Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 1 8 1 0
Users Today : 34
Users Yesterday : 24
Total Users : 11810
Views Today : 48
Views Yesterday : 30

Бардам зан бидний хамаг л сайн сайхан шинж чанаруудыг хааж орхидог гэж үздэг. Бардам зангийн хамгийн хүчтэй илрэл бол гомдол ба нөхцөл байдлыг эсвэл хэн нэгнийг үл хүлээж авахуй юм.

Миний хувийн туршлагаас харвал, маш олон хүмүүс хувь тавиландаа эсвэл Орчлон ертөнцөд ерөнхийд нь гомдож явдаг нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл хэн нэг хүнд гомдох биш ерөнхийдөө өөрийн хувь тавиланд гомдоно гэсэн үг л дээ.

Бардамнал юугаар илэрдэг вэ? Үл хүлээж авахуйгаар. Өөрөөр хэлбэл бид дотор сэтгэлдээ амьдралыг байгаа чигээр нь үл хүлээн авч, эсэргүүцдэг. Бидэнд ямар нэг зүйл таалагддаггүй. Яагаад автобус хоцорч ирээд байгаа юм, яагаад төр засгийн удирдлагууд ийм байдаг юм, яагаад энд газар хөдлөөд байгаа юм гэх мэтчилэн. Энэ бүхэн нь биднийг хөгжин дэвшихэд саад болж байдаг. Ийм учраас бүхий л дорно дахины практикууд, ялангуяа буддын, ведийн, эртний христийн арга техникүүд, дотоод хүлцэнгүй байдлыг зааж сургадаг, Дээд Хүчний тааллыг дотооддоо бүрэн дүүрнээр хүлээн авахуйд сургадаг.
Хүмүүн, дотоод сэтгэлдээ Дээд хүчний тааллыг бүрэн дүүрэн хүлээн авахуйд түүнд хувь тавилангийн цохилтыг тэсч өнгөрөөхөд хавьгүй хялбар болно. “Дурын хүнд хэцүү нөхцлөөс том ялалттайгаар хэрхэн гарах вэ?” сэдэвтэй миний нэг сургалт бий. Түүнд олон янзын техникүүдийн талаар өгүүлдэг ч хамгийн гол чадваруудын нэг нь үйл явдлын ямар ч явцыг дотооддоо үг дуугүй хүлээн авч, гадааддаа үйлдэл болгож, нөхцөл байдлыг өөрчлөх чадвар юм.


Нарийн нууцлаг чадварууд  хөгжих шиг бардам занг хүчтэй нэмэгдүүлдэг зүйл байдаггүй. Ийм учраас бидэнд буюу одон зурхайч нар нь хэн хэнээс илүүтэй бардам зантайгаа байнгад тэмцэх хэрэгтэй болдог. Бардам зантай тэмцэх хамгийн шилдэг аргын тухайд гэвэл би дахиад л мөнөөхь мөргөл рүүгээ буцаж ирэх хэрэгтэй болж байна.

Мөргөл үйлдэх нь 1-2 сарын дотор бардам зангийн 80 хувийг үгүй болгодог. Миний хувьд та бүхэнд зөвлөхөд, энэхүү практикийг тогтмол хийхийг санал болгох байна. Мөргөлийг христ, мусульман шүтлэгтнүүд тодорхой хэмжээгээр харин суфизм, ведантистууд, буддистууд зайлшгүй хийх ёстой практик гэж үздэг. Яагаад гэвэл бардам зан өсч нэмэгдэх юм бол түүнийг ухамсартайгаар хянаж цагдахад тун хүнд болох болно. Яагаад гэвэл танд далд нууцлаг чадвар хөгжих учраас. Дээрээс нь хэрэв таныг магтаалаар булах аваас бардам зан улам л дэврэх болно. Тэр ч байтугай үл ажиглагдам байдлаар. Энэ нь эмэгтэй хүний хувийн амьдрал болон түүний үр хүүхдэд онцгой аюултай.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн “Гаригууд ордод байрших нь” номоос орчуулсан: Балабхадра дас

