Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 1 9 2 1
Users Today : 36
Users Yesterday : 41
Total Users : 11921
Views Today : 50
Views Yesterday : 67

Бид өөрсдийгөө энэ бие мах бодь гэж үзэж байх аваас стресс бидэнтэй үргэлж байх болно. Бие мах бодийн үзэл гэдэг нь: “Би бол энэ бие” гэж  адилтган үзэх юм. Харин үнэн хэрэгтээ энэ бид махбодь биш. Жинхэнэ би гэдэг үзэл бол өөрийгөө сүнс гэдгээ ухаарахыг хэлдэг.   БМВ машинд сууж байгаа эрийг жишээ болгон авья. Машинд суумагцаа би бол энэ БМВ би бол машин гэж өөрийгөө хэлж байх аваас түүнийг ГАЛЗУУ юм байна гэсэн дүгнэлтэнд хүн бүр хүрэх нь гарцаагүй.

Үүнтэй адил бид өөр өөр машинд, өөр өөр биенд байгаа бурханлаг сүнснүүд юм. Хар,цагаан, америк, Энэтхэг гэх зэрэг янз бүрийн өнгө хэлбэртэй машинууд байдагтай адил би Америк хүн, Би Энэтхэг хүн хэмээн бодох аваас энэ нь өөрийгөө би бол БМВ, Би бол 69 гэж адилтгахтай адил юм.

Махан биеийн үзэлд байх аваас бид өөрсдийн биений ая тухтай байдлыг харж, тав тухыг бэлтгэхээс бус жинхэнэ өөрийн дотоод ертөнцөө хангаж, тэтгэж чадахгүй. Бид энэ бие махбодиоосоо өөр тусдаа гэдгийг дорх жишээ тодхон харуулна. Хэн нэгэн өнгөрч нас барлаа гэж бодьё гэтэл бид “Өө, Ноён Жон өнгөрчихлөө ” гэж хэлдэг. Үнэндээ түүний бие байж л байна шүү дээ. Бидний нүдэн дээр хөдөлгөөнгүй л байж байна гэтэл яагаад өнгөрчихлөө гэж хэлээд байгаа хэрэг вэ? Үүнээс Ноён Жоны бие аль хэдийн л амьгүй байсан гэхдээ амьд оршнол, сүнс орж ирсэнээр тэрээр хөдөлж үйл үйлдэж байсан юм.

Өөрсдийгөө бие гэж үзэх бидэнд олон тооны мэдрэхүйгээ ханган баясгах хүслүүд байдаг. Хүсэл ихсэх бүрт стресс нэмэгдэнэ. Зарим урсгалуудад  хүн ямар ч хүсэлгүй болох хэрэгтэй хэмээн сургадаг. Гэсэн хэдий ч энэ бол амьдралаас тасарсан шийдэл юм. Амьд оршнол, сүнсний хувьд хүсэл үүрд бидний зүрх сэтгэлийн гүнд байх болно.  Хөдөлгөөнгүй зүйлсэд л:  мод, чулуу, ширээ зэрэг зүйлсэд л амь байхгүй учир   хүсэл  байдаггүй. Харин бид амьд оршнолууд сүнсний хувьд хүслээс салангид байх арга байхгүй.

Харин жинхэнэ шийдэл бол өөрсдийн хүслийн чиг хандлагыг өөрчлөх юм. Одоогийн байдлаар бидний хүсэл,  шунал маань бие махбодио гангалах, тав тухтай байлгах, санхүүгийн байдлаа сайжруулах зэрэг хүслүүд юм. Гэхдээ хүслээ бурханлаг, сүнсний түвшинд аваачсанаар л хүслээ зөв удирдаж өөрсдийн жинхэнэ мөн чанараа олж стрессгүй болох юм.  Шри Чайтаниа Махапрабху : “Бид Кришнаг, Бурханы Дээд Бодгалийг  баясгах аваас бидний хүсэл бурханлаг түвшинд очих болно хэмээсэн байдаг”.

