Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 1 9 2 1
Users Today : 36
Users Yesterday : 41
Total Users : 11921
Views Today : 50
Views Yesterday : 67
үргэлжлэл

…Унтаж байх үед нарийн бие ихэнхидээ физик биеэ орхин аялан оддог. Метафизик чадвар бүхий хүмүүс үүнийг өөрийн хүссэнээр хийж чаддаг. Ийм үзэгдлийг ерөнхийдөө астраль проекц буюу астраль аялал хэмээн нэрлэнэ. Хэрхэн ухамсартайгаар энэ физик биеэ орхих, түүний хил хязгаарын чанадад орших нарийн биеийг ашиглах тухай зааж сургадаг ведийн ба эртний египетийн уламжлал соёлоос эх авсан системүүд бий. Шавь нараа физик биеийн хил хязгаарын чинагш гаргаж, илүү нарийн түвшинд аваачихыг заан сургадаг. Ийм мэт боломжууд нь хүн дан ганц физик биеэс илүү өргөн дэлгэр гэдгийг батлах ба дээд хүчнүүдтэй холбогдоход хэрэглэгддэг бодит олон түвшин бий.

Та нарийн ертөнцтэй холбогдож байгаа нөхцөлд таныг гоо сайхан ба аюул ослын аль аль хүлээж байх болно. Гоо сайхан гэдэг нь нээлт ба үзэгдэл бөгөөд энэ тухай санамжийг та энэ физик ертөнцөд сэрүүн ахуйдаа тээн авч ирэх явдал юм. Аюул гэдэг нь та сөрөг нөлөөлөлтэй тулгарч магадгүйд оршино. Унтаж байгаа эсвэл астраль аялал хийж байгаа хүний ухамсарт нэвтрэх чадвартай олон тооны эерэг ба сөрөг нөлөөлөл бүхий бодгалиуд байдаг. Тэд ихэвчлэн гэр бүлийн гишүүний дүрээр эсвэл ойр дотнын найз нөхрийн дүрээр илэрдэг. Түүнчлэн нарийн түвшинд тухайн унтаж буй хүнтэй үл хүсүүштэй сексийн харьцаанд орох чадвар бүхий бодгалиуд ч бий.

Хий үзэгдлүүд, буг буюу физик биеэ алдсан бодгалиуд нь хүнд сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Хий үзэгдэл гэдэг нь физик биемахбодид орох, төрөх боломж нь хаагдмал, амиа хорлолтоос эсвэл аллагаас болж физик бие махбодио цагаасаа өмнө орхисон амьд бодгаль юм. Чухамдаа сүнсний үндсэн мөн чанар нь цэнгэл жаргалд тэмүүлэх явдал учраас нарийн биет тэр бодгаль мэдрэхүйн цэнгэл таашаал хүртэхийн тулд физик биемахбодид орох боломжийг эрж хайж байдаг. Хүний аура буюу гэрлэн бие архи ба мансууруулах бодис хэрэглэсний уршгаар нам давтамжит түвшинд очсоноор тухайн хүн маш хялбараар тийм мэт биемахбодьгүй бодгалиудын хөнгөн зууш болох болно.

Хэрэв та бурханлаг байдлын хувьд нээлттэй бол таны нарийн бие бурханлаг ба сөрөг мөн чанар бүхий бодгалиудын аль алиныг нь өөртөө дуудах онцгой цацрагийг өөрөөсөө бий болгон гаргана. Ингэснээр та ямар ч үзэгдлийг амархан мэдрэх, хүлээн авах онцгой мэдрэмжтэй болох болно. Тэр ч атугай та унтаж байх үедээ ч хүлээн авбал зохих тэр мэдээллүүдийг хүлээн авах ба сэрүүн байх явцдаа санамсаргүйгээр тэрхүү мэдээлэл зааврын дагуу үйл үйлдэх болно. Хэрэв ямар нэг айлдвар илгээлт үнэхээр таны бурханлаг өсөлт хөгжилтөд чиглэгдсэн байх аваас та энэ тухай мартаж болох ба эсвэл түүний утга учрыг ухамсарлахгүй. Гэвч тэрээр ялгаагүй таны ухамсарт нөлөөлөх болно. Ерөнхийдөө эерэг ба сөрөг туршлагууд нь таны бурханлаг хөгжлийн түвшинг тэнсэх “чанарын шалгуур” юм.

