Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 1 8 8 9
Users Today : 4
Users Yesterday : 41
Total Users : 11889
Views Today : 4
Views Yesterday : 67

Жүжигчдийн бүрэлдэхүүн: Өгүүлэгч, харх, иогч, муур, үнээ, эхнэр, хүүхэд

Үйл явдал: Иогч бадамлянхуа суултаар  суун Харе Кришна мантраг уншиж байна. a

Өгүүлэгч: Сатйа эринд нэгэн хүчирхэг йогч ариун ойд суугаад Бүхний дээд бодгаль Шри Кришнаг бясалгаж байлаа. Йогч маш энгүүн амьдрах агаад түүнд 2 ширхэг дотуур хувцас л байдаг байв. Өдөр бүр хэрэглэсэн дотуур хувцсаа угаагаад хажуугийнхаа бутан дээр хатаахаар өлгөдөг байлаа. Гэтэл нэг өдөр харх гарч ирэн бутан доогуур гүйн дотуур хувцсыг мэрэхийг оролдож гэнэ. Гэтэл иогч бясалгалаасаа гарч

Иогч: Юу болж байна. Хэн нэгэн миний дотуур хувцасыг мэрэхийг оролдоно гэнээ, энэ муу харх л байж таарна гэж бодоод за яахав би өөрийнхөө ид шидийн хүчээр муур бүтээгээд хархыг зайлуулна гэж бодов. Тэгээд Ом Намо Муур гэж хэлмэгц цахилгаан цахин, аянга бууж муур гарч ирэв.

  Иогч: одоо би бясалгалдаа орж болох нь гэж бодтол муур дуугарч дахин саад болов.

Иогч : Өө бурхан минь би муураа тэжээх ёстой гэдгээ мартчихсан байна ш дээ гээд за яахав үнээ бүтээгээд муураа сүүгээр тэжээж хархыг хол байлгая  гэж сэтгэн Ом Намо Үнээ гэж хэлтэл  үнээ гараад ирэв.

 Иогч: ах ! одоо би дахин дадлагаа үргэлжлүүлж болох нь гэтэл үнээ чангаар мөөрөв.

Иогч: Би ямар тэнэг юм бэ, Үнээг хэн нэгэн сааж муурыг тэжээж тэгээд миний дотуур хувцасыг авах гээд байгаа хархыг холдуулах хэрэгтэй шүү дээ гэж бодоод миний хязгааргүй хүчийн ачаар би эхнэр бүтээе гээд ОМ НАМО ЭХНЭР гэж хэлмэгц эхнэр гарч ирэн алгаа хавсран байж

Эхнэр : Эзэнтэн минь , би танд хэрхэн үйлчлэх вэ хэмээв

Иогч: Зүгээр л очоод үнээ саа гэв

Эхнэр : За за тэгэлгүй яахав, таны юу хүссэнийг хийе гэлээ.

 Иогч: Одоо би дахин бясалгая , эцсийн эцэст миний бүх асуудлууд шийдэгдлээ гэтэл эхнэр нь уйлж эхлэв.

 Иогч: Юу болсон бэ гэхэд

Эхнэр: Чи надад хайргүй юм байна гээд бүр чангаар уйлав.

 Иогч: Чи зүгээр л үнээ саах ёстой ш дээ гэтэл эхнэр нь бархиран уйлав . Иогч за за чи надаас юу хүсээ вэ гэхэд

Эхнэр: Та мэднэ  дээ …….  Гэснээ хүүхэдтэй болсон буй мэт гэдсэн дээрээ гараараа тойрог хөдөлгөөн хийв.

 Иогч: царай нь хувхайран  Секс ! Би иогч хүн , энэ чинь хэрээс хэтэрсэн зүйл гэтэл эхнэр нь бүр ч  чангаар уйлав. За за миний бурханлаг хүчээр би эхнэртээ зориулж хүүхэд бүтээж өгөе гэв

Тэгээд ОМ НАМО ХҮҮХЭД гэхэд бяцхан жаал гарч ирэн өхөөрдөм хөөрхөн инээмсгэлэв.

 Иогч : Эцэст нь би иогын дасгалаа хийж болох нь гэтэл хүүхэд иогчыг татаж эхлэв.

Хүүхэд: Ааваа, ааваа, аааваа , иогч ааваа би ямар нэгэн  юмтай болмоор байна, ямар нэгэн юм хэмээн уйлж гарав.

Иогч: Хүүхдээ намайг орхи, эхнээр энэ хүүхдийг ав л даа ямар нэгэн зүйл өг гэв.

Эхнэр: Би ямар нэгэн юм өгөх болж байна уу  ? Чи энэ хавийн хамгийн аугаа иогч шүү дээ  гэтэл хүүхэд иогчын гарыг хазаж орхив.

 Иогч: Ёо би яаж ингэж бясалгах вэ за яахав би энэ бүх материаллаг амьдралын зовлонг тэсвэрлэх хэрэгтэй гээд Миний бяцхан үр юу хүсээ вэ гэж асуутал

Хүүхэд: Би амьтантай болмоор байна гэв. Ааваа амьтан ааваа ааваа ааваа гуйя амьтан гэв

Иогч : за яахав , за за  би хүч чадлаараа жижигхэн амьтан бүтээж хүүхдээ баясган , эхнэртээ таалагдаж, эхнэр үнээ сааж,  муурыг тэжээж, муур миний дотуур хувцасыг авах гээд байгаа хархыг зайлуулна гээд ОМ НАМО НОХОЙ гэж хэлтэл аянга цахин нохой гарч ирэв.

 Иогч : Эргэн тойрон өөрийнхөө эзэмшиж буй бүх зүйлээ хараад за одоо би өөрийгөө ухаарч болох нь гэтэл нохой ирээд толгойгоо сэгсрэн амандаа зууж явсан ясаа хөлд нь хаяад

Нохой: Ур ра рух , ур ра рух гэж дуугарч байлаа.

Иогч: Өө үгүй ээ, за хүний сайн анд минь юу хүсээ вэ гэхэд

Эхнэр: Тэнэг минь наадах чинь өлсөөд байна. Чи хэзээ ч наадхаа ч намайг ч хүүхдээ ч  тэжээхгүй  юмаа. Чи зүгээр л суугаад бясалгаад л байх юм. Яагаад ажил хийхгүй байгаа юм бэ , би шинэ барны арьсан гудастай болмоор байна, бас шинэ гутал …. Бас ….. бас хэзээ бид энэ халтар урцнаас гарах юм бэ ? Чи тэнэг амьтан, нийгмийн паразит, гээд хажуу талаас нь өшиглөж гарлаа

Хүүхэд : Ааваа би шинэ амьтантай болмоор байна …. Бас …..бас ийм юм тийм юм гэж байв

Иогч: Хангалттай, хангалттай. ОМ НАМО ТОНИЛ гэж хэлтэл аянга, цахилан тэнгэр дуугарч бүгд алга болов.

 Иогч : Энэ материаллаг амьдрал хэтэрхий их урхидах юм. Би 2 ширхэг дотуур хувцастай байхдаа л аз жаргалтай байлаа.