Стрессгүй сайхан байх талаар янз бүрийн л сургааль номлол байдаг. Зарим нь гүнзгий амьсгал, зарим нь ямар нэгэн бясалгал хий, бүр зарим нь толгойндоо 3 цэгийн зогсолт хий гэх зэрэг олон аргуудыг зааж байдаг. Гэхдээ энэ бүх зааврууд түр зуур л стрессээс хөнгөвчилнө.  Харин жинхэнэ утгаараа  стрессгүй болохыг хүсэх аваас өөрийгөө “энэ бие махбодь чинь би бишээ, бурханлаг сүнс үүрдийн аз жаргалд умбан байдаг гэдгийг ойлгох аваас ” NO STRESS болох боломжтой.

“Харе Кришна” мантра – маань тарнийг  давтан хэлж байх аваас махан биеийн үзлээсээ ангижирна. Мантра – гэдэг үг нь ухаан бодлыг чөлөөлөгч гэсэн утгатай үг юм. Бид Харе Кришна Мантраг уншиж байваас түүний трансценденталь /чанадын дуу авиа / бидэнд үүрдийн аз жаргалыг өгдөг. Харе Кришна  мантра нь их хялбар, 16 үгнээс л бүрдэнэ:

Харе Кришна Харе Кришна / Кришна Кришна Харе Харе

Харе Рама Харе Рама / Рама Рама Харе Харе

 Үүнийг хаана ч хэзээ ч давтан хэлж болно. Хэлэх төдий л та стрессээс ангижирна. Маш хялбар бас энгийн. Ямар нэгэн дүрэм горим байхгүй. Мөн энэ мантраг аялгуулан дуулж болох ба гэртээ СД- тоглуулагчиндаа хийж сонссоноор таны гэр болон бие махбодь, ухаан санаа, нарийн бие махбодийг  тань ариусгаж, аз жаргал бэлэглэнэ.

 

 Сонсохыг хүсвэл энэ хаяган дээр дарна уу ?

http://www.youtube.com/watch?v=kLLAUPS2C1A

Бэлтгэсэн: Т.Цэвэлмаа

Сачинандана Свами

“Хурдлаарай! – түргэл, Жалди /хурдал/ Тэд ирж байна – байшиндаа ороод хаалгаа сайн түгж, тэгээд тэднийг явтал битгий гарч ир” хэмээсээр манай хөршүүд хар хурдаараа зугтав. Ийм зүйлийг  би урьд нь харж байгаагүй билээ.

            Хэдэн хормын дараа Радхакундын зэргэлдээх тайван амгалан орших талбай 100 гаруй сармагчингаар дүүрч орхив. Тэднийг энэ удаа хөөж явуулна гэдэг бол утгатай хэрэг байлаа. Халдварт өвчин тараах магадлал бүхий олон тооны сармагчингууд тэдэнд дунд үзэгдэв.

            Тэднийг би хаалганы шилээр хэрхэн тэр газрыг бусниулж байхыг харж хэсэг зогслоо:

Хувцасны хэцэн  дээр байсан дхотиг /энэтхэгийн уламжлалт өмсгөл/ авч хэдэн хэсэг болгон тастаж, нарнаас хамгаалж босгосон сүүдрэвчийг орилолдон, бахдал дүүрэн унагаж байв. Тэдний нэг нь агуулахын өрөөний хаалгыг эвдэн орж, Итали гоймон гаргаж ирэхэд нөгөө хэд нь булаахаар тэмүүлнэ. Удалгүй гоймонгийн төлөө ширүүн тулаан өрнөж, нэгийн эсрэг арван таван дайсан этгээд гарч ирсэн байлаа. Хаа сайгүй их дуу чимээ, орилоон хашгиралдаан, бэлгийн харьцаа зэрэг бүхий л үйл нэг дор болж байлаа. Энэ бүх үзэгдэлд сармагчин бүр өөрийн дүрдээ итгэн нухацтай байдал гаргах нь  үнэхээр инээдтэй бас сүртэй ч мэт санагдана.

 Гэтэл хэдхэн хормын дараа тэд талбайг орхин, дахин амар амгалан ноёрхов.

