Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 8 4
Users Today : 9
Users Yesterday : 26
Total Users : 15484
Views Today : 9
Views Yesterday : 35

Жишээ№1 Хулгайд алдагдсан эд зүйлийн тухай

Огноо: 14.03.1942. 8:15.(IST) Энэтхэг, Бангалор.

prasna1_clip_image002.jpg

1 дэхь гэр ба түүний эзэн Ангараг хоёр нь асуугчийг төлөөлдөг ба 7 дахь гэр түүний эзэн Сугар нь хулгайчийг 4 дэхь гэр ба түүний эзэн Сар нь алдагдсан эд зүйлийн төлөөлөл болно.

4 дэхь гэрийн эзэн Сар нь 2 дахь гэрийн эзэн Сугартай нэгджээ. Сар нь үнэт чулууг илэрхийлдэг. Сугар нь алмазыг илэрхийлдэг. Тийм учраас магадгүй үнэт эрдэнийн чулууг хулгайд алджээ. Бүр тодруулвал алмаз.

7 дахь гэр хоосон байгаа хэдий ч 3 дахь гэрийн эзэн (3 дахь гэр хөршийг илтгэдэг) ба 6 дахь гэрийн эзэн (6 дахь гэр дайсанг илтгэдэг) Будтай Итхасала-йогийг үүсгэжээ. 7 дахь гэрийн эзэн Сугар (эм гариг) нь Сартай (мөн эм гариг) нэгдсэн байна. Иймд хулгайч нь асуугчид дайсагнан ханддаг, хөрш зэргэлдээ амьдардаг хижээл эмэгтэй болохыг зааж байна.

4 дэхь гэрийн эзэн Сар нь 11 дахь гэрт оршжээ. 2 дахь гэрийн эзэн Сугар нь 9 дахь гэрийн эзэн Бархасвадьтай Мутхасила-йог үүсгэжээ. Иймд алдагдсан эд зүйл буцаж олдох болно гэсэн зурлагыг хэлж өгсөн билээ.

Сар ( алдсан зүйлийн төлөөлөл ) 11 дахь гэрт орох ( Хумхын 30 ° ) дөхсөн байна. Энэ нь буюу Сар Хумхын ордод орох мөчлөг 1942 оны 3 сарын 17-нд тохиож байна. 2 болон 9 дэхь гэрийн эзэд Итхасала-йогийг үүсгэжээ. Сар нь чара-раси буюу хөдөлгөөнт ордод оршин буй хийгээд Санчир гаригтай Итхасала-йог үүсгэжээ. Иймд алдсан зүйл 6 өдрийн дотор олдох болно гэж хэлсэн билээ.

Зөгнөж хэлсэнчлэн алмазан бөгж эзэндээ буцан эргэж ирсэн юм. Хуучин найзын жаахан охин асуугчийн эхнэрийн унтлагын өрөөнөөс түүнийг авсан байсан бөгөөд найзынх нь шахаж шалгааснаар бөгж 5 дахь хоног дээрээ буцаж эзэндээ ирсэн билээ.

Жишээ№2 Хөрөнгөжих найдвар байна уу?

prasna1_clip_image004.jpg

 Огноо: 20.10.1950он. 21:00 (IST), Бангалор.

Асуугч нь нэгэн жижгэвтэр дэлгүүрийн эзэн бөгөөд тэрээр хэзээ нэгэн цагт хөлжиж чадах болов уу хэмээн сонирхсон билээ.

Лагнын эзэн ба 2 дахь гэрийн эзэн нэгджээ. 2 дахь гэрийн эзэн 5 дахь гэрт экзальтацид оршиж байна. 2 дахь гэрийг 12 дахь гэрийн эзэн Ангараг аспектлаж байна. Чандра-Лагна буюу Сарнаас тоолвол 2 дахь гэрийн эзэн Лагнад оршиж байна. Энэ хүчин зүйлүүд асуугчийн ажил хэрэг сайн байхыг харуулж байна.

