Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 1 5 0 6
Users Today : 11
Users Yesterday : 32
Total Users : 11506
Views Today : 11
Views Yesterday : 44

Энэ үйл явдал 1972 онд биднийг санкиртан аялал хийх явцад Францад болсон билээ. Бид тосгонд ном түгээж байсан бөгөөд хаана буудаллах талаар төлөвөлсөн хийгээд мэдэх зүйл байсангүй. Нутгийн иргэд бидэнд, ууланд нэгэн сүм байдаг тухай хэлэв. Их орой болсон байлаа. Бид сүмийн үүдийг тогшин хоног төөрүүлэхийг гуйв.

–        Та бүхэн орж болноо. Гэхдээ та бүгд манай сүмийн бүх дүрэм журмыг баримтлах ёстой. Та бүхэн мах идэж болохгүй, мөрийтэй тоглож, мансууруулах зүйл хэрэглэхгүй байх, завхай зайдан явдал гаргахгүй байх ёстой.

–        Тун догь, асуудалгүй.

Ингээд бидэнд өрөө гаргаж өглөө. Бид тэнд 2 ч долоо хоногийг өнгөрүүлэв. Тэнд амьдардаг хуврагууд маш хатуу дэг журамтай амьдардаг болохыг бид ажиглалаа. Тэд зөвхөн талх, шөл, алим л иднэ. Өглөөд ч, оройд ч. Хатуу байгаа биз. Бид өрөөндөө сабджи, халава, будаа, пакор, хуушуур, амтат будаа зэргийг хийдэг байлаа. Өглөө бүр. Түүнчлэн бид бид маш урам зоригтойгоор номоо ч түгээдэг байв. Бидэндтэй хооллохыг хийдийн хуврагуудаас хүсдэг байсан ч тэд тухай бүр, үгүй үгүй үгүй гэсэн хариултыг өгнө. Тэгээд л мөнөөхь талх, алим, шөл.

Харин нилээд нас ахимаг, тухайн сүмд бараг 20 орчим жил амьдарч байгаа нэгэн хуврага бишрэлтнүүдтэй харьцдаг байв. Хэд хэдэн ч удаа тэрээр “Шримад-Бхагаватам”-ын лекцэнд суусан. Яг лекц явагдаж байх үед тогооч өрөөний нэг буланд прасад бэлтгэдэг байсан ба түүний үнэр, янар ч үнэхээр гайхалтай байдаг байв. Тэр хуврага лекц сонсож байх завсраа байн байн эргэн хардаг байсан бөгөөд би нэг удаа түүнд бидэнтэй хамт хооллохыг урисан юм. Тэрээр бүхэл бүтэн 20 жилийн турш талх, алим, шөлнөөс өөр юу ч идээгүй гээд харин чи гэтэл надад энэ бүх тансаг амттануудыг санал болгож байгаа юмуу хэмээн асууж билээ. Би түүнд:

“Эцэг минь, энэ бол Бурханы хайрласан хоол, үүнийг аль хэдийнээ Бурханд өргөл болгон өгсөн. Тэрбээр бидний энэ хоолыг таалан болгоосон болохоор одоо тэр материаллаг бус болсон. Харин эсрэгээр бурханлагжин ариуссан. Хэрэв та энэ хоолыг идэх аваас танд Бурханыг хайрлах хайр сэрэн хөгжих болно. Амсаад үзээч” хэмээн ятгав.

– Үгүй!

Алив хүндэт эцэг минь, гуйя танаас, ид л дээ.

– Үгүй! Хэмээн хариулаад тэр явж одсон юм.

Тэр долоо хоногтоо би Парисын сүмийг зорьсон ба тэнд Баларам Бурханы заларсан өдөр болсон юм.

Gulabjamun

Бурхан Баларам зөгийн баланд маш их дуртай бөгөөд зөгийн бал орсон бүх төрлийн хоолнууд болох амтат будаа, халава, гулабджамуныг маш их таалдаг. Сүмд байгаа бишрэлтнүүдэд хүргэхээр маш том савыг тээвэрлэн аваачсан байлаа. Маргааш өглөө нь гэхэд бид олон олон янзын амттан, шимттэнтэй болсон байв.

Яг прасад хүртэж эхлэхийн өмнөхөн хаалгыг маань нэг хүн тогшив. Энэ хүн эцэг Пьер байв.

–        Алив Пьер эцэг минь, нааш ор, бид прасад идэх гэж байлаа.