Чакра буюу энергийн төвүүд нь бүгд гаригуудтай холбоотой. Энэ нь Ангарагаас эхлээд (нэг дэхь төв) Бархасвадиар(сүүлийн төв) дуусдаг. Жишээ нь хосуудын нийцлийг хувиар илэрхийлж болно. 100 хувь бол энэ нь маш сайн нийцэл. 50 хувь бол нилээд хүндхэн боловч хамт амьдраад байх боломжтой нийцэл. 80 хувь бол хамт амьдрах боломжтой ба тийм ч хүнд хэцүү биш нийцэл. Харин нийцэл огтоос зохицолгүй байх аваас тийм хүмүүс нь уулздаг ч үгүй. Тэд зүгээр л соронзонгуудын хойд туйл шиг нэг нэгнийгээ түлхэж байдаг.

Жишээ нь Ангарагийн нийцэмжийг авч үзье. Ангараг нь хүрдний нэг дэхь төв. Тийм хосуудын хувьд биемахбодийн нийцэл, эр эмийн харьцааны нийцэл маш сайн байдаг. Ерөнхийдөө бүх зүйл нь сайн, гайхалтай нийцтэй байдаг. Ийм хосууд нь хамтдаа байгаад байж чаддаг.

Хоёрдугаар чакра буюу Сугарын нийцэмжийн авч үзье. Тэд нэг нэгнийхээ мэдрэмжийг ойлгодог. Хэн хэнийх нь Сугар хүчтэй аваас тэд нэг нэгнийхээ мэдрэхүйд ханамжтай байдлыг өгч чадна… Тэдний загвар моодны мэдрэмж, хандлага гэх мэт нь харилцан сайн нийцдэг.

Нарны нийцэмжийн тухайд гэвэл хосууд хэн хэн нь харилцаан дээр нийгмийн байр сууриа анхаарч үзэх ёстой гэдгийгээ ойлгож байдаг. Хэн хэн нь материаллаг ашиг орлогын төлөө тэмүүлж байдаг ба нийгмийн харилцааны хүрээнд төдийлөн зөрчил байдаггүй.

Дараагийн нийцлийн чакра нь Сарны чакра. Энэ нь сэтгэл зүрхний хайрын харилцааг илэрхийлдэг. Тийм хосууд нь дотоод сэтгэлдээ хэн хэнийгээ сайн ойлгож байдаг. Эрэгтэй нь эмэгтэйдээ дурладаг гэдэг утгаар биш харин тэд сүнс, тэд амьд бодгаль утгаараа нэг нэгнийгээ ойлгодог. Маш хүчтэй сэтгэлийн холбоо энд үүсдэг.

Буд гариг нь харилцан бие биенийгээ ойлгох байдлыг илэрхийлдэг. Тийм хосууд нь нэг нэгнийгээ харцаараа ойлгох бөгөөд бүрэн дүүрэн эв нийцэлтэй байдаг.

Санчирын нийцэмж бүхий хосууд нь дурын хүндрэл бэрхшээл, материаллаг амьдралыг дурын хохирол хожигдлыг тэсвэрлэх чадвартай. Харилцааныхаа төлөө бүхнийг зориулахад бэлэн байдаг. Хэн хэн нь маш тэвчээртэй, нэг нэгнийхээ дутагдалтай талыг сайтар тэвчиж чаддаг. Тийм ч учраас тэдний хооронд хэзээ ч хэрүүл маргаан үл дэгддэг…

Бархасвадийн нийцэмж бүхий хосууд гэдэг нь Бурхантай холбоотой хосуудыг хэлнэ. Тэд хамтдаа бурханлагаар өсч хөгжих ба нас нөгчсөнийхөө дараагаар ч хамтдаа үргэлжлүүлэн амьдардаг. Тийм хосууд нь ихэвчлэн энэ материаллаг ертөнцөд дахин буцаж ирдэггүй.

 

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Олон олон физик өвчнүүд сөрөг сэтгэл зүй болон сөрөг эмоциос үүсдэг. Хэрэв хүн гутранги үзэлтэй эсвэл хорон муу санаатайгаар бусдын талаар бодоод байх аваас энэ бодол нь түүн дээр өөр дээр нь л ойдог.

