Spread the loveХүмүүс яагаад иймэрхүү материаллаг сайн сайхан зүйлд дурлан тэмүүлдэг юм бэ? Мэдрэхүйгээ хангахын тулд. Тэд: “Надад сайхан эхнэр бий. Би сайн хүүхдүүдтэй. Би гайгүй сайн ажилтай болчихлоо. Би ерөнхийлөгч болно. Би ерөнхий сайд болно” гэх мэтээр бодоцгоодог. Энэ бүхэн мэдрэхүйн жаргал цэнгэл юм. Хүн урам хугарч, итгэл алдраад ирэх цагт, эд баялаг, ерөнхийлөгчийн суудал ч түүнийг аз жаргалтай болгохгүй юм байна гэдгийг ухаардаг. .. Аз жаргал огт өөр зүйлд бий: Кришнад тэмүүлэх хэрэгтэй. Эсрэг тохиолдолд энэ бүхэн мансууруулах зүйл хэрэглэснээс ухаан самуурах, хоосон чанарын гүн ухааны бодгаль бусын үзэлд төөрөхөөр л төгсөх болно… Кришнагүйгээр хэрхэн яаж аз жаргалтай болох билээ? Жишээ нь, хэн нэг хүнийг далай руу шидлээ гэж бодъё. Тэр тэнд аз жаргалтай байж чадах уу? Тэр орчин бидэнд зориулагдаагүй. Тэр хүн сайн усчин байж болох юм. Гэвч тэр тэнд удаан байгаад байж чадна гэж үү? Эцсийн эцэст түүний хүч чадал алдарч, живэх болно. Үүн шиг бид мөн чанарынхаа хувьд бурханлаг
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
8
2
3
Users Today : 42
Users Yesterday : 117
Total Users : 54823
Views Today : 49
Views Yesterday : 132
Spread the love1. “ДУН” – МУДРА Мудра “ДУН” – “шанкха” – нь Шива Тэнгэрийн илэрхийлэл болдог бөгөөд газар доорхи хаант улсад амьдардаг могойн нэр юм. Заалт: Хоолой, төвөнхийн бүх төрлийн өвчин, хоолой сөөхөд. Энэ мудраг хийснээр хоолойн чадал нэмэгдэнэ. Ийм учраас дуучид, багш нар, жүжигчид, уран илтгэгч нарт онцгой тохиромжтой. Хийх аргачлал: хоёр гараа нийлүүлэн дун хэлбэртэй болгоно. Баруун гарын дөрвөн хуруугаар зүүн гарын эрхий хурууг ороож, баруун гарын эрхий хурууг зүүн гарын дунд хурууны үзүүрт хүргэнэ. 2. ҮНЭЭ- МУДРА Энэтхэгт үнээг ариун амьтан хэмээн тооцдог. Заалт: Үе мөчний өвчин, хэрэх өвчин, радикулит өвчний үед Хийх аргачлал: зүүн гарын чигчий хурууг баруун гарын ядам хуруунд хүргэнэ. Үүний хамт баруун гарын дунд хурууг зүүн гарын долоовор хуруутай нийлүүлэх ба мөн зүүн гарын дунд хурууг баруун гарын долоовор хуруутай нийлүүлнэ. Эрхий хуруунуудыг салангид байлгана. З. МЭДЛЭГИЙН МУДРА GYAN MUDRA Энэ мудра нь нэн чухал мудрагуудын нэг юм. Сэтгэцийн ачаалал, түгшүүр, сэтгэл санааны тавгүй
Spread the loveАриун нэрэнд алдас учруулсан бол түүнийг саармагжуулахад маш хүнд. Ийм учраас ухаалаг бишрэлтэн хүн ийм эрсдэлд орохоос сэрэмжилж туйлын болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв байнгад цаг ямагт алдас эндлийн эх үндсийг санаж, тэднээс туйлын хянамгай сэрэмжлэн зайлсхийж байх аваас тун удалгүй жинхэнэ цэвэр Ариун Нэр Өөрийгөө танд бүрнээ нээх аз завшаант өдөр ирэхдээ л ирнэ. Эцсийн эцэст урьд өмнө нь хийж байсан хийгээд одоо учруулж буй нама-апарадхаг даван туулах цорын ганц арга бий юм. намапарадха-йуктанам намани эва харанти агхам авишранти-прайуктани танй