–        За яахав. Гэхдээ манай сүмийн хэнд ч энэ тухай ам ангайж болдоггүй юм шүү.

Тэр эхлээд загалмайлан залбирал, Бурханд хандан мөргөл уншив.

–        20 жилийн турш би ямар ч чихэр, сахар огт амссангүй.

–        Бүү санаа зовдоо, эцэг Пьер, – эхлээд жаахан гулабджамун идчих.

Бид түүнд асар том хэмжээтэй гулабджамун өглөө.

–        Зүгээр л амаа ангайж бай, тэгээд шууд залгиж орхи. Энэ бол 20 жилийн туршид таны амьдралдаа амсах хамгийн гайхалтай мөч байх болно

Тэрээр амаа томоор ангайхад нь би түүний аманд мөнөөх аварга гулабджамунаа хийж орхив. Тэр даруйд түүний нүд нь байдгаараа эргэлдэн, нүүрэнд нь инээмсэглэл дүүрэн гэрэлтэв.

–         Алив эцэг минь, ахиад нэгийг идчих хэмээн би түүнд хэллээ.

Бид түүнийг халава, амтат рис зэргээр дайлж гарлаа. Удалгүй Пьер эцэг бараг согтож эхлэв.

-УУУУ Гулабджамун!!! Гулабджамун!!!

Цагийн дараа гэхэд Пьер эцэг бүр унаад өгөв. Бишрэлтнүүд ч инээн, хөгжилдөж, наргиан наадам хийж, бөөн шуугиан дэгдэв. Түүний өмссөн жанч нь үрчийн үнгэгдэж, ооч сахлыг нь дагаж амтат шүүс дуслан байлаа.

Энэ үед гэнэт хаалга цохих чимээ гарав. Энэ нь сүмийн хамба, гурван албатын хамт байв.

–        Эцэг Пьер, та юу хийж байгаа чинь энэв ?

гэхэд нь тэрээр хариуд нь: “Алив яваад Гулабджамун амс!! Гулабджамун!!!” хэмээн хашгиран хариулж билээ.

Тэд түүнийг тэндээс өндийлгөн авч явсан бөгөөд тэр үед түүнийг бид дахин хараагүй юм.

Хэдэн долоо хоногийн дараагаар би нэгэн захидлыг хүлээн авав. Энэ захидалд: “Эзний хоолыг амссан тэр өдөр үнэхээр гайхалтай өдөр байлаа. Тэр өдөр би Бурханд тун ч их ойртсон байсаан” хэмээн эцэг Пьер бичсэн байлаа.

 

Зарим үгийн тайлбар:

Гулабджамун – Энэтхэгийн уламжлалт амттан. Чихрийн шүүс буюу сиропонд өнхрүүлсэн хуурай сүү гэх мэтээр хийсэн амттан. Энэ амттаны хэд хэдэн төрөл байдаг.

Бурхан Баларам – Бурханы Дээд Бодгалийн анхдагч хувилгаан. 5000 жилийн өмнө энэ дүрээрээ Вриндаванд заларсан.

Халава  – цөцгий, үзэм, самар, зөгийн бал, элсэн чихэр гэх мэтээр хийдэг амттан. Монголын хайлмагтай ижил төстэй.

 

Бурханы Адислалт Индрадьюмна Свами “Аялан номлогчийн өдрийн тэмдэглэл” номоос

Орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

Аюурвед /Ведийн эрүүл мэндийн шинжлэх ухаан/ болон Энэтхэг үндэсний хоолны жоронд өргөн хэрэглэдэг шар тос нь амт чанар, шим тэжээл болон эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг ажээ. Бидний мэдэх цөцгийн тосыг буцалган гаргаж авах уг бүтээгдэхүүн нь бусад төрлийн хүнсний тоснуудаас эрүүл мэндийн хувьд ач тус ихтэй.

Хүнсэнд хэрэглэх аваас:

Хоол бэлтгэхэд хамгийн төгс зохицоно: Шар тос 375 /фарангейт/ хэм хүртэл ямар ч хиншүү үл гаргана. Мөн химийн бүтцийн үүднээс нь авч үзвэл тогтворт чанар нь өндөр ажээ.