Тэгэхээр тэр хэрхэн баяжих вэ? Лагнын эзэн 5 дахь гэрт оршин буй 2 дахь гэрийн эзэнтэй Итихасала-йог үүсгэжээ. Энэ нь эд баялаг 5 дахь гэртэй/арилжаа, агентлаг, брокерын үйл ажиллагаа/ холбоотой байхыг харуулж байна. 7 дахь гэрийн эзэн/партнер буюу эхнэр/ Ангараг Лагнын эзэн болон 2 дахь гэрийн эзэдтэй Итхасалай-йог үүсгэжээ. 11 дахь гэрийн эзэн Бархасвадь, 2 дахь гэрийн эзэнтэй Ямайа-йог үүсгэжээ.

Эндээс үндэслээд би асуугч нь гэрлэж хуримаа хийснээр тодорхой хэмжээний мөнгөтэй болох бөгөөд энэхүү мөнгөөрөө бизнес эхлэж, цаашлан амжилтанд хүрэх болно гэж зөгнөн хэлсэн билээ. Буд болон Сугар гаригууд нь 2 градусын зайтай оршин байсан учраас 2 жилийн хугацааг зааж байна.

  Жилийн дараа асуугч нь гэрлэсэн ба чамгүй инж хүлээн авсан бөгөөд түүгээрээ байшин сууц, амьдрах байр сав зарах агентлаг байгуулж маш их баян болсон билээ.

   

“Прашна тантра”номоос орчуулсан: Балабхадра дас

Прашна гэдэг нь шууд үгчилвэл “асуулт”гэсэн утгатай. Өрнийн зурхайд түүнийг хорар зурхай ч гэдэг. Ведийн зурхайн ухааны энэ салбар нь зурхайн ухааны үндсэн гурван чиглэлээс ( нөгөө хоёр нь: Жатака буюу төөргийн зурхай, Мухурта буюу Сонголтын зурхай ) хамгийн чухал нь юм. Энэ нь ирээдүйд болох үйлийг зөгнөж, урьдчилж хэлэх үндсэн хэрэгсэл болдог. Асуултын карт нь асуулт тавьж буй цаг мөч дээр үндэслэгддэг. Асуултын зурхай нь төөргийн зурхайгаас ихээхэн давуу талтай. Учир нь асуулт тавьж буй цаг мөч үргэлж тов тодорхой байдаг.

Чухамхүү асуулт тавих цаг мөч нь хариулт авахыг хүссэн асуугчийн ухаан санаанд бүрэлдэн бий болох цаг мөч юм. Ийм учраас тэрээр илүү их ач холбогдолтой салбар ухаан болдог. Хэрэв асуугч асуултаа зөв тавиад, үнэхээр үнэн сэтгэлээсээ хариулт авахыг хүсч буй тохиолдолд гарцаагүй үнэн зөв хариултыг авах болно. Харин хөнгөн хуумгайгаар эсвэл элдэв таагүй санаа бодолтойгоор асуусан асуултанд зурхайч хүн хариулахгүй байх ёстой. Эртний зурхайн судар бичгүүдэд дараахь төрлийн хүмүүсийн асуултанд хариулахгүй байхыг зөвлөсөн байдаг. Үүнд:
  • Асуултаа удаанаар эргэцүүлэн бодолгүйгээр асуулт тавигч
  • Зурхайчийг үл хүндлэн басамжлан доромжлогч
  • Бурхангүй үзэлтэн буюу атеистууд
  • Гар хоосон ирэгсэд
  • Аялал зугаалга хийх далимдаа асуулт тавигчид
  • Үдшийн бүрэнхийгээр асуулт тавигч
  • Анхаарамжгүйгээр, амарлингуйгаар асуулт тавигч

Асуултын зурхай нь тухайн цаг мөчид асуугчийн ухаан санаа болон тэнгэрийн гариг эрхсийн төлөв байдал зэргийн харьцааг ухварлан ойлгох урлаг ба чингэснээр энэ нь болох үйл явдлыг урьдчилан хэлэх боломжийг олгодог. Асуултын зурхай нь амьдрал практикт хамгийн их хэрэглэгддэг, хамгийн үр ашигтай зурхайн салбар мэдлэг билээ.