Өгүүлэгч: Энэхүү иогчийн  мөнхийн хоёрдмол байдал нь мөнхийн аз жаргалд хүргэхгүй агаад бидний төлөвлөн байх материаллаг аз жаргалын төлөөх  төлөвлөгөө нь энэ ертөнцийн саад тотгор болж байна. Иймээс хэн нэгэн Кришнаг баясгахыг хүсэх болсон цагт л энэ ертөнцийн шаналалаас ангижирна. Бүхий л гэгээнтэнд өнгөрсөн үе байдаг иймээс өнгөрсөн үе бий харин  тэдэнд энгийн амьдарч өндөр сэтгэж байхыг суралцсан байдаг. Харе Кришна Харе Кришна Кришна Кришна Харе Харе/ Харе Рама Харе Рама Рама Рама Харе Харе

 Иогч : Бясалган сууж байтал харх дахин гарч ирэв. Гэтэл иогч Материаллаг амьдрал !!!!!! хэмээв

Хансадутта Свами: Бурханыг харах тийм ч хэцүү бус

Мангалананда дас –н Энгийн амьдрал

Орчуулж бэлдсэн: Т.Цэвэлмаа

Улаан утас

 

Матхурад амьдардаг нэгэн гэгээнтэн байж гэнэ.

Нэг удаа түүнд Италийн Ватикан сүмийн Пап ламтай уулзах боломж гарчээ.

Ватиканаар аялсны дараа Пап ламын амьдардаг том барилгад орж ирэв

Тэрээр маш сайхан гантиг шал болон алтадсан багануудыг харав.

Тэгээд Пап ламын өрөөнд орж ирээд мэндийг асуухад  түүнийг суухыг урив.

Бяцхан биетэй гэгээнтэн суугаад түүнтэй таатай яриа хөөрөө өрнүүлэв.

Үүний дараа гэгээнтэн ширээний буланд нэгэн улаан утас байхыг ажиглаад юу болохыг нь асуув

“Аан энэ миний бурхантай холбоо  баридаг утас” гэж хариулаад ямар нэгэн шийдэж чадахгүй хүндрэлтэй асуудал гарахад би  биечлэн бурхантай яридаг юм гэв

“Аан, хэрвээ би хэрэглэвэл та дургүйцэхгүй биз” гэж гэгээнтэн асуухад

“Үгүйээ үгүй” хэрэглэ гэв

Тэгээд бяцхан гэгээнтэн утсыг аваад итгэлтэйгээр дугаараа оруулж бурхантай ярилцав.

Өөрийн хүндэтгэл бишрэл болон түүнтэй ярьж буйдаа маш их баяртай байгаагаа илэрхийлээд 5 минутын дараа утсаа тавив

Тэрээр маш энгүүн нэгэн байсан бөгөөд Бурхантай тийм ч олон зүйлс ярилцсангүй тэгээд пап ламд талархсанаа илэрхийлэв.

Пап лам “зүгээрдээ  гэхдээ үүний төлбөр 75 доллар болж байна” гэв.

“75 доллараа”? гэж гэгээнтэн асуутал

“Яг тийм учир нь гэвэл холын зайнд дуудлага хийж бурхантай холбогдох гэж урт замыг туулдгыг та мэдэн шүүдээ” гэлээ

Ингээд гэгээнтэн хэтэвчээ гарган далан таван доллар түүнд өгөв.

Хэдэн сарын дараа пап ламд Энэтхэгийн Матхура хот руу бяцхан гэгээнтэн дээр очих боломж гарч гэнэ.

Тэгээд пап лам гэгээнтэний жижиг гэр рүү орох гэж байгаад хаалганд нь толгой цохиж орхив.

Жижиг ширээний хажууд байх сандал дээр суухад Гэгээнтэн түүнтэй дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлэн яриа өрнөх зуур пап лам түүнд өөрт нь байдагтай адил улаан утас өрөөнд байхыг хараад

“Өө танд ч бас байдаг юмуу би хэрэглэж болох уу надад Бурханд хэлэх их олон зүйлс байна л даа” гэв.

“Тэг тэг ” хэмээн гэгээнтэн хариултал

Пап лам Бурхантай холбогдон өөрийн хүндэтгэлээ илэрхлийсний дараа маш олон зүйлс ярилцав.

Ватинканд болж буй хямрал, АНУ дах номлогч нарын хууль зүйн асуудал,

Англи Европын зөрчилдөөн гэх мэт зүйлсийг ярилцан нэг цагийн дараа холбоогоо таслав.

Тэгээд “маш их баярлалаа одоо би арай л дээрдлээ  хэдийг төлөх вэ?” гэж асуухад

Гэгээнтэн хэсэг хугацаанд бодолхийлснээ 2 рупи гэв.

“Юу яагаад ийм хямдхан гэж” хэмээн пап гайхан асуутал

Яагаад гэдгийг нь та мэдэхгүй гэж үү энэ чинь орон нутгийн дуудлага шүү дээ гэжээ.

Бурхан ба Эрдэмтэн

 

Нэг эрдэмтэн бурханд хүрч очоод Хардаа бурхаан. Та бидэнд одоо хэрэггүй гэв.

Өнөөдөр бид өөрсдийн  хүчээр бүх төрлийн зүйлсийг хийж чаддаг болсон

Үхэж буй хүнд Эрхтэн шилжүүлэн амь оруулж, мөн бид бараг бүхий л өвчнийг эмчилж тэр байтугай амьтдыг колончилж байна. Хэрвээ энэ амжилттай үргэлжилвэл хүнийг ч бас колончилж болох юм. Тиймээс уучлаарай. Та жагсаалтаас гарлаа гэв

Бурхан Эрдэмтэнг анхаарлтай сонсож байснаа:Би чамайг надад итгэхгүй бас чамд би хэрэггүй гэдгийг харж байна. Гэсэн хэдий ч БИ ЧАМД ХАЙРТАЙ.

Яагаад бид чиний ярьж буй зүйлийг баталж болохгүй гэж  Миний бодлоор хүн бүтээх тэмцээн зохиоё гэв

Эрдэмтэн Таны тулааны  дуудлагыг хүлээн авья хэмээтэл

Бурхан” за тэгвэл эрт үед миний бүтээж байсан анхдагч  хүмүүсийг бүтээе “ гэхэд

Эрдэмтэн газраас хүрзээр шороо авах гэхэд

Бурхан “Өө үгүй шүү өөрийнхөө бүтээсэн шороогоо ашигла” гэжээ.

 

Төгс эхнэр

 

Нэгэн эр өөртөө тохирох төгс эхнэрийг хайж байв

Тэрээр үзэсгэлэнтэй уян зөөлөн, хайр татам, мөн бурханлаг тийм нэгнийг хайж байлаа. Гэтэл тэрээр тийм нэгэн эхнэр олж чадав. Гэвч энэ нь тийм ч амжилттай биш байв. Учир нь тэрээр хэт бурханлаг байсан ба материаллаг амьдралын талаар мэдлэг хомсхон нэгэн  байв.

Дараа нь дахин нэг эхнэр олтол энэ нь ч бас амжилтгүй болов. Учир тэрээр хэт материалист байсан ба түүнд юу хийх ёстойг зааж эхлэв. Ийнхүү тэдний амьдрал бүтэлгүйтэв.

Эцэст нь яг л хайж байсан тэр төгс эмэгтэйг  олов. Гоо үзэсгэлэнтэй, уян зөөлөн, ухаалаг, зохион байгуулалттай мөн материаллаг талдаа ч бурханлаг талдаа ч сайн нэгэн байв.

Тэгээд түүнээс гэрлэсэн үү гэж асуухад

–       Үгүй гэв

Яагаад үгүй гэж ? Яагаад гэвэл тэр эмэгтэй ч бас төгс эр нөхөр хайж байв.

 

Орчуулж бэлтгэсэн:Т.Цэвэлмаа

 

Ганга мөрөн буюу “ Хатан ээж Ганга” хэмээн  хүн төрөлхтөний  дунд өргөмжлөгдсөн энэ мөрөн нь Энэтхэгийн түүх соёл шашин шүтлэгтэй салшгүй холбоотой.

