Юдхиштхира Махаража Бурхан Кришнад айлтгасан нь: Бхадрапада (8-9) сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ өдөр ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөдөг вэ? Түүнийг баримталснаар ямар ач тусыг хүртдэг вэ? Энэ бүгдийн талаар Та надад нээн хүртээнэ үү. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, энэхүү экадашийг Вамана экадаши гэж нэрлэдэг бөгөөд тэрээр аугаа их ач тусыг болон материаллаг боолчлолоос салан ангижрах дээдийн дээд ангижралыг хүртээдэг. Нүгэлт үйлийн бүхий л үр дагавруудыг устган арилгадаг учраас түүнийг мөн Жаянти экадаши гэж нэрлэдэг бөгөөд түүний яруу алдрын тухай зөвхөн сонссоноор л хүн өнгөрсөн үедээ үйлдсэн бүх нүглээсээ чөлөөлөгдөн ангижирдаг. Энэ экадашаас илүү сайн гэж үгүй бөгөөд ангижралд маш амархан хүргэдэг. Материаллаг ертөнцийн хүлээснээс чөлөөлөгдөн ангижрахыг хүсэж байгаа хүн бүр Вамана экадашид мацаг барих хэрэгтэй. Энэхүү ариун гэгээн мацгийг барингаа вайшнав буюу чин бишрэлтэн нь Бүхний Дээд Бурханд Түүний бадамлянхуа цэцгийн дэлбээ мэт мэлмийт оодой- Ваманадева дүрд хайр чин бишрэлтэйгээр мөргөх ёстой. Энэ экадаши нь нойрсож байгаа Бурхан
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
1
4
1
5
5
Users Today : 6
Users Yesterday : 29
Total Users : 14155
Views Today : 7
Views Yesterday : 50
Юдхиштхира Махаража асуусан нь: Ай Жанардана, бүх амьд оршнолуудын хамгаалагч минь ээ, Бхадрапада (8-9) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, Намайг анхааралтай сонс. Бүхий л нүглийг арилган зайлуулагч энэхүү ариун гэгээн экадашийг Ажа гэж нэрлэдэг. Энэ өдөр бүтэн мацаг барин, мэдрэхүйн эзэн Хришикешад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөж байгаа хүн нүгэлт үйлүүдийнхээ бүх үр дагавраас салан ангижирдаг. Тэр бүү хэл энэ экадашийн тухай зүгээр л сонссон хүн өнгөрсөн үедээ үйлдсэн нүглээсээ ангижирдаг. Ай хаан минь ээ, газар дэлхийн болон тэнгэрийн гаригуудад үүнээс илүү сайн өдөр гэж үгүй билээ. Энэ бол ямар ч эргэлзээгүй үнэн болой. Эртийн нэгэн цагт газар дэлхийг захиран суудаг маш их бишрэл шүтлэгтэй хийгээд үнэнч шудрага, алдар цуутай Харишчандра гэдэг хаан байжээ. Түүний хатныг Чандрамати гэдэг бөгөөд тэд Лохиташва нэртэй нэгэн хүүтэй байлаа. Гэвч хувь заяаны эрхээр Харишчандра хаан улс гүрнээ алдаж, хатан хүү хоёроо худалдахаар тулгагдсан. Эрхэм дээд хаан маань нохойгоор хооллогчийн дорд албат зарц болсон бөгөөд тэд хааныг
Юдхиштхира Махаража айлтгасан нь: ай Мадхусудана минь ээ, Та намайг өршөөн соёрхож, Шравана (7-8) сарын гэрэлтэй хоёр долоо хоногийн экадашийн тухай тодорхойлон айлдана уу. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, энэ ариун гэгээн экадашийн тухай зөвхөн сонссоноор л хүн мориор тахилга өргөл өргөж байгаатай адил ач тусыг хүртдэг учраас Би түүний яруу алдрын талаар баяртайгаар айлдъя. Двапара юга-ын эхэнд Махишмати-пуриг захиран суудаг Махижита нэртэй нэгэн хаан байлаа. Тэрээр хүүгүй байсан учир бүх улс гүрэн нь хүртэл түүнд харанхуй юм шиг санагдах болсон. Гэрлэсэн мөртөө хүү төрөхгүй байгаа хүн энэ амьдралдаа ч тэр, мөн дараагийн амьдралдаа ч тэр аз жаргалыг үздэггүй. Он жилүүд нисэх мэт өнгөрөхийг мэдрэхийн хирээр хаан бүр илүүтэйгээр түгшин, санаа нь зовох болсон. Нэгэн удаа, хаан өөрийн зөвлөхүүдээ цуглуулаад тэдэнд хэлсэн нь: Би энэ амьдралдаа нүгэл үл үйлдсэн билээ. Миний сан хөмрөгт шудрага бус арга замаар орсон эд баялаг байхгүй. Би хагас бурхдын болоод брахмануудын аугаа байдалд хэзээ ч халдаж байгаагүй билээ. Өөр хаадтай дайн
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, би Танаас Ашадха сарын гэрэлтэй хагаст тохиодог Дева-шаяни экадаши дахь мацгийн яруу алдрын тухай сонсож хүртсэн билээ. Харин одоо Та надад Шравана (7-8) сарын шинэ сарны хоёр долоо хоногийн экадашийн талаар айлдан соёрхоно уу. Ай Говинда минь ээ, намайг өршөөн соёрхож, түүний яруу алдрын талаар айлдаж хайрлана уу. Ай Васудева минь ээ, Танд би гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөе. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, анхааралтай сонс, Би чамд бүх нүглийг арилган зайлуулагч энэхүү ариун гэгээн өдрийн өршөөл ивээлт үйлчлэл нөлөөний талаар тодорхойлон айлдъя. Энэ талаар нэгэн удаа Нарада Муни Брахма бурханд хандан: “Ай бүхний эзэн минь ээ, ай бадамлянхуа ширээнээ залрагч минь ээ, Шравана сарын харанхуй хагасын экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ өдөр ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөдөг вэ? Ямар дүрэм журмыг баримтлах ёстой вэ? Түүнийг баримталснаар ямар ач тус хүртдэг талаар надад нээн хүртээх ажаам уу.” гэж хэлэхэд Брахма бурхан хариулсан нь: Ай
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Кешава минь ээ, Ашадха (6-7) сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Түүнийг яаж баримталдаг вэ? Энэ ариун гэгээн өдөр ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг вэ? Бурхан Кришна хариу айлдсан нь: Ай газар дэлхийн сахин хамгаалагч минь ээ, Брахма бурханы өөрийн хүү Нарадажид өгүүлсэн нэгэн түүхийг Би чамд айлдъя. Нарада эцэгтээ хандан: “Ашадха сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Бүхний Дээд Бурхан Вишнугийн таалалд нийцүүлэхийн тулд энэхүү экадашийг хэрхэн яаж баримтлах ёстойг та надад өгүүлэх ажаам уу.” гэж хэлсэн. Брахма бурхан хариулсан нь: Ай аугаа уран яруугаар номлол айлдагч минь ээ, ай бүх гэгээнтэнгүүдийн шилдэг нь минь ээ, ай Бурхан Вишнугийн хамгийн цэвэр ариун чин бишрэлтэн минь ээ, чи маш эрхэм сайн асуултыг надаас асуулаа. Энэ ертөнцөд Хари Бурханы өдөр, экадашаас илүү өөр ямар ч зүйл байдаггүй билээ. Хэрвээ түүнийг зөв баримтлах аваас хамгийн хүнд нүгэл хилэнц хүртэл устаж үгүй болдог. Иймээс би чамд Ашадха–шукла экадашийн тухай өгүүлж байна. Энэхүү экадаши дахь мацаг нь