Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62

“Харе Кришна” хэмээх үгс нь бидний хувьд хэвшил болсон үг хэллэг ч эдгээр үгс нь чухамдаа ямар утгатай болохыг мэдэх хүн цөөн. Энэ нь олонтаа давтан дуудаж, шившин уншсанаар, уншсан хүмүүнээ ховсдолд оруулах ёстой юм уу, эсвэл энэ нь амьдралаас холдон хөндийрөх хэлбэр үү, эсвэл жинхэнэ бясалгал юм уу, үгүй бол бидний үзэл санааг үнэхээр өргөтгөн тэлж, гүнзгийрүүлэх чадалтай юм уу? Энэхүү товч эссэгээ 1966 оны сүүлээр Шрила Прабхупада өөрийн удаан эргэлдэгч хальсан дээр буулган үлдээжээ. Энэ эссэ нь Харе Кришна мантрын дотоод утга учир, мөн чанарыг нээн таниулах бөлгөө.

Харе Кришна Харе Кришна, Кришна Кришна Харе Харе, Харе Рама Харе Рама, Рама Рама Харе Харе – г давтан уншсанаас үүсэх трансцендент авиа чичирхийлэл нь бидний трансцендент ухамсрыг дуудан сэрээх шилдэг арга юм. Амьд бурханлаг сүнс буюу бид анхнаасаа л Кришнаг ухамсарлагч амьтас гэлээ ч өнөөгийн энэ цаг үед бидний ухамсар материаллаг ахуйн нөлөөллийн улмаас бузардан бохирдсон хийгээд энэ нь бид эрт дээр цагаас материтай холилдон зууралдсаны үр дүн юм. Бидний одоо амьдарч буй материаллаг ахуйг “ майа ” буюу хоосон хуурмаг гэдэг. Майа хэмээх үг нь “байхгүй байгаа тэр зүйл” гэсэн утгатай. Хоосон хуурмаг гэж юу вэ? Энэ нь үнэн хэрэгтээ бид материаллаг байгалийн хатуу чанга хуулиудын зуултанд оршдог ч харин түүнийг ноёлон захирахыг санаархаж байдагт оршино. Зарц албат өөрийгөө эзэн ноён хэмээн дүр үзүүлэн салбаганаж байвал түүнийг хоосон хуурмагт автжээ гэж ярьдаг. Бид материаллаг байгалийн нөөц баялгийг ашиглахыг оролдовч үнэндээ бид түүний урхи торонд улам улам орооцолдон ширэлдсээр байдаг. Ийм учраас хэдий байгалийн баялгийг эзэгнэхийг санаархаж, түүнтэй хатуу ширүүн тэмцлээ ч бид түүнээс бүр ч илүү хамаарахуйц нөхцөл байдалд ордог. Материаллаг байгальтай тэмцэх энэхүү хуурмаг тэмцэл маань зөвхөн бид өөртөө  Кришнагийн ухамсрыг сэрээж өгсөн тэр цагт л зогсоно. 

Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе – нь энэхүү анхдагч, уугуул, цэвэр ухамсрыг маань сэрээж өгөх трансцендент арга юм. Энэ трансцендент авиаг дуудсанаараа бид өөрсдийн зүрхнээс бүхий л айдас хүйдсээ арчин цэвэрлэж чадах бөлгөө. Эдгээр бүхий л айдсын үндэс нь: “Би бол миний эргэн торйронд харагдаж буй бүгдийн эзэн” хэмээсэн хуурмаг ухамсарт оршино. Кришна  ухамсар нь ухааныг зохиомлоор залхаах ямар нэгэн зүйл биш. Энэ ухамсар нь амьд бодгалийн анхдагч, байх л ёстой эрчим хүч юм. Бид Харе Кришна мантрын трансцендент  авиаг сонсмогц л энэ ухамсар сэргэнэ. Бясалгалын энэхүү энгийн арга нь өнөөгийн энэ цаг үед гойд тохирсон арга билээ. Энэхүү маха-мантра буюу Ангижралын Аугаа Дууллыг давтан унших нь сүнсний мандлаас шууд хүрэлцэн ирэх трансцендент онгод хөөрлийг даруй мэдрэх боломжтойг практик дээр нотлож болно. Хүмүүн амьдралын тухай материаллаг үзэл төсөөлөлтэй байсан цагт мэдрэхүйнүүдээ хангах үйлэнд л уягдан зууралдаж байдаг. Харин хүмүүн мэдрэхүйнүүдийн цэнгэлийн түвшнээс бага зэрэг дээшлэсэн цагт материаллаг гав гинжнээс ангижрахаар цэцэрхийллийн гүн ухаанаар оролдож эхэлнэ. Хангаллтай ухааллаг хүн бол цэцэрхийлийн гүн ухааны түвшинг даван гарч бүхий л зүйлийн гадаад, дотоод шалтгаан бүхний дээд шалтгааныг олохыг оролддог. Ийнхүү тэрээр мэдрэхүй, ухаан, оюун ухааны түвшнээс дээш өгсөн сүнсний ойлголтын түвшинд буюу трансцендент түвшинд хүрдэг. Харе Кришна мантраг давтан дуудах нь сүнсний түвшинд явагддаг учраас энэ авианы хэлбэлзэл нь ухамсрын доод түвшний бүхий л хүрээнээс халин гардаг: мэдрэхүйн, ухааны, оюун ухааны.

Иймээс маха-мантраг уншихад энэ нь чухамдаа юу гэсэн утгатай үг болохыг ойлгох шардлагагүй хийгээд мөн учрыг нь олох гэж цэцэрхийллийн гүн ухаанд хандах, эсвэл ямар нэг оюун ухааны хүчин чармайлт гаргах хэрэггүй. Бүх зүйл шууд сүнсний түвшнээс өөрөө өөрөө явагддаг. Иймээс хүн бүр мантраг давтан дуудах, дуулахад оролцож болно. Үүний тулд ямар нэг онцгой шинж чанартай байх шаардлагагүй. Харин мэдээжээр, сүнсний мэдлэгийг эзэмшээд нэн өндөр түвшинд хүрсэн хүмүүн нь алдас хийх ёсгүй байдаг. Эхний үе шатуудад хүн трансцендент онгод хөөрлийг мэдрэхгүй байж болно. Трансцендент онгод хөөрлийн найман янз хэлбэр байдаг: 1) ярих чадвараа алдах, 2) хөлрөх , 3) биеийн үс босох, 4) хоолой чичрэх, 5)дагжин чичрэх, 6)арьс цайвартах, 7)онгод хөөрлийн улмаас уйлах, 8)транс буюу бясалгалдаа бүрэн автах