            Энэ бүхэнд надад ухаанаа хянаж сурахад тус болох  юм шиг санагдав. Энэ газарт, Радха Кундад  Жапа – Ариун нэрийг давтан хэлэх үеэр заримдаа миний ухаан яг л эдгээр сармагчид адил болж орхидог. Ухаан ямар нэгэн материаллаг бодлууд  сэтгэл санаанд оруулж ирээд, ямар их гүн сэтгэгдэл үлдээдгийг саналаа. Зарим бодол яг л эдгээр сармагчингууд шиг – хорлон сүйтгэж, аюул гамшиг дагуулахаар галзуу. Гэхдээ сайн мэдээ нь : энэ бүх бодлууд бол Би биш.

Зүрхнийхээ гүнд буй ариун газрыг дурсан санахуйд эдгээр бодлуудыг цонхны цаанаас, аюул заналгүй газраас тольдон харах мэт санагдана. Ингэснээр эдгээр таагүй бодлууд замхаран алга болж буйг та ажиглах болно.

 /Бурханы Өршөөлт Сачинандана Свами – Кришнагийн ухамсрын шавь авдаг Ариун гэгээнтэн /

Эдгээр дөрвөн алхмыг хийснээр та зүрхнийхээ тэрхүү Ариун дагшин оршихуй руу нэвтрэх болно:

  1. Би бол мөнхийн сүнс, ийнхүү бодсоноор, үүнийгээ санаснаар  Би амар амгалан болдог.
  2. Би зүрх сэтгэлээ Ариун газар Вриндаван болгодог, ингэснээр сэтгэл минь Ариусдаг.
  3. Дараа Бурханлаг номын багшаа эсхүл Мөнхийн тэнгэрлиг хосуудыг урьж, зүрхнийхээ ариун газарт тэдэнтэй хамт залбирч, мантрагаа уншдаг.
  4. Би энэ газраас хэзээ ч гарахгүй, хэрвээ гарах хэрэгтэй бол бүхий л зүйлсд нэг хэвийн хандаж, материаллаг оршихуйн саад бэрхшээлээс улбаалан сандарч тэвдэхгүй.

Оролдоод үзээрэй. Үр дүнгийн харахын тулд тодорхой хугацаа,  дадал шаардагдах байх. 

 Гаурав Кришна Госвами надад саяхан Вриндаваны Ариун дагшин орон зайн тухай өгүүлсэн юм:

Эргэн тойрноо бүү аж – танд садаа болно

Бүү доош хар  – та сэтгэлээр унах болно

Гэхдээ үргэлжид над руу Кришна руу харж бай, та баяр баясгаланг мэдрэх болно.

Одоо түүхийнхээ хамгийн сонирхолтой хэсэг рүү нь орьё. Тэдгээр сармагчингуудыг галзуурч байхыг харах зууртаа би тэдэн дунд хүзүүндээ улаан уяатай нэгэн байхыг тогтоож авсан юм. Монш байхад нь хүүхдүүд зүггүйттэн зүүсэн оосор биз. Тэрээр бүх эрхийг барьж, удирагч нь бололтой санагдав.

            Өнөөдөр би Радхакундаг гороолж явахдаа Радха Дамодара сүмийн урд талбайд түүнийг дахин харлаа. Тэрээр мөргөлчдийн үлдээсэн зулны цөгцийг  барин гүнгэрваа дах Шүтээний  урдуур тойрон алхаж аратика /зул өргөх үйл/ хийж байв.

Тэрээр намайг хармагцаа сүмээс аажуухан гарч явав. Сармагчин өөрийн нөгөө нүүрээ ийнхүү харуулсан ба ийм зүйл зөвхөн Вриндаванд л тохиох боломжтой.

http://www.facebook.com/notes/sacinandana-swami/my-journey-to-india-2011-the-other-face-of-the-monkey-october-12/10150351050338681

Орчуулсан Цэвэлмаа

Аялан номлогч.