Эмоци буюу сэтгэл санааны цэвэрлэгээний тухайд гэвэл:

-Өөрөө өөрийгөө байнга ажиглах, аль болох сөрөг бодол санаа бодохгүй байхыг хичээ. Учир нь гэвэл эдгээр нь хамгийн эхлээд бидний амьдралыг хүнд хэцүү болгодог. Ялангуяа уурлах эмоци нь онцгой сөрөг нөлөөтэй. Тэрээр тэрхэн даруйдаа л тун аюултай биохимийн процессыг организмд эхлүүлдэг.

Тэр ч байтугай хэрэв та маш анхаарамжтайгаар сэтгэл хөдлөлдөө анзаарч ханддаг байлаа ч та бусдын эрчим энергийн нөлөөнд орж болзошгүй байдаг. Физик бие хэрхэн бохирддог шиг сэтгэл зүйн биеийг бохирдуулж болдог. Тэр ч байтугай та айдаст бүрэн автсан сөрөг мөн чанар бүхий хүнтэй зүгээр л харьцсанаар та тэрхүү сэтгэлзүйн төлвөөр нь өвчилж болно. Үүнээс өмнө та тайван амгалан амьдарч байсан байж болох ч тэр үеэс эхлээд таныг мөн тийм айдас даган мөшгих болно.

Энэ бүхэн нь тийнхүү нарийн биед гажуудал учруулдаг. Аажмаар физик түвшинд буюу биеийн түвшинд асуудал проблемууд, амьдралын хүндрэл бэрхшээлүүд үүсч эхлэнэ: ..үр дүнд нь ажил карьертаа ч, хувийн амьдралдаа ч аль альд нь ахиц дэвшил гаргаж үл чадна.

-Дурсамжаас хамааралт байдалд бүү ор. Дурсамж нь тодорхой туршлагын үр дүнг ойлгоход л бидэнд хэрэгтэй. Бид нэг замаар хоёр удаа яваад, хоёр удаа өнхөрч ойчсон байлаа гэе. Учир нь замын голд нэг нүх байж. Гурав дахь удаагаа түүгээр явах хэрэггүй гэсэн үг.

Жирийн хүмүүс бол өнгөрсөндөө харамсаж, ирээдүйг мөрөөдөж байдаг. Гэвч бидний хүч одоодоо амьдрахад чиглэгддэг. Сөрөг дурсамжууд, гомдлууд биднээс асар их эрчим энергийг сорон авч байдаг. Жишээ нь, сургуульд байхдаа гомдол их амсаж байсан хүүхэд хожим нь үүнийг өөрийн бүхий л ухамсарт амьдралын туршид дурсан санаж байдаг.

Дурсамжинд автах хэрэггүй бас үгүйсгээд хэрэггүй.

Хэрэв дурсамж санамж ухаан санаанд орж ирээд байх аваас түүнийг зүгээр л ажигла. Ямар нэг сэтгэл хөдлөлийн өнгө будаггүйгээр. Тиймээ, энэ бүхэн болоод өнгөрсөн гээд л.

Тэр ч байтугай дараахь зураг схемийг зураад үзээрэй. Шулуун шугам зураад, түүн дээр өөрийн амьдралдаа таагүй муу зүйл тохиож байсан мөчүүдийг тэмдэглэ. Тэгээд тэрхүү цэг дээрээ цэцэг эсвэл өөр ямар нэг таны хайрыг төрүүлдэг ямар нэг зүйлийг зур. Ингээд тэрхүү мөчүүдэд хайрын эрчим дүүрч байгаагаар төсөөл. Үүнийг үнэн сэтгэлээсээ нэг, хоёр удаа хийх аваас ерөнхийдөө сөрөг бодлууд арилж алга болдог.

-Мөн сэтгэлээ засахын тулд шүршүүрт орох нь зүгээр. Өглөө хүйтэн, орой халуун бүлээн. Тэр үедээ өөрөө өөртөө ингэж хэлж болно: “Ус урслаа, зовлон ариллаа” (нойр, өвчин эмгэг гэх мэт)… Ингэхдээ устай хамт танаас бүхий л таагүй муухай бүхэн алга болж байна гэж төсөөлөх хэрэгтэй.

-Танд ямар нэг зүйлийг сургаж чадах сонирхолтой бөгөөд ухаалаг хүмүүстэй харилц.

