Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 8 4
Users Today : 9
Users Yesterday : 26
Total Users : 15484
Views Today : 9
Views Yesterday : 35

shriiguru charana saroja rajaa
nija manu mukuru sudhaari
baranauu raghubara bimala jasu
jo daayaku phala chaari

Юуны өмнө би вээр өөрийн зүрх сэтгэлээ номын багш таны бадамлянхуан өлмийн тоосоор ариусгаюу. Энэ нь Рагхугийн удмын шилдэг нь болох Бурхан Рамачандра Таны ариун алдар түүхийг өгүүлэн хүүрнэхийн тулд билээ. Тэрбээр хүн бүрд амьдралын дөрвөн зорилго болох дхарма, артха, кама, мокшаг хүртээж чадах бөлгөө.

buddhihiina tanu jaanike
sumirau pavanakumaara
bala buddhi bidyaa dehu mohi
harahu kalesa bikaara

Өөрийн мунхаг харанхуйг  ухамсарлан би Танаас гуйн залбирч байна, ай Хануман, Паванын (Салхины бурхан)хүү минь ээ. Надад хүч чадал, мэргэн ухаан, эрдэм мэдлэгийг хайрлана уу. Надаас бүхий л төрлийн аюул осол, азгүйтлийг холдуулж хайрлана уу.

jaya hanumaana gyaana guna saagara
jaya kapiisa tihu loka ujaagara

Ай Хануман, Мэргэн ухаан, өгөөмөр чанарын далай болсон таны алдар бадартугай. Түүнчлэн гурван ертөнц дахинаа алдар нэр нь түгсэн сармагчны хаан таны алдар бадартугай.

raama duuta atulita bala dhaamaa
anjaniputra pavanasuta naamaa

Ай Бурхан Раамын элч минь, ай дуусаж барагдашгүй их хүчний эзэн минь ээ. Та вээр мөн Анжанипутра, Паванапутра нэрээр алдаршсан билээ.

mahaabiira bikrama bajara.ngii
kumati nivaara sumati ke sangii

Аянга мэт хүчирхэг Махавира минь ээ, ай мэргэн ухааны нөхөр минь ээ. Та вээр миний мунхаг харанхуйг үлдэн хөөх бүлгээ.

kanchana barana biraaja subesaa
kaanana kundala kunchita kesaa

Ай Хануман, ай эгэлгүй алтлаг туяат нигуурт минь ээ. Таны үс хийгээд таны чамин ээмэг юутай гоёхон билээ.

haatha bajra au dhvajaa biraajai
kaandhe muunja janeuu saajai

Та вээр гартаа аянга цахилгаан болон туг далбаагаа барьж байдаг бөлгөө. Мунья нэрт ургамлан ариун уяа таны хүчирхэг мөрийг чимнэм билээ.

hanuman

sankara suvana kesariinandana
teja prataapa mahaa jaga bandana

Ай Бурхан Шанкарын хувилгаан, ай Кешарын хүү минь ээ, Таны алдар суу бүх гурван тивээр түгнэм бүлгээ.

vidyaavaana gunii ati chaatura
raama kaaja karibe ko aatura

Ай өгөөмөр чанараар дүүрсэн бүх эрдэм мэдлэгийн эзэн минь ээ. Та бээр хэзээ ямагт Бурхан Раамад үйлчлэн зүтгэхүйд бэлэн байдаг билээ.

prabhu charitra sunibe ko rasiyaa
raama lakhana siitaa mana basiyaa

Та вээр Дээд Эзнийг магтан дуулахад үргэлж автнам бөлгөө. Таны зүрхэнд хэзээ ямагт Рама, Лакшман, Сита нар оршном.

suukshma ruupa dhari siyahin dikhaavaa
bikata ruupa dhari lanka jaraavaa

Та найз нөхрийн дүрээ Сита ээжид толидуулан харуулж, чөтгөрийн дүрийг авч Ланка хотыг шатаасан билээ.

bhiima ruupa dhari asura sanhaare
raamachandra ke kaaja sanvaare

Дээд Бурханы заасан үүргийг биелүүлэхдээ та вээр аварга дүрд хувирч туйлын олон чөтгөр шулмуудыг устган дарсан билээ.