эвартха-карани ча Зөвхөн хари-намыг тасралтгүй унших нь намапарадха үйлдсэн хүмүүнийг ариусгаж чадна. Чухамдаа тасралтгүйгээр, цуцалтгүйгээр хари-намыг давтан хэлэх нь хүний амьдралын зорилго-Кришнаг хайрлах хайранд хүргэх цорын ганц арга бөлгөө. Ариун Нэрийг зөвхөн цуцаж ядрахыг мэдэхгүй унших нь урьд өмнө нь үйлдэж асан алдас эндлийг бүрэн дүүрэн устгаж, тэрхүү алдас нь дахин өөрийн үзэшгүй муухай толгойгоо өндийлгөхгүй байх боломжийг олгодог. Бхактивинода Тхакур бид амьдрал практик дээр хэрхэн иймэрхүү цуцалтгүй давтан унших вэ гэдэг
Spread the love .. Жорж Харрисон: Бид бясалгалаар хичээллэдэг л дээ. Би ч гэж хэлж болно. Би мантра-бясалгалаар хичээллэдэг. Шрила Прабхупада: Энэ ч бас мантра. Жон Леннон: Энэ чинь дуу биш гэж үү? Жорж Харрисон: Үгүй дээ, үгүй, энэ бол уншлага. Жон Леннон: Бид энэ мантраг Махаришигаас сонсон хүлээж авсан. Шрила Прабхупада: Түүний мантра нь олон нийтэд зориулагдаагүй байх нь. Жорж Харрисон: Үгүй, сонсогдохоор биш л дээ. Жон Леннон: Үгүй дээ, энэ бол нууц(инээв.) Шрила Прабхупада: Раманужачарьягийн ийм нэгэн түүх байдаг. Раманужачарья гэж вайшнав сампрадайн аугаа багш байсан юм. Түүний номын багш түүнд нэгэн мантраг өгч л дээ. Тэгээд түүнд хэлж: “Хүү минь, энэ мантраг зөвхөн өөртөө л уншаарай. Өөр хэн ч сонсох ёсгүй” гэжээ. Тэгэхэд нь Раманужа асуужээ: “Энэ мантра ямар ач тустай эд вэ?” хэмээн. Хариуд нь багш нь тэрхүү мантраг бясалгах аваас чи ангижралд хүрэх болно хэмээн хариулсан байна. Тэгмэгц Раманжужачарья гадагш гүйн гарч, ойр хавьд байсан бүх хүмүүсийг цуглуулаад: “Энэ мантраг уншигтун. Тэгвэл та
Spread the love Хэнбээр аз жаргалыг олох ба бүхий л зовлон хийгээд түгшүүрээс ангижирахыг хүсвээс түүнд зориулсан бясалгал нь энэхүү үйлийн нэн чухал тал юм. Бясалгал хэмээх нь “бодол санааны төвлөрөл ” гэсэн утгатай үг бөгөөд харин төвлөрөлд объект /тусагдахуун/ байх ёстой. Өдөр тутмын ухаан эзэлсэн түгшүүрээс ангижирахын тулд хүмүүн материаллаг түвшингээс дээш гарч трансцендент сүнсний түвшинд батжин авахыг хичээх ёстой. Бурханы алдрыг давтан хэлж тэр чинээгээрээ Түүнтэй харьцаж чадсанаар үүнийг хийж болно. Төрөл бүрийн ном судруудад баталснаар Бурхан олон алдартай нь: Кришна, Рама, Иегова, Аллах, Будда гэх зэрэг ажгуу. Бурханаа давтан дуудах нь ариусгах нөлөө үзүүлдэг ба хүмүүнд материаллаг түвшнээс сүнсний түвшинд өгсөн хүрэхэд дэм болмуй. Энэтхэг оронд олон мянган жилийн туршид Бурханы алдрыг мантра маягаар хүмүүн нар дуудсаар ирэв. Санскрит хэлээр мана хэмээх нь “ухаан”, харин трайа хэмээх нь “ангижрах ” гэсэн утга болмуй. За тэгэхлээр мантра нь болбаас бидний ухааныг аюул түгшүүрээс ангижруулдаг трансцендент авиа дуудлагын зохицол байх нь. Ведийн ном шастир нэгэн мантрыг маха мантра /их мантра/ хэмээн нэрлэдэг бөлгөө. ”Кали–санатарана–упанишадад” айлдахдаа түүнийг бүрдүүлсэн арван зургаан