Spread the love 1990 оны найман сарын 10-ны өдөр АНУ-ын үндэсний гвардийн нисэгч Билл Миллер Микей Басин гэж нэрлэгдэх газрын ойролцоох ширгэсэн нуурын гадарга дээр зурсан Шри Янтрын зургийг анх олж илрүүлжээ. Зургийг зурсан шугамын нийт урт нь 13,3 миль буюу 21,38 км ба 10 дюймийн (25 см) өргөнтэй, 4 дйюмийн (10 см) гүнтэй байжээ. Бүх шугамууд нь хангалттай тэгш, нэгэн жигд байсан байна. Түүнчлэн энэ зургийг зурсан ямар нэг техник, төхөөрөмжийн тусламжтайгаар зурсан гэх ул мөр огт олдоогүй байна. http://fl64.livejournal.com/105239.html Бэлтгэсэн: Балабхадра дас
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
8
4
6
Users Today : 65
Users Yesterday : 117
Total Users : 54846
Views Today : 117
Views Yesterday : 132
Spread the loveОлон эрдэмтэд Ганга мөрний усанд шинжилгээ хийж түүний ариусган цэвэршүүлэх онцгой хүч чадлыг нотлосон байдаг. Жишээ нь, Ганга мөрний ус нь урт удаан хугацаанд хадгалахад мууддаггүй. Тэр ч байтугай улам ч цэвэр болдог. Түүнийг удаан хугацаагаар хадгалж болох ба энэхүү үл муудах чанар нь цэвэршүүлсэн усанд ч байдаггүй. Эрдэмтэд Гангын усны бурханлаг хүч чадлыг ойлгодоггүй тул энэхүү гайхалтай үзэгдэлд ямар нэг сэтгэлд хүрэхүйц тайлбар өгч чаддаггүй юм. Гэсэн ч энд би дөрвөн эрдэмтний нэрийг дурдаж, тэдний судалгааны үр дүнгээс танилцуулъя. Английн физикч С.Е.Нельсон нэгэн илтгэл тавьсан байдаг. Түүндээ тэрээр Гуглийн маш их бохирдолтой урсгалын адагт орших Гангын уснаас авсан сорьц Английн хөлөг онгоцны аялах бүх хугацааны туршид цэвэр тунгалагаараа байсан хэмээн өгүүлжээ. Английн физикч Е.Ханбери Хэнкин “Annales de I’Institute Pasteur” сэтгүүлдээ нэгэн туршилтын үр дүнгийнхээ талаар бичсэн байна. Тэр туршилтаар бол гэдэсний халдварт холерын савханцар нянгууд Гангын усанд 6 цагийн хугацаанд устаж үгүй болж байжээ. Гэтэл цэвэршүүлсэн усанд тэд 48 цаг болоход бүр
Spread the loveБямба, 28 Хулгана сарын 2017 Исаак Ньютон их эрдэмтэн байсны зэрэгцээ Бурханд итгэл бишрэлтэй нэгэн байсан гэдэг. Гэвч түүний танилууд нь, эрдэмтэн найз нөхөд нь түүнийг орчлон ертөнцийг удирдан залж байдаг бодгаль байдаг гэж ярихад нь огт итгэдэггүй эсэргүүцдэг байж. Тэд байнга л түүнтэй маргадаг байв. Тэгэхэд нь Ньютон нэгэн нэртэй сайн мужаанаас тэнгэрийн эрхсүүдийн загварыг хийж өгөхийг хүссэн байна. Тэр мужаан ч ур ухаанаа шавхан, гариг эрхсийн маш гоёмсог загвар хийжээ. Тэр загвар бүхэлдээ манай нарны гаригсын системтэй их адилхан болсон байж.Гариг эрхэс болон дагуулууд нь яг л бодит юм шиг хөдлөж байв. Үүнийг харсан найз нөхөд нь маш ихээр ихээр гайхацгааж, Исаак Ньютоноос түүнийг хэн хийсэн, хэрхэн хийсэн талаар нь асуув. Ньютон: “Хэн ч хийгээгүй. Өчигдөр манай гэрт тэсрэлт болоод тэгээд л энэ загвар бий болчихсон” хэмээн хариулжээ. “Чи чинь юугаа худлаа яриад эхлэв?” гэж найзууд нь даажигнахад Ньютон: “Та нар манай орчлон ертөнц их тэсрэлтээс үүссэн гэж батладаг шүү дээ. Тэгвэл ийм байх