laaya sajiivana lakhana jiyaaye
shriiraghubiira harashhi ura laaye

Та вээр Санживани ургамлыг авч ирж Лакшманыг амьдруулсан ба Рамачандра Бурхан үүнд тань баярлан туйлын их баяр баясалтайгаар таныг тэвэрсэн билээ.

raghupati kiinhii bahuta badaaii
tuma mama priya bharatahi sama bhaaii

Рамачандра Эзэн бээр хэлэхдээ, та Түүний хувьд Түүний дүү Бхарат шиг нь л эрхэм хэмээж, таныг магтан алдаршуулсан билээ.

sahasa badana tumharo jasa gaavain
asa kahi shriipati kantha lagaavain

Цэцэглэн мандахын дарь эх болон Рамачандра Эзэн бээр, Шешанага Бурхан таны алдрыг магтан дуулдаг хэмээн магтаж таныг тэвэрсэн бөлгөө.

sanakaadika brahmaadi muniisaa
naarada saarada sahita ahiisaa

Бас Санака, Брахма бурхан, Нарада, Шарада болон өөр бусад сахиулсан тэнгэрүүд зогсоо чөлөөгүй таныг магтан алдаршуулдаг бүлгээ.

jama kubera digapaala jahaan te
kabi kobida kahi sake kahaan te

Тэр ч бүү хэл Яма, Кубера, Дикапаала нар ч таны алдар сууг магтан дуулах үгээ олж чадахгүй байхад өөр бусад яруу найрагчид хийгээд зөнч мэргэдийн хувьд юу ч хэлэх билээ.

tuma upakaara sugriivahin kiinhaa
raama milaaya raaja pada diinhaa

Раамын адислалаар та вээр Сугриваг хаан ширээгээ эргүүлэн авахад нь тусласан билээ.

tumharo mantra bibhiishhana maanaa
lankesvara bhae saba jaga jaanaa

Вибхишана таны л зөвлөсний дагуу Ланкын хаан болж, бүхий л ертөнц даяар алдаршсан билээ.

juga sahastra jojana para bhaanuu
liilyo taahi madhura phala jaanuu

Та вээр нэгэнтээ алс холын Нарыг амтат жимс байна хэмээн залгиж байсан билээ.

prabhu mudrikaa meli mukha maahiin
jaladhi laanghi gaye acharaja naahiin

Бурхан Раамын бөгжийг та амандаа зуугаад гадаад их далайг номхотгосон билээ.

durgama kaaja jagata ke jete
sugama anugraha tumhare tete

Таны өршөөл адислалаар бишрэлтэн бүхий л саад тотгор, орчлон ертөнцийн бэрхшээл саадыг хялбархнаар туулнам бүлгээ.

raama duaare tuma rakhavaare
hota na aagyaa binu paisaare

Ай Дээд Эзний гар дахь зэвсэг минь ээ, хэрэв та үүнийг хүсэж Бурханаас хүсвэл дурын хэн ч Раамын хаант улсад морилж чадах билээ.

saba sukha lahai tumhaarii saranaa
tuma rachchhaka kaahuu ko dara naa

Танаас тусламж хүссэн хэн ч аз жаргалыг амсах бөгөөд таны хамгаалалт, бишрэлтэнг тань бүхий л айдас хүйдсээс авран хамгаалах бүлгээ.

aapana teja samhaaro aapai
tiinon loka haanka ten kaanpai

Хэрэв та хүрхрэн дуугарах аваас бүх гурван тив дагжин чичрэх бүлгээ.

bhuuta pisaacha nikata nahin aavai
mahaabiira jaba naama sunaavai

Ай Махавира, таны нэр алдрыг магтан дуулагч бишрэлтэнд чөтгөр шулмууд хэзээ ч үл нөлөөлж чадах билээ.

naasai roga harai saba piiraa
japata nira.ntara hanumata biiraa

Таны нэр алдрыг байнга магтан дуулснаар, ай Хануман, бишрэлтэн тань бүхий л төрлийн өвчин эмгэг, зовлон зүдгүүрээс ангижрах бөлгөө.

