Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 3 0 8
Users Today : 23
Users Yesterday : 19
Total Users : 22308
Views Today : 35
Views Yesterday : 38
  • Анна-майя-коша(анна –хоол хүнс) – Амьтны ухамсрын түвшин. Хоол, эд материалаар бүх зүйлийг хэмжих түвшин.
  • Прана-майя-коша(прана – амьдралын эрчим) – Би амьдрах эрхтэй, чи ч амьдрах эрхтэй хэмээн үзэх соёл иргэншлийн түвшин. Энэ түвшний хүмүүсийн амьдралын гол үнэ цэнэ бол эрүүл байдал.
  • Мано-майя-коша(мана – ухаан) – Оюун ухааны эргэцүүллийн түвшин. Ямар нэг илүү дээд зүйл рүү мэдлэгийн тусламжтайгаар тэмүүлэх түвшин. Амьдралын гол үнэ цэнэтэй зүйл бол мэдлэг гэж үзнэ.
  • Вигьяна-майя-коша(вигьяна – трансцендент мэдлэг) – Трансцендент ухамсарлалын түвшин, матери буюу материаллагаас огоорон ангижирч, ангижралыг олох нь гол зорилго. Амьдралын гол үнэ цэнэ бол эрх чөлөө буюу ангижрах, чөлөөлөгдөх гэж үзэх явдал.
  • Ананда-майя-коша(ананда –жаргал, цэнгэл) – Материйн хил хязгаарын чанад дахь олон дүрт байдлыг мэдрэх. Амьдралынх нь гол утга учир сүнслэг бодит харилцаа.

Бэлтгэсэн: Балабхадра дас

Хоол хүнс нь зүгээр л нэг илчлэг ба нүүрс ус бишээ. Хоол хүнс нь өөрийн гэсэн мөн чанартай. Учир нь тэд тодорхой тодорхой гаригуудтай холбоотой байдаг. Жишээ нь сармисыг аваад үзье. Орчин үеийн үзэл хандлагын үүднээс аваад үзвэл, тэр нэн ашиг тустай хүнс мөн. Тийм биз? Ашигтайн зэрэгцээ мөн микробууд, гэдсэн доторхи хор хөнөөлтэй нян бактериудыг дарангуйлж байдаг. …Гэвч мөн чанарынх нь үүднээс аваад үзвэл тэрээр энэ бүх микрофлоруудыг үхүүлж, микробуудыг дарангуйлдаг нь маргаангүй ч үүний зэрэгцээ яадаг вэ? Тэрээр бидний нарийн биенд нөлөөлдөг. Шинж чанар гэдэг нь нарийн бие гэсэн утгатай. Ургамалд ч гэсэн өөрийн гэсэн нарийн бие бий. Бидэнд бас нарийн бие бий. Аюурведэд, сармис нь шунал хүсэл, үзэн ядалт, аминч үзэл, цусанд дурлахуй шинж чанаруудыг өөртөө шингээсэн байдаг хэмээсэн.

Сонгино ч гэсэн мөн л ийм шинж чанаруудтай байдаг гэдгийг анхаараарай. Сонгино, сармис нь үргэлж махтай хамт явдаг. Үүнийг анзаарсан уу? Сонгино, сармисгүй махтай хоолны жор ховорхон л олдох байх даа. Махан дээр юу үргэлж нэмэгддэг билээ? Архи. Ингээд энэ гурав нэгдлээ. Энэ бүхэн нэг л зүйлийн буюу нэг л гаригийн төлөөлөл бөгөөд тэрхүү гаригийг Раху гэж нэрлэдэг.

Ведэд, сонгино сармис нь эмийн ургамлууд мөн хэмээн өгүүлсэн байдаг. Харин тэд хүнсэнд ордоггүй. Тэд эмийн ургамлууд. Өөрөөр хэлбэл ямар нэг онцгой хурц өвчний үед сонгино, сармисыг ашигладаг. Гэвч нэгэн цагт бид эдгээрийг цаг ямагт идэж байхаар шийджээ. Идэхийг өөрсөддөө зөвшөөрчээ.