Бурханы Өршөөлт Индрадьюмна Свами-н бичсэн номноос

5-р боть, 27-р бүлэг

ОХУ 2004. 12.24

 

Намайг аялах зуур миний нэг шавь, Рагалекха даси над дээр  ирсэн юм. Тэрээр дөч эргэм насны итгэл бишрэл дүүрэн, намайг Орост очих үед  миний программд тогтмол оролцдог эмэгтэй байлаа. Тэрээр намайг өөрийн амьдардаг байрандаа очин, Говардхан Шилаг үзэхийг урив.

Маргааш нь би Жананивасатай хамт түүний байранд очлоо. Үдээс хойш хэд хэдэн уулзалттай байсан тул бага зэрэг яарч байлаа. Жананивасад – Бид нэг их удахгүй гэж хэллээ. Гэхдээ  би төд удалгүй түүнд бас  бурханлаг номын багш шавийнхаа үйлчлэлд болон мэдлэг хүртээхдээ  завгүй байх ёсгүй гэдгийг бас түүнд сануулсан юм.

Рагалекхагийн гэр нь хотын төвд байдаг нэг өрөө хуучин барилга байв. Өрөөнд нь ороход би тэрхүү гайхалтай бурханлаг уур амьсгалийг мэдэрсэн юм. Цөөхөн хэдхэн эд зүйлс- сандал, хуучин модон номны шүүгээ,  гүнгэрваа , ( чин бишрэл дүүрэн чимэглэсэн). Түүний говардахан шилаг Лала гэдэг ба цэцэг болон  гоёл чимэглэлээр их л хичээн гоёсон байлаа. Олон төрлийн амттан түүний өмнө өрөөстэй байв.

 

Рагалекха хуучин сари өмсөн, буланд ичингүйрэн сууж байв.  Бүхий л нөхцөл байдал надад Вриндаваны бхажан кутирийг санагдуулж байлаа.

Би түүнээс:  Чи  энд ганцаараа амьдардаг уу гэж асуухад, тэрээр   би эндхийн зочин хэмээн доошоо харан хэлээд энэ бол “лалагийн гэр  ” гэж хариулав.

Би аан тийм үү ойлголоо гэж хэлэхдээ “энэ үнэхээр гайхалтай ухааралт байна шүү гэж ” бодож амжив. Цаг руугаа хартал дараагийн уулзалт хагас цагийн   дараа эхлэх болсон байв. Би түүнээс: За чи өдөр болгон юу хийдэг вэ гэж асуухад. Би Шрила Прабхупада-н номыг тараадаг гэв Би чи өөр зүйл хийдэг үү  гэж асуухад . тэрээр үгүй гэлээ. Та надад энэ заавраа арван гурван жилийн өмнө өгсөн шүү дээ гэж бас нэмж хэлэв Би цаг руугаа харахаа болив. Өөрийн чихэндээ итгэхэд ч хэцүү байлаа. Би Чи тэгээд 13 жил ном тарааж байгаа юм уу гэхэд Жананиваса- Шрила Гурудева- Екантиренбургийн бүх бишрэлтэнгүүд түүнийг өдөр бүр найман цаг, долоо хоногийн зургаан  өдөр, арван гурван жилийн турш ном түгээж буйг мэднэ.(өвчтэй үеийг эс тооцвол) хэмээн яриан дундуур орж хэлэв.

 

Рагалекха Лала руу харсаар.. би түүнээс чи яагаад надад энэ тухайгаа хэлээгүй вэ гэхэд, Жананиваса тэр хэтэрхий ичимхий болоод хүлцэнгүй гэв.

Нүднээс нулимс гарч байгааг би мэдэрлээ. Би түүн рүү харан: 13 жил, Екатеринбургийн гудамжид миний номын багшийн номыг түгээсэн. Ямар их тэвчил хатамжлалыг энэ эмэгтэй даван гараа вэ?

Өчигдөр Жананивасад нислэгийн тав тухгүй байдлыг гомдоллосондоо болоод өөрөөсөө ичив.