Удаан хадгалагдана: Чийгшил багатай тул заавал хөргөгчинд хадгалах шаардлагагүй. Аюурведийн институт шар тос хөргөгчинд нэг жил, хэвийн хэмд 6 сар хадгалагддаг болохыг тогтоожээ. Сэрүүн, нар тусахгүй газар хадгалж, ямар нэгэн шингэнтэй холилдохоос сэргийлэх хэрэгтэй.  Амттай: ямар ч төрлийн хоолонд хийснээр амт чанарыг улам сайжруулна.

Эрүүл мэндийн ашиг тус:

Шингэц сайтай: Шар тос гарган явах явцад лактоз болон холестрин устан алга болдог тул ургамлын тос болон цөцгийн тосноос хүний биед хурдан шингэнэ. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй: Сушрута самхита, Аюурведийн эртний анагаах ухааны эмчилгээний системд дурдсанаар шар тос нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй аж.

Биеийг бүрэн эмчилнэ: Аюурведийн эмч нар алтан тосыг биед массаж хийх маягаар түрхэж биеийн гормоныг тэнцвэржүүлдэг.

Уян хатан: Аюурведийн их сургуулийн үүсгэн байгуулагч Др. Васант Лад иогчид шар тосыг байнга хэрэглэдэг, үүний үр дүнд тэдний бие мах бодь маш уян хатан байдаг хэмээжээ.

Дархлаа сайжруулна: Азийн зан заншил болон Орчин цагийн хүнс тэжээлийн судлаач Паул Питчфорд : шар тос нь биеийн дархлааны системийг сайжруулдаг хэмээсэн байна.

Агниг нэмэгдүүлнэ: Аюурведэд хоол шингэх явц нь ходоодон дахь галтай шууд холбоотой ба шар тосыг хэрэглэх явцад бодисын солилцоог хурдасгаж, хоол шингэх явцыг түргэсгэдэг хэмээжээ.

Тос, масло зэрэг нь амттай ч эрүүл мэнддээ анхаарал тавигчид үүнээс татгалзаж эхлээд байна. Шар тос илчлэг ихтэйн зэрэгцээ эрүүл мэндэд сайн. Доорх аргаар гэрийн нөхцөлд гхи буюу шар тос бэлтгэнэ.

2 аяга шар тосонд

  1. 450 гр цөцгийн тосыг хайлуулж, хэрэв хүсвэл 4 ш хадаасан цэцэг /гвоздика/ хийж болно. Амтыг сайжруулна.
  2. Тос буцалж хөөс гарч эхлэх үед зөөлөн галаар алтлаг шаргал өнгөтэй болж дээр нь хөөсгүй болтол буцалгана.
  3. Тас няс хийн дуугарахаа болиход шар тос бэлэн болжээ гэж үзнэ.
  4. Хөргөөд, өөр сав руу шилжүүлнэ. Харин доор нь тунасан эдийг бүү хэрэглэ,цэвэрхолестрин юм.

http://news.iskcon.com/node/4034

Бэлтгэсэн: Т.Цэвэлмаа

“Одоо цагт хүмүүс цагаан  хоолны дэглэм  барих нь зөв эсэхийг ихэд сонирхох болжээ.  Дор дурдсан баримтаас Тийм гэдэг хариуг та олж авах болно. “

Жайн. Е. Броди,

Нью Йорк Таймс сонин

Өдөр ирэх бүр нэмэгдэж буй судалгаа, баримтуудад урт удаан амьдрал болон эрүүл мэндэд цагаан хоол ашиг тустай болохыг харж болно.

             Бидний  бие махбодийн нэгээхэн  хэсэг болох  гар болон шүдний бүтэц үүнийг  бэлхнээ хэлээд өгнө.

Шүд- хүний шүд хэлбэрийн хувьд ногоо болон самар жимсийг бутлан зажлах л чадвартай. Махыг тасдаж жижиглэх хурц соёо болон хүчирхэг эрүүний булчин байхгүй.

Гар-   гар ч мөн адил хүч чадал султайгаас гадна махир бусад араатануудтай адил  хурц хумс байхгүй нь бид  жимс болон хүнсний ногоо тариалаж, түүж  чадвартайг харуулж буй юм.

Мах хүний биед шингэхийн тулд:

Мах шингэх явцдаа маш их хэмжээний гидрохлорийн хүчлийг хүний биеэс шаарддаг. Гэтэл хүний бие махбодь уг бодисын 1/20-ийг ялгууруулах чадвартай байдаг байна.