Хэрэв хүн байнга тэдгээрийг идээд байх аваас эндээс юу болох вэ? Түүний эрчим энерги буурч суларч эхлэнэ. Энэ бол сармис даралтыг бууруулдгийн нэгэн шалтгаан. Даралт буулгаад зогсохгүй мөн организмаас холестриныг гадагшуулдаг. Өөрөөр хэлбэл яг л эм шиг үйлчилдэг. Гэвч үүний зэрэгцээ хэрэв хүн түүнийг өдөр бүр идээд байх аваас түүний эрчим энерги доошоо уруудах ба үржлийн эрхтний төв рүү уруудан буудаг. Тэгээд тэнд шунал хүслийг, тачаалыг өдөөдөг. Туршаад үзэж болно. Сонгино, сармис их идээд л бай. Тэгээд юу болохыг нь хар…

Сонгино сармис ийм байдлаар атомын бөмбөг шиг л үйлчилдэг бөгөөд гэдэсний микрофлорт нэвчиж, тэнд байгаа бүгдийг устгадаг. Бүгдийг нь толгой дараалан. Энэ нь маш хүчтэй антибиотик мөн. Ийм учраас эдгээр бүтээгдэхүүнүүдтэй тун болгоомжтой харьцах хэрэгтэй. Тэдгээр нь мунхгийн гунад оршдог бүтээгдэхүүнүүд юм. Урьд өмнө нь тэднийг паразитуудыг хөөж зайлуулах, соёлыг хамгаалахын тулд ашигладаг байжээ. Энэ тал дээрээ буюу хамгаалалт тал дээрээ тэдгээр нь маш нөлөөтэй бүтээгдэхүүнүүд юм.

Энэ дэлхий ертөнцөд хэрэггүй өвс ногоо, ургамал гэж байдаггүй. Тэд бүгдээрээ л үнэ цэнэтэй. Гэхдээ гэднийг зөв зүйтэйгээр л ашиглах ёстой.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Нэг удаа миний сургалтан дээр нилээд эрч хүчтэй байрын гуч орчим насны эмэгтэй ирсэн юм. Түүний хувийн амьдрал нэг л болж өгөхгүй байгаа хэмээж байлаа. Сургалтанд сууж байсан эрчүүдээс би, “Тэр эмэгтэй үзэсгэлэнтэй байна уу?” гэж асуувал бүгд л “Тиймээ, маш их” хэмээн хариулсан юм.

Тэр эмэгтэй маш авьяаслаг, маш ухаалаг нэгэн байсан ба өөрийн бичсэн гайхалтай шүлгүүдийг уншиж байлаа… Гэвч эрчүүдийн тал дээр нэг л болж өгдөггүй ажээ. Хэн ч түүнтэй удаан амьдарч чаддаггүй аж. Гэхдээ яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэрээр дотооддоо маш хүчтэй бардамналтай нэгэн байлаа. Түүний уншсан шүлгүүд дотор тэр ч байтугай, “Араас минь дага, хайр минь …” гэсэн мөр ч байсан билээ. Гэтэл эрчүүдийн хувьд эмэгтэй нь түүний араас дагаж байхыг мэдрэх нь нэн чухал байдаг.

Эмэгтэйчүүдийн мэргэн цэцний байдал нь, тэрээр өөрийгөө гол хүн шүү гэдгийг маш зөөлнөөр харуулахад оршдог. Эрчүүд эрчим энергийнхээ хувьд хүчирхэг эмэгтэйчүүдийг тэвчээд байж чаддаггүй. Энэ нь тэдний мөн чанар. Олон олон гоо үзэсгэлэнтэй, авьяаслаг эмэгтэйчүүд байдаг ч тэдэнд бардам зан эсвэл хатуу ширүүн авир нь саад болж байдаг. Мөн хувийн амьдралын бүтэлгүйтлийн нэг шалтгаан нь эцэгтээ хүндэтгэлтэй бус хандах, анхны хайраа үл уучилж өршөөх эсвэл анхны эр нөхрөө үл уучилж өршөөх гэх мэт шалтгаануудаас болж байдаг.

Уян хатан эмэгтэй нь хайрын орон зайг бүтээн бий болгож чаддаг ба тэгснээр тэрээр ганцаараа байгаад байдаггүй.

Гал голомт: Эмэгтэй хүний гадаад дур татам байдал тийм чухал биш гэж үү?