  Сая сая хүмүүс түүнийг энэрэлт ижийгээ мэт тахин шүтэж нүгэл хилэнцийг ариусган угаадаг охин тэнгэр гэж шүтдэг билээ.

  Цаг хугацаанаас ангид орших Ведийн шастир энэ мөрний тухай өгүүлэх нь:

  Бурханлаг  ертөнцөд орших бурханлаг нандин ундрагаас орчлонд залран морилохын өмнө Ганга мөрөн Бурханы Дээд Бодьгал Вишнугийн ариун өлмийг угааж, манай газар дэлхийн хөрсөн дээр буусан болно. Түүний үл ойлгогдох ариусгагч нандин чанар нь үүнд оршдог .

  Асралт энэ рашаанаар бузар муу муухайгаа ариусган урсуулах гэж мөргөлчид түүний эрэг дээр бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг  Ганга мөрний төгсгөл болсон 1,600 милийн урттай урсгалыг Сагар хэмээн нэрийдэх ба  Бенгал  руу урсан нийлдэг..

  Жил болгон сүсэгтэн олон Бенгалийн энэ тохойд мөргөл үйлдэх гэж хүрэлцэн ирдэг.

  Сударт энэ тухайд:

  ” Ганга Охин тэнгэр чампак цэцэг мэт сүүн цагаан нигууртай.

  Түүний лагшинг цагаан өмсгөл, эрдэнэсийн чулуу ба чимэг зүүлтээр чимэж,

  сая саяар тоолох олон сар гэрлээрээ мялааж, үзэсгэлэнт сайхнаар мишээсэн мэлмийг нь тодруулдаг.

  Тэрбээр мөнхөд гоо үзэсгэлэнт  залуугаараа,   аз хийморь, амжилтыг авчирагч , Бурхан Вишну-н  энхрий гэргий бөгөөд   амьтан болгоны нүгэл, бузрыг аруисгадаг.”-гэж айлтгасан байдаг.

   Эрт дээр үед Капила Муни гэгч агуу их бясалгагч   тус мөрний дагуу даяанчилж байгаад энэхүү ариун дагшин газарт ирж,   тэвчил хатамжлал үйлджээ.

  Тэрбээр:

  “Бүгдийн зүрхэнд нь оршигч Бурхан Вишнугийн гайхамшигт хүч алдар цууг сонссон чин  бишрэлтэнгийн ухаан нь  даруй далай руу цутгадаг Ганга мөрний урсгал мэт Бурхан өөд урсдаг.” хэмээн өгүүлсэн байдаг.

  Майапур нэртэй жижиг тосгон Калькутта хотоос хойш 150 километрын зайд оршдог. Уг газар Ганга мөрний элсэн эрэг дээр  Кришнагийн Ухамсрын Олон Улсын Нийгэмлэгийн   Шри Чайтанья Чандрадоиа сүм сүндэрлэн байдаг. Энэ гайхамшигт сайхан цогцолбор нь сүүлийн мянган жилийн агуу их үйл явдал болох Шри Чайтанья Махапрабху манай дэлхийд залран морилсонд зориулсан хөшөө болно.

  Бурханы Дээд Бодьгал буюу Кришнагийн хувилгаан дүр  Шри Чайтаниа Бурханы нэр алдрыг мандуулан дуудах зорилгоор бурханлаг ертөнцөөс энэ  дэлхийд залран морилсон.

  Мөн энд Кришнагийн Ухамсрын Олон Улсын Нийгэмлэгийг үндэслэн байгуулсан

  А. Ч. Бхактиведанта Свамигийн хөшөө байдаг. Тэрбээр далан настайдаа  1965 онд,Шри Чайтаньян сургаалийг Энэтхэгийн цар хүрээнээс гаргаж   дэлхий даяар айлдан дэлгэрүүлэн түгээсэн билээ.

  Шри Чайтанья ээж Ганга мөрөнд зориулан энэрэл хайраа өгүүлэхдээ:

  “Тэнгэрийн дагина Ганга минь,   Таны ариун урсгал тань Бурханы хайр энэрэлийн охь юм.   Tаны нэр алдрыг дуудахад Бурханд итгэх бишрэлийг үүсгэнэм.

   Таны энэрэл нийгүүслэлээр   амьд амьтан болгон Бурханы Дээд Бодьгалийн нэр алдрыг магтан дуудах амт шимийг хүртдэг.”   Ганга мөрний өмнөхөн Бихар мужийн Гая хот оршдог. Энд, эртний Вишнупадын сүмд,Дхарма-шила гэгч чулуунд Вишну Бурханы өлмийн мөр үүрд хадгалагдсан байдаг.

  Үүнээс холгүй Бодьгая оршдог. Бурхан Буддагийн  гайхамшигт сайхан алтадсан баримал дүрийг шүтэх сүсэгтэн олон Олон зуун жилийн туршид  энэ газарт ирцгээжээ.

  Энэ шүтээн нь Махабодь гэгч Их бодь суварганд үлэмж сайханаар байрлуулсан байдаг.

   Хоёр мянга таван зуун жилийн өмнө Баньян буюу Бодь модны сүүдэрт   Сидхарта хун тайж куша өвсөөр хийсэн олбог дээр завилан   аниргүйн гүн бясалгалд орж,бурханы хутгийг олтлоо хөдөлгөөнгүй суув.   Бясалгалын үеэр үхлийн хаан Мара, Түүн рүү довтлон дайрч дотоод сэтгэлийн амаргүй дайн өрнүүлсэн болно.

Гэвч мөнх бат бөгөөд гэгээн гэрэлт, ариун чанар нь Марагийн шулмасын айрмийг дарсан.   Ингэж Хунтайж Сидхарта эрхэм ялгуусан Бурханы хутгийг олжээ.

  Дэлхийн өнцөг булан бүрийн лам хуваргууд эртний шаштир судраас Бурхан Буддаг магтан дуулдаг билээ. Энэ магтаал нь үе үеэс уламжлан дамжиж ирсэн бөгөөд

  бясалгалын чанарыг нэмэгдүүлэхийн тулд дуу авиа болгоныг хянамгай анхааралтай  дууддаг.

  45 жилийн турш Бурхан Багш Будда Ганга мөрний дагуу даяанчилж,   ахимса буюу амьтны амийг таслахгүй, эх болсон 6 зүйл хамаг амьтныг энэрэн хайрлах сургаалаа номлон соёрхсон.

  Ганга мөрний усанд ороход,биед орших үүрдийн амин хүч, мөнх сүнсээ таньж ойлгох болно гэж мөргөлчид үздэг .Ведийн бүх мэдлэгийн охь болсон Бхагавад-Гитад,

  айлдсанаар: “Сүнсний мөн чанар гэвэл хэзээч мөхөж, хэзээч төрдөггүй.

  Хүмүүс хуучирсан өмсгөл хувцасаа хаяж, сэлбэн солидогтой адил,

  сүнс нь хуучирсан, хэрэгцээгүй болсон бие цогцоо орхин шинэ материаллаг биеийг авдаг.

  Тэрбээр төрөн мэндэлдгүй,мөнхөд оршдог.   Орой болоход Ганга Пужа гэдэг Хатан ээж Ганга мөрөнг тахидаг зан үйл зан үйлд оролцохоор,    сүсэгтэн олон Дашашвамедха-Гатхад цуглардаг..   Ганга эхийг дээдлэн баясгахын тулд  шороо, ус, гал болон агаараар өргөл барьдаг.   Тэрбээр таалан соёрхвол,   Нигүүслэлээ хайрлан , бид бүхнийг Эцэг болон Бурханлаг ертөнц дэх Эцэг дээр маань хүргэдэг билээ . Прайяг,  ”Дэлхийн сүсэг бишрэлийн аугаа аян” гэж нэрлэгддэг Кумба Мела гэгч наадмын талбай.