Түүнийг хотын  хүн бүр мэднэ.  ийм олон жилийн турш нар, салхи, бороо болон цас, хасах 20 хэмээс хэмээс ч хүйтэн байхад гадаа номоо түгээсээр байсан гэж Жананиваса үргэлжлүүлэхэд миний нулимс хацар даган урссаар л байлаа.

Рагалекха алтарын доороос хуучин, уранхай дугтуй гаргаж ирээд надад ичингүйрэн байж өгөв. Би онгойлгоод ам доллар байхыг харан Жананивасад гардуулав.Жананиваса дугтуйг аван тоолох зуурт нүд нь  улаан болж нулимсаар  дүүрсэн байлаа. Энд мянга таван зуун доллар байна гэж чичирсэн хоолойгоор хэлэв.. Энэ бол орост нэг хүний хоёр жилийн ажлын хөлс гэж надад нэмж хэлэв.

Би лакшмиг- Рагалекхад буцаан өгөөд энэ мөнгөөрөө намар энэтхэг явах билетээ ав. Би картика сард бишрэлтэнгүүдтэй хамт Вриндаванд парикрама (гороолно) . Чамайг тэнд байгаасай гэж хүсэж байна.

Тэрээр толгойгоо сэгсрээд “Үгүй ээ, Шрила Гурудева”  гээд дугтуйг буцаан түлхэв. “Гуйя, Хүмүүсийн өгсөн энэ мөнгө илүү үр дүнтэй зүйлд зарцуулагдах хэрэгтэй. Тэдний тусыг бодьё ” гэхэд би хэлэх үггүй болж орхив.

Энэ эмэгтэй хэн бэ” гэж дотроо бодон “Ийм энгийн амьдарч, Бурхан Чайтаниагийн санкиртан хөдөлгөөнд ийм олон жил үйлчлэн. Нэр хүнд болон бусдад анзаарагдахыг үл хүсэн, болзолт сүнснүүдэд ийм их нигүүлслээ хайрлан байдаг.” Тамала Госвамийн бичсэн нэгэн зүйл санаанд орж ирэв.

“ Хэдийгээр бидний зарим нь номын багш болж   байдаг,   эдгээр  шавь нар биднээс  илүү зол завшаантай мэт харагдаж байж болох,…..   үнэндээ тэдний ихэнхи нь маш ариуссан дээд бодгалиуд юм.  (Вража Лила номоос )

Жананиваса:   Шрила Гурудева Рагалекха надаас таныг хүрэлцэн ирж магад хэмээн найдан   гэрээ янзлах хэрэгтэй болж, иймээс ном түгээх ажлаасаа 2 долоо хоногийн чөлөө авсан юм.

Мөн задгай захын хамгаалагч эрийн зөвөлгөөг дагасан  .

Тэрээр уг зах дээр   очин номоо түгээдэг байв. Гэвч 2 хүчирхэг том биетэй хамгаалагчид нь түүнийг хармагцаа хөөдөг байлаа. Гэвч тэрээр очин номоо түгээсээр байсан . Эцэст нь тэд Рагалекха-н шийдвэр төгс болон цэвэр ариун байдлын  өмнө нь өвдөг  сөхөрсөн байна. Хоёр долоо хоногийн  өмнө тэдний нэг нь түүнд – Гуйя, жаахан амралт авалдаа. Та энд өдөр бүр байх юм. Таныг хүрээлж буй эдгээр муу хүмүүс танд нөлөөлөхөөс бид  айж байна. Гуйя.. “ гэсэн байна

 

Тэр Бурхан түүнтэй энэ эрээр дамжуулж ярьж байна иймээс түр завсарлая гэж шийдсэн   Гурудева- Бид түүний Энэтхэг явах билетийг хариуцна, та бүү санаа зов. Екатеринбургийн бишрэлтэнгүүд түүний авсан номны төлбөрийг хийсэн байгаа. Иймээс тэр ямар ч нэмэлт төлбөр өгөх шаардлаггүй. Тэд бүр ББТ –д /Бхактиведанта Бук Траст буюу Кришнагийн ухамсар дах номын салбар/ хүртэл төлбөрийг өгсөн байгаа. Хэзээ ус, цахилгаан, байрны түрээсээ өгөх хэрэгтэй болно бид тэрнийг нь төлнө. Тэр өөр ертөнцөд амьдардаг.Тэр  өдөр бүр ном түгээдэг, Говардхана Шилад өдөр бүр үйлчилдэг. Тэр үлдсэн жаахан мөнгөө танд зориулан гүнгэрваа дороо л хадгалдаг.