Та асуултандаа бат ноттой хариулт авахын тулд дараахь зөвлөгөөг гарын авлага болгоорой.

•  Асуултаа дотроо сайтар эргэцүүлэн тунгааж, Бурханаас үнэхээр туйлын ганц зөв хариулт өгөөч хэмээн хүсэх (зурхайчаар дамжуулан)

•  Таны асуулт юуны өмнө төөрч мунгинасан урт унжруу байх ёсгүй. Аль болох товчхон бөгөөд тодорхой байх

•  Нэг удаад нэг л асуулт тавих.

Асуултын зурхайтай холбоо бүхий нэг жишээ дурдъя. Ведийн нэртэй зурхайч Шйамасундара дасын Асуултын зурхайн тухай нэгэн дурсамж байдаг.

“…1988 оны 12 сарын нэгэн өдөр миний нэг найз руу над руу утасдлаа. Түүний хадам эх нь тун яаралтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байв. Тэрээр чихрийн шижин өвчнөөр өвдсөний улмаас яаралтай мэс засалд орох хэрэгтэй болсон байна. Энэ эмэгтэй уламжлалт, энэтхэгийн ахимаг насны эмэгтэй байсан учраас надтай зөвлөлдөлгүйгээр, миний зөвлөгөө дэмжлэггүйгээр мэс засалд орохыг огтхон ч зөвшөөрөхгүй гэсэн байв. Би над руу утасдсан үеийн цаг мөчийг тэмдэглэн аваад тооцооллыг хийсэн юм. Тэр эмэгтэйн байдал тун ноцтой боловч мэс засал түүний амь наснаас хол байх болно гэсэн дүгнэлтийг би тооцоолон гаргав. Энэ тухай би найздаа дамжуулсан бөгөөд найз маань ч түүнийг өөрийн эхнэр болон хадам ээждээ дамжуулсан байлаа. Тун удалгүй тэрээр дахин над руу утасдаж: ” Чи үнэхээр итгэлтэй байна уу? Байдал тун ноцтой байгаа ш дээ. Эхнээр маань их эргэлзэж байна.” гэв. Эхнэрийнх нь түгшүүр эргэлзээг арилгахын тулд би тэр даруй нөгөө эмэгтэйн хэвтэж буй эмнэлэг рүү утасдаж түүний эргэлзээд буйн шалтгааныг асуув. Тэрээр хэлэхдээ, эмч түүнтэй тусгайлан уулзаж ээжийнх нь хуьд амьд үлдэх магадлал ердөө 5 хувьтай байгаа гэсэн учраас тэрээр миний гаргасан дүгнэлтэд маш их эргэлзэж байна гэсэн юм. Би дахиад л өөрийн тооцооллыг эргэн харсан боловч амь насанд аюултай ямар ч зүйлийг олж харсангүй. Тийм учраас би түүнд:”Хэрэв таны ээж мэс заслын үед эсвэл мэс заслаас болж нас нөгчвөл үүнийг би зурхайн талаас нь тайлбарлаж чадахгүй. Хэрэв үнэхээр тийм зүйл болвол би олон жил судалсан зурхайн ажлаа орхих болно” гэж хэллээ. Би энэ үед маш нухацтай байсан юм. Миний байдал, итгэл үнэмшил туйлын хатуу, хөдөлшгүй байсан учраас түүний эх нь мэс засалд орохыг зөвшөөрч гэрээнд гарын үсэг зураад мэс засалд орсон байв. Оройхон нь би гэртээ ирээд, утсаа автал утасны маань авто хариулагч дээр:”Шйама, Та зурхайн ухаанаа орхиод хэрэггүй. Ээж маань мэс засалд амжилттай орлоо. Одоо бие нь их сайн байна” гэсэн байв.