 

ҮЛ ҮЗЭГДЭГЧ БОДГАЛИУДАД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

 

Тодорхой үйлийн тусламжтайгаар унтах үедээ та өөрийгөө сөрөг нөлөөллөөс хамгаалж чадна. Үүний тулд та гэртээ ариун гэгээн хүний зураг хөргийг байрлуулах хэрэгтэй. Учир нь ямар ч эд зүйл тухайн энергиэр цэнэглэгдсэн байдаг. Таны физик биеийг харж, хянаж байлгахын тулд та орныхоо толгой орчимд бурханлаг байдлаар ахиж хөгжсөн бодгалийн зургийг байрлуулах хэрэгтэй. Тухайн хүний түвшин бурханлаг байдлаараа хэдийчинээ төгс байна, төдийчинээ түүний зураг нь хүчтэй байх ба энэ хирээр түүний туслах хүч нөлөө нэмэгдэнэ. Хэрвээ та орныхоо толгой орчимд ариун гэгээн хүний зураг өлгөх аваас сөрөг муу нөлөөлөл бүхий бодгалиуд таны зүүд нойрыг тийм амар бусниулж чадахгүй.

Харь газарт, өөр бусдынд хонож байхдаа ямар ч хоноглох газар нь тэнд амьдардаг хүмүүсийн энергиэр цэнэглэгдсэн байдаг гэдгийг санах хэрэгтэй. Зарим нэг хүмүүс ялангуяа бурханлаг байдлаар өсөж хөгжсөн бодгалиуд зочид буудал, отель, мотель зэрэгт амарч унтаж чаддаггүй. Тэд тухайн байранд шингэсэн ариун бус энергийг мэдрэх ба тэр ч байтугай урьд өмнө нь хэн ч ашиглаж байгаагүй ч. Ийм мэт байр, амьдрах газрыг бурханлаг дуу хөгжмөөр ариусган цэвэрлэж болно. Түүнчлэн та ямар нэг газрыг таны бурханлаг ухаан ухамсарт тохиромжтой болгохын тулд залбирал, бясалгалын тусламжтайгаар эсвэл зүгээр л тэнд бурханлаг зураг байршуулснаар өөрчлөн сайжруулж болно. Хэрэв та орчны байдлыг өөрчлөх ямар нэг зүйл үл хийх аваас хор хөнөөлт нөлөөллөөр дүүрэн тэр өрөөний атмосфер тэр хэвээрээ үлдэх болно.

Хэрэв хэн нэгэн хүн дээр цаг ямагт сөрөг нөлөөт бодгалиуд ирээд байх аваас энэ нь түүний ухамсар бохирдсон гэсэн үг юм. Ийм хүний хувьд бурханлаг тал дээрээ өсөн хөгжих нь зайлшгүй чухал. Сөрөг нөлөөт бодгалиуд цэвэр тунгалаг ухаан ухамсар бүхий хүн дээр хүрч очих дургүй. Энэ нь хархнууд цэвэр цэмцгэр өрөө тасалгаанаас зугадтагтай адил. Ухамсрыг дээр дурдсан аргаар болон бурханлаг дадал практикийн тусламжтайгаар ариусгаж болно. Гэр орондоо янз бүрийн бурханлаг зүйлсийг байршуулах хэрэгтэй. Мөн ямар нэг сөрөг үйл ажил явагдахыг бүү зөвшөөр. Энэ нь та өөрийн гэр орондоо төрөл төрөгсөд, найз нөхдийгөө архи, дарс уух, мансууруулах зүйлс хэрэглэх, тамхи татах, дэмий зүйл ярихгүй байхыг хүсэх явдал юм. Ерөнхийдөө бурханлаг буюу оюунлаг санаа бодол, бурханлаг үйл хэргийн эсрэг чиглэгдсэн бүхнийг хориглох хэрэгтэй.

Хэрэв таны мэдрэмж сайн бол та гаднаасаа байнгад сөрөг нөлөөлөлд автаж байгаа бол та ямагт хар дарж зүүдлэх, эсвэл таны биенд хэн нэг нь нэвтрэх гээд байгааг мэдрэх, ажиглах болно. Энэ нь танд нөлөөлж буй биет хор хөнөөлт, сөрөг санаа бодолтой гэсэн үг хараахан биш юм. Тэд хайр энхрийлэл, дэмжлэг тусламж эрж хайж болох ба эсвэл зүгээр л хүүхэд шиг ааштай, шогч байж болох. Энэ тохиолдолд та эелдгээр, энэрэх сэтгэлтэйгээр таны ухамсарт нэвтрэн орсон тэр бодгальд хандаж, тантай хамт тэрээр энэ ариун газарт бясалгахыг санал болгох хэрэгтэй. Түүнчлэн түүнийг ямар нэг бурханлаг үйл ажиллагаанд татан оролцуулахыг хичээх хэрэгтэй, түүнийг хэрэгтэй зүгтээ хандах тулгуур өг. Хэрвээ та хайр энэрлээр дүүрэн, зөв шударга явдалтай бол чухамдаа та энэхүү сүнснийг тэр эмгэнэлт төлөв байдлаас нь татан гаргаж байгаа юм. Ийм бодгалиудад энэ ертөнцөд бурханлаг амжилт өөд өгсөн дээшлэх, хүрэхийн тулд их хайр, их энэрэл шаардагдаж байдаг. Мөн чанарынхаа хувьд тэд сөрөг чанартай тул айдас хүйдсээс хүч сэлбэн авч байдаг. Бурханлаг дайчин болсон хайр энэрлээр зэвсэглэсэн хүн түүний сүнсийг чөлөөлөх, түүнийг өөр зам мөрд чиглүүлэхийн тулд тухайн бодгалийг ялан гарч чадна.