Миний нүд нулимсаар дахин бүрхэгдлээ. Рагалекха над руу залбиран байж ирэхдээ  уйлж байв . Тэрээр Шрила Гурудева- Намайг амьдралынхаа эцсийн мөч хүртэл Шрила Прабхупада-н номыг түгээж, танд болон Лалад үйлчлэхийг адислаж хайрлаач гэж гуйж байлаа. Тэр бүтэн дандават хийхээр газар сунав. Эмэгтэйчүүд бүтэн дандават хийдэггүй, Жананиваса түүнийг зогсоохыг оролдоход, би түүний гарыг бариад “бүү саад болоо, энэ эмэгтэй бол трансценденталь эмэгтэй ” гэж хэллээ Жананиваса байрнаас гарч явах үед Рагалекха номнуудаа цүнхэлж байлаа. Би Шрила Прабхупада-н хэлсэн үгийг тэр үед санаж байлаа.

“Эдгээр мэдээ надад шинэ амьдрал өгдөг…. Миний зурхайн хэлж байгаачлан энэ хэцүү үеийг би давж гарвал би зуу наслана. Би тэр үед танай ферм дээр очноо…. Энэ төсөл их сайхан төсөл байна. Энэ мэдээг сонсоод зүрх сэтгэл маань бургилан буцалж байна, шавь нарынхаа амжилтаар  бахархаж байна. ”  (Шрила Прабхупада-н Туласи даси-н үйлчлэлд бичсэн захиа, 1977.наймдугаар сарын 22)

 

http://www.iskcondesiretree.net/forum/topics/dedication-of-an-russian

 

Орчуулж бэлтгэсэн: Т.Цэвэлмаа

 

Та бүхэндээ  сэтгэл хөдөлгөмөөр нэгэн бяцхан түүхийг толилуулж байна.

“Уг сармагчингийн барьж яваа бяцхан гөлөгний  амьдарч байсан байшингийн дээвэр нь нурж үхлийн ирмэгт тулсан байхад нь тэрээр аварч, тэврэн гаргаж ирж” буй   юм.

Хэн амьтдад хайрлах, энэрэх сэтгэл байхгүй гэж хэлдэг билээ ?  Энэ  сармагчин нэг амьтны амьдралыг  өөрчлөхийн тулд баатарлаг үйл үйлдсэн байна.

Энэ дэлхий дээр маш их зовлон шаналал оршин байх боловч энэ сармагчинтай адил буянлаг шинж чанартай, өршөөнгүй хүмүүс өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа билээ.

Хамтдаа цагаан хүнс хэрэглэж, эрүүл энх, амар амгалан эх болсон дэлхий дээрээ аж төрцгөөе хэмээн бид дуу хоолойгоо нэгтгэн таныг уриалж байна.

Хэнд ч өөрийн таашаал ханамжийн төлөө бусдад зовлон учруулах эрх байдаггүй. Иймээс дахин дахин энэрэнгүй зөөлөн сэтгэлээр өөрсдийн ахан дүүс болсон амьтдад хандацгаая хэмээн чин зүрхний гүнээс та бүхнээс хүсэж байна.

Бэлтгэсэн: Т.Цэвэлмаа

Нэгэн удаа Бурхан Кришнагийн эцэг Нанда Махараджа өөрийн ах Упанандаас Говардхан толгой хэрхэн ариун Вриндаваны газар шороон дээр илрэн заларсан тухай асуусан байна. Упананда яг энэ асуултыг Пандавуудын эцэг Панду хаан өөрийн өвөг эцэг Бхишмад тавьж байсан тухай хариулсан ба Бхишма “Гарга-самхитагаас” дараахь түүхийг ярьж өгсөн байдаг.