sankata ten hanumaana chhudaavai
mana krama bachana dhyaana jo laavai

Түүнийг өөрийн зүрхэндээ байнгад бясалгагч бишрэлтэнгээ Хануман бүхий л зовлон шаналлаас нь ангижруулнам бүлгээ.

saba para raama tapasvii raajaa
tina ke kaaja sakala tuma saajaa

Өгөөмөр хийгээд бүхий л бүтээлийн эзэн Раамачандра Бурхан буюу. Та вээр Түүний л захиас даалгаврыг биелүүлнэм.

aura manoratha jo koii laavai
soii amita jiivana phala paavai

Тан руу ямар ч зүйлийг хүсэж, хэн ч ирлээ гэсэн та түүний хүслийг биелүүлдэг билээ.

chaaron juga parataapa tumhaaraa
hai parasiddha jagata ujiyaaraa

Таны алдар нэр бүх дөрвөн галавт дуурсан түгнэм билээ. Таны биеийн гэрэл туяа бүх Орчлон даяар түгэн тархнам бүлгээ.

saadhu santa ke tuma rakhavaare
asura nikandana raama dulaare

Рааман Бурхан таныг туйлаас хайрладаг билээ, ай Махавира, чөтгөрүүдийн эрлэг, бишрэлтэнгүүдийнхээ хамгаалагч минь ээ.

ashhta siddhi nau nidhi ke daataa
asa bara diina jaanakii maataa

Сита ээжийн адислалаар та хэнбэгуйд ч найман төрлийн ид шид, есөн төрлийн нидхийг хайрлаж чаднам бүлгээ.

raama rasaayana tumhare paasaa
sadaa raho raghupati ke daasaa

Та чин бишрэл зүтгэлийн амтат рашаанд уусан автаж байдаг хийгээд Бурхан Рагхупатид үргэлжид үйлчлэн зүтгэнэм билээ.

tumhare bhajana raama ko paavai
janama janama ke dukha bisaraavai

Таны ариун алдар нэртйг зүгээр л давтан дуулснаар дурын хэн ч Бурханы Раамын хаант улсад морилж чаднам.

anta kaala raghubara pura jaaii
jahaanjanma haribhakta kahaaii

Нас нөгчиснийхөө дараагаар таны бишрэлтэн Раамачандар Бурханы оронд морилон очдог хийгээд хэрэв Дэлхийдээ дахин төрвөл Бурхан Раамын үнэнч бишрэлтэн болдог билээ.

aura devataa chitta na dharaii
hanumata seii sarba sukha karaii

Өөр сахиулсан тэнгэрийг мөргөн шүтэх шаардлагагүй буюу.Таны бишрэлтэн бүх төрлийн ач тусыг хүртдэг билээ.

sankat kata mitai saba piiraa
jo sumirai hanumata balabiiraa

Ай хүчит Хануман минь ээ, танд мөргөж биширсэн хэн бүхний бүхий л асуудал бэрхшээл, зовлон зүдгүүрийг арилгаж хайрла.

jai jai jai hanumaana gosaaiin
kripaa karahu guru deva kii naaiin

Ай Хануман таны алдар бадартугай. Танаас гуйя, миний номын багш болж хайрла.

jo sata baara paatha kara koii
chhuuTahi bandi mahaa sukha hoii

Энэ дуулал залбирлыг хэн бээр зуунтаа уншнам бэ тэрээр энэ материаллаг ертөнцийн гав гинжнээс салан ангижирч бурханлаг хаант улсад хүрдэг билээ.

jo yaha padhai hanumaana chaliisaa
hoya siddhi saakhii gauriisaa

Хэн бээр энэ дуулал залбирлыг давтан уншина вэ Шива, Парватиг тольдон харах адислалыг хүртнэм бүлгээ.

tulasiidaasa sadaa hari cheraa
kiijai naatha hridaya manha deraa

Бурхан Харигийн мөнхийн бишрэлтэн Туласидас бээр Шри Хануман та вээр үргэлж миний зүрхэнд орштугай хэмээн гуйн залбирч байна.

dohaa
pavanatanaya sankata harana
mangala muurati ruupa
raama lakhana siitaa sahita
hrdaya basahu sura bhuupa

Ай Хануман, ай Паваны хүү минь ээ, ай аврагч, ай бүхий л адис ерөөлийн хувилгаан минь ээ, миний зүрхнээ Раама, Сита, Лакшман нартай үргэлж хамт орших болтугай.