  12 жилд нэг удаа энэ амар амгаланг агуулсан элс майхант хотын суурь болдог.

  Сая сая мөргөл үйлдэгчид, гэгээнтэн болон лам хуврагууд энэ хотод ирдэг.

  Кумба Мела гэдэг нэр нь мөнхийн рашааны төлөө.   сахиулсан тэнгэр болон чөтгөрийн хоорондын тулааны тухай туульстай холбоотой.

  Чөтгөрүүд сахиулсан тэнгэр бурхадаас амь тэтгэгч рашааныг хулгайлсан байв.

  Сахиулсан тэнгэрийн талд Вишну Бурхан орж,   Мохини Мурти Дагины дүрээр тачаангуйн үзэсгэлэнгийн билэгдэл болон ирээд залийн аргаар чөтгөрүүдийн рашааныг аваад   сахиулсан тэнгэр нарт дамжулахад,тулаан эхэлжээ….

  … Үнэт рашаан халин дусалж Ганга, Ямуна болон Сарасвати голуудын бэлчир –

Тривени гэдэг газарт буужээ.

“Макара санкранти” гэдэг баяр наадмын өдөр  ариун усанд орвол үхэх төрхийн төгсөшгүй сансрын хүрднээс   ангижирж ариуслын хаалга үүд нээгддэг гэдэгт хүмүүс итгэдэг.

  Ведийн нэг хэсэг болох орчлон хорвоогийн бүтэц тогтолтоонд нийцүүлж   уран барилга болон хот төлөвлөлтийг заадаг   Шилпа шастирын дагуу баригдсан ягаан хот Джайпур,…    оршидог ч түүний нөлөө энд мөн урсан ирдэг.

  Ганга мөрний уснаас гадагшаа тээвэрлэх хамгийн том мөнгөөр цутгасан сав суулгын цуглуулга, Джайпур хотын музейд хадгалагддаг

  19-р зууны сүүлчээр, Энэтхэгийн Хатан Хаан Виктория,

  Джайпурын хаан Мадхо Сингхийг Англид урьжээ.

  Мадхо Сингх дуртай байгаагүй ч зөвшөөрч Ганга мөрнөөс   аялалын хугацаанд уух буюу биеэ угаах хангалттай ус авч явах болзол

тавьсан билээ.   Ариун ус   түүний бие мах бодь болон сэтгэл санааг ариутган тэтгэж байх болно гэдэг тэрбээр итгэлтэй  байв.

  Джайпур хотын төвд,  Могол хийгээд Ведийн уран барилгын аргаар баригдсан ордон сүндэрлэнэ.

  Джайпур хотын бурханлаг зүрх   Радха-Говиндаджи сүмийн шүтээн,

  Бурхан Кришнаг түүний мөнхийн хатан Радхарани байгаа газар  цуурайтан цохилж байна.4 500 жилийн өмнө Эзэн Кришнагын ач хүү

  энэ бурхадыг сийлж Вриндаваны сүмд залжээ. 500 жилийн өмнө 300 км –т

орших Джайпурт гадны түрэмгийлэгчээс хамгаалан шийлжүүлсэн болно.  энд бхакти буюу Радха, Кришнагийн чин бишрэлтэнгүүд   бүхий л мэдрэхүйгээ, Бурхан болон түүний эрч хүчинд    үйлчлэн зүтгэх үйлд хандуулах үйлд суралцдаг…

  … Түүний лагшинг нүдээрээ харж,

  …Түүнийд өргөл болгон өргөсөн цэцэгсба хүжний анхилуунг үнэртэж

  …Түүнийг цэнгүүлэн дуулж,

  …Түүний магтаалийг сонсдог.

Чин бишрэлтэн бүх зүйлийг Кришнатай холбоотойг ойлгодог. Тэдний хүлцэнгүй сүсэг бишрэл нь өдөр дутмын үйлсийг аугаа урамтай хайрын үйл болгон хувиргадаг.

  Хүчирхэг уулын хавцалаас гарч ирэх Ганга мөрний адислалыг хүртэснээр,

  Гималайн өөд даянчлахад ивээлийг хүртдэг.  Гаруда Пурана – шастирт:

  “Харидварт очиж Ганга мөрөнд орсон хүн болгон  сансрын хүрдэнд дахин төрдөггүй.” Бүхнээс арисгадаг ч мөс мэт хүйтэн Гангийн усанд чин зоригт бишрэлтэн угаал үйлддэг.

  Энэ сүсэгтэн мөргөлчид бусад хүмүүстэй адил зовлон жаргал эдэлдэг мэт санагдавч,тэдний хооронд үлэмж ялгаа бий.

  бишрэлтэнд энэ бүх  зовлон шаналал нь  Бурханы өлмийд ойртох завшааныг бий болгодог.  Аз жаргал ирж буцдагтай адил гяслан зовлон мөн адил одож арилдаг билээ.Хатан Эх Ганга мөрөнд модны навч хөвөн урсаж алга болдогтой адил тэд хоёул цаг хугацаагаар одон хальдаг.

  Оюун үл санах эртнээс Ганга мөрөнд угаалга нь  – үдэш бүр үйлдэгддэг байжээ  Бишрэлтэний   өргөх  өргөл болгон өөр өөр боловч, чин бишрэл сүсэг бишрэл  агуулагдсан байх тул   Хатан эх Ганга бүгдийг нь соёрходог.

 Голын нөгөө  эргээс харахад энэ зан үйл нь аврага том шувууд Ганга ижийг баярлуулахыг хичээн бүжиглэх мэт .

  Шива Вишну бурханы агуу их чин бишрэлтэн  ,Энэ ариун дагшин хотын өнцөг болгонд Шива заларсан байдаг. дайхирч ургасан үс гэзэг, үнсэн өнгөтөй болсон лагшин, барын арьсаар гоёсон өмсгөл нь Түүний алдарт хүчтэй нийцэхгүй мэт санагдана.

  энэ илрэл тодролыг  хөх хүзүүт буюу Нила-Канта гэж нэрлэх  ба  хорвоо ертөнцийг аврах гэж хор ууснаас ийнхүү алдаршжээ .

  Бие махбодийн бүхэл хүслээс ангижран хатуужил даяаныг хийж хэрэгжүүлснээр тэрээр Гималайн уул дах Каилашын оройд, аглагт, Бурханы Дээд Бодьгал Вишнуг  бясалгалган суух ажээ.

  Ришикешийн гүүрээр гарч,Энэтхэгийн тал нутаг аажмаар мананд умбасан тансаг өвс ногоогоор хучигдсан толбо нуруугаар солигдож байгааг ажиглаж  Гималайн ууланд тулж очино.

 Энд ухаан бодлоо  хянахад хялбар дөхөм байдаг   өдөр тутмын эгэл  амьдралаас хөндийрөн мөнхөд орших сүнсний мөн чанарын тухай эрэгцүүлэн бодоход илүү тогтуун.

 Йога- санаа бодлоо ариусгах маш хүчтэй сэтгэлийн хөгжил нь

  өөрийнхөө бодит мөн чанар болох сүнс, оюун билигт хүргэдэг.

 Мөн түүнчлэн ойгийн тусламжтай “сиддхи” гэгч эгэл бус гайхамшигт шидтэй болдог

  жишээ нь Ганга мөрөн шиг ариун урсгалын сувгаар чанад орших газарт холын аялал хийж болдог

  Бурхан Тэнгэр Вишнугийн өлмийгээс Ганга мөрөн хорвоо орчлонгийн оройгоос эхлэн доод гаригууд руу урсадаг. Зүгээр л түүний ус руу шумбан орж йогч хүн түүний эргээр орших хэдэн мянган км-р алслагдсан дурын газар нутагт очиж чаддаг.