Нэгэн удаа Голока Вриндаван дээр Бурхан Кришна Шримати Радхаранид, Өөрсдийн тоглоом наадмаа материйн ертөнцөд илрүүлэн харуулах цаг болсон ба иймээс Түүнийг даруй Дэлхий гариг дээр төрөх хэрэгтэй тухай хэлсэн байдаг. Үүнд нь Радхарани, Өөрийн хайрт Враджа-дхама, Ямнуа, Говардхан толгойгүйгээр Тэрээр тэнд аз жаргалтай байж чадахгүй хэмээн хариулжээ. Харин Кришна Тэрээр үүнд санаа зовох зүйлгүй ба учир нь Түүнтэй хамт Враджа дхама, Ямуна, Говардхан толгой бүгд хамт буун залрах болно хэмээн Радхад итгүүлэн ятгасан байна.

Энэ үйл явдлаас нилээд өмнө аугаа уул Дроначалын гэргий Салмали-двипын газар шорооноо Говардхан хэмээх хүүг төрүүлж өгчээ. Говардханыг төрөх үед тэнгэрт бүх сахиулсан тэнгэрүүд илрэн тодорч, цэцгийн хур оруулав. Мөн Гималай, Сүмэр тэргүүтэй аугаа уулс хүндэтгэл бишрэлээ илэрхийлэхээр ирцгээсэн байлаа.  Тэд Говардханыг тойрон алхаад(парикрама буюу гороо хийн) түүнийг өөрсдийн хаан хэмээн зарлан тунхаглажээ. Тэд түүнд зориулан түүнийг Голока Вриндаванаас буун ирсэн “Враджийн үнэт эрдэнэн титэм” хэмээн нэрлэж, гайхамшигтай сайхан залбирлыг өргөцөөв.

Үүнээс хэдэн жилийн дараагаар Сатья галвын яг эхэнд аугаа их мэргэн Пуластья-муни Салмали-двипад хүрэлцэн иржээ. Үнэхээр тансаг цэцэгсээр чимэглэгдсэн, горхи булгаар, гоё сайхан агуйдаар гоёсон, уянгат дуут шувууд нь жиргэн байх, ногоон ургамлаар битүү бүрхсэн аугаа Говардхан толгойг хараад их гэгээнтэн энэ толгой ангижрал гэгээрлийг хайрлах чадвартайг мэдэрсэн байна. Ингээд тэрээр тэр даруй Дроначалагийнд айлчлан очжээ. Дроначала ч  түүнд мөргөл хүндэтгэлээ илэрхийлээд түүнд хэрхэн үйлчлэн зүтгэх вэ хэмээн гэгээнтнээс асуув. Пуластья-муни бүхий л ариун гэгээн газруудаар аялсныхаа дараагаар Каши тийш(Бенарес) буцаж яваагаа өгүүлээд хэдийгээр Ганга мөрөн Кашигаар дамжин өнгөрдөг ч тэнд сайхан уул толгод алга юм хэмээн хэлсэн байна. Дараа нь тэрээр Дроначалагаас Говардханыг түүнтэй хамт явуулахыг хүсчээ. Тэрээр түүний орой дээр тэвчил наминчлалыг үйлдэж байхыг хүссэн байна.

Энэ тухай дөнгөж сонсуут Дроначалыг асар их уй гуниг эзэмдэн авсан ба нүднээс нь нулимс урсав.  Учир нь тэрээр өөрийн хайртаа хүүгээсээ хагацан салахыг огтоос хүссэнгүй. Гэвч даяанч түүнд уурлан хилэгнэж түүний эцгийг харааж магад хэмээн бодож Говардхан Пуластья мунигаас тэрээр түүнийг хэрхэн Каши хүртэл авч явахыг асуув. Тэр түүнийг баруун гар дээрээ өргөж авч явна гэж хариулжээ.  Тэгэхэд нь  Говардхан хэрвээ нэг нөхцлийг гэгээнтэн биелүүлэх аваас түүнтэй явахыг зөвшөөрөв. Тэр нь хэрэв гэгээнтэн явах замдаа хаа нэгэнтээ түүнийг газарт буулгах аваас тэрээр тэнд үүрд үлдэх болно гэсэн байна. Пуластья муни ч үүнийг нь зөвшөөрсөн бөгөөд Говардхан уулыг баруун гар дээрээ өргөөд замдаа гарчээ.

