Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 1 5 0 6
Users Today : 11
Users Yesterday : 32
Total Users : 11506
Views Today : 11
Views Yesterday : 44
  Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, Жйештха сарын гэрэлтэй хагаст тохиодог Ниржала экадашийн яруу алдрын тухай сонсон хүртлээ. Одоо Та надад Ашадха (6-7) сарын харанхуй хагаст тохиодог экадашийн тухай нээн хүртээнэ үү. Ай Мадху демоныг хөнөөн дарагч минь ээ, Та намайг өршөөн соёрхож тэр тухай нарийн тодорхой айлдан соёрхоно уу? Бүхний Дээд Бурхан Кришна айлдсан нь: Ай хаан минь ээ, Би чамд мацаг барих бүх өдрүүдээс шилдэг нь болох Ашадха сарын харанхуй хагаст тохиодог экадашийн талаар айлдъя. Йогина экадаши нэрээр алдаршсан энэ экадаши нь бүх хэлбэрийн нүглийн үр дагавруудыг устган зайлуулж дээдийн дээд ангижралыг хүртээдэг билээ. Ай хаадын шилдэг нь минь ээ, энэхүү экадаши нь материаллаг оршнолын хүрээ хязгааргүй далайд живэн байгаа хүмүүсийг авран, тэднийг бурханлаг ертөнцийн эрэгт хүргэдэг. Энэ экадаши нь бүхий л гурван ертөнцийн хүрээнд мацгийн бүх ариун гэгээн өдрүүдээс гол чухал нь юм. Би чамд Пурануудад бичсэн нэгэн түүхийг айлдан энэхүү үнэнийг нээн хүртээе. Алакапурын хаан, хагас бурхдын сан хөмрөгийг хариуцагч Кувера
Нэгэн удаа, Юдхиштхира Махаражын дүү Бхимасена Пандавчуудын өвөг аугаа мэргэн Шрила Вьясадевагаас экадашийн мацаг барих бүх дүрэм журмуудыг баримтлалгүйгээр бурханлаг ертөнцдөө буцан очиж болох эсэх талаар асуусан. Бхимасена: “Ай аугаа мэргэн өвөг минь ээ, миний ах Юдхиштира, миний хайртай ээж Кунти болон амраг эхнэр Драупади, мөн Аржуна, Накула, Сахадева нар энэ ариун гэгээн өдөр дагаж мөрдөх ёстой бүхий л дүрэм журмуудыг нарийн чанд баримтлан бүтэн мацаг барьдаг. Харин  өвөө минь ээ, өлсөнө гэдэг бол миний хувьд тэсвэрлэхийн аргагүй  зүйл байдаг учраас би тэдэнд, хоолгүйгээр  амьдарч чадахгүй гэж хэлдэг билээ. Мацаг барилгүйгээр тийм үр дүн, ач тусыг яаж хүртэж болохыг надад хэлж өгөөч.” гэж хэлсэн. Түүний энэ үгийг сонсоод Шрила Вьясадева: “Хэрвээ чи тамын гаригуудад унахаас зайлсхийн тэнгэрийн гаригуудад дээшлэн хүрэхийг хүсэж байвал гэрэлтэй үеийн ч тэр, харанхуй үеийн ч тэр экадашид мацаг барих л хэрэгтэй болно.” гэж хариулсан. Бхима залбиран: “Ай аугаа мэргэн өвөө минь ээ, мунигуудын хамгийн аугаа нь минь ээ, Би өдөрт ядаж нэг удаа хоол идэлгүйгээр
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана минь ээ, Жйештха (5-6) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэхүү ариун гэгээн өдрийн яруу алдрын талаар надад айлдаж соёрхоно уу. Бурхан Кришна айлдсан нь: Ай хаан минь ээ, чи үнэхээрийн гайхамшигтай сайхан асуулт тавьлаа. Учир нь, түүний хариу нь бүх хүн төрөлхтөнд ач тус авчрах болно. Энэхүү экадаши бол хамгийн аймшигт нүглийг ч арилгах өршөөл нигүүлсэлтэй хийгээд хүчирхэг бөлгөө. Ай хаан минь ээ, энэхүү хэмжээлэхийн аргагүй ач тусыг хүртээх экадашийг Апара экадаши гэж нэрлэдэг. Энэ ариун гэгээн өдөр мацаг барьж байгаа хэн бүхэн бүхий л орчлон даяар алдарших болно. Тэр ч бүү хэл брахманыг, үнээг эсвэл төрөөгүй хүүхдийг хөнөөсөн, Бурхан шүтээнийг харааж доромжилсон  болон бусдын эхнэртэй янаг амрагийн харьцаа тогтоосон зэрэг нүглийг ч Апара экадашийг баримталснаар бүрэн арилган зайлуулж болно.  