  Гэвч Бурханы Дээд Бодьгал Вишнуг баясгаж эс чадваас   Ганга мөрөнд нэг заан усанд орж өөрийгөө норгож буйтай агаар нэг .  Усанд орсон заан гарч ирмэгцээ л  элсэн дээр хөвөрч  биеэ элс шороогоор булдаг .

  Ганга мөрний ус үйлийн үрээс цэвэрлэдэг  хэдий ч  шидэт хүчийг олох гэсэн бясалгачид шинээр үйлийн үр буй болгож материаллаг ертөнцтэй шинээр уягдах гинжийг холбоог бий болгодог .

  Ришикеш хотноо олон алдартай йогчдийн  гэр орон хийгээд болон олон ашрам сүмд  байдаг,сэтгэл хөдлөм Парамарт Никетанд,

  дотроо асрамжийн газар болон хөвгүүдийн сургууль байдаг.

  шавь нар энд йогад суралцаж дадлага хийдэг,

  Ганга мөрөнг тахих ёслолн нь тэдэнд  сургалтын нэг хэсэг болдог.

  Тэд Парамартхаас эгэл амьдралд гарахдаа, өнө эртний уламжлалт ёс заншлаа түгээх илчмд болцгоодог.

 Бишрэлтэний  чин сэтгэлээсээ барьсан өчүүхэн  өргөлийг  Хатан эх Ганга  соёрхон хүртдэг .

  Эцэг эхээ баярлуулах гэж бяцхан хүүавч өгсөн зүйлийг нь бэлэг болгон барьдагтай адил  бишрэлтэнгүүд ариун усаар нь Ганга мөрөнд өргөл барьдаг.

   Эрт дээр үеэд Дева Шарма Риши гэгч суут йогчЭзэн Тэнгэр Вишну-н өлмийд учрах гэж энд бясалгал үйлджээ.

  түүнийг тэвчил хатамжлалыг соёрхон Вишну бурхан залран морилоход

  маш олон тэнгэр дагинасхишиг соёрхол хүртэх гэж мөн адил буусан тул

  энэ ариун дагшин газрыг Дева Прайя бурхадыг газар гэж нэрлэсэн болно.

  Дева Прайяг нь   Гомукийн мөснөөс эх авсан Бхагиратха голоос

 Бхагиратха бол   Бадринатх голтой нэгддэг.

  Эдгээр  нийлсэн урсгалыг Ганга мөрөн хэмээн нэрийдэнэ.

  Мянга мянган жилийн өмнө Эзэн хаан Рамагийн хатан Сита-девийг демоны хаан Равана хулгайлсан билээ.

  Бурханы Дээд Бодьгал хувилгаан дүр Рама түүнийг дарж,

  …Раваны арал дээр байсан цайзаас Сита хатнаа суллаж,

  Раваны оронд шудрага хааныг өргөмжлөн хаан ширээнээ залсан билээ

  Тэгээд Рама хаан дүү Лакшмантай хамт энэ Дева-Прайягд тэвчил хатамжлал үйлдэн суув.

  Тэр цагаас эхлээд тэвчил хатамжлал хийх алдартай дагшин газар гэж алдаршсан.Олон хүний шуугиан чимээ  биднийг ууланд оршидог Уттаркаши гэгч диваажин мэт дагшин газарт авирч очиход тэртэй хол хоцорно.

    Бхагавад-Гита сударт Бурханы Дээд Бодьгал айлтгасан байдаг:

  зэр зэмсэг эзэмшигчдийн дундаас би бол-Рама,

  бүхий л загаснаас   би бол  – акул ,

 урсгал мөрний дундаас-би бол  –Ганга”. Хэмээн айлдсан билээ

  Ганготри—-Ганга мөрөний шүтээнийг  зуны улиралд тахидаг…

  далайн түвшингээс 3500 метрийн өндөрт байдаг. эрс тэрс айхтар хурц цаг агаараас болж энэ сүм жилийн зөвхөн 6 сарын турш нээлттэй байдаг.

   тосгоны оршин суугчид жил бүр хоёр долоо хоногийн явган аялалын баяр наадамд оролцдог.

  Ганга шүтээнийг Муквад байдаг өвлийн ордонгоо   мянган метрын дээр орших Ганготрид хүргэдэг

 Энд   Ганга ижийгийн бяцхан нигуур байх агаад

  мөргөлчдийн хайр энэрэл, чин бишрэл , үйлчлэн зүтгэлийг таалан мишээж байна.

Мөн  Бхагират хааны шүтээн байх ба

  түүний Ганга мөрөнг тахин бишрэл хүндэтгэлээ илэрхийлж

  өвөг дээдсийнээ нүгэл хилэнцийг ариусган, хойд төрөлдөө сайн сайхан явахыг ерөөн Хатан Ганга мөрөнг эрхэс тэнгэр дээрээс залран бууж ирэхийг бясалган тэвчил хийж байсан аугаа бодгаль билээ.

   Түүний хатажлалыг  өршөөн соёрхоод

  Ганга ижий түүний өмнө морилон заларч энэ асуултыг асуув

  “Намайг дэлхийн хөрсөн дээр буухад,

  миний урсгал аймшигт хүчээр бууж, замын дагуй дайралдах бүхнийг урсган арчих болно.

  Хэн түүнийг минь даван дийлж чадах вэ?”

  Тэрбээр хариулсан нь: “Хүчирхэг Шива бурхан.”

  Ганга мөр буусан бодит газар-Гомука,18 км урт.

  Тэнгэрт тэмүүлсэн шовх оройтой Шива-линга,

  Ганга ижийн бурханлаг гарал үүслийг заах мэт.

  Бхагавад-Гита”-д Бурханы Дээд Бодьгал Кришна:

 Үл хөдлөх зүйлсээс би бол -Гималай уул”- гэж айлтгасан байдаг.

  Энэ өндөрлөгт Ганга мөрний хүчирхэг урсгал хоёр үндсэн хэсэг болон хуваагдана.

  Бхагиратхи гол нэгэн хэсэгтээ горхи мэт урсдаг тал бий.

  4000 метрийн өндөрт байдаг Гомук мөс.

  түүнээс маш олон жижиг горхи урсан гардаг.

  эндээс  манай дэлхийд Ганга мөрөн залран бууж ирдэг

    Ганга мөрөн газар дэлхийн хөрсөн дээр бууж ирсэн түүх

  Вамана нэрт оодон брахман  байжээ.  Хорвоо ертөнцийн эзэн хаан Балигийн өргөл барьц хийж мөргөл үйлдэж байхыг тасласан тэр үеэс уг түүх  эхэлдэг.

  Бали хаан гуйлга гуйж буй  бяцхан одоог өхөөрдөн, хүссэн бүхнийг нь биелүүлэе хэмээн  амлаж , юу хүссэнийг асуухад-

  Миний  алхаагаар хэмжсэн 3 алхайд багтах газрын хөрс хүссэхэд

  энд юу хэцүү байх билээ?гэхэд, брахман одой  гэнэт аврага том болж

  эхний алхаагаар дэлхийн хөрснөөс доод гаригуудад хөлөө тавиж,

  хоёрдох алхаагаар дээд гаригуудад хөлөө тавхдаа, зүйн өлмийн хуруугаараа орчлонгийн хурмаст тэнгэрийг цоолоход

  тэр цоорхойгоор эх үүсвэрийн ариун далайн ус урсаж

  Ганга мөрөн үүссэн билээ …  Эх үүсэл ундрагын далайд тоолж тоолошгүй олон хорвоо ертөнц хөвөж байдаг.   Бурхан Ваманагийн хумсанд цоорсон орчлонгийн нүхээр Ганга урсаж ирсэн.  Түүний бурханлаг урсгал  сая сая км зузаан эфир бодис болон   хий, гал, ус, шороог нэвчин урсдаг.