Мөн мах буюу үхсэн амьтны биений тасархай хүний биед хорт бодис үүсгэж, ялангуяа бөөр, зүрхэнд гаж  нөлөө үзүүлдэг. Залуу хүний бөөр энэ бүх ачааллыг даах чадвартай ч нас явахын хэрээр өвчлөл даамжирдаг байна. Түүнчлэн хүний бүдүүн гэдэсний хэмжээ бусад өвсөн тэжээлтэн амьтадтай адил биений хэмжээнээс 12 дахин урт байдаг нь цагаан хоол идэн, удаан хугацаанд боловсруулдагийг харуулж  байгаа юм. Харин махчин амьтдынх  3 дахин урт байдаг нь хурдан боловсруулж, хурдан гадагшуулдаг болохыг  эрдэмтэд тогтоожээ.

.( Хоолны дэглэм ба зүрхний  өвчлөл”, “Америкийн  эрүүл мэндийн нэгдэл сэтгүүл” 2005.12.25 )

Хүрээлэн буй орчинд:

 Махан хэрэглээг дэмжсэнээр бид хүрээлэн буй орчиндоо ихээхэн хор хохирол учруулж  байдаг. Мал нядалгаанаас гарах үйлдвэрийн хаягдал нь гол горхийг ихээхэн бохирдуулаж буйг харж болно. Паул болон Анне Ерлих гэх 2 эрдэмтэн 2 кг буудай ургуулахад 120 л ус хэрэглэж байхад 2 кг мах боловсруулахад 5000-12000 л ус шаардагддаж болохыг Хүн ам, Нөөц баялаг, Хүрээлэн буй орчин гэх өөрсдийн бичсэн номондоо дурдсан байна. Энэ нь өнөөгийн бидэнд тулгамдаад буй ундны усны хомсдолын шалтааныг бэлхнээ харуулж байна.

Цагаан хоолтон болсноор эдийн засагт хэмнэлттэй :

Одоо дэлхийн геополитикийн байдал буюу түрийвч рүүгээ өнгийцгөөе. Хүн бүрийн мэдэх шош, вандуй, тариа будаа болон сүүн бүтээгдэхүүнд уургийн агууламж өндөр байдаг. 100 гр маханд 20 гр-ийн уураг байхад (анхаарч харах нэг баримт: махны 50 хувь нь ус байдаг) мөн адил хэмжээний бяслаг болон вандуйнд уургийн агууламж 25 хувь, үүнээс гадна шар буурцагт 34 гр-ийн уураг байдаг байна.

Цагаан хоол хэрэглэдэг хүмүүс эдийн засгийн хувьд харьцангуй хэмнэлттэй  байдаг. Дэлгүүрт нэг кг мах … төгрөг байхад шар вандуй 1000-1300 төгрөг байх ба энэ нь хичнээн их зөрүүтэй, жилд хэр их төгрөг хуримтлуулж болохыг харуулж байна.

Да Винчи, Роуссеау, Франклин…

Сэргэн мандалтын үеийн нэрт зураач, зохион бүтээгч, зохиолч Леонардо да Винчи цагаан хоолтон байжээ.   Тэрээр: “Амьдралыг үнэлдэггүй хүнийг хэн ч үнэлдэггүй ” хэмээсэн байх юм. Мөн махан хүнс хэрэглэдэг хүмүүсийг “явдаг оршуулгын газартай” зүйрлэн хэлсэн байдаг. Түүний тэмдэглэлийн дэвтрүүдэд бусад оршнолд энэрэнгүй хандахыг ихээхэн зааж сургасан байхыг олж харж болох юм.

            Франц философич Jean Jacques Rousseau цагаан хоолтонгууд илүү энэрэнгүй хүмүүс байдаг талаар дурдсан төдийгүй  мал нядлагчдыг шүүх танхимд оруулахыг хүртэл хориглож байжээ.

            Бенжамин Франклин, “хурдан хөгжиж дэвжих нь ухаан бодол болон биеийн цэвэр ариун байдлаас шууд хамаарна“ гэж тэмдэглэсэн ба өөрийн намтартаа мах идэх нь “чимээгүй аллага ” юм хэмээжээ.

 Оросын алдарт зохиолч Лев Толстой 1885 онд цагаан хоолтон болжээ. Тэрээр ангийн спортоор хичээллэхээ зогсоож ямар нэгэн амьтан тэр ч  байтугай шоргоолжийг ч хүртэл алахыг өөртөө эрс  хоригложээ.

