Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 1 5 0 6
Users Today : 11
Users Yesterday : 32
Total Users : 11506
Views Today : 11
Views Yesterday : 44

Минскийн сүмийн Ням гаригийн хөтөлбөрт Анатолий нэрт залуу тогтмол ирдэг байлаа. Гэтэл сар гарангийн хугацаанд тэр үзэгдсэнгүй. Дараахан нь Анатолий ирсэн бөгөөд түүнд юу тохиолдсон талаар асуухад тэрээр өөрт тохиолдсон дараахь түүхийг ярьж өгсөн билээ:

-Эцэг маань саяхан нас нөгчсөн юм. Тэр үнэн алдартны шашны хуврага хүн байлаа. Түүнийг нас барсны дараа бие цогцосных нь орчимд би бүтэн хоёр хоногийн турш Бурханы ариун нэрийг эрхин дээрээ тасралтгүй давтан уншсан билээ.

 

Гэтэл оршуулах ёслол болсны дараа эцэг маань миний зүүдэнд  ирсэн юм. Эцэг маань, түүний бие цогцосны орчимд мөргөл залбирал уншиж байсанд маань тун тун их талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ залбирлууд шүүгдэх үеийн түүний байдалд маш их тус хүргэсэн  хэмээсэн юм. Тэр надад нас нөгчих үед нь чухам юу юу тохиолдсон талаар ярьж өгсөн билээ.

Нэг мэдэхнээ, түүний өмнө гурван аймшигт бодгаль зогсож байхыг тэр харжээ. Тэд түүний хүзүүг олсоор оосорлон, чулуурхаг тал дундуур чирж гулдран авч оджээ. Чулуунууд түүний биеийг урж, маш ихээр өвтгөн, шархлуулж байв. Дараа нь нөгөө газар нь элсэн цөл болон хувирсан байна. Эцгийн маань ам цангаж, тэднээс уух юм өгөхийг гуйжээ. Гэтэл нөгөө бодгалиуд түүгээр элэг доог хийн уух юмны оронд ам руу нь давс хийжээ. Үүний дараа түүний цангах гэдэг бүр ч тэсэшгүй бэрх болсон байна. Эцэст нь түүнийг чирсээр ордонд авч иржээ. Хаан сэнтий дээр гайхамшигт тансаг хээнцэр хувцас бүхий үзэсгэлэн төгөлдөр шүүгч суух аж… Шүүгчийн дэргэд гартаа ном барьсан нэгэн хүн зогсох ба тэрээр эцгийн маань үйлдэж байсан нүгэл хилэнцүүдийг тоочин уншиж эхлэв гэнэ. Тэгмэгц эцэг маань тэсч чадалгүй, өөрийгөө лам хуврага хүн, Бурханд үйлчлэн зүтгэдэг байсан юм шүү хэмээн хашгирч орхижээ. Хариуд нь шүүгч егөөдсөн янзаар, тийм гэж үү? Бурханд үйлчилдэг байсан гэв үү та?  хэмээн асуухад эцэг маань, өөрийгөө цаг ямагт хүмүүсийн сайн сайхны төлөө мөргөл залбирал уншдаг байсан хэмээн дуржигнуулж гарчээ. Шүүгч ч мөн л үл итгэсэн янзтай, тийм үү, хүмүүсийн төлөө залбирдаг байсан гэнэ ий?,    хэмээжээ. Эцэг маань эцэст нь цөхрөнгөө бараад “Одоо би яаж аврагддаг билээ?” хэмээн гуниглан бодож зогсжээ. Гэтэл энэ үес шүүгч рүү хэн нэгэн утасдах шиг болсон ба шүүгч хариуд нь, тийм, тийм, тэгэлгүй яахав, – гэж хариуллаа гэнэ. Үүний дараа шүүгч, мөнөөхь түүнийг чирж ирсэн бодгалиудад хандан түүнийг суллахыг тушаав. “Бид түүнийг суллах хэрэгтэй болжээ. Түүний хойноос хүү нь залбирал уншиж байна гэнэ” хэмээн тэр өгүүлсэн байна. Эцэг маань ч, хүүгийнхээ залбирлын ачаар тамд ойчихгүй нь гэдгээ ойлгосон аж. Ийнхүү тэрээр надад маш их талархаж байгаагаа илэрхийлсэн билээ. Өглөө нь эхнэр, охин хоёр маань тус бүрдээ  яг л минийхтэй адил төстэй зүүд зүүдлэснээ ярьцгаасан юм. Тэдний зүүдэнд нас нөгчсөн эцэг маань хүрэлцэн ирээд тэднийг эрхин дээр Бурханы ариун нэрийг давтан уншиж байгаарай, ингэх нь хүнд хэцүү цаг мөчид авран тусладаг юм шүү хэмээсэн ажээ.