Гэвч хэрэв хүн мантраг тодорхой хугацаанд давтан уншсан бол тэрбээр шууд сүнсний түвшнийг хүртэл өгсөн дээшлэх нь эргэлзээгүй юм. Үүний хамгийн анхны шинж тэмдэг нь мантра дуулах үед бүжиглэмээр болох. Бид үүнийг практик дээр олон удаа харсан. Тэр ч байтугай жаахан хүүхэд ч энэхүү бүжиг, дуулалд оролцож болно. Материаллаг амьдралд хэтэрхий ихээр орооцолдон зууралдсан хүнд энэхүү норм хэмжээнд хүрэхэд бага зэрэг их цаг шаардагдана гэсэн үг л дээ. Гэвч материаллагт живсэн тэр хүн тун хурднаар сүнсний түвшинд хүрч очно. Мантраг Бурханы цэвэр чин бишрэлтэн чин хайраар дүүрэн дуулж байвал тэр нь сонсогч нарт онцгой хүчтэй нөлөө үзүүлдэг. Иймээс бид үр дүнд түргэнээ хүрэхийн тулд мантраг дуулах болон давтан уншихыг Бурханы цэвэр чин бишрэлтний амнаас сонсох нь зүйтэй. Харин чин бишрэлтэн бус хүмүүн мантра дуулах, давтан дуудахыг аль болох сонсохгүй байхыг хичээх хэрэгтэй. Могойн уруул хүрсэн сүү маш хортой болдог.

Хара – нь Бурханы эрч хүчинд хандаж буй хэлбэр, харин Кришна, Рама нь Бурханд Өөрт нь хандаж буй хэлбэр юм. Кришна, Рама хэмээх нь нэрүүд нь хоёулаа “дээд цэнгэл”гэсэн утгатай, харин Хара нь Бурханы цэнгэлийн дээд эрч хүч бөгөөд дуудахын тийн ялгалд Харе хэмээх хэлбэртэй болдог. Бурханы цэнгэлийн дээд эрч хүч нь Түүнд хүрэхэд бидэнд тусална. Майа гэж нэрлэгдэх материаллаг эрч хүч нь Бурханы олон янзын эрч хүчний ердөө нэг нь юм. Бид, амьд бодгалиуд нь мөн эрч хүч бөгөөд Бурханы завсрын эрч хүч билээ.

Амьд бодгалиуд нь материаллаг эрч хүчнээс дээгүүр оршдог. Дээд эрч хүч нь доод эрч хүчтэйгээ хүрэлцэхээрээ жам ёсны бус нөхцөл байдал бий болдог ч дээд, завсрын эрч хүч нь дээд эрч хүч Харатай хүрэлцэхэд тэрбээр өөрийн жам ёсны аз жаргалт түвшиндээ батаждаг.

Харе, Кришна, Рама хэмээх гурван үг нь маха-мантрын трансцендент үр нь юм. Мантра дуулах болон давтан унших нь Бурханд болон Түүний эрч хүчинд хандаж болзолт сүнсийг хамгаалахыг хүссэн бурханлаг дуудлага юм. Тэр нь эхийгээ үнэн голоосоо дуудан уйлж буй нялх хүүхэдтэй адил. Хара Эх чин бишрэлтэнд Бурханы өршөөл ивгээлийг олж хүртэхэд тусалдаг ба Бурхан Эцэг нь энэхүү мантраг чин сэтгэлээсээ давтан дуудаж буй чин бишрэлтэндээ Өөрийгөө нээдэг. Хэрүүл тэмцэл, хуурамч явдлын өнөөгийн энэ галавт сүнсний өөрийгөө ухамсарлахуйн ямар ч арга Харе Кришна Харе Кришна, Кришна Кришна Харе Харе, Харе Рама Харе Рама, Рама Рама Харе Харе хэмээх маха-мантраг дуулах болон давтан уншихаас илүү үр дүнтэй байж чадахгүй юмаа.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Хэнбээр аз жаргалыг олох ба бүхий л зовлон хийгээд түгшүүрээс ангижирахыг хүсвээс түүнд зориулсан бясалгал нь энэхүү үйлийн нэн чухал тал юм.

Бясалгал  хэмээх нь “бодол санааны төвлөрөл ” гэсэн утгатай үг бөгөөд харин төвлөрөлд объект /тусагдахуун/  байх ёстой. Өдөр тутмын ухаан эзэлсэн түгшүүрээс ангижирахын тулд хүмүүн материаллаг түвшингээс дээш гарч трансцендент сүнсний түвшинд батжин авахыг хичээх  ёстой. Бурханы алдрыг давтан хэлж тэр чинээгээрээ Түүнтэй харьцаж  чадсанаар үүнийг хийж болно.

Төрөл бүрийн ном судруудад баталснаар Бурхан олон алдартай нь: Кришна, Рама, Иегова, Аллах, Будда гэх зэрэг ажгуу. Бурханаа давтан дуудах нь ариусгах нөлөө үзүүлдэг ба хүмүүнд материаллаг түвшнээс сүнсний түвшинд өгсөн хүрэхэд дэм болмуй. Энэтхэг оронд олон мянган жилийн туршид Бурханы алдрыг мантра маягаар хүмүүн нар дуудсаар ирэв. Санскрит хэлээр мана хэмээх нь “ухаан”, харин трайа хэмээх нь “ангижрах ” гэсэн утга болмуй. За тэгэхлээр мантра нь болбаас бидний ухааныг аюул түгшүүрээс ангижруулдаг трансцендент авиа дуудлагын зохицол байх нь.

Ведийн ном шастир нэгэн мантрыг маха мантра /их мантра/ хэмээн нэрлэдэг бөлгөө. ”Кали–санатарана–упанишадад” айлдахдаа түүнийг бүрдүүлсэн арван зургаан үгс Харе Кришна, Харе Кришна Кришна Кришна, Харе Харе, Харе Рама Харе Рама, Рама Рама, Харе Харе  нь бидний амьдран буй хэрүүл, аюул түгшүүр болон хуурамч явдлын Кали йуга хэмээх манай эринд онцгой шаардлагатай хэмээжээ.

Кришна хэмээх алдар нь “бүхнийг өөртөө татагч”, Рама – “бүхнийг баясгагч”, харин Харе нь Бурханд чин бишрэлээр зүтгэх эрч хүчинд хандсан үг юм. За тэгэхлээр маха-мантра нь: “Ай бүхнийг өөртөө татагч, ай бүхнийг баярлуулагч Бурхан минь ээ, Таньд чин бишрэлээр зүтгэхийг надад болгоон соёрхоо” хэмээсэн утгатай болмуй.

Харе Кришна маха-мантрыг залбиран уншихад хатуу тогтсон дэг байхгүй бүлгээ. Мантра бясалгалын хамгийн гайхамшигтай нь юу вэ гэвэл түүнийг хаа дуртай газраа, ямар ч цагт гэртээ, ажил дээрээ, зөөврийн тэргэнд ч юм уу, газар доогуур явдаг унаанд, эсвэл бүр хувийн тэрэгнийхээ жолооны ард залбиран дуудаж болмуй.