Мөн хөгжмийн алдарт зохиолч Ричард Вагнер, Хенри Давид Тореау, Махатма Ганди гэх зэрэг олон алдартанууд цагаан хоолтон байсан төдийгүй, хүн төрөлхтөнд цагаан хоолны талаар мэдлэг мэдээллээ үлдээсэн байдаг байна.

Шашин ба  Хүч үл хэрэглэхүй

Буддизмаас ч өмнө оршин байсан эртний ведийн соёлд хүч үл хэрэглэх, цагаан хоолтон байх талаар  тэмдэглэн үлдээсэн байдаг. “Ману самхита” буюу байгалийн хууль хэмээх сударт “хэзээ ч махан хүнсийг амьтдад хор учруулахгүй гаргаж авах боломжгүй. Амьтан хөнөөснөөр хэзээ ч тэнгэрлэг аз жаргалыг мэдрэхгүй, иймээс амь таслахгүй байх ёстой ” бичжээ.

Мөн Бурханг бүх оршнолыг дээд эцэг хэмээн үздэг.  Бурхны хуулийн дагуу амьтны амь таслах нь хүн алснаас ялгаагүй юм.

Эцэг дээрээ хэн нэгэн ухаан сайтай хүү нь ирээд миний энэ дүү үнэхээр тэнэг юмаа би түүнийг алчих уу гэж асуудаггүй. Үүнтэй нэгэн адил амьтанг хөнөөнө гэдэг Бурханы хүүг устгахтай адил юм.

Үйлийн үр ба дахин төрөхүй

“Хүний нийгэмд хэн нэгэн хүн алсан тохиолдолд цаазаар авахуулах эсвэл ямар нэгэн шийтгэл хүлээдэг. Энэ бол төрийн хууль. Харин мэдлэггүйн харгайгаар хүмүүс Бүх амьд оршнол бурхны хүүхдүүд гэдгийг ойлгодоггүй. Иймээс тэд алж хөнөөөдөг, Бурхан шоргоолжийг хүртэл алахыг хэзээ ч тэвчихгүй ба хүн үүнийхээ төлөө төлбөр төлөх хэрэгтэй ”

-Шрила Прабхупада

Бидний мэдэхчлэн үйлийн үрийн хуулийн тухай энд дурдаж байна. Энэтхэгийн эртний судар болох Бхагавад Гитад Бурхан Кришна ухамсарын эх үүсвэр бие махбодийг хөдөлгөн, залж байдаг ба энэ үл мэдэгдэх хүч бүхий л амьд оршнолд адил тэнцүү оршин байдаг. Үхэх цаг нь болохоор уг хүч өөр бие махбодь авахаар тулгагддаг. Энэ нь яг л хүн элэгдэж муудсан хувцсаа солиод шинийг авахтай адил юм.

Үүнээс бидний хийж үйлдсэн үр дүн ямагт буцаж ирэх жамтай ба хэн нэгэн магадгүй “Надад ийм зүйл тохиолдохгүй ” хэмээн бодож болох бидэнд ирж одож байдаг баяр баясал, уйтгар гуниг үйлийн үрийн хуультай л холбоотой . Иймээс ямар нэгэн амьтныг хөнөөснөөр энэ үйлдлийн хариу буцаж ирэх нь зайлшгүй юм.

Хүнсний ногоог ч бас л тасдаж, устгадаг шүү дээ.

“Хэрвээ бүх амьтад бурханлаг түвшинд адил тэнцүү юм бол ногоо, үр тариа, самар зэргийг хэрэглэхийг зөвшөөрдөг хэрэг вэ? Тэд ч бас амьд биз дээ ” хэмээн бодож магадгүй юм. Дээр дурдсан бүтээгдэхүүнийг нядлах хэрэгцээ байдаггүй. Гэхдээ мэдээж тасдаж авахад ногоо, самар жимсэнд өвдөлт мэдрэгдэх нь гарцаагүй боловч, уг бүтээгдэхүүний мэдрэлийн тогтолцоо амьтдынхаас сул хөгжсөн байдаг.