 

Джон Фэйвор , Бхакти Тиртха Свами  “Бурханлаг дайчин”

номоос сийрүүлсэн: Балабхадра дас

 

Хүн бүр амьдралынхаа гуравны нэг хэсгийг унтаж өнгөрөөдөг. Унтаж байхдаа бид бүгд зүүдэлдэг, гэсэн ч бүх зүүдээ эргэн санаж чаддаггүй. Тэгвэл сэрэх цагт энэ зүүд бидэнд ач тустай байхын тулд энэхүү хувьсмал ухамсарт тохиолдсон бүхнийг тод эргэн санах нь маш чухал.

 

Бие махбодь ба астраль бие, сүнс

 

Эртний судар номуудад өгүүлэхдээ хүн энэ физик биемаходиос хамаагүй том хэмээн өгүүлсэн байдаг. Чухамдаа хүн физик ба астраль(нарийн) гэсэн хоёр биетэй.Гэвч хүний жинхэнэ би нь түүний сүнс юм. Эртний ведийн бичээсүүдэд сүнсний хэмжээг үсний үзүүрийн хөндлөн огтлолыг 10 000 хуваасны нэгтэй тэнцэнэ гэсэн байдаг. Сүнс нь зүрхний орчимд орших ба амьдралын жинхэнэ хүч болдог. Физик ба астраль биес нь ердөө л бүрхүүл буюу хувцас төдий агаад энэ хувцсыг сүнс нь материйн ертөнцөд аялан байхдаа өмсдөг. Биднийг хувцсаа солиход буюу нэг биеэ нөгөөгөөр солихыг дахин төрөх гэх ба урьд насны дурсамж сэтгэгдэл нарийн биенд хадгалагдан үлдэж, дараа дараагийн амьдралуудад бид тэднийг өөртөө хадгалсаар явдаг. Унтах үед нарийн бие физик биеэс илүү идэвхитэй байдаг. Бидний зүүд ихэнхидээ урьд урьдны амьдралуудад хураан хуримтлагдсан үйл явдал, дурсамжуудыг агуулсан байна.

 

Зүүдний дөрвөн төрөл

 

Зүүдийг шинж тэмдгүүдээр нь олон янзаар ангилж болно. Дөрвөн төрлийн зүүд бий. Нэгт нь, сэтгэл зүйн хүсэл тэмүүллийн үр дүнд үүсэх зүүд. Хэдийгээр бие унтаж байвч мэдрэхүйнүүд урьдынхаараа эрч хүчтэй байдаг. Өөрөөр хэлбэл оюун ухаан урьдынхаа адил мэдрэхүйн өдөөгдлүүдэд нээлттэй байна гэсэн үг. Жишээ нь,  галт тэрэгний дуут дохиог сонсож гэж бодъё. Энэ дохио таны далд ухамсарт нэвтэрмэгц та зүүдэндээ галын машин зүүдлэнэ.

Хоёр дахь төрлийн зүүд нь, далд ухамсарт зүүрмэглэн байх бодол санаагууд биеллээ олох явдал юм. Таны бодож байгаа бүхэн таны далд ухамсарт хадгалагдана. Сэрүүн байх үедээ та энэ санаа бодлуудыг онц анзаарахгүй, тэд нууцлаг байх авч унтах үед буюу ухамсар чөлөөтэй болох үед энэ санаа бодлууд ил тод болж ирнэ. Физик бие унтахад оюун ухааны үйл ажиллагаа үргэлжилж байдаг ба далд нууцлаг санаа бодлууд гарцаа олно. Унтах үедээ та сэрүүн байх цаг мөчид тохиох боломжгүй зүйлүүдийг зүүдлэнэ. Зүүд нь хэдийчинээ та тэр зүйлд автаж шингэсэн байна, танд хэдийчинээ орчин тойрон тань нөлөөлнө тэр чинээгээр танд хурц тод санагдах болно.