 Тайлбар: Энэхүү дуулал залбирал болох Хануман чалиса нь хүний амьдралд учирч байгаа бүхий л төрлийн материаллаг болон бурханлаг саад бэрхшээлүүдийг арилган зайлуулахад туслана. Бүх 9 гаригийн зүгээс учруулах саад бэрхшээлийг дан ганц Хануман чалиса дуулал залбирлыг уншсанаар шийдэж болно гэж ярьдаг. Бүх гариг эрхсүүд дотроос Санчир гариг нь зовлон шаналал, эдгэшгүй өвчин эмгэг, ядуурал гэх мэтийг учруулдаг гэдгээрээ алдартай. Тэгвэл Санчир гаригийг Хануман ганцхан сүүлээрээ л удирдан залуурддаг гэж ярьдгаас үзэхэд Хануманы ямар хүчтэй болох нь ойлгодох бизээ.

Дуулал залбирлыг эндээс сонсож болно.

https://www.youtube.com/watch?v=iLPgouWAnnk

Бэлтгэсэн: Балабхадра дас

 Янтра нь гариг эрхсийн болон тусгай ямар нэг сахиулсан тэнгэрийн энергийн диаграмм юм.  Янтраг талисман, мандал гэх мэтээр нэрлэх нь ч бий. Гариг эрхсийн сөрөг нөлөөг саармагжуулах,

материаллаг болон бурханлаг хүсэл зорилгыг биелүүлэхэд янтрын гүйцэтгэх үүрэг онцгой байр суурийг эзэлнэ. Зорилго зориулалтаасаа хамаараад янтрын олон төрөл зүйл байдаг ба янтрууд нь бизнест амжилт гаргах, дайснаа ялан дийлэх, эд баялаг, хөрөнгө хогшлыг авч ирэх, эрүүл мэндийг сайжруулах гэх мэтээр таны амьдралын зорилгыг биелүүлэх, асуудал бэрхшээлийг даван туулахад туслана. Эрдэнийн чулуунаас ялгаатай нь ямар нэг сөрөг үр дагавар үзүүлдэггүй. Ялангуяа мантраг нь хамт уншвал илүү хурдан үр дүнгээ өгдөг. Бүх янтрагуудыг тусгай хома, пуджа, ягьяа гэх мэт зан үйлийг хийж идэвхижүүлсэн байдаг.

Эдгээр янтра нь:

–         Судалгаан дээр үндэслэгдсэн тэгш зөв диаграмм, геометрийн хэлбэр дүрстэй

–         Цэвэр, нягт нямбай бүрэн зөв сийлбэрлэгдсэн

–         22 каратын цэвэр алтан бүрмэл. Бараг ихэнхи янтра нь алтадмал. Алт ба мөнгөн янтрууд нь үйлчлэх үр нөлөөний хувьд мод ба зэс янтрануудаас хэд дахин хүчтэй нөлөө үзүүлдэг.

–         Бүх зан үйл тахилга зэргийг гүйцэтгэж энергижүүлсэн

–         Зөв байрлуулж, зөв суурилуулвал 100% эерэг үр дүн авч ирнэ .

Янтра нь хир хурдан үйлчлэх вэ?

Энэ нь ихэвчлэн дунджаар 45 орчим хоног байдаг. Зарим янтра бараг шууд л үр дүнгээ өгч эхэлдэг. Энэ нь тухайн хүний кармын боловсролтоос хамаарна. Эд хөрөнгө, баялагийн янтра нь ялангуяа аажим аажмаар үр нөлөөгөө өгнө. Мөргөгч эсвэл зүүгчээс тодорхой тэвчээр, итгэл хүлээлтийг шаардана. Ялангуяа Кубер янтра тэр даруй үр дүнгээ өгдөггүй. Аажим, баттайгаар үр нөлөөгөө өгдөг нь батлагдсан.