Энэ мэт тун олон жишээг дурьдаж болно. Ерөнхийдөө асуулт нь ямар ч төрлийн байж болох бөгөөд жишээ нь:

  • Байшин, газар авах гэсэн юм бүтэх нь үү, авбал ямар байна
  • Машин авах гэсэн юм
  • Шалгалтанд тэнцэх нь үү
  • Авгай маань төрөх гэж байгаа, гайгүй төрөх нь үү
  • Эхнэр маань жирэмсэн эрэгтэй хүүхэд гарах болов уу, эмэгтэй гарах болов уу
  • Хулгайд юмаа алдчихлаа, олдох нь уу, ямар хүн авсан бол
  • Түлхүүрээ, чухал бичиг баримтаа гээчихлээ олдох нь уу
  • Өвчин маань хэзээ илаарших бол хүнд юм уу хөнгөн юм уу
  • Тийм өвчнөөр өвдөөд их удаж байна ямар нэг шалтаг байна уу
  • Би хэзээ ажилд орох нь вэ
  • Ажил бүтэх нь үү
  • Би үерхдэг, хайртай …-тэйгээ суух нь уу
  • Би хүнтэй суух нь уу
  • Ийм худалдаа, бизнес хийх гэсэн юм ашиг байна уу
  • Би хэзээ нэгэн цагт хөлжиж, хөрөнгөжиж чадах нь уу
  • Манай нэг хүү сураггүй болоод тэдэн сар боллоо амьд байна уу, эргэж ирэх нь үү
  • Би гадаадад гарч ажиллах гэсэн юм, гарч чадах нь уу
  • Би сонгуульд ялалт байгуулж чадах нь уу

гэх мэтийн маш олон янзын асуулт байж болно.

Та бүхэн эндээс Асуултын зурхай нь үнэхээр өдөр тутмын амьдралд ойр, ялангуяа өөрийн төрсөн огноог мэддэггүй хүмүүсийн хувьд нэн тустай зурхайн салбар болохыг ойлгож авах бизээ.

Юу юунаас илүүтэй өндөр чанартай чулууг зүүх хэрэгтэй. Хуруунууд нь чулууны нөлөөг биеийн бусад хэсгүүдэд тархаан түгээх онцгой чадварыг шингээсэн байдаг. Учир нь тэд тархи болон мэдрэлийн системийн нарийн сувгуудтай холбоотой. ..

Долоовор хуруу: Бархасвадь

Дунд хуруу: Санчир

Ядам хуруу: Нар болон Сар

Чигчий: Буд

Баруун гарын эрхий: Нар

Зүүн гарын эрхий: Сар

Гэвч эрхий хуруунд бөгж зүүхийг ихэнхидээ санал болгодоггүй. Учир нь энэ нь зохимжгүй харагдахын зэрэгцээ бие дэхь энергийн урсгалыг түгждэг. Ихэнхидээ бөгжийг тухайн харгалзсан гаригийн эсвэл жам ёсны найз гаригийн хуруунд зүүдэг. ..

Сарны чулуу нь Нарны болон Бархасвадийн хуруунууд болох ядам, долоовор хуруунуудад сайн үйлчилдэг.

Ангарагийн чулууг Бархасвадийн мөн Нарны хуруунд буюу долоовор хуруунд зүүнэ. Сугарын чулууг Санчирын эсвэл Будын хуруунууд буюу дунд эсвэл чигчий хуруунд зүүнэ. Раху, Кету гаригийн чулууг Санчирын эсвэл Будын хуруунд зүүдэг. ..

Баруун гаранд нарны болон бурханлаг хүч илүү агуулагддаг тул зурхайн заслын зорилгоор энэ гарт бөгж зүүхийг илүүд үздэг. Гэвч зүүн гарт зүүх нь ч мөн үр дүнгээ өгнө. Бөгжийг зүүн гарт зүүснээр тухайн чулууны хөргөх, усан, сарны, хүлээн авамтай, эмэгтэй чанарууд илүү нэмэгддэг буюу зүүн нади – ида надид тулгуурлан үйлчилдэг. Баруун гаранд зүүснээр өдөөх, галан, нарны, идэвхижүүлэгч, эрэгтэй чанарууд өсөн нэмэгддэг ба баруун нади буюу пингала нади дээр тулгуурлан ажилладаг.