Гурав дахь төрлийн зүүд нь, таныг сэрүүн байх үед таны ухамсарт ноёлож байсан тэр сэтгэгдлүүдийг тусгасан зүүд байна. Жишээ нь, хэрэв та байнга л өлсгөлөн байсан гэж бодвол таны зүүдний дийлэнхийг хоол ба хоолны эрэл хайгуулын тухай зүүд эзлэх болно. Барууны орнуудад хүмүүс ихэвчлэн ажил болон сексийн асуудал дээр илүүтэй төвлөрөн боддог. Ийм учраас ажил ба секс тэдний зүүдний ихэнхи хувийг эзэлдэг. Эсрэг хүйстнийхээ хүнийг сонирхогч хүн секс амьдралд нь онцгой байр суурийг эзэлдэггүй хүмүүсийнхээс хамаагүй илүү эротик зүүд зүүдлэдэг. Сэрүүн үеийн бидний санаа бодол зүүдэнд маш хүчтэй нөлөөлөх ба мөн бидний зүүдэнд олон нийтийн мэдээллийн хэрэгслээс авч байгаа мэдээлэл, дүрс хэлбэрүүд онцгой нөлөө үзүүлнэ. Заримдаа бид зүүдэндээ өөрийн гэр бүлийн гишүүдийг зүүдлэх ба энэ нь хэдийчинээ олон удаа зүүдлэгдэнэ, төдийчинээ бидний гэр бүлийн холбоо, мэдрэмж хүчтэй байдаг. Холдон салсан ойр дотны хүмүүс нэг нэгэнтэйгээ зүүдээрээ холбогдох нь олонтоо. Түүнчлэн яг унтахын өмнө та юуны тухай бодно, таны зүүд энэ чиглэл рүү хандах болно.

Дөрөв дэхь төрлийн зүүд нь, үйлийн үр боловсроход туслах ба өөрөөр хэлбэл энэ амьдралдаа бидний даван гарах ёстой тэр хичээлүүд байдаг. Заримдаа зүүдээр хураан хуримтлагдсан карма илрэн гардаг. Сэрүүн байх цагт өнгөрөн гарах ёстой, туулах ёстой байсан нөхцөл байдал цаг хугацааг хэмнэн зүүдээр маш хурднаар өнгөрөн гарна. Зүүд нь мөн хүн ба илүү дээд төрлийн бодгалиудын(сахиусан тэнгэр) хоорондох харилцааны хэрэгсэл болдог. Энэ нь хоёр шалтгаантай ба нэгдүгээрт, цаг хугацаа хэмнэх, хоёрдугаарт нарийн биеэр дамжуулан авсан туршлага, хичээл нь сүнсэнд бүрнээ нэвтрэн орж, урт удаан хугацааны сэтгэгдэл үлдээх явдал юм. ..

 

Үргэлжлэл бий….

 

 

Джон Фэйворс буюу Бхакти Тиртха Свами  “Бурханлаг дайчин”

номоос сийрүүлсэн: Балабхадра дас

 

Энэ хүрд нь махан биен дээр хүйс ба бэлэг эрхтний хооронд оршино.  Хятадад түүнийг доод дань-тянь гэж нэрлэдэг бөгөөд хүйснээс доош 3 хуруу зайд байрлана. Түүний падма нь нурууны 4-5-р нугаламын хооронд байрладаг.Эртний ойлголтоор свадхистана нь дотоод энергийг удирдаж, хоол тэжээлээс авсан энергийг хуримтлуулах үүрэг гүйцэтгэнэ.

Мөн сексийн үйл ажиллагаа, хүний уран бүтээлч чадварыг хариуцдаг энэ хэсэгт дотор эрхтнүүдэд хуваарилагдах энергийн нөөц байдаг. Энэтхэгт энэ хүрдийг сэрээснээр эрүүл байх, урт наслах бломжтой гэж үздэг байна. Усан махбодтой. Тарни нь ВАМ. Бэлэгдлийн 6 дэлбээн дээр бам, бхам, мам, ям, рам, лам тарниуд байна. Свадхистана хүрд нь түрүү булчирхай, ууцны болон хэвлийн мэдрэлийн сүлжээтэй давхацдаг. Бөөрний дээдэх булчирхай, элэг дэлүү, бөөр, давсаг, эм бэлэг эрхтэнтэй холбоотой.мэдрэмжийн эрхтэн нь хэл бөгөөд үйлчлэх эрхтэн нь гар юм. Хүрд гажихад бэлгийн сулрал, бэлгийн хөрөлт,  гиперсексуальность, бөөр давсагны өвчнүүд үүсдэг. Свадхистана хүрд хэвийн ажиллаж байхад тэвчээртэй,  өөртөө итгэлтэй байдаг. Хүрд гажихад айдас түгшүүр сэтгэл санаагаар унах байдал бий болно. Уг хүрд нь урам зориг, ёс зүй, эрхэм дээд мэдлэг, бүтээлч үйл ажиллагааг хариуцна. Үүний харъяа эрхтнүүд нь бөөр, элэг, дэлүү, бөөрны дээд булчирхай, сав багтдаг. Сөрөг төлөв нь хуурамч дүр эсгэн жүжиглэх үйлд хэт татагдах, хувиа хичээх, мансууруулах бодис, архи дарсанд орох гэх мэт юм.

