Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 8 4 2
Users Today : 61
Users Yesterday : 117
Total Users : 54842
Views Today : 103
Views Yesterday : 132
Spread the loveХүн  мөнх наслахаар заяагдаагүй ч хувь тавилангаар оноосон амьдрах нас, насны хэмжээ гэж байдаг. Хэдий ийм ч хүн, өөрийн амьдралын хэв маяг, үйл ажил гэх мэтээсээ шалтгаалж наслах ёстой нас, цаг хугацаанаасаа өмнө(а-кала) хорвоог орхих дөрвөн үндсэн шалтгаан байдгийг вед судруудад дурдсан байдаг. Та эдгээр шалтгаануудыг мэдэж,  өөрийн амьдрал үйлэндээ мөрдлөг болгохын зэрэгцээ ойр дотныхон, найз нөхөддөө  сануулж байгаарай. папиштха йе дурачара дева-брахмана-ниндаках апатхйа-бхожанас тешам акале маранам дхрувам “Хэтийдсэн их нүгэлтэн (папиштха), завхай самуун явдалтан буюу буруу зуршилтан(дурачара), тэнгэрүүд, вайшнав, брахман хүмүүст ёс бус, хүндэтгэлгүй хандагсад (дева-брахмана-ниндака), хоол ундыг хэн, хэзээ хийснийг үл харгалзан хамаагүй идэгч (апатхйа-бхожанас)  нарыг зуурдын үхэл буюу цагаасаа өмнө(акала) нас нөгчих аюул хүлээж байдаг болой”. Шримад-Бхагаватам.6.2.23 шүлгийн тайлбараас Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Spread the loveБид бүгд буюу амьд бодгалиуд нь Бурханы хүүхдүүд юм. Гэвч бид энэ тухайгаа мартсан болохоор нэг нэгэнтэйгээ хэрэлдэн тэмцэлдсээр. Аз жаргалтай гэр бүлийн бүх хүүхдүүд нь: “Эцэг маань бид бүгдийг тэжээдэг. Бид ахан дүүс. Яах гэж бид нэг нэгэнтэй хэрэлдэн тэмцэлдэх хэрэгтэй гэж?” гэдгээ мэдэж, ойлгож байдаг. Үүн шиг хэрэв бид Бурханы ухамсар буюу Кришнагийн ухамсартай болох аваас дэлхий дээрхи дайн дажин бүгд аяндаа  зогсох болно. “Би америк, би энэтхэг, би орос, би хятад” гэх зэрэг энэ бүх дэмий тэмдэглэгээнүүд бүгд эцэс төгсгөл болно. Кришна ухамсрын хөдөлгөөн нь тийм л ариусгах хүчнийг шингээсэн байдаг бөгөөд хүмүүс Кришнаг ойлгон ухаарч эхлэмэгц тэдний улс төрийн болон үндэстэн хоорондын тэмцэл тэрхэн даруйд зогсоно. Учир нь тэдний жинхэнэ ухамсар сэрж, бүх зүйл Бурханд харьяалагддаг юм байна гэдгийг ойлгох учраас тэр юм. Нэгэн гэр бүлийн хүүхэд болгон эцгийнхээ өв хөрөнгийг эзэмших эрхтэй байдаг. Үүн шиг хэрэв бид Бурханы салшгүй хэсгүүд, хэрэв бид бүгд Бурханы хүүхдүүд юм бол бидний
Spread the loveБидний идэж буй зүйлийн талаар буюу бидний биеийг юу бүрдүүлж байна вэ? Энэ бүхэн бидний бие болоодч зогсохгүй бидний ухамсарт шууд нөлөөлөх болно. Бид айж зовоосон зүйлсийг өөрийн биеийн нэгэн хэсэг болгоод түүнийгээ соёл хэмээн бардамнах нь тэнэглэл билээ. Хамгийн гол нь бид эрүүл ухаанаар цаад утга учирыг нь сайн тунгаах хэрэгтэй билээ. Өөрийнхөө махтай танилц нэртэй вэб сайтийг үзнэ үү. http://veg-tv.info/Meet_your_Meat
Spread the loveОрчин үеийн шинжлэх ухаанд дахин төрөлтийн гайхалтай үзэгдлийн бодитойг нотолсон хангалттай олон баримт нотолгоо хэдийнээ хуримтлагджээ. Өнөөдөр манай сонины уншигч та бүхэнд өөрийн урьд төрлөө маш тод санадаг цөөн хүмүүсийн нэгд тооцож болох эгэл бус нэгэн эмэгтэйн тухай гайхалтай өгүүллийг толилуулах гэж байна. Ракхи Жадек Лондон хотоос манай оронд 2005 оны зургаадугаар сард тусгайлан Оросын олон хот тосгодуудаар өөрийн гайхамшигтай, сэтгэл хөдлөм түүхийг хүмүүст ярьж өгөхөөр айлчлан ирсэн билээ. Ийнхүү тэрээр манай сонины редакцид зочиллоо. – Та өөрийнхөө тухай болон гэр бүлийнхээ тухай товчхон танилцуулаач. – Энэ амьдрал дахь миний нэр  Ракхи Жаядек. Эхийн талын овог Канади. Би Лондонд амьдардаг энэтхэг гэр бүлд 1975 оны наймдугаар сарын 9нд төрсөн билээ. Эцэг маань механикч, ээж маань гэрийн эзэгтэй. Миний ах мөн л машин техникийн ажил эрхэлдэг. Харин миний номын нэр маань Ратнавали. – Та хэрхэн яаж өөрийн урьд төрлөө санасан юм бэ? – Гол гол дурсамжууд 2000 оноос эхлэн ой ухаанд минь орж
Spread the love Кришна Бурханы морилон залрахуй Газар дэлхий дээр хаанчилж байсан хаад манай гариг— дэлхийн дааж тэсвэрлэх хир хэмжээнээс хэтэрсэн их цэргийн хүчинг хуралдуулсан тийм цаг үе байлаа. Тэдгээр хаад бол үнэн хэрэгтээ хааны хувцас өмсгөл бүхий демонууд байсан. Тэр цаг үед дэлхий бүхэлдээ тайван бус байдалд орсон тул газар дэлхийг удирдан захирагч охин тэнгэр Бхуми тэдгээр хаадын зүгээс өөрт нь учруулж байгаа аюул занал, гай зовлонгийн талаар мэдүүлэхээр Брахма тийш зорин одов. Бхуми үнээний дүр хэлбэрт хувирч ороод  нүдэндээ дүүрэн нулимс цийлэгнүүлсээр Брахма-гийн өмнө хүрч очив. Тэрээр маш их гунигтай байсан бөгөөд өөрийгөө нь өрөвдөх сэтгэлийг түүнд төрүүлэхийн тулд уйлж байлаа. Газар дэлхий дээрх гай зовлонтой хүнд хэцүү байдлын талаар түүнээс сонсоод Брахма тэнгэрийн сэтгэл маш ихээр  зовж эхлэв. Тэгээд тэр Шри Вишнугийн залран байгаа сүүн далайг зорихоор шууд шийдсэн. Шива тэнгэр тэргүүтэй бүхий л сахиулсан тэнгэрүүд түүнийг дагалдсан. Мөн Бхуми ч гэсэн тэдэнтэй хамт явлаа. Сүүн далайн эрэг дээр ирээд Брахма тэнгэр өнө
Scroll to Top