Янтра нь төрөл зүйл, удирдах тэнгэрүүдээрээ ялгарахаас гадна ширээн дээр байрлуулах, зүүх гэх мэтээр ялгаатай байдаг.

–         Гэр эсвэл албан тасалгаа, дэлгүүр, шүтээний орчимдоо байрлуулах янтрууд 3х3 болон 5х5 харьцаатай.

–         Түрийвчний болон мөнгөний хайрцаг, мөнгө хадгалах саванд хийх янтра

–         Хүзүүнд зүүх янтра

Янтрагууд нь мантра унших цаг зав муутай, нөгөө талаас мантрын үг авиаг зөв уншиж чадахгүй хүмүүст илүү тохирно.

Зарим нэг янтрын үр нөлөөлөл, шид чадвараас дурдвал:

Ганеша янтра – Бизнесийн саад бэрхшээл арилгах, аз хийморь дуудах, нэр төр, алдар гавьяа олох, мөргөж байгаа хүнийхээ бүх хүслийг биелүүлэх ба нэр нөлөө байр суурь ахиж дэвшихэд туслана.

Хануман янтра – Бүх төрлийн буг, ад албин, хий үзэгдлүүдийг даран устгагч. Адын гаралтай өвчин эмгэг, буруу зуршил, архи дарсанд донтох зэрэгт хэрэглэнэ. Мөн дайсны хорлол, хар цагаан хэл амнаас хамгаална. Эрч хүч, хүч чадал хайрлана. Эр зориг бэлэглэнэ.

Махамритйунжаяа янтра – Бүх төрлийн өвчин эмгэг, айдас түгшүүр, гаригсын сөрөг нөлөөлөл, буг чөтгөр, ад албины хорлол зэргээс хамгаалах зорилгоор хэрэглэнэ.

Маха-Лакшми янтра – Эд баялаг, хөрөнгө санхүүг сайжруулна.

Шри Янтра – Бүхий л материаллаг хүслийг биелэхэд туслах ба бүх хүслийг сансрын эрч хүчний тусламжтайгаар биелэхэд туслана.

Кувер-янтра – Сахиулсан тэнгэрүүдийн эрдэнэсийн санг сахин хамгаалагч, “жасын нярав”  Куберын энэ янтраг зүүж шүтэгч нь өөрийн хүссэн эд баялагтаа хүрэх боломжийг  якшуудын эзэн Куберын адислалаар олж авна.

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

Rudraksha Рудракша нь Шивагийн нүд буюу нулимс гэсэн утгатай. Домог нь Шива Бурхан бясалгалаас сэргэж нүдээ нээхэд нэгэн дусал нулимс газарт унаснаас энэ ургамал ургасан гэдэг.

Жинхэнэ, дээд зэрэглэлийн чанартай рудракша нь Индонейз болон Непалд ургадаг.

Рудракша нь Шива Бурханд машид эрхэм бөгөөд харин Шива нь Дээд Бурханы Бодгаль Кришнагийн аугаа чин бишрэлтэн ба Кришнад маш эрхэм юм. Рудракшаг зүүсэн хүн дан ганц Шивагийн талархал, ивээлийг хүлээгээд зогсохгүй мөн Бурхан Вишну, Брахма, Индра, Ганеша, Лакшми, Хануман, Картиккея болон 9 гаригийн эзэн тэнгэрүүдийн ивээл тааллыг хүлээдэг. Рудракшаг харснаар, түүн дээр мантра уншсанаар, түүнд мөргөснөөр бүх төрлийн нүгэл хилэнц үнс нурам болон устдаг. Хүн ердөө рудракша харсан төдийгөөр хэмжээгүй их таалал ханамжийг мэдрэнэ.

Бүх төрлийн ямар ч рудракшаг зүүсэн хүн яг над мэт болмой. Тийм болохоор бүх анги давхаргын хүмүүс рудракша зүүхийг хичээх хэрэгтэй.