                                          Орчуулж бэлтгэсэн: Т.Цэвэлмаа

Өмнөд Энэтхэгийн шоронд хоригдогсод гайхалтай сайн хооллодог ажээ. Хоригдогсдын олонхи нь шоронгоос суллагдахыг огтхон ч хүсдэггүй ба хоригдохоор шийтгэгдсэн хэсэг нь аль болох хурдан шоронд орохыг яардаг байна. Энэтхэгийн Карнатак мужийн Парапанна Аграхарын шорон хоригдлуудаар дүүрэн байдаг. Одоо тэнд ойролцоогоор 4 700 хоригдол байгаа ба энэ нь шоронгийн байх ёстой хэмжээнээс даруй 2 дахинаас ч илүү ажээ. “Бангалорын толь” сонинд мэдээлснээр, хоригдогсод хугацаанаасаа өмнө суллагдахаас татгалздаг гэжээ. Насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүд мөн өөрсдийн насаа нууж, энэ шоронд орохын тулд өөрийгөө насанд хүрсэн хэмээн мэдүүлдэг гэнэ.

wonderful_clip_image002_0000.jpg

 

Үүний шалтгаан нь тавдугаар сарын 21-нээс эхлээд Харе Кришна хөдөлгөөний чин бишрэлтнүүд шоронгийн удирдлагуудтай гэрээ байгуулж, хоригдогсодыг эрүүл цагаан хоолоор хооллож эхэлсэнд оршино. Үдийн хоол болон оройн хоол нь ихэвчлэн халуун агшаасан будаа, хоёр төрлийн ногоогоор бэлдсэн хоол, “самбар”, “пахту” гэж нэрлэгдэх сэвэг зармаар/ нэгэн төрлийн вандуй / хийсэн хоолнуудыг өгдөг байна. Түүнээс гадна амралтын өдрүүдэд мөн Тусгаар тогтнолын өдөр гэх мэт үндэсний тэмдэглэлт баяр ёслол, фестивалийн өдрүүдэд десерт буюу амттан өгдөг ажээ.

“Биднийг өдөрт гурван удаа амттай, тэжээллэг хоолоор хооллож байхад бид яагаад суллагдан гарч, шинэ гэмт хэрэг үйлдэх хэрэгтэй юм бэ?” гэж хоригдогч Ража Редди ярьжээ. Тэрээр 20 удаагийн хулгай, дээрэм, эвдлэн хулгайлсан хэрэгтээ 30 жил хоригдохоор ял шийтгэгдсэн этгээд байв. “Бидний шоронгоос гарах нь зөвхөн хулгайлсан эд зүйлийг минь худалдан авсан мөнгө хүүлэгч, бүх мөнгөө түүнд зориулсан өмгөөлөгч, биднээс авилга авсан цагдаа нарт л ашиг тусаа авч ирэх байх даа” гэсэн байна.

 

Энэтхэг амтлагчууд эмийн чанартай

Ажван нь хурц амттай, ха луун чанарын нөлөө үзүүлдэг. Маш гайхамшигтай өвчин намдаах хэрэгсэл болдог. Мөн хий хөөх үйлчилгээтэй. Халуун чанарын тул хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг. Амьсгалын замын болон мэдрэлийн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. Бөөрний үйл ажиллагааг сайжруулна.

1. Хоол боловсруулах үйл ажиллагаа муудан ходоодон дээр өвдөх үед 1/2 цайны халбага аджван ыг чимх давсны хамт зажлан нэг стакан бүлээн усаар даруулж ууна.

2. Дотор муухайрах, огиж бөөлжих үед 1/2 цайны халбага ажваныг нэг ширхэг хадаасан цэцгийн хамт зажлаад /өдөрт 2-3 удаа/ 1/2 стакан бүлээн усаар даруулж ууна.

3 . Хоолой боож, ханиалгах үед ½ ц.х ажваныг зажлан стакан бүлээн усаар даруулж ууна. 4 . Хуурайгаар ханиалгах үед ¼ ц.х ажваныг 1 ц.х элсэн чихэртэй хамт хольж зажлана.

6. Ойр ойрхон шээх үед ½ ц.х ажваныг мөн тийм хэмжээний хар кунжутын үрийн хамт зажлаад ½ стакан буюу хагас стакан бүлээн усаар даруулж ууна.

7. 2 долоо хоногийн турш хоол идсэний дараа өдөрт 3 удаа 1/ ц.х ажваныг ½ ц.х видангийн хамт хэрэглэх нь гэдэсний цагаан хорхойг устгана. 

Хадаасан цэцэг нь хурц , гашуун амттай. Халуун чанартай. Энэ нь хоол боловсруулах үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг.

1. 1 ц.х зөгийн балыг чимх нунтаг хадаасан цэцэгтэй хольж хэрэглэх нь хатгаа болон ханиаданд тустай.