              Түүний сүүн зам гэж нэрлэгддэг хаалга тэнгэр үүлсийг холбодог.

  Ганга Друва-лока буюу алтан гадас,долоон бурханы дундуур гарч,   Гималайн уулан дээгүүр хөвдөг. Төсөөлөшгүй их хүч гарган,   Шива бурхан Ганга мөрний үерээс хамгаалсан билээ.

  Бишрэлтэн олон амьд оршнол болгон түүний тэнгэрлэг ариун усанд хүрэнгүүт

  ариусдаг гэдэгт гүнээ итгэдэг.  Өнгөрсөн, өдгөө, ирээдүйд хүмүүн төрөлхтөн толгойдоо түүний  цэвэр ариун усыг

  чин бишрэлтэйгээр цавддаг буйзаа.

      Бэлтгэсэн: Т.Цэвэлмаа

Хооллох зуршил Цагаан хоолтон Заримдаа мах иддэг Байнга мах иддэг
Мансууруулах бодис архи Хэзээ ч үгүй Хаяа Ойр ойрхон
Сэтгэл зүйн байдал Тайван цэвэр Янз бүр Будлимтгай
Унтах хэрэгцээ Бага Дунд зэрэг Өндөр
Бэлгийн идэвх Бага Дунд зэрэг Өндөр
Мэдрэмжээ хянах чадвар Сайн Дунд зэрэг Сул
Ярих чадвар Тайван амгалан сандруу Уйтгартай нэг хэвийн
Цэвэр байдал Өндөр Дунд зэрэг Доогуур
Ажиллах байдал

 

Хувиа боддогүй

 

Зөвхөн өөртөө зориулж Залхуу
Уур уцаар Ховор Хаяа Ойр ойрхон
Хүсэл Бага Заримдаа Маш их
Бардам зан Даруу Бага зэрэг эготой Бардам
Сэтгэлээр унах Хэззэ ч үгүй Заримдаа Ойр ойрхон
Хайр Бүхнийг Хувьдаа л Хайрын дутагдалтай
Хүчийрхийлэх зан авир Хэзээ ч үгүй Заримдаа Ойр ойрхон
Мөнгөнд татагдах Бага Заримдаа Маш их
Сэтгэл ханамжтай байдал Ихэвчлэн Үе үе

 

Хэзээ ч үгүй
Уучлах чадвар Амархан уучилдаг Чармайж байж Удаан хугацаагаар гомддог
Төвлөрөлт Сайн Дунд зэрэг Ядмаг
Ой санамж Сайн Дунд зэрэг Ядмаг
Сэтгэлийн тэнхээ Тэнхээтэй Хувирамтгай Сул
Шударга байдал Үргэлж Нөхцөл байдалдаа Ховор
Тайван байдал Ерөнхийдөө Хаяа Ховор
Бүтээмж Өндөр Янз бүр Бага
Бурханлаг сургалт Өдөр бүр Хаяа Хэзээ ч үгүй
Тарни мөргөл Өдөр бүр Хаяа Хэзээ ч үгүй
Бясалгал Өдөр бүр Хаяа Хэзээ ч үгүй
Үйлчлэл Их хэмжээтэй Заримдаа Хэн нэгэнд үйлчилдэггүй
Дүн Цэвэр ариун Хүсэл тачаал Харанхуй мунхаг
 Орчуулсан Т.Цэвэлмаа.

 

Мусульман шүтлэгтнүүд соёл иргэншлийн

мөхлийг зөгнөж байна

 

Исламын ариун ном судрууд, хүн Саран дээр хөл тависны дараа өнөөгийн оршин буй энэ соёл иргэншил мөхөн сүйрнэ гэж баталсан байдаг. Олон хүмүүс манай соёл иргэншил ухаанаа хянах зарчмууд дээр суурилсан болохоор энэ түүнийг мөхөлд хүргэнэ хэмээн ярьцгаадаг. Исламын эзотерик бүтээлүүд жишээ нь, нэг нүдтэй мангасын тухай өгүүлсэн байдаг ба тэрээр айл өрх бүрийг өөрийн захиргаанд авна гэжээ. Энд юуны тухай яригдаж байгааг төсөөлж чадахгүй хүн байхгүй биз. Энэ бол зүгээр л ердийн телевизор.

Дева Марийн сэрэмжлүүлэг

 

Сүүлийн үед Дева Мари өөрийн нүүр царайгаа олон хүмүүст харуулсан гэх яриа их яригдах болсон. Сүүлийн хэдэн жилийн туршид энэ нууцлаг үзэгдлийн тухай мэдээ Боснийн Уулын мужаас ирсээр байна. Тэрбээр бүх дэлхий даяар олон зуун мянган хүнд харагдсан аж. Энэ үед бараг л цаг ямагт Дева Мари хүмүүст хандан энгийн ч гэлээ маш шаргуу, няхуураар, хэрэв хүмүүс зөвхөн өөрийн амьдралын хэв маягаа өөрчилж, гэм нүгэлдээ харамсан, Бурханд хандсан энэ тохиолдолд л аврагдана гэдгийг өгүүлж байсан байна. Түүний айлдварын хоёр дахь хэсэгт, хэрэв хүн төрөлхтний нүгэл хилэнц нэмэгдээд л байх аваас тун ойрын хугацаанд аймшигтай гамшиг тохионо гэжээ.

 

Иудей-христийн уламжлалд өгүүлэгдсэн

өөр бусад сэрэмжлүүлгүүд

 

Үүнтэй адил төстэй мэдээлэл Зохарын хуулиудын эмхэтгэл Каббалд багтсан байна. Зохар нь томоохон донсолгоон, нийтийг хамарсан сүйрлийг зөгнөн өгүүлэгчдийн нэг. Түүнээс гадна Библи дэхь Иоаннын “Нээн танихуй”-г олж харах боломж тохиосон бүхэн бидний энэ цаг үе бол хамгийн сүүлчийн цаг, мөч хийгээд үүний дараагаар гариг дэлхий маань сүйрэл донслолын ёроолд живэх болно хэмээх баталгаанд өөрийн эрхгүй итгэх болно.

“Зөнч Элизабет Клар”, “Буун морилсон гэгээн багш нар” гэх мэт шашны хөдөлгөөнүүд энэ баталгаануудыг баталсан мэдээллүүдийг бидэнд хүргэж байна. Энэ бүлгүүдтэй хамт нэр цуутай бүх Мормонууд  XXI  зуунд тохиох үйл явдлуудын тухай өгүүлцгээсэн байдаг.

 

Ведийн зөгнөлүүд

“Махабхаратад” өгүүлсэнчлэн, хэрэв богино хугацааны дотор тэнгэрт хоёр хиртэлт ажиглагдвал таагүй үйл явдал тохиохын зөн хэмээн өгүүлжээ. Учран  тохиох үйл явдлын өөр нэгэн таагүй шинж тэмдэг нь долоон гариг нэг “гэрт” буюу нэг ордод жагсах явдал юм. Тэнгэрийн эрхсийн дээрхи хоёр үзэгдэл хоёулаа “Махабхарата”-д өгүүлэгдсэн хамгийн аймшигт дайн эхлэхээс өмнөхөн үзэгдсэн байдаг. Орчин үеийн зурхайчид хоёр хиртэлтийг чухам 2000 онд болно хэмээн зөгнөж буй бөгөөд “Махабхарата” болон “Бхавишья Пуранд” өгүүлэгдсэн долоон гаригийн цуваа нь мөн энэ оны таван сард болно гэжээ.