Шивагийн хэлсэн үг. Падма Пуран

–         Рудракшийн үрийг хүн төрөлхтөн олон мянганы тэртээгээс эрүүл мэндээ сайжруулах, айдас түгшүүргүй, асуудал бэрхшээлгүй амьдрахын тулд зүүж, мантра уншихдаа хэрэглэсээр иржээ.

–         Рудракша хаана байгаа газар эд баялагийн охин тэнгэр хамт оршино

–         Түүнийг зүүсэн цаг зуурын үхлээс хамгаалагдана.

–         Рудкакша нь кундалини сэргээхэд туслана

–         Гэр бүлийн дотоод эвтэй найрсаг, амгалан байдлыг авч ирнэ

–         Цусны даралтыг тогтвортой байлгах, стресс ба стрессийн хүчин зүйлсээс хамгаална.

–         Маш хүнд өвчнүүд болох унах, татах гэх мэт өвчнүүдийг эдгээнэ.

Рудракша нь 1-2 см диаметртай. Рудракшийн мод нь 15- 16 жил ургасны дараа боловсорч гүйцэн үр жимсээ өгдөг. Рудракша нь мукхи буюу нүүрийн тоогоороо ялгаатай. Ерөнхийдөө 1- 21 толгойтой рудракша байдаг ба харин 1-14 толгойтой рудракша хялбар олдох боломжтой.

Зарим нэг рудракшийн шид чадварын талаар дор дурдав:

1 мукхи:  Нэг нүүрт рудракшийг Махадева өөрөө удирддаг. Дээд Ухамсрыг танин ухаарч, гэгээрэлд хүрэхэд туслана. Бүх нүглийг устгаж ангижрал гэгээрэлд хүрэхэд туслана. Энэ рудракшаг зүүгч нь дээд ухамсарт нэгдэнэ. Бурхан Шивагийн өршөөл болон бурханлаг ариун кармын үр дүнд хүн энэхүү ховор рудракшаг зүүх боломжийг олно. Үүнийг зүүсэн хүн мокшийн замаар баттай урагшилна. Зүүгчийн ухаан санаа Дээд Туйлын Үнэнд төвлөрч чадна. Үүнийг зүүсэн хүний өлмийн доор орчлонгийн бүх аз жаргал, цэнгэл баясал ирэх авч эдгээр нь тухайн хүнд сөрөг нөлөө үзүүлж чадахгүй. Биеийн түвшинд бол тэрээр мигрен болон тархины бүх төрлийн өвчинг эмчилнэ. Судлаачид түүний маш хүчтэй болохыг нотлон тогтоосон байдаг.

2 мукхи: Энэ рудракша нь Шива ба Шактийн бэлэгдэл ба зүүгчид нэгдэл ба эв, нэгдэлтэй байдлыг бэлэглэнэ. Багш-шавийн харьцаа, эцэг, эх-хүүхдийн харьцаа, эхнэр-нөхөр, найз нөхрийн хоорондох харьцааг сайжруулна. Энэ рудракша нь төөргөн дээрхи сарны сөрөг нөлөөллийг арилгаж, эмоци буюу сэтгэлийн хөдөлгөөний тэнцвэргүй байдлыг тогтворжуулна. Айдас хүйдсийг арилгаж, дотоод аз жаргал, сэтгэл ханамжтай байдлыг бэлэглэнэ.

3 мукхи: Гурван нүүрт рудракша нь галын бурхан Агниг бэлэгдэнэ. Энэ рудракша нь зүүснээр хүн урьд төрлийн муу кармагаас ангижирч, энэ насны үйлээ сайжруулна. 3 мукхиг зүүгч хүн энэ ертөнцөд дахин төрөл авдаггүй гэж ярьдаг бөгөөд өөрөөр хэлбэл энэ нь тэр хүн мокша буюу ангижрал гэгээрэлд хүрнэ гэсэн үг юм. Үүнийг зүүгч хүн урьд насны сөрөг санамжууд буюу хорсол, өш, гутамшиг, өөрийгөө үнэлэх сул үнэлэмж зэргээс ангижруулж, өөрийн цэвэр ухамсартаа батжина. Ходоодны өвчнийг болон элэгний өвчнүүдийг эмчилнэ.