Манипура

Манипура хүрд нь наран сүлжээний орчимд хүйсний дээд талд хавирганы доод талд оршино. Түүний падма нь нурууны 2-3-р нугаламын хооронд байна. 3-р хүрд нь прана буюу энергийн хуримтлагдсан эх уурхай. Түүнтэй хүний оюун ухаан, далд ухамсар хамаатай. Эртний үзлээр энэ хүрд сэрэхэд халун ба хүйтэнг тэсвэрлэх чадвар сайн болно гэж үздэг. Гал махбодтой. Тарни нь РАМ. Дам, дхам, нам, там, йам, дам, дхам, нам, пам, пхам гэсэн тарниуд 10 дэлбээнд байна. Наран сүлжээ, элэг,дэлүү, ходоод, нарийн гэдэс, цөстэй холбоотой энерги нь тэдгээр эрхтэнд нөлөөлнө. Мэдрэх эрхтэн нь нүд, үйлчилгээний  эрхтэн нь анус. Манипура хүрд гажихад ходоодны шарх, цөсний эмгэг, гепатит, цөсний чулуу үүсэж болно. 3-р хүрдний хэвийн үйл ажиллагаа сэтгэл санааны хувьд шийдэмгий, хуурамч ярианд автахгүй байх, энерги сайтай, сэтгэлийн тэнхээтэй, өөрийын гэсэн бодолтой байх нөхцлийг хангадаг. Хүрдний үйл ажиллагаа алдагдахад цочромтгой, өөртөө итгэлгүй, хомхой бүх зүйлд бусдыг буруутгадаг байна.

Энэ хүрд нь хөгжил дэвшил, эрэл хайгуул, оршихуйн арга нөхцөл, үнэнч шударгыг бэлэгддэг. Энэ чакра нь амьдралыг тэтгэгч хүч бөгөөд ходоод, гэдэс, дэлүү, элэгний үйл ажиллагааг хариуцна. Үүний эерэг төлөв буяны үйлийг бие хүн бүрэлдэх арга зам хэмээн үзэх явдал ба сөрөг нь хоол хүнсээ хязгаарлах, эсвэл бүүр хэтрүүлэн хэрэглэх, материаллаг сонирхол , архи тамхинд хэт орох, хатуужихын тулд өөрийгөө хэт зовоох, гэр бүлийн асуудалтай байх, эхнэр нөхрөө дарангуйлахыг оролдох зэрэг болно.

Үргэлжлэл бий…

Бэлтгэсэн: Балабхадра дас

Бурханлаг мэдлэгтэй болно гэдэг нь өөрийгөө энэ махан бие биш юм гэдгийг ухаарахаас эхлэнэ. Би эр хүн, би эмэгтэй хүн гэж бодох нь хий хуурмаг байдалд байгаагийн илэрхийлэл юм. Бие нь сүнсний хувцас. Хувцас цагаас цагт үеэс үед хувьсан өөрчлөгдөж, нэг л өдөр үхэл хэмээх зүйлтэй нүүр тулдаг. Гэхдээ биед орших сүнс нь хэзээ ч, ямар ч үед хувиран өөрчлөгддөггүй.

http://www.krishna.org/images/Devotees/women.jpg Асуулт: Яагаад эмэгтэй хүн Кришнагийн ухамсрыг сонирхох ёстой гэж?

Хариулт:  Эмэгтэй хүн биш гэдгээ ухаарах боломжийг олгодог. Хэрвээ өөрийгөө эмэгтэй хүн л гэж бодоод байх юм бол хуурмаг болон мунхаг байдалд байгаа гэсэн үг. Эмэгтэй хүн гэдэг үг нь түр зуурын л энэ махан биеийн  тодорхойлолт юм. Дөч эсвэл жаран жилийн дараа энэ бие махбодь муудаж, хөгширч, устахад дахин Эмэгтэй хүн байхаа болино. Гэхдээ биед залрах амьд оршнол сүнс нь хэзээ ч алга болохгүй. Кришнагийн ухамсар нь сүнс  болон Бүхний Дээд Сүнс, Кришнатай холбогдсон мөнхийн харилцаагаа ойлгож ухаарах  боломжийг олгоно. Хүн төрөлхтөний оюун ухаан нь материаллаг тодотгол болон түр зуурын энэ махан биеийн үзлээс салахад л зориулагдсан.