Дэлхийн нүүр царайг хувирган өөрчлөх өөр нэг хүчин зүйлийг пралайя гэсэн үзэл ойлголтоор томъёолдог. Санскритаар пралайя гэдэг нь устгал сүйрэл эсвэл ахуй оршин байхаа болихыг хэлдэг. Пралайя гэж мөн хоёр манвантарын/ведийн цаг хугацааны хэмжээс. Орчлонгийн өвөг эцэг болсон нэг Ману нөгөө нэг Манугаар солигдохыг хэлж байна. Орч./  зааг дээр байгаль дээрхи хүчний  нууцлагдмал төлөв байдлыг нэрлэнэ. Пралайаг гамшиг зовлон, сүйрэл мөхөл дагалддаг. Ведүүд Дэлхий дээрхи амьдралын устгал сүйрлийг дагалдах янз бүрийн нөхцөл байдлуудыг өгүүлжээ. Өнөө цагт бид дөхөн ирж буй пралайаг шууд бус байдлаар заан буй зарим нэг үзэгдлийн гэрч болж байна. Мэдээжээр, энэ тухай яг таг хэлэхэд хэцүү ч энэ үзэгдэл нь өөрөө Дэлхий дээрхи амьд хэсгийн томоохон хэсгийг сүйтгэн устгах уршигтай.

Парникын эффект. Энэ бол болзошгүй пралайн эхний шинж тэмдэг. Агаар мандалд хаягдсан хог хаягдлаас үүсэн гарсан янз бүрийн хий болон нийтийг хамарсан дулааралт нь Дэлхийн температурыг нэмэгдэхэд хүргэж байна. Нүүрсхүчлийн хий, метан, азотын хүчил хэт ихэссэн нь Дэлхийн агаар мандалд уур амьсгалын дулааралтыг авч ирэн, нарны температурыг нэмэгдүүлсээр байна. Сүүлийн 50-60 жилийн туршид эрдэмтэд,  хэдийгээр хүрээлэн буй орчны бохирдлыг багасгах оролдлогоо үл орхисон ч гариг дэлхий маань халж байна гэдгийг тэмдэглэсэн. Хэрэв бид энэ байдлаараа л үргэлжлүүлээд байвал энэ нь хүн төрөлхтнийг мөхөн сүйрэхэд хүргэнэ. Энэ бүхнээс гадна нийтийг хамарсан дулаарал нь туйлын мөсийг хайлахад хүргэх ба энэ нь далай тэнгисүүдийн усны түвшинг нэмэгдүүлснээр усны үер, усан махбодийн гамшиг тохиох бөгөөд энэ нь  бүхэл бүтэн улс гүрэн төдийгүй зарим нэг тивүүд ч усанд автах магадлалтайг харуулж буй юм.

Озоны цоорхой. Хоёр дахь шинж тэмдгийг озоны цоорхой хэмээн нэрлэж болно. Мэдээллийн агентлагуудын зарим нэг мэдээллээс би иш татъя. Зарим нэг нь жишээ нь: “Озон үгүй болж байна. Энэ нь зөвхөн Өмнөд туйлаар зогсохгүй” гэж мэдээлж байхад өөр зарим нэг нь: “Хүн гариг дэлхийгээ бохирдуулж, уур амьсгал өөрчлөгдөж байгаа нь мөхөл сүйрэлд хүргэж болох юм” гэсэн гарчигтай ч байна. Өөр нэг мэдээллийн гарчиг нь: “Парникын эффект эрчимжсэнээр Антаркдид дээрхи озоны цоорхойг нэмэгдэхэд хүргэх ба озоны дахин сэргэх хугацааг удаашруулна” гэжээ.

Озоны үе давхарга нь Бурханлаг тусгалын элемент байж, гариг эрхсийн маань бүх агаар мандлыг бүрхэж байдаг. Тэрээр өөр бусад зүйлүүдийн хамтаар биднийг үхлийн аюулт нарны туяанаас хамгаалдаг. Хүрээлэн буй орчныг бохирдуулж буй янз бүрийн хиймэл химийн бодисуудын тархалтын нөлөөгөөр болон мөн өөр бусад хиймэл зүйлсийн хэмжээ нэмэгдэхийн хирээр озоны үе давхарга улам улам нимгэрч, агаар мандлын дээд хэсэгт хэт ягаан туяа гүн нэвтрэн орох нөхцлийг өгч байна. Өнөөдөр Антарктидын дээр маш том цоорхой бий бөгөөд мөн гариг дэлхийн маань өөр бусад хэсгүүдэд ч оршин байна. Эхэндээ эрдэмтэд тэр өөрөө алга бочихно доо гэж энэ асуудалд огт анхаарал тавьж байгаагүй ч харин ийм сайжрал болсонгүй, нөхцөл байдал улам улам дордсоор байна. Озоны цоорхой аюултай цацраг идэвхит туяаг нэвтрэх боломжийг олгон нэмэгдсээр байгаа билээ. Аюулын учир нь юунд оршино вэ гэвэл энэ нь сая сая хүмүүс хийгээд бусад амьд бодгалиудыг зовж шаналахад хүргэхэд байгаа юм. Энэ хүчин зүйл нь аль хэдийнээ ил тод болж байна. Үүнийг арьсны хавдрын өвчлөл огцом нэмэгдэж байгаагаар холбон тайлбарлаж болно. Цацраг идэвхижил нь мөн үр тарианы үйлдвэрлэл болон өөр бусад хөдөө аж ахуйн соёл иргэншилд нөлөөллөө үзүүлж болох юм. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнд нөлөөлснөөр далайн гүний амьтад, өөр бусад амьд бодгалиудад сөрөг нөлөө учруулах эрсдэлтэй.

Цөмийн дайн. Болзошгүй пралайан гурав дахь шинж тэмдэг нь цөмийн дайны аюул юм. Кубын нутаг дэвсгэр дээр цөмийн цэнэгт хошуунуудтай пуужингууд байрлуулж байхад АНУ нь дэлхийн гурав дугаар дайны босгон дээр зогсож байсан нь нууц биш. Тэр үед нөхцөл ямархуу хурц байсныг бид тун саяхан л мэдсэн. Орос улс Куба руу нэвтрэн орж АНУ руу тулалдахад бэлэн байжээ. Одоо бүх зүйл өөр байгаа л даа. Тэр үеийн коммунист дэглэмд хадгалж байсан хүч нөөц одоо үгүй. ..Гэвч үүнээс гадна өөрийн шинэ олиггүй санаат эздийг нэг их ядах юмгүйгээр олчихож чадах зэвсэг хэрэгсэл, материалуудын асар их нөөц оршсоор л байна.

Америкын засаг төр дэлхий олон нийтэд аюул учруулах байдлаа эцэст нь хүртэл ойлгохгүй л байх шиг. Учир нь энэхүү үхлийн аюултай төсөл хөтөлбөрүүдэд гурав дахь орны чөлөөт мэргэжилтнүүд оролцох аюул бий. Энэ нөхцөл байдал нь АНУ цөмийн мэргэжилтнүүд бэлтгэхээс татгалзсаны дараагаар л боломжтой болсон юм. Зөвхөн өнөөдөр л бид, тэр нөхдүүд алан хядах байгууллага хийгээд засаг төрд үйлчлээд байна гэдгийг мэдэж байна. … Хэдийгээр цөмийн зэвсэг ашиглах, боловсруулах үйл ажиллагаанаас татгалзсан гэрээ байгуулж, үүнд нь олон улс орон оролцсон ч үүнийг энх тайвны баталгаа гэж нэрлэж болох болов уу даа. Хэзээ дайн дэгдэх вэ гэдэг нь ердөө цаг хугацааны л асуудал юм даа.