Дэвид Фроули (ведийн зурхай, аюурведийн судлаач), “Зөгнөгчдийн зурхай” номоос

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Ведийн зурхай хүний хувь тавиланд нөлөөлж буй гариг эрхсийг сөрөг нөлөөг бууруулах олон аргачлалыг өргөн барьдаг. Тэдгээрийн нэг нь үнэт эрдэнийн чулуу зүүх юм.

Сувд нь Сарны үндсэн чулуу. Сар нь гаригсын хатан хаан гэгддэг ба үлгэр жишээ эмэгтэй хүн, ээж хүний бэлэгдэл болдог. Сар нь хүний ухаан, ус, шингэн зүйлс, биеийн зүүн хагас, амгалан тайван байдал гэх мэтийг бэлэгддэг.

Сувд – амгалан тайван байдлын чулуу

Сувд нь өөрийн зүүгч эзнээ амар амгалан, адгуу яаруу биш болгодог. Эмэгтэй хүний сэтгэл зүйд маш эерэгээр нөлөөлдөг. Тэрээр эмэгтэйчүүдэд сөрөг эмоцио дарах, түгшүүр сандралаа болон уураа ялан дийлэх гэх мэтэд нь тусладаг. Мөн сувд нь үнэнч байдал, зөөлөн эелдэг байдал, нийцэрхэг, эвсэг байдлыг бэлэглэдэг. Сувдыг зүүснээр эрчүүд нь тэвчээртэй байдлыг олж авдаг бол эмэгтэйчүүд нь өөрт шаардлагатай тэнцвэрт байдлыг, эелдэг чанарыг олж авдаг. Сарны энэхүү чулуу нь өөрийн эзнийг сайн сонсогч, сайн харилцан ярилцагч болгох ба нийгэм олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болгодог. Түүнчлэн сувд нь хэт өөрөө өөртөө автах үзэл, би, би  гэх биемахбодийн үзлийг багасгахад тусладаг.

Сувд бүтээлч чанарын чулуу

Сувд нь уран бүтээлч чадварыг хөгжүүлэхэд онцгой тусыг үзүүлдэг. Ялангуяа яруу найраг, зохиол бүтээл туурвих, дуу хөгжим гэх мэт чиглэлд. Усны бүр гүнд үүсэн бий болсон тул сувд нь өөрийн эзнээ байгальтай болон хүрээлэн буй орчинтойгоо, эргэн тойрныхонтойгоо, хүмүүстэй эерэгээр харьцах чадвартай болгодог. Сувдыг зүүснээр хүний ухаан амар амгалан болохын зэрэгцээ хүн ба ертөнцийн гоо зүй, зохицол нийцлийг олж харах чадварыг олж авдаг.  Мөн сувд нь өөртөө итгэх итгэл, шийдэмгий байдал гэх мэтийг хайрладаг.

Сувд нь энэрэл нигүүслийн чулуу

Энэхүү үнэт чулуу нь энэрэл нигүүлсэл, сайхан сэтгэл, нээлттэй байдал, үнэнч зан чанарыг бэлэглэдэг. Сувд зүүсэн хүн нь бусдад буулт хийж чаддаг, бусадтай эвлэлдэн нэгдэж хамтран ажиллах чадвартай болдог. Сувд зүүгч нь найз нөхөд, төрөл төрөгсөдтэйгээ ялангуяа ээжтэйгээ эерэг харьцах чадвар нь сайжирдаг. Сувд нь мөн гэр бүлийн амьдралд эерэгээр нөлөөлдөг. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд, жаахан хүүхдүүд зэрэгтэй харьцах харьцааг сайжруулна. Сувд зүүгчид бусдад санаа тавих хүсэл ундрах, бусдад өгөх сэтгэл давамгай болох, бусдыг хайрлах сэтгэл илүү тод ажиглагдана.