 

Асуулт: Эмэгтэйчүүдийн эрх чөлөөний хөдөлгөөний  талаар? 

Хариулт: Дээдийн дээд эрх чөлөө, ангижрал нь Бүхний Дээд Бодгаль руу буцаж явах юм. Дахин төрөх, өтлөх, өвдөх болон үхэхийн зовлонг амсахгүй байх явдал. Эмэгтэйчүүдийн эрх чөлөөний хөдөлгөөн нь зарим талаараа тустай байж болох ч дээдийн дээд зорилгыг агуулаагүй, үл хэрэгссэн байдаг. Гэхдээ Кришнагийн ухамсрын зам мөрөөр явах нь энэ төрөлдөө эрх чөлөө, ангижралыг олж авах боломжийг олгоно.  Кришнагийн ухамсрын хөдөлгөөн нь жинхэнэ утгаараа эмэгтэйчүүдийн Эрх Чөлөөний хөдөлгөөн юм.

 Асуулт: Кришнагийн ухамсар дах эмэгтэй бишрэлтэнгүүдийн эзлэх байр суурь нь юу юм болоо?

Хариулт: Бурханлаг өнцгөөс харахад, эрэгтэй эсвэл эмэгтэй /мөн бусад амьд оршнолууд/  нь нэг ижил түвшинд байдаг. Сүнс нь Кришнагийн хэсэг хэлтэрхий мөн тул бүх сүнснүүд адил. Гэхдээ мэдээж материаллаг, биеийн түвшний өнцөгөөс харахад өөр байдаг нь гарцаагүй.

 Асуулт: Энэ ялгаануудын тухайд?

ХариултКришнад үйлчилж, Кришнагийн ухамсрын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх явцад энэ ялгаа байхгүй болдог. Эрэгтэй болон эмэгтэй бишрэлтэнгүүд Бурханы дүрд бишрэлээ илэрхийлж, мөргөж, цэвэрлэж, хоол хийж, сонирхож буй хүмүүст Кришнагийн ухамсрын талаар мэдээлэл өгдөг. Хүүхэдтэй эмэгтэйчүүд ч бас Кришнагийн ухамсрын талаар бусад бурханлаг эгч дүүстэйгээ хамт түгээн дэлгэрүүлж байдаг. Үнэндээ Бурханлаг ухамсартай хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бол гайхалтай үйлчлэл юм.

Асуулт: Гэхдээ эмэгтэйчүүд эрчүүдээс арай дор байдаг гэж сонссон юм байна.

Үнэн үү?

ХариултДээр дурдсанчлан бурханлаг түвшинд ямар ч ялгаа байхгүй. Бхагавад Гитад Кришна: Хэрвээ аль ч  хүйсний хүн надад өөрийгөө даатгаж чадах аваас буцаад Бурханы зүг буцах боломжтой, ялгаа байхгүй гэсэн байдаг. Бурханлаг түвшинд ухаан болон биеийн, дээд болон доод түвшин гэж байдаггүй. Гэхдээ материаллаг ялгаа байлгүй яахав. Эмэгтэйчүүд эрчүүд шиг хүч чадалтай байддаггүй ч гэсэн зөвхөн эх хүн л ариун сүүгээрээ хүүхдээ тэжээн бойжуулж чаддаг биз дээ? Иймээс  мөн чанарынхаа  хувьд эр болон эмэгтэйчүүдийн хувьд ялгаа бий.

АсуултГэхдээ өнөө үед олон хүмүүс энэ саналтай чинь нэгдэхгүй. Энэ  нь танай хөдөлгөөнийг эмэгтэйчүүдийн дунд түгэн дэлгэрэхэд садаа болохгүй юм уу?

ХариултБид хүн бүрт тааруулж гүн ухаанаа өөрчилж чадахгүй. Мөн алдар цуутай болохыг ч чухалчилан үздэггүй. Бид зөвхөн Бурхан Кришнагийн сургаалийг түгээн дэлгэрүүлж байдаг, тэгснээр л хүмүүс үр шимийг нь амсана. Бурханлаг мэдлэгтэй болно гэдэг нь өөрийгөө энэ махан бие биш юм гэдгийг ухаарахаас эхлэнэ. Би эр хүн, би эмэгтэй хүн гэж бодох нь хий хуурмаг байдалд байгаагийн илэрхийлэл юм. Бие нь сүнсний хувцас. Хувцас цагаас цагт үеэс үед хувьсан өөрчлөгдөж, нэг л өдөр үхэл хэмээх зүйлтэй нүүр тулдаг. Гэхдээ биед орших сүнс нь хэзээ ч, ямар ч үед хувиран өөрчлөгддөггүй.