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

РАХУ
Рахуг сүүдрийн гариг гэдэг ба Раху болон Кету гаригийг энэтхэг зурхайд лууны сүүл ба толгой гэж ч нэрлэнэ. Тэрээр Санчиртай адил сөрөг нөлөөтэй гэж тооцогддог. Харин чухамдаа зурхайч хүн Рахугийн эерэг талыг харах ёстой. Раху нь эцгийн эцэг, эх, хөгшид настнууд, бэлэвсэн эмэгтэй, өвчтэй хүмүүс, цахилгаан, эвлэрэшгүй байдал, харийн улс орны иргэд, импорт, шинэ техник, далд нууцлаг чадвар зэргийг хариуцан удирддаг.

Амьтдаас тэрээр чоно, илжиг, шумуул зэргийг хариуцна.
Рахугийн удирдах тэнгэр Дурга деви юм. Раху гариг нь ямар нэг физик дүрс хэлбэргүй болохоор материаллаг дуран авайнд үл өртөнө. Тийм ч учраас Рахугийн гаралтай өвчин эмгэг нь оношлоход хүнд хэцүү өвчнийг үүсгэдэг.

Эрт дээр цагт Дээд Бурхан Мохини Мурти сахиулсан тэнгэрүүдэд рашаан тарааж байх үед асурын буюу чөтгөрийн багш Шукрачарийн ойрын шавь зальт Сварбхану нэрт асур сахиулсан тэнгэрийн дүрд хувилан, хувцсыг нь өмсөн тэдний дунд буюу Сар, Нар хоёрын дунд суусан байдаг. Үүнийг мэдсэн Сурьяа буюу Нарны бурхан энэ мэдээллийг Чандра, Сарны бурханд хэлэхэд тэрээр үүнийг рашаан тарааж байсан Мохини охин тэнгэрт хэлсэн байна. Үүнийг дөнгөж дуулаад Мохини өөрийн хүчит Сударшан чакрагаар зальт Сварбханугийн толгойг тас цавчсан боловч тэр аль хэдийнээ рашаан хүртсэн байсан болохоор бие нь хоёр хэсэг болсон авч үхэлгүй үлдсэн байдаг. Ингээд толгой нь Раху гариг болж, бие нь Кету гариг болсон байна. Хов хэлсэнд нь өш санаж  Раху үе үе Нар, Сар хоёрыг залгидаг бөгөөд “харамсалтай нь” шингээх бие үгүй тул хэсэг хугацаанд тэдний гэрлийг бөхөөхөөс илүүг хийж чаддаггүй.
  

КЕТУ

Зурхайн хамгийн оньсого мэт гаригийн нэг. Нэг талаас хүнд бурханлаг байдлыг бэлэглэдэг бол нөгөө талаас түүний эрүүл мэндэд сөрөг байдлыг авч ирнэ. Ээжийн эцэг, эх, бурханлаг байдал, ганцаардмал байдал, оньсого, ид шид, далд чадвар зэргийг илэрхийлнэ. Кету нь саармаг мөн чанартай гариг ба зовлон зүдгүүр авч ирэх, устган нураах чанартай. Тэрээр хүмүүсийн материаллаг үйл ажилд түгшүүр самуурлыг авч ирэх ба ингэснээрээ тэднийг амьдралд итгэх итгэл, сонирхол алга болох байдалд нөлөөлнө. Кету нь толгойгүйг гариг юм. Кету нь Рахугаас харьцангүй бага устган сүйтгэх нөлөөтэй ба өөрийн нөлөөнд байгсдыг материаллаг амьдралд нь идэвхигүй болгож, ангижрал гэгээрлийн зам өөд хөтөлдөг. Кету нь Рахугийн биеийн нэг хэсэг ба үхэлгүй мөнхийн рашаан хүртсэн. Тэрээр Раху шиг тийм ч их сөрөг нөлөөтэй биш бөгөөд түүнийг мокша-карака буюу ангижралыг илэрхийлэгч гариг гэж тооцдог.