Мантра бясалгалын хоёр янз маяг буй: хувь хүмүүн эрхи эргүүлэн мантрыг залбиран дуудах /энэ нь джапа хэмээн нэрлэгдэнэ/, харин нөгөө нь болбаас хэн нэгнийг даган дуулах/энэ нь киртан хэмээгдэнэ/ болой. Киртан нь ямагт хөгжимтэй тоглогдох ба алгаа ташихтай хослодог. Ийнхүү мантра бясалгалын хоёр хэлбэрийн аль алиныг хэрэглэж болохыг зөвлөдөг ба хоёулаа хүмүүнд тааламжтай нөлөө үзүүлдэг билээ.

Эхний янзын мантра бясалгалын хувьд  эргүүлэх эрих хэрэгтэй. Дор дурдсан энгийн зөвлөмжөөр түүнийг дэлгүүрээс худалдан авах буюу хэрэв байхгүй бол өөрсдөө хийж болмуй:

1.      109 тооны томхон шиг бөөрөнхий бөгөөд дундаа нүхтэй, түүгээр нь утсанд хэлхэж болохуйц модон эрих /голчоороо нэгээс хоёр сантиметр/, мөн гурваас таван метр бөхөөхөн нийлэг утас худалдан авагтун.

2.      Утасныхаа үзүүрээс арван таван сантиметрийг үлдээн зангидаад, дараа нь эрихнүүдээ нэг нэгээр нь хэлхэн эрих бүрийн ард нэг юм уу хоёр зангилааг утасныхаа зузаан нимгэнийг харгалзан гаргагтун.   /зур. 1 /

3.      Зуун найман эрихийг хэлхээд, утасныхаа хоёр үзүүрийг нийлүүлэн сүүлчийнхээ эрихэнд хийгтүн./зур.2/

4.      Энэхүү сүүлчийн эрихийг Кришнагийн эрих гэж нэрлэх бөгөөд бусдаасаа арай том байваас нэн сайн. Хоёр үзүүрийг нийлүүлэн зангидаад, үзүүрүүдийн илүү гарсан утсыг тайрагтун. Чингээд таны эрих бэлэн болох нь тэрээ.

Мантра бясалгалыг эхлэхдээ Кришнагийн эрихний араас хэлхсэн эрихийг эрхий болон дунд хуруугаараа хавчин / зур.3/ маха-мантраг дуудаж эхлэ: Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе, Харе Рама Харе Рама, Рама Рама, Харе Харе. Үүний дараа удаахь эрихийг мөн ингэж хуруугаараа имрэн маха-мантраг дахин унших хэрэгтэй бөгөөд дараа нь мөн ингэж үргэлжлүүлэн эрих бүхнийг тус бүрт нь уншин уншсаар Кришнагийн эрих хүргэнэ. Ийм байдлаар та джапа мантрыг нэгэн бүтэн уншлаа. Энэ нэгэн тойргийг дуусгахад танд долоон мөч хэрэгтэй бөгөөд түүнээс илүү ч байж магадгүй. Кришнагийн эрихэн дээр мантра уншихгүй өнгөрөөж мөн тэр тойргоороо эсрэг тал руу нь мантраг дуусгах хэрэгтэй. Бясалгалын үйл явцад гарын хүртэхүй онц шаардлагатай учраас мантра хэмээх авианд өөрийн ухаан санааг төвлөрүүлэхийн тулд эрих маш чухал бүлгээ.

Хэрэв та өдөрт тодорхой тооны эргүүлэг уншилга хийхээр ам өгсөн болбаас андуурахгүйн тулд өдөрт унших бясалгалынхаа тоотой адил хэмжээ бүхүй өөр нэгэн эрих гүйлгэсэн утсыг бэлдэхэд зүгээр. Харин эрих болгоны ард зангилаа гаргах хэрэггүй бөгөөд хамгийн эцсийн хоёр үзүүрийг л зангидаж түүгээр эрих тань сугарч мултрахгүй байхаар бодолцвоос сайн. Чингээд та нэг бүтэн эргүүлэг уншчихаад л тэмдэглэх нэг ширхэг эрихээ утсандаа гүйлгэвээс зохилтой.

Та мантраг гэртээ юм уу гадаа гарахдаа мөн түүнийг таны хүссэнчлэн чанга  юмуу сулхан яаж ч уншиж болох ба харин гол нь өөрт тань сонсогдохоор байвал зохимуй. Хамгийн чухал нь үг бүрийг тов тодорхой хэлбээс зохино. Хүний ухаан нь тайван бус учраас мөн тогтвортой бусын хирээр ямагт өөр ямар нэгэн зүйлийг бодоход бэлэн байдаг тул таны ухаанд өөр янз бүрийн юм бодогдож магадгүй л дээ. Харин Кришнагийн бясалгалын маха-мантраг уншихад хамаг анхаарлаа төвлөрүүлэхийг хичээн, мөн түүний үг бүрийг сонсохыг чармайгтун.

Мантраг өөрийн дуртай цагтаа уншиж болох авч сүнсний үйлд нэн таатай тодорхой цагийг ведийн ном шастирт тэмдэглэсэн нь буй. Хамгийн таатай сүнсний хөгжин байх цаг нь өглөө эртийн цаг болой. Хэрэв та мантра уншихад зориулан өдрийн аль нэг цагийг сонгоод ямагт тэр цагтаа уншдаг болчихвол нэн сайнсан. Уншлагыг өдөрт нэг юм уу хоёр эргүүлгээс эхэлж аажмаар тоог нь арван зургаа хүргэвээс болох бөгөөд энэ нь Кришна Бурханы чин бишрэлтэн болохыг хүсэн джапа-бясалгалд буурьтай хандсан хүмүүст өгдөг зааварчлага бүлгээ.

Энэхүү эрихээр унших аргаас буюу ганцаарчилсан бясалгалаас киртаны ялгарах онцлог нь хэмээвээс тэр нь олон хүн, хэсэг бүлэг хүмүүсийн хийдэг  уншлага болой. Киртан уншлага гэдэг нь Харе Кришна мантраг аялгуутай унших болой. Киртаныг гэр бүл, хань ижилтэйгээ гэртээ уншиж болохын дээр эсвэл айлд зочлохдоо мөн байгалийн сайханд зугаалахдаа үйлдэж болох юм. Нэгэн хүмүүн Харе Кришна мантраг ганцаараа дуулж бусдыгаа залдаг бөгөөд харин дараа нь бусад нь түүний дуулсныг яг давтан дуулдаг бүлгээ. Чингээд хөтлөн залагч ахиад мөнхүү залбирлыг эхлэн дуулж бусад нь дагалдмуй. Ийнхүү дахиан дахин Харе Кришна мантра дуулдаг бөгөөд чингэснээр түүнд оролцсон хүн бүхэн бурханлаг цэнгэлийг хүчтэйгээр амсан жаргадаг бүлгээ.