Ийм л гайхалтай түүхийг Анатолий маань бидэнтэй хуваалцсан билээ.

“Түүхийг хүүрнэн ярьсан – Врикодара дас”

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Шрила Прабхупадын шавь нарын нэг нь бүх амьд амьтад тэр ч байтугай сахиулсан тэнгэрүүд болон чөтгөрүүд бүгд Кришнад үйлчлэн зүтгэдэг тухай уншаад Шрила Прабхупадагаас гайхан асуусан нь:

     -Кришнад үйлчилдгийн тухайд  сахиулсан тэнгэрүүд  бол ойлгомжтой. Харин чөтгөрүүд хэрхэн яаж үйлчилдэг болж байна? Сайн ойлгохгүй юм.

Шрила Прабхупада түүн рүү анхааралтай харснаа:

     -Чи өөрийгөө сахиулсан тэнгэр гэж битгий бод    –  гэжээ.

Бэлтгэсэн: Балабхадра дас

Улс төрийн тоглоомонд татагдан оролцох хэрэггүй. Ялгаагүй тэндээс хэн ч ялагчаар гарч ирдэггүй. Үнэний эрэлч гэдэг нь хуулиа дуулгавартай дагадаг иргэн хүн юм. Тэрээр одоо байгаа засаглалыг хувь тавилангаар түүнд илгээсэн засаглал гэдгийг ойлгож байдаг бөгөөд өөрийнхөө хийх ёстой зүйлээ л хийдэг. Энэ хийх ёстой зүйл нь нийгмийг эрүүл саруул болгоход туслах бурханлаг мэдлэгийг түгээх явдал.

Дэлхий ертөнцийг зөвхөн бурханлаг арга замуудаар л өөрчилж болно. Халбагыг хадаасаар солих нь бүхий л цаг үеийн бүхий л ард түмний эртийн эртээс төөрөгдөж ирсэн төөрөгдөл юм. Бидэнд “Бхагавад-гита”, “Шримад-Бхагаватам”-д итгэх гүн итгэл бий ба эдгээр бүтээлүүдээс утган авсан мэдлэгийг түгээх нь бидний бэхлэлт. Энэ нь энэ амьдралд хангалттай хүрэлцэх билээ.

Шрила Бхактисиддханта Сарасвати Тхакур

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Бүгд л Бхактиведанта Свами Прабхупадаг Жо Пайны нэвтрүүлэгт очихыг хориглож байлаа. Жо Пайн өөрийн нэвтрүүлэгтээ урлагийн одод, улс төрчид гээд аль л нэр алдартай хүмүүсийг урьдаг байсан юм. Тэрээр тэднийг өөрийн ёс зүйгүй ёжтой авир, өршөөлгүй хатуу зан байдал, өө эрэмтгий чанар, хурц огцом, байж боломгүй шүүмжлэлээрээ нухчин дардаг байв. Жо Пайн өөрийгөө яг л боксын рингэн дээрхи боксчин шиг авч явдаг байсан юм. Тэрээр ар араас нь угсруулсан цохилтыг хийж, өрсөлдөгчөө нокаутаар ялахыг эрмэлздэг байлаа.

Прабхупада  хөмсөг өргөн, огт эргэлзэх зүйлгүйгээр:

-Би тэр нэвтрүүлэгт орох болно, – хэмээн тэдний үгийг тасласан юм.

Жо Пайн нэвтрүүлгээ ээлжит харгис асуултаар эхлүүлсэн юм. Тэр тун баяртай, бараг л нисч байлаа. Хуучин тэнгисийн явган цэргийн дайчин байсан түүний бүдүүлэг зан, сэтгүүлч хүний хурц ухаан, олон нийтийн дэмжлэг түүнд ямагт ялалтыг авч ирдэг байлаа.