АсуултКришнагийн ухамсар дах эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн харилцааны талаар?

ХариултЭр хүн эхнэрээсээ бусад эмэгтэйчүүдийг “ээж” мэт хандаж, харилцаж  байх хэрэгтэй. Иймээс Кришнагийн ухамсар дах эмэгтэй болон эрэгтэйчүүдийн харилцаа шунал тачаал биш, Кришнаг  голдоо тавьсан, харилцан бие биенээ хүндэтгэсэн л харилцаа байдаг. Энэ байхгүй, эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр хоорондоо зааг байхгүй харилцах нь уналт доройтолд оруулдаг.

АсуултИлүү дотно харилцааны талаар?

ХариултДотно харилцаа гэдэг нь эр хүн эмэгтэй хүнийг хамгаалахыг хэлж буй юм. Бага залуу үед нь эцэг нь, гэрлэсний дараа нөхөр нь , өтөл буурал болсон цагт хөвгүүд нь хамгаалж, харж хандахыг хэлнэ.

АсуултХамгаална гэдгийг юу гэж ойлгох вэ?

 ХариултХий хуурмаг байдал болон уналт доройтлоос хамгаалахыг хэлж буй юм. Энэ л жинхэнэ хамгаалалт. Эцэг, эр нөхөр болон хүү нь бурханлаг зам мөрөөр явж мэдлэгтэй байж, гэр бүлийн гишүүдээ зөв залж чиглүүлж байх хэрэгтэй.

 Бхагавад  – гитад гэр бүлд бурханлаг уур амьсгал үл орших аваас эмэгтэй хүний цэвэр ариун байдал болон үнэнч байдал нь ганхаж, донсолдог. 2 хүйснийхэн хамаагүй ойртож дотноссоноор үр хөндөлт болон хүсээгүй жирэмслэлт бий болдог. Ийм байдлаас л гэр бүл  болон нийгэм тэр чигтээ уналт доройтолд өртдөг. Төгс байдлаараа эр нөхөр нь Бурханд өөрийгөө даатгаж, энэ зам мөрөөр явж, харин эхнэр нь нөхөртөө бүхнээ зориулж байх нь нийгмийн таатай байдлыг болгож чадна.

 

 Асуулт: Гэхдээ эмэгтэй хүн гэрийн эзэгтэй байхаас илүү зүйлийг хүсч байвал яах вэ?

ХариултЭнэ бол хувь хүний сонголт, нээлттэй таны тааллаар л болох хэрэг. Кришнагийн ухамсраар явдаг эмэгтэйчүүд дуулж, зохиож, зураг авч, зурж, зааж мөн бүжиглэдэг. Миний бурханлаг дүү Баруун Виржиниагаас гаралтай. Архитектурийн мэргэжилтэй .Одоо  тэрээр нэг асар том сүмийн төсөл дээр ажиллаж, архитектурийг нь хийж байна. Тиймээс өөрийн авьяас чадвараа Бурханд үйлчилэхэд ашиглан зарцуулахад ямар ч саад бэрхшээл байхгүй.

 

 Асуулт: Эмэгтэй хүн удирдагч болж болох уу?

Хариулт: Жинхэнэ удирдагч гэдэг нь энэ биеэ орхих цагт хэрхэн Бурханы зүг буцах вэ гэдгийг өөрөө биечилэн заадаг хүнийг хэлнэ. Кришнагийн ухамсарт бат бэхжисэн бишрэлтэн нь эрэгтэй эсвэл эмэгтэй юу гэдгээс үл хамаарч удирдагч болж болно. Гэхдээ тэд энэ материаллаг нийгмийн удирдагчидаас давуу байдаг. Материаллист удирдагчид материаллаг зовлонг улам л нэмэгдүүлдэг бол бишрэлтэн хүн эдгээр асуудлыг зогсоож чаддаг. Энэ л жинхэнэ удирдлага юм.

                                                                                     Вишакха – Деви Даси.

 Орчуулж бэлтгэсэн: Т.Цэвэлмаа

 

Эх сурвалж:

Women In Krishna Consciousness–Questions & Answers

 

 