-Тогтмол бясалга. Ихэнхи хүмүүс йогч болохын тулд эсвэл Гималайд амьдрахын тулд бясалгах хэрэгтэй гэж боддог. Гэвч энэ нь тийм биш.

-Шүршүүрт ороод, зурагтаа унтраа. Нам гүм орчинд 10 минут суу. Амьсгалаа ажигла, ухаан санаагаа ажигла. Түүнчлэн мөн нэмээд “Би бүгдэд бурханлаг хайрыг хүсч байна” гэж хэлж болно. Тэгээд хайр ба аз жаргалын эрчим эд эс болгонд тань нэвтэрч танаас бусад хүмүүс рүү шилжиж байна гэж төсөөл. Юу юуны түрүүнд таныг гомдоогч руу. Энэ нь ухамсрыг цэвэрлэж өгдөг.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

Нэгэн фермийн эзэн саравчтай өвсөн дотор бугуйн цагаа гээчихсэнээ гэнэт мэджээ. Тэрхүү цаг хэдий төдийлөн үнэтэй цаг байгаагүй ч түүнд хайртай хүнийх нь бэлэглэсэн цаг байсан тул түүнийг мөнгөөр үнэлэх аргагүй үнэтэй эд байж. Ингээд тэрээр саравчтай өвсөн дотор бүхэлд нь хайгаад юу ч ололгүй эцэст нь бууж өгчээ. Хайгаад байх хүч тэнхээ ч түүнд үлдсэнгүй. Гэнэт тэрээр ойролцоохон тоглож буй жаалуудыг хараад тэднээс тусламж гуйхаар шийдэж гэнэ.  Өвсөн дотроос түүний цагийг олсонг нь шагнана хэмээн тэдэнд амлажээ. Түүний энэ үгийг дөнгөж дуулаад жаалууд саравчтай өвс рүү шуугилдаад л ороод явчихаж. Жаалууд өвсийг дээрээс нь доош бүхэлд нь эрж хайсан боловч цагийг нь олсонгүй. Эцэст нь фермийн эзэн цагаа эрж хайх бүх оролдогоо орхихоор шийдээд байтал нэгэн жаахан хүү түүн рүү дөхөж ирээд түүнд бас нэгэн боломж олгохыг хүсч гэнэ. Фермийн эзэн хүүг харвал тэрээр үнэхээрийн чин сэтгэлээсээ байгаа нь ажиглагдсан тул тэрээр хүүг саравч руу оруулжээ.

Хамгийн гайхалтай нь хэсэг хугацааны дараа мөнөөхь жаалхүү саравчнаас гартаа мөнөөхь цагийг нь барьчихсан гарч ирсэн явдал байлаа. Баяр хөөрөндөө багтаж ядсан фермийн эзэн, тэр жаалхүүгээс, бусад жаалууд олж чадаагүй байхад тэр жаалхүү цагийг хэрхэн яаж олсныг нь сонирхон асуувал жаалхүү, “Би онцгой юу ч хийгээгүй. Би зүгээр л шалан дээр суугаад чимээ чагнасан юм. Нам гүмд би түүний чаг чаг хэмээн дуугарахыг сонссон. Тэгээд л дуу гарч байгаа зүгт хайгаад түүнийг олсон юм” хэмээн хариулжээ.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас 

Нарийн биетүүд оршин байдаг. Тэднийг нүдээр харах боломжгүй ч тэднийг мэдэрч болдог. Яг л микроб буюу бичил биетүүд бидний нүдэнд харагддаггүй шиг л. Би тэднийг харахгүй байна гэдэг нь тэд огт ордшдоггүй гэсэн үг биш. Хэрэв та микроскоп аваад үзвэл тэднийг олж харж чадах болно. Маш өчүүхэн зүйл байлаа гэхэд бидний харааны хүч тэднийг харж чадахгүй байхад бүр нарийн субстанциас тогтдог буюу эфир, огторгуйгаас тогтдог бие бүхий илүү нарийн биетүүдийн тухай юу ч ярих билээ. Гэсэн ч тэд үнэхээр оршдог.