2. Чимх нунтаг хадаасан цэцэг, ¼ ц.х трикат, 1 ц.х зөгийн балны хольц нь хоол боловсруулах үйл ажиллагаа муудах болон хоолны дуршлыг сайжруулна. Хоолноос 5 минутын өмнө хэрэглэнэ.

3 . Шүд ихээр өвдөх үед 1 дусал хадаасан цэцгийн тосыг дусаана. 

Цагаан гаа . Цагаан гаа нь хурц амттай, халуун чанартай. Ерөнхийдөө бүх гурван дошаг тэнцвэржүүлэх үйлчилгээ үзүүлдэг хэдий ч шар голлосон хүмүүс аль болох багаар хэрэглэх хэрэгтэй.

1. Цагаан гаа нь хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг, ходоодны галыг асаадаг, тэжээлийн бодисуудыг биед татан авдаг. Бодисын солилцоог идэвхижүүлж, түгжрээг арилгадаг, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлж цусны бөөгнөрөл түгжээг арилгадаг. Гэрийн нөхцөлд хатгаа, ханиад хүрэх, амьсгалын замын өвчний үед маш найдвартай хэрэгсэл болдог.

2. Хэрэв хоолноос өмнө 10 минутын өмнө бага зэрэг шинэхэн ц агаан гааг чимх давстай хамт зажилвал энэ хоолны дуршлыг сайжруулна.

3 . Дотор муухайтах, бөөлжих үед 1 ц.х шинэхэн цагаан гааны шүүсийг мөн тийм хэмжээний сонгины шүүсний хамт хэрэглэх нь нэн тустай.

4 . Бага зэргийн цагаан гааны шүүсийг хүйснийхээ орчимд түрхвэл гүйлгэх зогсож өвдөлтийг намдаана.

5 . 1 ц.х цагаан гааны шүүс, 1 ц.х зөгийн балны хольц нь хамрын өвчинд тустай. Өдөрт 3 удаа хэрэглэнэ.

6 . Ханиалга, хатгаа авах үед мөн цээж эмзэгрэх үед ½ ц.х хуурай цагаан гаа, мөн тийм хэмжээний фенхель, корицаг 1 аяга усанд хийн цай болгон уух нь маш сайн нөлөөтэй.

Асафетид: Амт нь сармисыг санагдуулам. Хоол боловсруулах үйл ажиллагааг хөнгөвчилж, ходоод гэдсэнд хуримтлагдсан хоол хүнсний үлдэгдлийг зайлуулахад туслана. Мөн гэдэсний цагаан хорхойг зайлуулахад нэн үр дүнтэй. Нүдэнд цагаа унаж эхлэх болон булчин тасрах үед, үе мөчний өвчин, астам, бронхит гэх мэт амьсгалын замын өвчнүүд, хий хөдлөхөөс урьдчилан сэргийлнэ. Нохойд хазуулах, могойд хатгуулах үед гадуур хэрэглэнэ.

Кардамон нь амтлаг, хурц амттай, сэрүүн чанарын үйлчилгээтэй. Ханиалга, амьсгалын замын өвчний үед, шээс алдах болон геморрой өвчний үед хэрэглэнэ. Хоол боловсруулалтыг дэмжиж, хоолонд тансаг амт оруулна.

Цус алдах, цус үл тогтох зэрэгт сайн. Ханиалга, амьсгалын замын өвчний үед, шээх үеийн хөндүүр, дотор муухайтах, кофены сөрөг нөлөөг саармагжуулах зэрэгт нэн тустай.

Кориандр: C, A, B1, B2, B3 зэрэг витаминууд болон кальци, магни, фосфороор баялаг. Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна. Халдварт бус суулгалт өвчинд тустай. Шарханд түрхэх нь бактери эсэргүүцэх үйлчилгээг үзүүлнэ. Түлэгдэлт, халуурах зэрэгт болон нүүрний арьсны эсэргэнэ, бижрүү, батга зэргийг эмчилнэ. Хаван хөөх үйлчилгээтэй. Цистит, шээх үеийн хөндүүр, бөөр үрэвсэх болон цөсний гэр өвдөх зэрэг өвчний үед хэрэглэнэ. Янз бүрийн харшилд сайн нөлөөтэй.

Корица: Идээлэг бодис болон эфирийн тос, кали, төмөр, фосфор, магни, кальци, цайр зэрэг эрдэс бодис, С, В1, В2, РР зэрэг витаминуудаар баялаг.