Модны хөндийд хэдэн тоть амьдардаг байжээ. Нэгэн өдөр тэднийг нэгэн шувууч анчин олж харав. Шөнө нь анчин тэр модны доор нойтон буурцаг тарааж асган өгөөш бэлдээд, тор тавьж гэнэ. Өглөө болмогц тотинууд өгөөшийг хараад буурцаг руу шумбан дайрав. Гэтэл хоёр тоть анчны тавьсан торонд орж тээглэчихэв. Шувуу ч анчин тэднийг барьж аваад, уутанд хийж гэртээ авчирчээ.
Гэртээ ирээд, шувууч анчин хоёр тотийг тус тус төмөр торонд хийгээд, зах дээр худалдахаар авч одов. Хоёр тотийн нэгийг нь нэгэн ламтан худалдаж авав. Нөгөөг нь хулгайч дээрэмчид худалдаж авав.
Лам багшийн авсан тоть ламын аашрамд өдөр бүр бурханы ном уншиж, маань тарни тоолох ба багш лам нарын зарлиг сургаалыг сонсдог байжээ. Тэр аашрамд ирсэн лам нар үргэлж л
– Раам-Раам гэцгээн Раам бурханы нэрийг дуудан ном хаялцаж, судар шастирыг аялгуулан уншиж байдаг байжээ. Тэдний дэргэд аашрамд байсан тоть аажим аажмаар эдгээр бүгдийг сурч цээжлээд, өөрөө аялгуулан ном уншиж эхэлжээ. Түүнээс хойш тоть аашрамд хүн байхгүй, эзгүй үед ч гэсэн
– Раам-Раам хэмээн дахин дахин давтаж, ном уншиж байх болов.
Харин, нөгөө хулгайч дээрэмчдийн авсан тоть нь дээрэмчид ба тэдний гэр бүлийнхний этгээд яриаг сонсоод, бүгдийг цээжлэн сурч байв. Тэд бол тосгоны дээрэмчид бөгөөд тэд нэгэн зүйл этгээд үг хэллэгээр ярилцдаг байсан юмсанж. Тоть ч мөн тийм үг яриагаар,
– Барь-барь, битгий явуул, гүйгээрэй гүйгээрэй, бүсэлж авъя, зод занч, дээрэмд! хэмээн хэлж үглэдэг болов. Хэн нэгэн танихгүй, мэдэхгүй хүнийг харангуутаа л тэр тоть тиймэрхүү заналхийлсэн үгсээр ярьж эхэлдэг байжээ.
Нэг удаа тосгонд нэгэн жуулчин хүрч иржээ. Жуулчин тосгоны гудмаар хөл тавимагц л мөнөөх хулгайч дээрэмчдийн тоть түүнийг олж харжээ. Тоть түүнийг харсан даруй
– Барь-барь, битгий явуул, гүйгээрэй, гүй гүй, бүсэлж авъя, зод занч, дээрэмд! хэмээн үглэж эхлэв. Түүнийг жуулчин сонсоод хиртхийн цочиж, даруй сэрэмжлэн, халааснаасаа гар буу гаргаж ирэв. Ойр орчиноо анхааран хартал харин нэгэн тоть шувуу тийнхүү үглэн хэлж байсан ажээ. Жуулчин түүнийг хараад сэтгэл тайвшран, гар буугаа халаасруугаа буцааж хийгээд цааш явав.
Тотийн ярихыг сонссон дээрэмчид өөр өөрийнхөө гэр дотроос шагайж харваас нэгэн үзэгдээгүй хүн явж байж гэнэ. Гэвч жуулчины буу гаргахыг хараад, түүнд гар хүрэлгүй өнгөрүүлжээ.
Жуулчин цааш аялан явсаар нэгэн ламын аашрамын ойролцоо хүрч очив. Тэр аашрам бол шувууч анчины зарсан хоёр тотийн нэгийг худалдаж авсан лам багшийн аашрам байжээ.
Энэ үед ламтаны тэжээсэн тоть жуулчиныг хараад,
– Раам бурхан минь ирэгтүн, морилогтун, Сийта Раам, Раадэшяам!
Адис хишиг, тахил идээ хүртээрэй, амар амгалан байгтун, Сийта Раам, Раадэшяам! хэмээн аялгуулан хэлж гарчээ. Жуулчин тэдгээр урин залсан үгсийг сонсоод, их л баярлан аашрамд хүрч ирж, тотийг өхөөрдөн хайрлаж байтал, тоть аялгуут сайхан дуугаар,
– Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл
Муутай нөхөрлөвөл могойн хорлол хэмээн хэлэв.
Жуулчин урьд тосгоноор дайрч өнгөрөх үед нэгэн тотийн хэлж үглэж байсан үгсийг гэнэт санав. Тэр тотийн дуу хоолой нь ч хахир муухай байсан. Харин энэ ламтаны тотийн дуу хоолой нь юутай сайхан аж.
Энэ явдлаас жуулчин, алтны дэргэдэх гууль шарладаг гэгчээр сайн хүмүүстэй хамт байхад сайн сайхан зүйлийг сурдаг, мөн муу хүмүүстэй хамт байвал муу муухай юм сурдаг болохыг бодитоор ухаарч авчээ.

Бэлтгэсэн: Радхасундари деви даси

 

Scroll to Top