Киртаны давуу тал нь Харе Кришна мантраг зөвхөн өөрөө сонсох төдийгүй мөн бусдын дуулахыг сонсож баясдагт байгаа билээ. Мантраг ямар ч аяар ямар нэгэн хөгжмийн зэмсгийн хамтаар хийж болох авч харин сүүлийнх нь заавал ч байх албагүй бүлгээ. Киртан тоглоход энэтхэгийн уламжлалт хөгжмийн зэмсэг– мридангууд/бөмбөрүүд/, караталууд/цангууд/-ыг ашиглаж болох бөгөөд хэрэв бахйгүй болбаас таны гарын дор юу байгаагаа – таны ухаанд юу орно, түүнийг хэрэглэж болох юм. Өөр төрлийн хөгжмийн зэмсэг-төгөлдөр хуур, бадралт баг бишгүүр, цоор болон гитарыг ашиглаж болох юм. Зүгээр л алгаа ташин дуулж ч болно шүү дээ. Хүүхдүүд киртанд оролцож болох бөгөөд энэ нь тэдний бурханлаг хөгжилд таатай нөлөө үзүүлмүй. Бүх гэр бүлээрээ цугларч хамтаараа киртан хийж болно. Киртаныг өдөр бүр юмуу хэрэв боломжтой бол цаг үргэлж хийж болно.

Харе Кришна мантраг уншсанаар танд сүнсний тааламжтай цэнгэл  төрөх бөгөөд түүгээр ч барахгүй энэхүү сэрэл мэдрэхүйн цэнгэл аажмаар нэмэгдэнэ. Та бүхэн энэ үгийн үнэнийг өөрсдөө мэдэн зөвшөөрөх болмуй. Таван минутын туршид ямар нэгэн өөр үгийг давтан хэлээд  үз л дээ. Хэрэвзээ та “Пепси-кола” хэмээх үгийг дахин дахин давтваас тун удахгүй та үхмээр уйдахаар барахгүй тэр нь танд сэтгэлийн ямар ч цэнгэл төрүүлэхгүйсэн билээ. Кришнагийн алдрыг дуудах нь трансцендентын учир Түүний алдрыг дахин дахин дуудмаар санагддаг билээ.

Ямар ч нөхцөлд маха-мантра давтан дуудлаа гэсэн тэр нь хүмүүний бурханлаг хөгжилд ер бусын тааламжтай нөлөөг үзүүлмүй. Гагцхүү их мэргэд хийгээд джапа-бясалгалын нэр хүндтэй гэгээн нар энэхүү бясалгалын үйлчлэх нөлөөг сайжруулах зарим арга ухааныг заан айлддаг байнам.

Хүмүүн хэдий чинээ Харе Кришна маха-мантраг олон дахин ихээр давтан дууднам бэ, төдий чинээ дор дурдсан зарчмуудыг даган биелүүлэхэд амар болох ба энэхүү бясалгал мантрын дуудлагыг давтан давтсаар сүнсний асар их хүчийг олж дээд цэнгэлд автах хүсэл сонирхлоо хөгжөөх болно. Маха-мантра давтан дуудахын цагтаа хүмүүн бурханлаг  цэнгэлийг амсаж тэр чинээгээрээ бурханлаг хөгжлийн замд саад тотгор бологч муу зуршлуудаас ангижирахад амар болмуй.

Хэн бээр хэрсүү зан ба чин сэтгэлээсээ сүнсний хөгжил тийш зам шуудран очъё хэмээвээс тэр вээр доор дурьдсан үндсэн дөрвөн зарчмыг даган биелүүлэхийг зөвлөж байнам:

а. Мах, загас болон өндгөөр хооллож болохгүй

б. мансууруулагч зүйлийг /мансууруулах бодис, марихуан, хар тамхи, ЛСД, архи, тамхи тэр ч байтугай кофе болон цай/ хэрэглэж үл болно.

в. мөрийтэй тоглоом тоглохгүй, мөнгөний сүрдүүлэг бузар явдлыг хийхгүй байх

г. гэр бүлээс өөр хүнтэй хурьцал хийж үл болмуй /харин гэр бүлтэйгээ зөвхөн хүүхэдтэй болохын тулд л /

Энэхүү зохицуулах дөрвөн зарчим нь бурханлаг давшингуй хөгжилд хүргэмүй. Эдгээр зарчмыг ад шоо үзсэн байваас бурханлаг хөгжилд саад хийж материаллаг зүйлд уягдан татагдах болмуй. Гагцхүү джапа-бясалгал нь хүмүүн эхлээд өөрийн амьдралын нөхцөл байдлыг харгалзахгүйгээр Харе Кришна мантра залбирлыг олонтоо уншсаны эцэст энэ бясалгалын залбирал үг өөрөө түүнд ирж зөв зам дээр гарахад нь туслах тийм асар их шидэт хүчтэй бүлгээ.

1.      Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын туурвил шастир ном, ялангуяа “Бхагавад -Гита” болон “Шримад -Бхагаватам” зэргийг цаг ямагт уншиж судлах хэрэгтэй. Кришнагийн тухай түүх, Түүний ер бусын үйл хийгээд трансцендент тоглоом наадмын тухай дөнгөж сонссон төдийгөөр л хүмүүн түүний оршин байгаа материйн хорвоод урт удаан хугацааны туршид хуримтлагдсан бузар бохир бүхнээс зүрх сэтгэлээ ариусгаж чадахсан билээ. Кришнагийн тухай түүхийг тогтмол сонсож, Кришна мөнхийн тоглоом наргианаар Өөрийнхөө чин бишрэлтэн нартай цэнгэн байдаг бурханлаг сүнсний ертөнцийн тухай сонсч баймааж хүмүүн сүнсний үйлийн жинхэнэ мөн чанарт хүрэх бөгөөд үнэнхүү сүнсний үйл ажиллагаа юунд оршихыг болон энэхүү материйн ертөнцөөс ангижирахад туслах ямар төгс арга буйг ойлгох болмуй.

2.      Материйн бузардал бохирдлоос өөрийгөө хамгаалахын тулд хамгийн анх түрүүн Дээд Бурхан Кришна танаа өргөснөөр ариун болсон цагаан хоол зооглох нь зүйтэй. Ургамлыг оролцуулаад амьд бодгалийг хөнөөвөөс хүмүүн үүнийхээ уршгаар кармын уршгийг амсах болмуй. Харин Кришна Бурхан “Бхагавад -Гита”-д айлдахдаа, хэн бээр Түүнд ургамлын ариун идээ өргөнөм бэ Тэрвээр кармын уршиг үр дагавраас тэр хүмүүнийг ангижруулж чадмуй хэмээв./ “Хооллох аргын йог” хэмээх өгүүллийг үзмүү./

3.      Дээд Бурхан Кришна танаа өөрийн хөдөлмөрийн үр шимийг өргөх нь зүй. Хүмүүн хэдийд өөрийн дур сонирхлыг хангахын үүднээс ажиллах аваас тэрвээр кармын үр дагаврыг амсаж туулах болмуй. Хэрэв хүмүүн Кришна Бурханы тусын тулд ажиллах аваас тэрвээр кармын үр дагавраасаа ангижрах төдийгүй түүний сэтгэлд нууц байсан Кришна Бурхан танаа бишрэл хүндэтгэл төрөх билээ. Харин шууд ба шууд бусаар дээрхи дөрвөн зарчимд зөрчилдөөгүй аваас хүмүүн өдөр тутмынхаа ерийн үйлээ хийж болмуй.