Жо Пайн:

-Бид яагаад өөр шашны төлөөлөгчийн үгийг сонсох ёстой гэж? Биднийг яагаад, үхэл нь Барууны орнуудаас хавьгүй өндөр байдаг Энэтхэг орны төлөөлөгч шашин номд сургах ёстой гэж? – хэмээн эхний довтолгоогоо хийв.

Прабхупада аажуу бөгөөд үгээ тун нухацтайгаар цэгнэн байж:

-Үхэл хаа сайгүй л байдаг. Тэр бол зуун хувийн баталгаатай зүйл, – гэв.

Жо түр зогсосхийн бодолхийлснээ:

-Танай шашин Дэлхийг хавтгай гэж сургадаг гэл үү? ! – хэмээн асуув.

Прабхупада, сансрын хурд, орон зай, цаг хугацааны талаархи хүнд хэцүү ведийн сансарзүйн үзлийг тайлбарласангүй. Тэрээр зүгээр л:

-Намайг явж байхад газар хаа сайгүй л хавтгай байдаг, – хэмээн хариулав.

Жо тун ч удаан чимээгүй боллоо. Энэ саатлыг удаан үргэлжлүүлэхгүйн тулд микрофоныг Жо Пайны туслах эмэгтэй өөртөө аваад тун ч ухаантай янзаар:

-Та яагаад толгойтой үсээ нүцгэртэл нь хусуулсан юм бэ? – хэмээн асуувал, Прабхупада хариуд нь:

-Харин та яагаад хөлөө юу ч үгүй болтол нь нүцгэлээ вэ? Үүний оронд хөлөө дулаахан шиг байлгаж, толгойгоо сэрүүхэн шиг байлгавал хавьгүй дээр. Хэрэв та богино юбка өмсөлгүй хөлөө дулаахан шиг байлгаад байвал эрчүүдийн толгой сэрүүхэн байгаад байх болно. Хөлийг дулаан, толгойг сэрүүн байлгах нь дээр – хэмээн хариулав.

Энэ хооронд Жо сэхээ орсон байсан тул:

-Хэрэв бүгд тан шиг кришнаитууд болчихвол юу болдог бол доо? – хэмээхүйд Прабхупада:

-Бүү санаа зов. Энэ талаар сонсохыг хүсдэггүй яг тантай адил тэнэгүүд хэзээ ямагт байсаар байдаг юм, – гэв.

Жо Пайн чимээгүй болов. Туслах эмэгтэй ч чимээгүй болов. Харин Прабхупада, “Жо Пайнтай хамтдаа” нэвтрүүлгийн америк сонсогчдод өөрийн сургаал айлдвараа тайлбарлаж эхлэсэн юм.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

 

Шачинандана дас (Шрутидхар): Надад жаран таван настай нэгэн найз байдаг билээ. Тэрээр өмнө нь “Таймс  оф Индиа” сонины ахлах сурвалжлагчаар ажиллаж байсан юм. Түүнийг Орисст ирэх үед тусгайлан машин гаргаж, түүнийг энд тэнд явахад нь даган явах албаны хүн ч гаргаж өгч байсан билээ. Тэр сурвалжлагч найз маань тэнд ирснийхээ дараа надаас Шрила Прабхупадатай уулзуулж өгөөч хэмээн хүссэн юм. Ингээд би түүнийг Шрила Прабхупадын буудалласан шавар оромжинд дагуулан аваачив. Тэр үед Шрила Прабхупада өөрийн хэдэн шавь нартай ярилцаж суусан ба бид ч тэдний яриаг сонсохоор суулаа. Прабхупада, Чаитанья Махапрабхугийн сургаал зааврыг түгээхээр АНУ-д ирсний дараа эхэн үед учирч байсан томоохон хүндрэл бэрхшээлүүдийнхээ талаар ярьж байлаа. Тэрээр, америкчууд зөвхөн мэдрэхүйн зугаа цэнгэлд л итгэдэг, хэрвээ хэн нэг нь илүү тансгаар цэнгэж чадах юм бол үүнийгээ амжилтын шинж гэж тооцдог хэмээн ярьж байсан юм. “Ийм хүмүүст хэрхэн яаж Кришна ухамсрыг хүлээн авах итгэл үнэмшлийг төрүүлэх вэ?  гэж л би бодож байлаа” хэмээн Шрила Прабхупада ярьж байв.