Амтлаг, хурц, гашуун амттай. Халуун чанарын. Хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх ба хордлого тайлна. Бодисын солилцоог идэвхижүүлнэ. Цусыг шингэлэх чадвараараа зүрхний шигдээс болохоос урьдчилан сэргийлнэ. Мөн амьсгалын замын өвчин, ханиад, хатгаа зэрэгт хэрэглэнэ. Толгой өвдөх, диаре өвчний үед мөн холестрины хэмжээг бууруулах, астмыг эмчлэхэд хэрэглэнэ.

Кумин нь маш сайхан үнэртэй. Ямар ч төрлийн хоол боловсруулах үйл ажиллагааны тэнцвэр алдагдах үед кумин нь гайхалтай нөлөө үзүүлдэг. Кумин нь хоол боловсруулах галыг бадраах ба гэдсэн дэхь эрдэс бодисыг шимэн авдаг. Мөн хий хөөх үйлчилгээ үзүүлэх ба өвчин намдаах үйлчилгээтэй. Ходоод гэдэсний өвдөлтийг намдаах, дотор муухайтах, диаре өвчний үед хэрэглэнэ. Халуун буулгахад мөн хэрэглэнэ. Мөн сарын тэмдгийн үеийн өвдөлтийг намдаана.

Цагаан гаа нь хурц амттай, халуун чанартай. Ерөнхийдөө бүх гурван дошаг тэнцвэржүүлэх үйлчилгээ үзүүлдэг хэдий ч шар голлосон хүмүүс аль болох багаар хэрэглэх хэрэгтэй.

Цагаан гаа нь хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг, ходоодны галыг асаадаг, тэжээлийн бодисуудыг биед татан авдаг. Бодисын солилцоог идэвхижүүлж, түгжрээг арилгадаг, зүрхний шигдээсээ урьдчилан сэргийлж цусны бөөгнөрөл түгжээг арилгадаг. Гэрийн нөхцөлд хатгаа, ханиад хүрэх, амьсгалын замын өвчний үед маш найдвартай хэрэгсэл болдог.

Куркум нь шинэдээ яг цагаан гаа мэт харагддаг ч дотроо улаан ба шар өнгөтэй. Улааныг нь кумкум гэх ба ариун хэмээн тооцдог. Тиймээс зөвхөн шарыг нь хүнсэнд хэрэглэдэг. Куркум нь Аюурведийн шилдэг эмчилгээний хэрэгслүүдийн нэг бөгөөд хүнийг бүхэлд нь эмчилдэг. Куркум нь хурц, гашуун, аргуун амттай. Халуун чанартай. Куркум нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, хийг дардаг, гэдэсний хананы өнгөрийг хэвийн байлгах нөлөө үзүүлдэг, тэнцвэржүүлэгч чанартай ба антибиотик мэт үйлчилгээ үзүүлдэг. Түүнийг ханиалга, чихрийн шижин, геморрой, нүдэнд өвдөг гарах, яр, шарх, түлэгдэлт, арьсны өвчнүүд, гар хуруугаа эсгэх зэрэгт хэрэглэнэ. Түгшүүр стрессыг намдаана. 

Фенхель нь амтлаг, хурц амттай, сэрүүн чанарын ургамал юм. Шээс хөөх үйлчилгээтэй ба хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг. Диаре, геморрой, салхинд цохиулах, шээх үеийн хөндүүр, цагаан хорхой хөөх, хаван буулгах зэрэгт хэрэглэнэ.

Задь нь хурц, гашуун, аргуун амттай. Халуун чанартай. Хоолны амтыг нэмэгдүүлж, ханиалга намжаана, нойрыг сайжруулна, өвдөлт намдаана, толгойн өвчнийг намдаана, диаре өвчний үед, мөн жирэмсэн үед дотор муухайтах үед болон артрит өвчинд хэрэглэнэ.

Гүргэм буюу шафран нь амтлаг, хурц, гашуун амттай. Гурван дошаг тэнцвэржүүлж, арьсны өнгийг толигор өнгөлөг болгоно. Олон удаа хэрэглэх нь цус цэвэрлэх, элэгний өвчинд тустай, мэдрэлийн систем болон зүрхний тэнцвэрт байдлыг хангадаг, цус шингэлэх үйлчилгээтэй. Ханиалга, салхинд цохиулах,геморрой өвчний үед хэрэглэнэ.

 

Scroll to Top