4.      Джапа-бясалгалд чин сэтгэлээсээ хандах хүмүүн аль болохоор өөртэйгээ адил хүсэл сонирхолтой тийм хүмүүстэй ойртон нөхөрлөх ёстой. Энэ нь түүнд бурханлаг хүч чадлыг төрүүлэхсэн билээ. Бид бүхэнд бидний эргэн тойрны амьдрал том нөлөө үзүүлдэг нь мэдээж. Тийм учраас бурханлаг хүсэл сонирхолгүй хүмүүстэй олон удаа уулзаад байх хэрэггүй юм даа. Харе Кришна бясалгалыг давтан дуудаж бурханлаг хөгжил рүү тэмүүлэн буй зохицуулагч зарчмуудыг биелүүлэгчидтэй уулзан нөхөрлөх нь Бурхан зүг гэртээ эргэн харих замаар яаралтай урагшлах зөв арга билээ.

 

  Орчуулсан: Доржийн Гармаа

 

.. Жорж Харрисон: Бид бясалгалаар хичээллэдэг л дээ. Би ч гэж хэлж болно. Би мантра-бясалгалаар хичээллэдэг.

Шрила Прабхупада: Энэ ч бас мантра.

Жон Леннон: Энэ чинь дуу биш гэж үү?

Жорж Харрисон: Үгүй дээ, үгүй, энэ бол уншлага.

Жон Леннон: Бид энэ мантраг Махаришигаас сонсон хүлээж авсан.

Шрила Прабхупада: Түүний мантра нь олон нийтэд зориулагдаагүй байх нь.

Жорж Харрисон: Үгүй, сонсогдохоор биш л дээ.

Жон Леннон: Үгүй дээ, энэ бол нууц(инээв.)

Шрила Прабхупада: Раманужачарьягийн ийм нэгэн түүх  байдаг. Раманужачарья гэж вайшнав сампрадайн аугаа багш байсан юм. Түүний номын багш түүнд нэгэн мантраг өгч л дээ. Тэгээд түүнд хэлж: “Хүү минь, энэ мантраг зөвхөн өөртөө л уншаарай. Өөр хэн ч сонсох ёсгүй”  гэжээ. Тэгэхэд нь Раманужа асуужээ: “Энэ мантра ямар ач тустай эд вэ?” хэмээн. Хариуд нь багш нь тэрхүү мантраг бясалгах аваас чи ангижралд хүрэх болно хэмээн хариулсан байна. Тэгмэгц Раманжужачарья гадагш гүйн гарч, ойр хавьд байсан бүх хүмүүсийг цуглуулаад: “Энэ мантраг уншигтун. Тэгвэл та нар бүгд чөлөөлөгдөн ангижрах болно” гэж зарлаж орхисон гэдэг. (инээв)

Ингээд тэр буцаад номын багш дээрээ эргэн ирвэл багш нь тун ихээр уурлан хилэгнэж, түүнд: “Би чамайг наад мантрагаа зөвхөн өөртөө л уншаарай гэж хэлсэн биз дээ” хэмээн загнаж гэнэ. Хариуд нь Раманужачарья: “Тиймээ, би алдас хийсэн. Тийм болохоор би таны намайг шийтгэх ямар ч шийтгэлийг хүлээн авахад бэлэн байна. Гэхдээ та надад хэлэхдээ,  энэ мантра ангижруулдаг гэсэн болохоор би түүнийг бүх хүмүүст өгсөн юм. Бүх хүмүүс сонсоод, бүгд ангижраг.  Харин би тамд унасан ч яахав. Би эсэргүүцэхгүй. Би таны зааврыг зөрчсөн болохоор би тамд унаж л таарна. Би үүнд бэлэн байна. Гэхдээ энэ мантрын ачаар бүгд ангижирдаг юм бол бүгд түүнийг сонсог” хэмээн өгүүлжээ.  Үүнийг сонсоод номын багш нь түүнийг тэврэн авч: “Чи намайг давж гарлаа хүү минь” гэж хэлсэн гэдэг. Ойлгож байна уу?

Тэгэхээр мантра тийм их хүчийг шингээдэг юм бол түүнийг юуны тулд нууцлан дарж байх хэрэгтэй гэж? Түүнийг бүгдэд тараан хүртээх хэрэгтэй. Хүмүүс зовж байна. Чаитанья Махапрабху: “Энэхүү Харе Кришна маха-мантраг давтан уншицгаагтун. Түүнийг сонссон хэн бүхэн, тэр ч байтугай араатан, жигүүртэн юу ч байлаа гэсэн түүнийг сонсвол ангижран аврагдах болно” гэж айлдсан.

Йоко Оно: Хэрэв Харе Кришна тийм хүчирхэг мантра юм бол өөр бусад мантраг унших нь утга байна уу? Жишээ нь, та зарим нэг дуу болон өөр бас бус бусад мантруудын талаар ярьж байсан. Бусад дуунууд болон  мантруудыг унших нь утга учир байна уу?

Шрила Прабхупада: Үгүй, үгүй. Эдгээр мантруудыг ч мөн уншиж дуулж болно. Гэвч Харе Кришна мантраг уншихыг энэ эринд онцгойлон зөвлөдөг юм…

 

Жорж Харрисоны Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадатай хийсэн ярилцлагын хэсгээс

1969-09-11 Лондон.

…Бурхан хязгааргүй тул Түүний нэр мөн хязгааргүй олон. Аллах-Будда-Иегова-Рама: тэд бүгд Кришна, тэдний мөн чанар эцсийн эцэст нэг…
All You Need Is Love (KRISHNA) Hari Bol.
Жорж Харрисоны уриалга

 

Ариун нэрэнд алдас учруулсан бол түүнийг саармагжуулахад маш хүнд. Ийм учраас ухаалаг бишрэлтэн хүн ийм эрсдэлд орохоос сэрэмжилж туйлын болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв байнгад цаг ямагт алдас эндлийн эх үндсийг санаж, тэднээс туйлын хянамгай сэрэмжлэн зайлсхийж байх аваас тун удалгүй жинхэнэ цэвэр Ариун Нэр Өөрийгөө танд бүрнээ нээх аз завшаант өдөр ирэхдээ л ирнэ.

Эцсийн эцэст урьд өмнө нь хийж байсан хийгээд одоо учруулж буй нама-апарадхаг даван туулах цорын ганц арга бий юм.