Энэхүү хагас гариг нь хүнд бурханлаг хандлага, тэвчил наминчлал, материаллаг хүсэл тэмүүлэл ба үл татагдах байдал зэргийг хайрладаг. Түүнчлэн Кету нь мэргэн ухаан, сайн мууг ялган салгах ухаан, бурханлаг мэдлэгийг бэлэглэнэ. Мөн тэрээр өөрийн нөлөөнд байгсдад ургамлаар эмчлэх ухаан, хоол унд, амтлагчаар анагаах ухаан, тантрын эмчилгээ, муу ёрын сүнсэнд хорлогдсон хүмүүсийг эмчлэх чадвар, далд нууц хүчнийг эсэргүүцэх арга ухаан зэргийг хайрлана.
Раху, Кету гаригийн нөлөөнд байгч хүмүүс тагнан турших, технологийн хулгай, тагнуул гэх мэт үйл хэрэгт чадварлаг байдаг .

Бэлтгэсэн: Балабхадра дас

Санчир гаригийг үнэлэх дүгнэх олон үзэл онолууд бий. Жишээ нь, Санчир бэрхшээл саад, сэтгэлээр унах байдал, гутрал, өтлөлт хөгшрөлт, өвчин эмгэг, үхэл хагацал, ядуурал зүдүүрэл, хагацал зовлонг өгдөг гэж тооцдог. Чухам үнэндээ Санчир нь олон тооны таатай сайн чанаруудыг өөртөө шингээсэн байдаг.

Зарим тохиолдолд тэрээр бурханлаг өөрийгөө танин ухаарахуй, эд баялаг, бүх талын амжилт ололтыг хайрладаг. Ерөнхийдөө Санчир нь урт удаан хугацааны саад бэрхшээл, өвгөд хөгшид, зарц албат, нуралт сүйрэл, хуучин тогтолцоо зэргийг илэрхийлэн бэлэгдэнэ. Шөнө төрөгсдийн хувьд Санчир Нарыг орлодог. Өөрөөр хэлбэл эцэг гэх мэтийг. Хэрэв Нар нь язгууртан гарлыг, Ангараг нь дэглэм тогтоогч бол Санчир нь дэглэм тогтоогч болж хувирна. Санчир Ангарагтай нэгдэн оршиж байх аваас тэрээр металлтай холбогдолтой мэргэжлийг хайрлана. Сугартай хамт оршиж байх аваас зураач, Будтай хамт оршиж байх аваас уран барималч гэх зэрэг мэргэжлийг хайрлана.

Санчирын үр дүнгийн бодит дүр зургийг мэдэхийн тулд нилээд өргөн цар хүрээний мэдлэгтэй, гүн гүнзгий сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Санчир бол хамгийн чухал гаригсын нэг гэж тооцогддог. Учир нь тэрээр хааныг ч ядуу гуйлгачин болгож чаддаг, гуйлгачин ядууг хаан болгож чаддаг. Түүний дур тааллын эсрэг хэнбэгуй ч зогсон байж чаддаггүй. Санчир ивгээл өмгөөллийг ялангуяа ахимаг насны, өтөл насны хүмүүс аль болох эрж хайвал илүүтэй сайн. Эрүүл мэндийн чиглэлд тэрээр шүд, нойр булчирхай, өлмий, өвдөг, цөс, үс, хумс зэргийг хариуцдаг. Түүнчлэн тэрээр өтгөн хатах, биед шаар хаягдал хуримтлагдах, хавдар, унаж татах, саа зэрэг өвчин эмгийг заана. Санчир нь хүмүүнийг  түүний өсөлт дэвшилтэд сайн нөлөөтэй зүйлийг хүлээн авдаг, таагүй муу зүйлээс татгалзаж чаддаг болгон сургана. Тэрээр ёс суртахуунтай байхыг ам тангараг сахиж мөрдөж сурахыг, зохион байгуулалттай, тэвчээртэй байхыг сурган зааварлана.

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

Scroll to Top