Ай хаан минь ээ, хуурамч баталгаа өгч байгаа хүмүүс маш их хүнд нүгэлтэн болдог. Хуурамч нялуунаар эсвэл  доог тохуутайгаар бусдыг магтах, дутуу жигнэж хэмжих, өөрийн варна  болон ашрамын оноогдсон үүргийг биелүүлж чадахгүй
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана минь ээ, Вайсакха (4-5) сарын гэрэлтэй хоёр долоо хоногт тохиодог экадашийг юу  гэж нэрлэдэг вэ? Түүнийг хэрхэн яаж баримтлах ёстой вэ? Намайг өршөөн соёрхож энэ бүхний талаар надад айлдаж хайрлана уу?  Бурхан Шри Кришна хариу айлдсан нь: Ай Дхармын хүү минь ээ, Васиштха Мунигийн нэгэн удаа Рамачандра Бурханд айлтгасныг Би одоо чамд айлдъя. Рамачандра Бурхан Васиштха Мунид хандан: Ай аугаа гэгээнтэн минь ээ, нүгэл хийгээд гай зовлонгийн бүх хэлбэр, төрлийг арилган зайлуулах мацгийн бүхий л өдрүүдээс хамгийн шилдэг сайн өдрийн тухай өгүүлээч. Би Өөрийн хайртай Ситагаас салж хагацсанаас болоод удаан хугацааны туршид зовж шаналж байна. Энэ зовлон шаналалаасаа хэрхэн яаж ангижрах вэ? гэдгийг чамаас сонсмоор байна.” хэмээн айлдсан. Васиштха Муни хариу айлтгасан нь: Ай Рама Бурхан минь ээ, ай саруул ухаантан минь ээ, Таны нэр алдрыг дурсан санаснаар л энэхүү материаллаг ертөнцийн далайг гэтлэн туулж болох билээ. Та үүнийг бүх хүн төрөлхтний тусын тулд л надаас асуусан билээ. Иймээс бүгдийн хүслийг
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Васудева минь ээ, Танд гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлье. Одоо Та надад Вайсакха (4-5) сарын харанхуй хагаст тохиодог экадашийн яруу алдрыг хийгээд түүнийг хэрхэн яаж баримталдаг тухай тодорхойлон айлдаж соёрхоно уу. Бурхан Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, Энэ хийгээд дараа хойтын ертөнцөд хамгийн өршөөл нигүүлсэлтэй болоод өгөөмөр экадаши бол Вайсакха сарын харанхуй хагаст тохиодог экадаши байдаг. Энэ ариун гэгээн өдөр бүтэн мацаг барих хэн бүхэн бүх нүглээсээ салан ангижирч үргэлжийн аз жаргалтай болохын зэрэгцээ түүнийг зол завшаан, амжилт бүтээл үргэлж дагалдаж байх болно. Варутхини экадашид барьсан мацаг нь урагш муутайхан эмэгтэйг ч аз жаргалтай болгодог. Энэ экадашийг баримталж байгаа хэн бүхэнд тэр энэ амьдралд нь материаллаг жаргал цэнгэлийг, харин үхсэний нь дараа ангижралыг хүртээдэг. Тэр бүхий л нүглийг арилган зайлуулж, хүнийг шинээр дахин төрөх зовлонгоос ангижруулдаг. Мандхата хаан энэ экадашийг зөв баримталснаар ангижралд хүрсэн. Мөн өөр олон хаад түүнийг баримталснаар ач тусыг нь хүртсэн билээ. Икшваку удмын
Scroll to Top