намапарадха-йуктанам

намани эва харанти агхам

авишранти-прайуктани

танй эвартха-карани ча

Зөвхөн хари-намыг тасралтгүй унших нь намапарадха үйлдсэн хүмүүнийг ариусгаж чадна. Чухамдаа тасралтгүйгээр, цуцалтгүйгээр хари-намыг давтан хэлэх нь хүний амьдралын зорилго-Кришнаг хайрлах хайранд хүргэх цорын ганц арга бөлгөө.

Ариун Нэрийг зөвхөн цуцаж ядрахыг мэдэхгүй унших нь урьд өмнө нь үйлдэж асан алдас эндлийг бүрэн дүүрэн устгаж, тэрхүү алдас нь дахин өөрийн үзэшгүй муухай толгойгоо өндийлгөхгүй байх боломжийг олгодог.

Бхактивинода Тхакур бид амьдрал практик дээр хэрхэн иймэрхүү цуцалтгүй давтан унших вэ гэдэг тухайд шуудхан батлан өгүүлсэн нь бий:

“Тасралтгүй, цуцалтгүй давтан уншина гэдэг нь хоол, нойр болон биеийг тогтоон барихад шаардлагатай өөр бусад үйлүүдээс бусад цаг мөч гэдэг утгыг илэрхийлнэ. Бишрэлтэн хүн Ариун Нэрийг маш мэдрэмжтэйгээр давтан унших ёстой(энд каркути хэмээх үг ашигласан нь үгчлэн орчуулвал “маш хүчтэй  гэмших” гэсэн утгатай. ШНС)”. Ийм давтан уншилт нь арван алдсыг устгаж үгүй болгодог. Өөр ямар ч буянт үйл хийгээд наминчлал энд тус нэмэр болохгүй” (Шри Харинама-чинтаман. 11р бүлэг)

Ариун нэрийг алдасгүй унших нь зөвхөн буруу хүмүүсийн хүрээлэл, харьцаанаас зайлсхийж, Ариун Нэрийг уншин давтах үйл хэрэгт бүрнээ төвлөрсөн бишрэлтнүүдтэй харьцсанаар л боломжтой юм. Чухамхүү цэвэр чин бишрэлтэнтэй харьцах нь биднийг анхаарал болон хүсэл тэмүүллээ зөвхөн Кришнаг хайрлах хайраа хөгжүүлэхэд бүрэн чиглүүлэхэд туслана.

    Ариун Нэрийг давтан уншилтын чанар бидний баримталж буй механик дүрэм журмаас хамаардаггүй. Сайн уншина гэдэг нь зүгээр л заагдсан бүхнийг хийгээд, хориглосныг нь хийхгүй байна гэсэн үг биш. Огтхон ч тийм биш! Ариун Нэрийг давтан уншина гэдэг бол зүрх сэтгэлийн өргөл юм. Бүрэн дүүрэн хүлцэнгүй зүрх сэтгэл, өөрийгөө даатгах хүсэл, үйлчлэн зүтгэх чин хүсэл. Эцсийн эцэст энэ бол Шри Шри Радха-Кришнад тэмүүлэх хайрын дуудлага юм…

Шачинандана Свами “Нандин нууцууд” номоос орчуулж бэлдсэн:

Балабхадра дас

1. “ДУН” – МУДРА

 

Мудра “ДУН” – “шанкха” – нь Шива Тэнгэрийн илэрхийлэл болдог бөгөөд газар доорхи хаант улсад амьдардаг могойн нэр юм. Заалт: Хоолой, төвөнхийн бүх төрлийн өвчин, хоолой сөөхөд. Энэ мудраг хийснээр хоолойн чадал нэмэгдэнэ. Ийм учраас дуучид, багш нар, жүжигчид, уран илтгэгч нарт онцгой тохиромжтой. Хийх аргачлал: хоёр гараа нийлүүлэн дун хэлбэртэй болгоно. Баруун гарын дөрвөн хуруугаар зүүн гарын эрхий хурууг ороож, баруун гарын эрхий хурууг зүүн гарын дунд хурууны үзүүрт хүргэнэ.

2. ҮНЭЭ- МУДРА

 

Энэтхэгт үнээг ариун амьтан хэмээн тооцдог.
Заалт: Үе мөчний өвчин, хэрэх өвчин, радикулит өвчний үед

Хийх аргачлал: зүүн гарын чигчий хурууг баруун гарын ядам хуруунд хүргэнэ. Үүний хамт баруун гарын дунд хурууг зүүн гарын долоовор хуруутай нийлүүлэх ба мөн зүүн гарын дунд хурууг баруун гарын долоовор хуруутай нийлүүлнэ. Эрхий хуруунуудыг салангид байлгана.

З. МЭДЛЭГИЙН МУДРА

GYAN MUDRA

 

Энэ мудра нь нэн чухал мудрагуудын нэг юм. Сэтгэцийн ачаалал, түгшүүр, сэтгэл санааны тавгүй байдал, уйтгар гуниг, сэтгэлээр унах зэрэг таагүй байдлыг арилгана. Эргэцүүлэн бодох чадварыг сайжруулна, ой ухааныг идэвхижүүлнэ, төвлөрөх чадварыг нэмэгдүүлнэ.

Заалт: Нойргүйдэх эсвэл хэт их унтах, цусны даралт ихдэх зэрэгт. Энэ мудра нь биднийг цоо шинэ хүн болгоно. Олон, олон сэтгэгч, гүн ухаантан, эрдэмтэн мэргэд энэхүү мудраг ашигладаг байжээ. Хийх аргачлал: Долоовор хурууг эрхий хуруутай хөнгөхөн нийлүүлнэ. Үлдсэн гурван хурууг зөнд нь сул орхи.

Бхактивигьяна Госвами Махаражийн тайлбар.

“Мудрость” хэмээх орос үг нь/мэргэн ухаан/ санскрит “мудра” гэсэн үгнээс гаралтай ба энэ нь дохио зангаа гэсэн утгатай. /Монгол хэлэнд мутар гэдэг. Орч/ . Бүр нарийн яривал энэ үг нь хамгийн нэр бүхий гьяна-мудра буюу мэргэн ухааны мудрагаас үүсэлтэй.

Энэ мутар нь ямар утга учиртай вэ ? Бясалгалдаа гүнээ автсан йогч нар энэхүү мутрыг гүйцэтгээд хэдэн цагаар ч суудаг. Патанжали энэ тухай Йога сутра хэмээх алдарт зохиолдоо тайлбарлажээ. Ухамсрын хамгийн дээд төлөв байдал бол самадхи бөгөөд энэ нь бүрэн дүүрэн амар амгалангийн төлөв хийгээд бүхий л зүйлсийн талаар бүрэн мэдлэгийн төлөв юм. Самадхид хүрэх зам урт хийгээд хүнд бэрх. Түүнд хүрэхэд гуйвашгүй итгэл, мөхөшгүй сэтгэлийн тэнхээ, тод ой санамж, орчин үед ховор тохиох цэвэр тунгалаг, амар тайван ухааныг шаарддаг. Мэдлэгийг тийм ч хялбараар олохгүй. Хүмүүн нь удаан хугацаагаар, хүнд хүчрээр йама, нийама, асана, пранайамын шатаар аажим аажмаар дээш өгсөн, үүний хамт боломжгүй олон олон нөхцлүүдийг даван туулах хэрэгтэй. Энэ нь мэргэн ухааныг худалдан авах үнэ юм.