Дээд тааллын дагуу Каши хүрэх зам зуурт Пуластья муни Враджийн дээгүүр нисэн өнгөрч явав. Энэ үед Говардхан урьд нь тэрээр энд байсан болохоор тэрээр энэ ариун газарт үлдэх ёстой хэмээн бодсон байна. Өөрийн ид шидийн хүчээр Говардхан Пуластья мунийг бие засах хэрэгтэй болгов. Бүхнийг таг мартан ариун гэгээнтэн толгойг газарт буулгаад хажуу тийш харайв. Буцаж ирээд тэрээр Говардхан уулыг газраас өргөж даасангүй. Хамаг хүчээ шавхан хоёр гараараа өргөсөн боловч тэр түүнийг газраас хөндийрүүлж ч чадсангүй.

Маш ихээр уурлан хилэгнэж Пуластья муни Говардханыг өдөрт нэг гичийн үрийн дайтай газарт шигдэж байг хэмээн хараасан байна. Говардхан уул анх Враджад ирэхэд буюу Сатья галвын эхэнд түүний урт 8 йоджан(64 миль), өргөн нь 5 йоджан(40 миль), өндөр нь 2 йоджан(16 миль) байсан байна. Энэ Кали галвын төгсгөл гэхэд Говардхан уул бүрмөсөн алга болно гэж ярьдаг.

Говардхан уулын үүслийн тухай энэ гайхалтай түүхийг яриад Упаананда Нанда Махараджид, Дэлхий дээр Говардхан уул, Ямуна мөрөн илрэн заларсан цаг дор Кали галав Дэлхий дээр бүрэн эрх нөлөөгөө эрхшээж чадахгүй гэж хэлэв. Мөн Упаананда, Говардхан толгойн үүслийн тухай энэ түүхийг сонссон хэн бүхэн өөрийн бүхий л нүгэл хилэнцээсээ ангижирна хэмээн өгүүлжээ.

 

Говардханыг тойрон алхах Гороо буюу Парикрама

Матхураас баруун зүгт 2 йоджаны зайд Говардхан толгой орших  ба тэрээр хамгийн ариун дагшин газар юм. Энэ толгойг тойрон гороолон алхах хэн бүхэн хэзээ ч энэ түр зуурын ертөнцөд дахин үл төрмой.         

   Вараха-Пурана

Индра-ягьяг үйлдэхийг зогсоосны дараа Кришна Вриндаваны оршин суугчдыг Говардхан толгойд мөргөж байхыг зөвлөсөн бөгөөд тэд ч үүнийг хийсэн юм. Аннакута ёслол буюу Говардханд хоол хүнс өргөх ёслолын дараагаар враджийн оршин суугчид Говардхан уулыг гороолон тойрсон байдаг. Энэ үеэс эхлэн өнөөг хүртэл энэ парикрама үргэлжилж байгаа ба Бурхан Кришнагийн бишрэлтэн нар үргэлжлүүлэн парикрамаг үйлдсээр байна.

Парикрамын замын үргэлжлэх урт 14 миль орчим буюу 23 км ба түүнийг түргэн алхвал 5-6 цагийн дотор туулах боломжтой байдаг. Дэлхийн өнцөг булан бүрээс олон хүн Говардхан парикрамыг үйлдэхээр Энэтхэгийг зорин очдог. Гаура пурнима, Пурушоттама маса, Говардхан пуджа гэх мэт таатай цаг мөчүүдэд ариун толгойг тойрон алхах мөргөлчдийн тоо 500 000 орчим болдог.

 

       Бэлтгэсэн: Балабхадра дас

 

Scroll to Top