Хүмүүс өөрсдийгөө хяналтгүйгээр авч явах үеэс л хамгийн том аюул үүсдэг. Жишээ нь, та архи хэтрүүлэн уусан байлаа гэе. Ширээний ард суугаад, амраад л сууж байж. Бүх зүйл сайн сайхан байж. Гэнэт юу ч болсон юм түрэмгийлэл дэгдэж эхлэж. Хамгийн сонирхолтой нь тухайн хүн үүнийгээ санадаггүй.

Ой санамжийн хяналтын тухай асуудал үүснэ. Өөрөөр хэлбэл та юу хийснээ, хүмүүс рүү дайрснаа, хашгирснаа, гар далайснаа санахгүй…

Тэгэхээр түүний ухамсарт нь ямар үйл явдал явагдваа хэмээх асуулт үүснэ. Ямар нэг нөлөөлөл байсан гэдэг нь тодорхой. Тийм хүмүүс нь ийн ярьдаг: “Өө би хэтрүүлээд уучихсан байж” хэмээн. Гэвч та сонс доо. Өөр бусад хүмүүс ч гэсэн мөн л тан шиг хэмжээтэй уусан шүү дээ. … Нэг нь асуудал үүсгээд, нөгөөх нь үгүй. Үүнийг дайралт гэж нэрлэдэг. Энэ нь хэрхэн явагддаг нь өөр асуудал буюу техникийн асуудал.

Энгийн хүмүүсийн хувьд юуг ойлгох хэрэгтэй вэ? Та сэтгэл санааны хямралтай, хүндхэн нөхцөл байдалтай үедээ тийм төрлийн зүйлийг хэрэглэх хэрэггүй. Яагаад гэвэл хэрэв та баяр баяслын төлөвт орших аваас таны баяр баясгалан нэмэгдэнэ. Харин сэтгэл санааны уналттай хямралтай төлөвт бол тэр төлөв байдал тань хүчтэй нэмэгдэнэ. Энэ нь сөрөг зүйл. Энэхүү сөрөг байдлын чичирхийллийн хүч нэмэгдэж эхлэх үед энэ нь тодорхой бодгалиудыг өөртөө татаж эхлэдэг. Тийн тэд тэр хүн рүү дайрч эхлэдэг. Тэд мөн архи уугаагүй үед ч буюу унтаж байх үед тань тан руу довтолж болдог.

Хэрүүл маргаан хийх хандлагатай хүн байдаг. Тэрээр байнга л бусадтай зөрчилдөж байдаг. Хэрэв та цаг үргэлж хүмүүстэй зөрчилдөөд байх аваас та үүгээрээ юуг бий болгох вэ? Орших орчин нөхцлийг. Танд энгийгээр тайлбарлая.

Жишээ нь, хэрэв ширээн дээрхи бохир заваан байдал байнга байгаад байх аваас ширээг арчихгүй дээрээс нь тос улам л дусаагаад байх аваас юу болох вэ? Ялаанууд шавж эхлэнэ. Хорхой шавьжнууд цуглаж эхлэнэ. Микробын талаар бол дуугараа ч үгүй байгаа шүү. Дараа нь муухай үнэр үнэртэж эхлэнэ. Энэ орчин атмосфер бохирдсоныг та харж байна. Үүн шиг хүн бусдыг байнга шүүмжилж эсвэл бусадтай байнгад түрэмгий маягаар харьцаад байх аваас тэрээр өөртөө тийм нарийн биетүүдийн орших орчин нөхцлийг бүрдүүлэн бий болгож өгч байгаа хэрэг юм. Үүнтэй харгалзан тэрээр тийм сэтгэл санааны төлөв байдлыг хүлээн авдаг.

Нарийн биетүүд хэрхэн довтолдгийг хүмүүс ойлгодоггүй. Тэд тэр ч байтугай тэдний тухай мэддэг ч үгүй. Ийм учраас урьдчилан сэргийлэх арга нь маш энгийн. Тийм ухамсрын хүнд байдлын үед юу хийх хэрэгтэй вэ? .. Асуудал үүсгэхээ л боль. Хүмүүс хэрэлдээд эхлэх үед тэд соронзон мэт хэрүүлдээ татагддаг. Тэд үүнээсээ салж чаддаггүй.

Сөрөг эрчмүүд, эерэг эрчмүүд гэж бий. Цагийг нь олж зогсож чаддаг байх нь бүхэл бүтэн урлаг юм.

 

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас 

Scroll to Top