Гэвч өөр нэгэн зам байна гээд түүнийг сонсогч нар тарж зугадахаас өмнө Патанжали тэднийг тайвшруулж: “Яг энэ түвшинд хүрэх өөр нэгэн арга байна. Энэ маш хялбар юм. Бурханд өөрийгөө даатгаад, Түүнд өөрийнхөө бүхий л зүрх сэтгэлээ даатгаснаар: ишвара-пранидханад ва- энэхүү түвшинд хүрч болно”. (Йога-сутра, 1.23) гэсэн байна.

Долоовор хуруу нь бардам, сониуч, хаана ч тэнэж явах жава буюу сүнсийг илтгэдэг. Эрхий хуруу нь бүх зүйлийн үндэс болсон Дээд Бурхан буюу Дээд Брахман Өөрөө юм. Үлдсэн гурван хуруу нь гурван гунаг болон гурван төрлийн аз жаргалыг бэлэгддэг. Гьяна-мудра гэдэг нь сүнс буюу жива нь ража гунын төлөөнөө тама гунагаас татгалзах, саттва гунагийн төлөөнөө ража гунагаас татгалзах ёстойг илтгэх ба дараа нь бүр саттва гунагаас ч татгалзан Түүний өлмийд сөхрөн байж Дээд Бурханд хандах ёстой гэдгийг илтгэдэг ба тэрхэн зуурт дээдийн мэргэн ухаан түүний зүрхэнд нэвчин ормуй. Гэвч долоовор хуруу нь эрхийн өмнө бөхийх дургүй байдаг. Тэрээр өөрийгөө цэхлэн “ядаж л намайг нөгөө муу гурвыг сөхрүүлж байхыг зөвшөөрөөч” хэмээн гуйдаг…

4. ТЭНГЭРИЙН МУДРА

SHUNYA MUDRA

04 Mudra Neba.gif

 

Тэнгэр нь дээд хүчтэй холбоотой ба хүний дээд хэсэг болох толгойтой холбоотой.

Заалт: Сонсгол муудсан хүмүүст нэн тохиросжтой. Энэхүү мудраг хийснээр зарим тохиолдолд маш хурднаар сонсгол сайжирдаг. Удаан хугацаагаар хийснээр чихний маш олон өвчнийг бараг бүрэн анагаадаг.
Хийх аргачлал: Дунд хурууг нугалан түүний үзүүрийг эрхий хурууны доод хэсэгт хүргэ. Харин эрхий хурууг нугалсан дунд хуруун дээр тохно. Үлдсэн хуруунуудыг хүчлэлгүйгээр сул орхино.

5. САЛХИНЫ МУДРА

 

Хятадын анагаах ухаанд Хий гэдгийг таван махбодийн нэг хэмээн үздэг. Түүний тэнцвэр алдагдах нь Хийн төлвийн өвчин үүсэхийн үндэс болдог.

Заалт: Хэрэх өвчин, радикулит, гар, хүзүү, толгой чичрэх, салгалах үед. Энэхүү мудраг хийснээр бүр хэдхэн цагийн дараагаар таны байдал мэдэгдэхүйц дээрдсэнийг мэдэрч болно. Архаг хууч өвчний үед Амьдралын Мудратай хамт хийж гүйцэтгэнэ. Дасгалыг таны байдал сайжирсан, өвчний шинж тэмдэг үгүй болсны дараа зогсооно. Хийх аргачлал: Долоовор хурууны үзүүр эрхий хурууны доод хэсэгт хүрэлцэж байхаар нугална. Эрхий хуруугаар энэ хуруугаа хөнгөхөн дарж өгнө. Үлдсэн хуруудыг сул орхино.

6. ӨРГӨГЧ МУДРА

LING MUDRA

 

Заалт: Бүх төрлийн хатгаа, хоолойн үрэвсэл, уушигны үрэвсэл, ханиалга, хамрын ханиад, гайморит өвчний үед. Энэ мудраг хийснээр организмын хамгаалах хүч нэмэгдэх ба дархлалын системийг сайжруулна. Мөн эдгэрэлтийг түргэсгэнэ. Хэрэв та илүүдэл жинтэй бол та жингээ хасах хэрэгтэй. Энэхүү мудраг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ та дараахь дэглэмийг сахигтун. Өдөрт 8 стаканаас багагүй буцалгасан ус ууж байх хэрэгтэй. Хоолны хувьд жимс, будаа, тарагнаас бүрдсэн хоол хүнсийг түлхүү хэрэлэ. Энэхүү мудраг хэт удаан хугацаанд хэт их хийх нь номой гөлөр байдлыг бий болгох, үхширсэл байдлыг үүсгэнэ. Тиймээс хэмжээ нормыг баримтал.

Хийх аргачлал: Хоёр алгаа нийлүүлээд хуруунуудаа хооронд нь зөрүүлнэ. Нэг гарын эрхий хурууг сул орхин нөгөө гарын долоовор хуруу, эрхий хуруу хоёроор орооно.

7. АМЬДРАЛЫГ АВРАГЧ МУДРА

MRIT SANJIVINI MUDRA
(зүрхний шигдээс болох үеийн анхны тусламж )

 

Энэхүү мудраг хүн бүр сурах хэрэгтэй. Учир нь үүнийг хэрэглэснээр та өөрийнхөө амь насыг насыг аварч чадна. Түүнчлэн өөрийн ойрын дотныхон, ах дүү, найз нөхдийгөө ч аварч чадна.

Заалт: Зүрх өвдөх үед, зүрхний шигдээсний үед, зүрх дэлсэн үед, түгших, гуних үед зүрх тавгүйтэх үед

Эдгээр тохиолдолд энэхүү мудраг хоёр гараар хоёулангаар нь нэгэн зэрэг хийх хэрэгтэй. Нэг их удалгүйгээр үр дүн нь ажиглагдах болно. Үр дүн нь яг л нитроглицерин уусантай адил байна.
Хийх аргачлал: Долоовор хурууны үзүүрийг эрхийн хурууны доод үений доод хэсэгт хүрч байхаар нугал. Үүний зэрэгцээ дунд, ядам, эрхий хуруунуудыг үзүүрийг нийлүүлэх ба чигчийг сул орхино.

