээ үйлчлэл зүтгэлийн мөнхийн объект Дээд Сүнс буюу  Дээдийн дээд Бодьгалд  зориулдаг.             Ухамсрын гажуудсан төлөв байдалд орсон сүнс алдагдсан, гээгдэж цөхөрсөн байдалтай болдог бөгөөд түүний бүхий л эрчим нь  сүнсний материаллаг төсөөллийн биелэл— хуурамч эгоны эрхшээл  захиргаанд ордог. Шримад Бхагаватамын (11.28.15)-д: “Уй гашуу уйтгар гуниг, баяр хөөр, уур хилэн, хомхойрол шунахайрал, төөрөгдөл эндүүрэл болон шунаг сувдаг хүслүүд, мөн  тэрчлэн  төрөлт болон үхэл— энэ бүгдийг цэвэр ариун сүнс биш, харин хуурамч эго л амсаж эдэлж, тэсэж туулдаг.”  Өөрийгөө материтай эндүүгээр адилтгасан энэхүү жам ёсны бус төлөв байдалд  сүнсний эрчим нь  материаллаг мөн чанарын гурван гунуудын янз бүрийн байдлаар зохицон нийцэж холилдсон холилдоон сүлжилдээний бүхий л, олон янз бүхий хий хуурмаг байдалд үйлчлэн зүтгэхэд үрэгдэн шамшигддаг. Сүнсний энерги буюу эрчим гэж
Spread the loveНамайг “Бхагавад-гита” эмчилсэн юм. 1990 онд нөхөр маань надаас салж өөр эмэгтэйтэй нийлэв.  Бид уг нь 19 жил хагас хамт амьдарсан юм л даа. …… Сэтгэл санааны хямралаас болж би хүндээр өвдөв. Эмч нар эхэндээ намайг эдгээчихнэ  гэж найдаж байсан ч дараахан нь надад: “Хамгийн багадаа хоёр долоо хоногийн дараа, ихдээ хоёр жил болоход та үхнэ. Тийм болохоор та жаахан бэлтгэлтэйхэн  байгаарай” гэв. Сайхан л санаа! “Бэлтгэнэ” гэж юу гэсэн үг вэ? Цагаан тапочки худалдаж авах хэрэгтэй юу? Хэн хүүг маань 18 насанд хүртэл өсгөж бойжуулах вэ? Одоо тэрэнд маань эцэг хэрэггүй. Эцэг нь харин залуухан ганц бие бүсгүйтэй ухаан санаа самуурам хайрын роман бичиж байгаа. Эрхэм Эзэн Бурхан минь. Та намайг цаг үргэлж гар дээрээ бөөцийлөн эрхлүүлж, өдий болгосон. Гэтэл гэнэт намайг газрын хөрснөөс арчихаар шийдсэний тань учир юу вэ? Юуны тулд?! Хэрэв тийм бол намайг ухаалаг болгох зүйлийг хийгээч. Хүүгээ өсгөж өндийлгөхөд минь туслаач, Бурхан минь! Шийтгэл гэж юу байдгийг хэрэв би ойлговол
Spread the love Чин бишрэлтэн М. (Пермь ) Би эгэл жирийн тариачин гэр бүлд төрсөн. Амьтан хороох нь миний тойрон хүрээлэлд энгийн л нэг үйл байлаа. Би тэр ч байтугай өөрийн хайртай гахайхан Машкагаа хэрхэн заазалж байхын гэрч ч болж байсан. Томчууд гэдэг мөн ч бөх зүрхтэй хүмүүс шүү. Өчүүхэн ч өрөвдөх сэтгэлгүйгээр хөөрхий гахайн толгойг цавчаад, түүний махыг нь амтархан идэж, бидэнд тааламжтай нь аргагүй хишиг хүртээж байсан юм. Манайх хүүр оршуулах газраас холгүйхэн байдаг байсан хийгээд би ч өдөр бүр нас нөгчигчдийг оршуулах үйлийг хардаг байв. Хаанаас ч мэдсэн юм мэдэхгүй, би амьдрал үхлээр төгсдөггүй, дахин шинэ төрөл бий гэдгийг мэддэг байлаа. Жишээ нь, тэд нохой эсвэл гахай болж төрж болно шүү дээ гэж бодохоос инээд хүрнэ. Он жил улиран одсон ч дахин төрөлтийн талаархи энэ бодол намайг орхисонгүй. Харамсалтай нь, би энэ тухай хэн ч ам нээдэггүй тийм ертөнцөд амьдарч байсан билээ.  Хэдий жаахан байсан ч би сул дорой, арчаагүй амьтдын
Scroll to Top