 

Сувдаар эмчлэхүй

Сувд нь сэрүүн чанартай, ухааныг амаржуулдаг мөн чанартай чулуу. Иймээс түүнийг зүүх нь бие дэхь ватта буюу хий, питта буюу шарын чанарыг багасгана. Харин капха буюу бадганыг, биеийн шингэнийг, ожас буюу амьдралын эрчмийг нэмэгдүүлж өгдөг.  Мөн хоол боловсруулах галыг дэмжихийн зэрэгцээ тунгалагийн системийг тэнцвэржүүлж, арьсыг илүү эрүүл болгож, бодисын солилцоог сайжруулдаг.

Сувд нь ходоод, уушиг, үржлийн эрхтэн системд онцгой сайн нөлөөг үзүүлдэг. Сувд эмэгтэйчүүдийн  жирэмслэх боломжийг илүүтэй нэмэгдүүлж өгдөгийн зэрэгцээ хүүхдээ эсэн мэнд аюулгүй төрөх боломжийг олгодог.

Сувдыг аюурведийн ухаанд бөөр, элэг, ходоодны шарх, хөхний хорт хавдар, сарын тэмдгийн мөчлөг алдагдах зэрэгт хэрэглэсээр ирсэн. Мөн бронхит, астма, таргалах, өтгөн хатах гэх мэтэд өргөн хэрэглэдэг.

Мөн мэдрэлийн системийг сайжруулж, сэтгэцийн элдэв өвчнүүдийг эмчлэхэд тусладаг. Сувдаар шизофрен, невроз, нойргүйдэл гэх мэт олон төрлийн өвчнийг эмчилдэг. Сувдаар мөн залхуурал, назгайрал, амьдралын баяр хөөргүй байх, алив зүйлд сонирхол алдрах гэх мэтээс ангижрах боломжтой.

Түүнчлэн сувд нь тамхи татах, архи мансууруулах зүйлсэд татагдах, махан хоол хүнс болон эрүүл бус хооллолтод хэт итээр татагдах гэх мэт сөрөг зуршлуудаас ангижрахад тусладаг.

Сувд нь Сарны үндсэн чулуу бөгөөд Сарны хагас үнэт чулуу, упаратна нь Сарны чулуу байдаг.

Жич: Хэрвээ хүний төөрөг зурхай дээр Сар сөрөг гэрүүдийг удирдаж байгаа болон эсвэл тэдгээрт байрлаж байгаа тохиолдолд сувдыг зүүж болохгүй. Учир нь тухайн хүнд гэнэтийн осол гэмтэл, гарз хохирол, тэр ч байтугай үхлийг ч авч ирэх магадлалтай байдаг. Тиймээс сувдыг зүүхийн өмнө ведийн зурхайчтай зөвшилцөж байж зүүх нь зүйтэй.

Түүнчлэн та жинхэнэ байгалийн сувд худалдаж авахыг хүсч байгаа бол бидэнтэй холбогдож болно.

Бэлтгэсэн: Балабхадра дас

Хүн төрөлхтний хуулийн бүрэн эмхэтгэл гэж тооцогддог Ману Самхита сударт эмчилгээний 13 аргыг өгүүлсэн байдаг. Тэдгээр аргуудын нэг нь амьдран суух газраа өөрчлөх буюу өвчтөнийг төрсөн газраас нь өөр газарт нүүлгэн шилжүүлэх явдал.

Нүүдэл нь хүний эрүүл мэнд хувьд эерэг ба сөргөөр нөлөөлөх боломжтой бөгөөд энэ нь тухайн хүний төрсөн цаг буюу Лагна нь өөр цагийн бүсэд шилжсэнээр хэрхэн өөрчлөгдөж байгаагаас  хамаардаг.  Лагна буюу төрсөн цаг цагийн бүсээс хамаарч өөрчлөгдсөнөөр зурхайн гэрүүд өөрчлөгдөх ба хувь тавилан сайжрах ба эсрэгээр муудах гэх мэт нь шалтгаалдаг байна.

Бэлтгэсэн: Балабхадра дас

Scroll to Top