8. АМЬДРАЛЫН МУДРА

PRAN MUDRA

 

Энэ мудраг хийх нь организмын энергийн тэнцвэрт байдлыг хангадаг. Мөн амьдралын эрчмийг нэмэгдүүлнэ, ажиллах чадвар, эрүүл саруул, тэвчээртэй байдлыг бэлэглэдэг. Биеийн ерөнхий байдлыг сайжруулна.

Заалт: Амархан ядардаг болсон үед, тамир тэнхээ алдрах, хараа муудах үед, харааг сайжруулахад, нүдний өвчнийг эмчлэх үед
Хийх арагчлал: Ядам, чигчий, эрхий хуруунуудын үзүүрийг нийлүүлж, нөгөө хоёр хурууг сул орхино. Хоёр гараар хоёулангаар нь хийж гүйцэтгэнэ.

9. ГАЗРЫН МУДРА

 

Хятадын уламжлалт гүн ухааны хувьд Газар буюу Шороо нь бидний бие махбодийг бүрдүүлэгч анхдагч элементүүдийн нэг юм. Энэ махбодь нь бодгалийн төлөв хийгээд тодорхой өвчин үүсэх шалтгаан болдог.

Заалт: Бие махбодийн ерөнхий байдал муудахад, сэтгэл санаа тавгүйтэх үед, стресст ороход. Энэ мудраг хийснээр өөрийгөө үнэлэх үнэлэмж дээшилж, өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Мөн гаднын сөрөг эрчмээс хамгаалах үед хэрэглэнэ.

Хийх аргачлал: Эрхий болон ядам хуруунуудыг үзүүрээр нь бага зэрэг хүчлэн нийлүүлнэ. Үлдсэн хуруунуудыг сул орхино. Хоёр гараар хоёулангаар нь хийж гүйцэтгэнэ.

10. УСНЫ МУДРА

 

Энэтхэгийн түүх домогт усны Тэнгэрийг Варуна хэмээн нэрлэх ба усны мудраг усны Тэнгэр Варунагийн мудра хэмээн нэрлэдэг.

Ус нь гариг эрхэс болон бидний бие махбодийг бүрдүүлэгч таван махбодийн нэг юм.

Заалт: организмын чийглэг ихдэх болон уушиг болон ходоодонд зунгаг ихсэх үед/үрэвслийн үед зунгаг нэмэгддэг/. Дорно дахины онолоор бол организмд цэр зунгаг нэмэгдэх нь бүхий бие организмд энергийн бөглөрлийг үүсгэдэг. Энэхүү мудраг мөн элэг өвдөх болон хатгалгаа авах, гэдэс дүүрэх үед хэрэглэнэ.
Хийх аргачлал: Баруун гарын чигчий хурууг эрхийн хурууны доод хэсэгт хүрч байхаар нугалаад эрхийгээр чигий хурууг хөнгөхөн дарна. Зүүн гараар баруун гарыг доороос нь ороон барих ба энэ үед зүүн гарын эрхий хуруу баруун гарын эрхий хуруун дээр тавигдсан байна.

11. ЭНЕРГИЙН МУДРА

APAN MUDRA

 

Эрчим хүчгүйгээр амьдрал утга учиргүй. Эрчим хүчний талбар ба цацраг туяа нь нэг нэгэнтэйгээ харилцан үйлчилж, дахин шинээр үүсэн бий болохын тулд цацруулан мөн шингээж бүхий Орчлонд нэвчдэг.

Эртний энэтхэгчүүд энергийн урсгалыг прана гэдэг байсан ба хятадууд ци, япончууд ки гэдэг байжээ.

Заалт: өвдөлтийг эсэргүүцэхийн тулд мөн организмаас элдэв хор, шлакийг хөөж гаргахын тулд. Энэхүү мудра нь шээс бэлгийн замын өвчин, нурууны өвчнийг анагаах ба организмыг цэвэршүүлдэг.

Хийх аргачлал: Ядам, дунд, эрхий хуруунуудыг үзүүрээр нь нийлүүлж бусад хуруунуудыг сул орхино.

12. “МЭРГЭН УХААНЫ ЦОНХ” МУДРА

12 Mudra Okno Mudrost.gif

 

Амьдралын амин чухал төвүүдийг нээнэ, эргэцүүлэн бодох чадварыг нэмэгдүүлнэ, ухааны үйл ажиллагааг идэвхижүүлнэ.
Заалт: Толгойн цусны эргэлт алдагдах, тархины судас хатуурах үед

Хийх аргачлал: Баруун гарын ядам хуруугаар эрхийн хурууны нэгдүгээр үеийг хөнгөн дарна. Нөгөө гарыг мөн энэ байдлаар гүйцэтгэнэ. Үлдсэн хуруудыг салган сул орхино.

13 “ЛУУНЫ СҮМ” МУДРА

13 Mudra Hram Drakona.gif

 

Луу нь дорнын домогт гардаг дүр хийгээд энэ дүр нь Шороо, Гал, Төмөр, Мод, Ус гэсэн таван махбодийг нэгдсэн дүр юм. Мөн тэрээр хүч, эв зүйт байдал, чадал тэнхээ, уртт нас, мэргэн ухаан зэргийг бэлэгддэг. Сүм хийд гэдэг бол бодол санаа, хүч чадал, ухаан, ариун гэгээн байдал, зарчимч байдал зэргийн хамтарсан хэлбэр төрх юм. Энэ бүгдийг нэгэн цогц болгосноор бид бодол санаа, ухаан, байгаль дэлхий, сансар огторгуйн нэгэн нэгдмэл цогцолборыг бий болгож буй хэрэгн. Энэ мудраг хийх нь бидний үйлийг Дээд Оюун ухааныг таних, Түүнд мөргөхөд, сайн үйлийг хийж гүйцэтгэхэд чиглүүлдэг. Тэрээр хүмүүнийг буянлаг зөв шударга нэгэн болгох ба Сансар огторгуйтай нэгдмэл мэт сэтгэгдлийг төрүүлнэ.

Заалт: Зүрхний аритмын өвчин, зүрх орчмын элдэв таагүй байдал, аритм, амгалан тайван байдлыг авч ирж, энерги болоод бодорл санааны төвлөрлийг нэмэгдүүлнэ.
Хийх аргачлал: Хоёр гарын дунд хуруунуудыг нугалан алганы дотор тийш нугалан нийлүүлнэ. Үүний зэрэгцээ зүүн баруун гарын хуруунуудыг эгцлэн нийлүүлнэ. Харин ингэхдээ үзүүрээр нь нийлүүлсэн ядам болон долоовор хуруунуудыг нугалсан дунд хуруунуудын яг дээр нийлүүлнэ. Ийнхүү “Лууны сүм” мудра бүтэж байгаа юм. Долоовор болон ядам хуруунууд нь “сүмийн” дээврийг бэлэгдэх ба эрхий хуруу нь Лууны толгой, чигчий нь Лууны сүүлийг бэлэгдэнэ.

Scroll to Top