Хэрэв ийм зүйл болвол бид бүр ч илүү аймшишгтай нүүр тулах хэрэг гарах нь. Ялангуяа дэлхий дээр алан хядлага, хэт даврах үзэл гаарч байгаа энэ цагт. Алан хядагчид цөмийн бөмбөг бүтээж чадах хийгээд энэ нь нэг агшинд л хэдэн арван мянган хүнийг егүүтгэж чадах хүчтэй. Олон олон мэргэжилтнүүд, ийм мэт сүйрлээс биднийг зөвхөн цаг хугацаа л тусгаарлаж байна гэж баталсан байдаг.

Эрт дээр цагт улс орны удирдагчид эсэргүүцэлтэй тулгарахаас болгоомжилж бусдын эзэмшилд халдахаас халгадаг байсан. Гэвч манай өнөө цаг хэт үзэлтнүүд энэ тал дээр санаа зовдоггүй. Алан хядагчид өөрийн амь наснаасаа хагацахаас ч айдаггүй тухай мэдээг бид мэдээллийн агентлагуудын мэдээнээс нэг бус удаа сонсож байсан. Манант, цэвэр бус ухамсар нь тэднийг өөрсдийнхөө авралын төлөө бусдад халдахад хүргэдэг. Ийм учраас л тэд өөрийнхөө амь насны үнээр дайснаа устган хөнөөхөд бэлэн байдаг аж.

Химийн болон бактериологийн дайн. Дэлхийд учирч болох пралайаг илтгэх дөрөв дэхь нөхцөл байдал нь химийн болон бактериологийн дайн. Магадгүй та бүхэн Израиль улс хорт хийн эсрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нилээд их хөрөнгө оруулсан тухай мэдээг сонссох байх. Ингэснээр тэд ард иргэдээ боломжит химийн дайны гамшгаас хамгаалах нь. Химийн болон бактериологийн зэвсэг бүтээх нь цөмийн бөмбөг хийхээс хамаагүй хямд өртөгтэй. Химийн зэвсэг нь устган сөнөөх асар их хүчтэй байхад бактериологийн зэвсэг нь маш богино хугацаанд үхлийн аюултай өвчнөөр тоо томшгүй олон хүнийг сүйрүүлэх аюултай. Олон хүмүүс бактериологийн зэвсэг нь хяналтаас гарах вий гэж айн түгшицгээж байна. Хэрэв хяналтаас гарвал энэ нь бүх хүн төрөлхтөнг устган сүйтгэх аймшигт тахал болно.

Туйлуудын солигдол. Тав дахь шинж тэмдэг нь туйлууд солигдох магадлал. Хэрэв ийм зүйл болвол сүйрлээс бид хаашаа ч зайлж чадахгүй. Хэргийн учир нь Дэлхийн туйл өөрчлөгдвөл энэ нь урьдчилан хэлэхэд бэрх зүйлсийг авч ирнэ. Магадгүй газар хөдлөлт, усны үер, өөр бусад байгалийн гамшгууд. Археологичид ийм мэт өөрчлөлт нь манай гариг дээр хэд хэдэн удаа болж өнгөрч байсныг нотлох чулуулгийг олсон байдаг. Зарим нэг хүмүүс туйл нь байнга солигдож байдаг, туйлын огцом өөрчлөлтөөс биднийг нэг их удаан хугацаа тусгаарлахгүй байгаа гэдэгт итгэлтэй байдаг ажээ.

 

Солир

 

Солир нь мөн гариг эрхсийн хэмжээний устгал сүйрлийн шалтгаан болж болох юм. Солир нь хэсэгхэн чулуулаг ба амьд бус объект биш. Тэд, манай орчлонгийн бусад бүх объектууд шиг Бурханы эрч хүчний илэрхийлэл болсон ухамсартай. Бидний олонхи нь Дэлхий эх маань амьд бодгаль мөн гэдэгт итгэлтэй байдаг. Дэлхий, Нар, Сар, ер нь Галактик өөрөө амьд бодгаль юм. Солир ч мөн л ялгаагүй тодорхой хэлбэрийн ухамсрыг агуулсан амьд бодгаль.

Тийм ч эрт биш дээ, дэлхийн олон нийт Дэлхий рүү маш аюултай зайнд ойртон ирж буй хэд хэдэн солирын тухай мэдээлэлд автсан байсан. Аюултай утга нь юунд оршиж байсан бэ гэвэл солир нь нэг бол манай гаригтай мөргөлдөж, бүх амьд бүхнийг устган сүйрүүлэх эсвэл түүний тойрог замыг өөрчилснөөр сөрөг үр дагаврыг авчрах явдалд оршиж байв. Энэ гариг дээр маань амьдарч буй хүмүүсийн нүгэл хилэнц нь хүн төрөлхтөнд бүхий л магадлалт зовлон, гамшгийг авч ирнэ гэхэд эргэлзээд байх зүйл үгүй. Заавал нэг солир ч юм уу эсвэл байгалийн гай гамшиг шаардлагагүй. Хэдийгээр хүн төрөлхтний түүхэнд дээрх үзэгдлүүд олонтоо тохиож байсан ч тэд заавал асар том гамшиг сүйрлийг авч ирэх албагүй. Нөхцөл байдлыг арай өөрөөр авч үзэх нь зүйтэй: хэрэв хүн таван янзын үхлийн аюултай өвчин тусаж, зовж байхдаа бүх хүч чадлаараа зургаа дахьтай нь тэмцвэл энэ нь түүнд туслаж чадах уу. Үхэл, амьдралын зааг дээр байгаа хүнд энэ чухал бус. Учир нь түүний үхэл аль хэдийнээ урьдчилан тодорхойлогдсон.

Ийм учраас дэлхийн бүх амьд бүхэнд гамшиг зовлонг авч ирэх, ойртон дөтлөж буй солирын тухайд гайхашрах зүйлгүй. Эдгээр тэнгэрийн эрхсүүдийн олонхи нь бидний ухамсарт нөлөөлөх хүчтэй ба үнэхээр ч маш хүчтэй сэтгэл зүйн нөлөөллийг үзүүлж чадна. Бид ийм мэт жишээнүүдтэй өдөр тутам л тулгарч байгаа. Жишээ нь тэргэл сартай өдрүүдэд мэдрэхүйн үйл маш хурц болдог хийгээд гэмт хэрэг ирх гардаг. Мөн ноход, хээрийн чононууд улилдан хуцалддаг. Солирууд ч мөн бидний мэдрэхүйг хурцлан биднийг сайн эсвэл муу үйлэнд тэмүүлэх тэмүүллийг маань ирлэж өгөх чадвартай билээ

 

“Харер нама харер нама харер намаива кевалам калау насти эва насти эва насти эва гатир анйатха – Хэрүүл тэмцэл, зусар явдлын Калийн энэ галавт Хари Бурханы ариун нэрийг давтан дуулахаас өөр авралын зам мөр үгүй, өөр зам байхгүй, өөр зам байхгүй”

Брихан-Нарадийа Пурана, 3.8.126

 

Бхакти Тиртха Свами“Бурханлаг дайчин” номын III дэвтрээс орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

 

Scroll to Top