Тэгснээ Шрила Прабхупада, шавь нарынхаа нэгийг “Чаитанья-чаритамрита” номыг авч ирэхийг хүсэв. Би, “Чаитанья-чаритамрита” болон тухайн үеийн АНУ-н Кришна ухамсрыг хүлээн авах байр суурь ямар холбоотой болохыг ойлгох гээд чадсангүй. Энэ хооронд шавь нь “Чаитанья-чаритамритаг” авч ирээд уншигтун гэсэн шүлэг ба тайлбарыг уншив. Энэ зуур би мөнөөхь найз сэтгүүлчийнхээ царайнд тун ч гайхсан шинж илрэхийг ажигласан юм. Тэрээр Шрила Прабхупадад асуулт тавихаар гараа өргөхөөр оролдсон ч энэ үед Прабхупада надад хандаж: “Шрутидхар, “Бхагавад-гитаг” авч ирээд тэр шүлгийг тайлбарынх нь хамт унш” гэв. Би ч хэлсэн ёсоор нь уншлаа. Удалгүй сэтгүүлч найз маань явах боллоо хэмээн дохилоо. Ингээд бид Шрила Прабхупадад мөргөж хүндэтгэлээ илэрхийлээд овоохойгоос гарав. Машин руугаа дөхөж явснаа сэтгүүлч найз маань гэнэт намайг тэврэв. Бараг л хавирга хугалчих шахам хүчтэй тэвэрсэн гээд бод доо. Би юу болсон талаар түүнээс гайхан асуувал тэрээр “Баярлалаа, Шрутидхара! Чиний ачаар би жинхэнэ амьд Чаитаньятай уулзаж чадлаа”  хэмээв.

“Энэ чинь юу гэсэн үг вэ?”.

“Би хорин таван настай байлаа. Эрдмийн цол зэрэг дөнгөж аваад байсан тэр үед миний сэтгэлд нэгэн нилээд нухацтай гүн ухааны асуулт  төрсөн юм. Би энэ асуултынхаа хариуг олох гэж мөн ч их аялсан даа. Би Римийн паптай, Ватиканы хамбууд, Меккегийн гурван гол мулла нартай уулзаж байлаа. Түүнчлэн би Сатья-Саи Баба, Чинмайянанда Сарасвати, Свами Шивананда, гүн ухаантан Бертран Рассел болон өөр олон олон хүмүүстэй уулзан учирч байсан ч тэдний хариултууд миний сэтгэлд ердөө хүрэхгүй байсан юм. Би Шрила Прабхупадын, Баруунд амжилттай номлож байгаа тухай дуулаад, хэрвээ хэзээ нэг өдөр би түүнтэй уулзах юм бол энэ асуултаа тавина даа хэмээн бодож байлаа. Тэгээд лекц явагдаж байх тэр үеэр Прабхупадад мөнөөх асуултаа тавихаар тохиромжтой цагийг хүлээн сууж байсан юм. Тэгтэл тэрээр шавьдаа “Чаитанья-чаритамритаг” авч ирээд уншихыг даалгасан. Тэр үед гэнэт би өөрийн нөгөө асуултынхаа хариуг тэндээс олж сонсдог байна шүү. Гэвч дараа нь надад дахиад өөр нэгэн эргэлзээ төрлөө. Гэвч тэрхэн даруйд Прабхупада өөрийг тань Гитагийн шүлэг, тайлбарыг унш гэсэн шүү дээ. Тэгмэгц би дахиад л тэр эргэлзээнийхээ хариултыг олж сонссон юм. Эргэлзээ маань ч хийсэн одсон. Тэр миний зүрхэнд болж буй бүхнийг үнэхээрийн мэдэж байсан! Сүүлийн дөчин жилийн турш би энэ асуултын хариултыг хайсаар ирсэн! Чиний Прабхупада үнэхээрийн Чаитаньягийн амьд хувилгаан юм байна” хэмээсэн билээ.

Мадхаванда Дас “Аз хийморь тан руу мишээх цагт” номоос  (“When good fortune arises”)

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Scroll to Top