Мэдээж чухал. Яагаад гэвэл эмэгтэй хүний гадаад гоо үзэсгэлэн түүний урьдны сайн кармын үзүүлэлт мөн. Гэвч гоо сайхны тухай ярьж байгаа үед би нүүрний зөв төрх ба биеийн зөвийн харьцаанаас гадна энергийн төлөв буюу нүүрний эрүүл өнгө, нүдний харцны гялбаа, эерэг энерги эрчмийн тухай ярьж буй билээ.

Нүүрэн дээр нь түрэмгий, атаархуу шинж нуугдсан гоо үзэсгэлэнтэй эмэгтэйг та төсөөлж чадах уу? Тэр эмэгтэйг дур булаам гэж хэлж болох уу? Нөгөө талаас хайр, амар амгалан дүүрэн, өөрийгөө ямар л байгаа яг тэр байдлаар нь хүлээн авч чаддаг, өгч чаддаг, хошин шогийн мэдрэмжтэй эмэгтэйг төсөөл дөө. Тийм эмэгтэй өөртөө сайн эр нөхөр олж чадахгүй байх боломжтой гэж үү?

Эмэгтэйчүүдэд жинхэнэдээ сайхан харагдахын тулд гурван зүйл л шаардлагатай: зөв нойр, зөв хооллолт, эвтэй найртай хувийн амьдрал. Эрчүүд өглөө эртлэн босоод, ажилдаа яаран оддог байж болох ч эмэгтэйчүүд хангалттай сайн унтаж амардаг байх нь чухал. Нойрны хэмжээ хүн бүрд харилцан адилгүй. Заримд нь илүү их амрах хэрэгтэй байдаг бол заримд нь багахан. Гэвч зарчмын хувьд 9 цагаас илүү унтахгүй байхыг зөвлөдөг. Ингэх нь нарийн эрчмийг авч оддог. Их унтмаар бол өдөр нь багахан дугхийгээд авсан нь дээр байдаг.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн “Гал голомт” сэтгүүлд өгсөн ярилцлагаас орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас 

Эрт дээр цагаас сансар огторгуйн дараахь хууль оршин байсаар ирсэн: хэрэв хүн хэн нэгний түүнд үзүүлсэн тусламж, мэдлэгт үл талархах аваас талархлын эрчим түүнээс ямар нэг байдлаар авагдах болно.

Талархдаггүй хүн нь эрчим энергийн тэнцвэрийг алдагдуулдаг ба учир нь тэрээр эхний боломжтой нөхцөл байдалд буцан сэргэдэг байна.

Энэ нь жишээ нь яг л услагаа хийх гэж түүний уснаас авсан нууртай адил. Тэрээр өөрийн түвшингээ сэргээхийн тулд өөр бусад газраас ус авах ба гэхдээ энэ нь хурын үүлнээс авах эсвэл ойрхонтоох худгаас авах эсэх нь чухал биш.

Хүнд үйлчилгээ үзүүлээд үүнийхээ төлөө мөнгө хэлбэрээр эсвэл өөр ямар нэг материаллаг үнэ цэнэтэй зүйлийг урамшуулалд нь авснаар тухайн хүний эрчим энерги тэнцвэржинэ гэж үздэг. Гэвч хэрэв тэрээр үйлчилгээ үзүүлчихээд үүндээ шагнал урамшуулал үл авах аваас түүний эрчим тэнцвэртэй бус гэж тооцогдох ба эхний боломжтой тохиолоор тэнцвэрт байдал буцаад тогтоогдох болно. Ихэвчлэн тэнцвэрт байдал нь тухайн хүнд, нэмэлт мэдлэг, аз хийморь эсвэр эрүүл мэндээр нөхөгддөг.

Нөхцөл байдал тийн явагддаг учраас хүнд аз таарч, түүнд хэрэгтэй номыг нь бэлэглэх, хажууханд нь эрүүл мэндийг буцаан сэргээж чадах эмчлэн анагаагч хүн таарах эсвэл зүгээр л ямар нэг эхлэсэн ажил үйлэнд нь амжилт дагалдах гэх мэт зүйлс тохиох болно.

©Кацудзо Ниши

 

Scroll to Top