Spread the love Энэтхэг амтлагчууд эмийн чанартай Ажван нь хурц амттай, ха луун чанарын нөлөө үзүүлдэг. Маш гайхамшигтай өвчин намдаах хэрэгсэл болдог. Мөн хий хөөх үйлчилгээтэй. Халуун чанарын тул хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг. Амьсгалын замын болон мэдрэлийн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. Бөөрний үйл ажиллагааг сайжруулна. 1. Хоол боловсруулах үйл ажиллагаа муудан ходоодон дээр өвдөх үед 1/2 цайны халбага аджван ыг чимх давсны хамт зажлан нэг стакан бүлээн усаар даруулж ууна. 2. Дотор муухайрах, огиж бөөлжих үед 1/2 цайны халбага ажваныг нэг ширхэг хадаасан цэцгийн хамт зажлаад /өдөрт 2-3 удаа/ 1/2 стакан бүлээн усаар даруулж ууна. 3 . Хоолой боож, ханиалгах үед ½ ц.х ажваныг зажлан стакан бүлээн усаар даруулж ууна. 4 . Хуурайгаар ханиалгах үед ¼ ц.х ажваныг 1 ц.х элсэн чихэртэй хамт хольж зажлана. 6. Ойр ойрхон шээх үед ½ ц.х ажваныг мөн тийм хэмжээний хар кунжутын үрийн хамт зажлаад ½ стакан буюу хагас стакан бүлээн усаар даруулж ууна. 7. 2 долоо хоногийн турш хоол идсэний дараа өдөрт
Spread the love Өмнөд Энэтхэгийн шоронд хоригдогсод гайхалтай сайн хооллодог ажээ. Хоригдогсдын олонхи нь шоронгоос суллагдахыг огтхон ч хүсдэггүй ба хоригдохоор шийтгэгдсэн хэсэг нь аль болох хурдан шоронд орохыг яардаг байна. Энэтхэгийн Карнатак мужийн Парапанна Аграхарын шорон хоригдлуудаар дүүрэн байдаг. Одоо тэнд ойролцоогоор 4 700 хоригдол байгаа ба энэ нь шоронгийн байх ёстой хэмжээнээс даруй 2 дахинаас ч илүү ажээ. “Бангалорын толь” сонинд мэдээлснээр, хоригдогсод хугацаанаасаа өмнө суллагдахаас татгалздаг гэжээ. Насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүд мөн өөрсдийн насаа нууж, энэ шоронд орохын тулд өөрийгөө насанд хүрсэн хэмээн мэдүүлдэг гэнэ. Үүний шалтгаан нь тавдугаар сарын 21-нээс эхлээд Харе Кришна хөдөлгөөний чин бишрэлтнүүд шоронгийн удирдлагуудтай гэрээ байгуулж, хоригдогсодыг эрүүл цагаан хоолоор хооллож эхэлсэнд оршино. Үдийн хоол болон оройн хоол нь ихэвчлэн халуун агшаасан будаа, хоёр төрлийн ногоогоор бэлдсэн хоол, “самбар”, “пахту” гэж нэрлэгдэх сэвэг зармаар/ нэгэн төрлийн вандуй / хийсэн хоолнуудыг өгдөг байна. Түүнээс гадна амралтын өдрүүдэд мөн Тусгаар тогтнолын өдөр гэх мэт үндэсний тэмдэглэлт баяр ёслол, фестивалийн