Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 9 2 2
Users Today : 3
Users Yesterday : 138
Total Users : 54922
Views Today : 3
Views Yesterday : 221
Spread the loveҮнэгэн харанхуйг сиймхийлж хүний юм цохичихоод Үр хүүхдээ тэжээнэ гэж амьтны амь хороочихоод Албан тушаалаа ашиглаж авилга хахууль ханцуйлчихаад Архи, тамхи наймаалж ашгийн уутаа язлачихаад Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэж Ёсон бус үйлээ өөрөө өөртөө зөвтгөж Харь орны ном маньд хамаагүй гэж Хар бараан үйлээ харанхуй мунхгаараа хайцаалдаг Та бидний үйлийг харах гэрч харин бий Тавьтир муухан үгний хариу ирэх цаг бий Хар эрээн бодлын үр ургах үе бий Хааашаа ч зугадах аргагүй хариуцлага тооцогдох мөч бий Гучин гурван сая сахиулсан тэнгэр харж байна Гурван цагийг мэдэх Дээд Сүнсэн тольдож байна Гэрэлтэй өдрийн цагт Наран гариг бичиглэж байна Гэрэлгүй шөнийн харанхуйд одод зургийг нь авч байна Амьсгалж буй агаар, амталж буй ус гэрч Амьдарч буй орон зай, зуухан дахь гал гэрч Алхаж буй газар, амьтны нүд гэрч Амьсгал хураахын цагт догшин Ямаража хаан гэрч Бидэнд одоо тэгэхээр зугатах газар байна уу Бишгүй хийсэн үйлийнхээ сүүдрээс дайжиж чадах уу Кармын хатуу нумны
Spread the love        Бурханы адислалт Бхакти Чаитанйа Свамигийн нэгэн лекцэнд, Кришна хамгийн өчүүхэн жаахан үйлчлэл зүтгэлийг ч үнэлдэг тухай өгүүлсэн байдаг. Махараж үүнтэй холбогдуулан нэгэн түүхийг ярьсан юм. Нэгэн маш их баян чинээлэг, нөлөө бүхий хүн амьдардаг байжээ. Тэрээр хангалттай үл бүтэх этгээд байсан хийгээд, өөрийн амьдралдаа нүгэл хилэнцийн зэгсэн “нөөцтэй”, материаллаг бодол ухаантай нэгэн байсан аж. Хэдий нүгэлт зуршил түүнд байсан ч ямар нэг байдлаар үхэх агшиндаа хүн Харе Кришнаг давтах нь чухлын тухай сонсох, ухаан санаандаа түүнийг хадгалах аз тохиосон байна. Энэ нь хэдийгээр түүний амьдралын хэв маягт нөлөөлөөгүй ч үхэх мөч нь болж, хэвтэж байх цагтаа тэрээр зарцаа дуудаж: “Тийм газарт байдаг Харе Кришнагийн сүм рүү хурдан гүй. Тэгээд тэндээс надад даруй эрхи авч ирж өг. Би Харе Кришна мантра уншмаар байна. Алив хурдлаарай” хэмээн хүсэж л дээ. Зарц ч байдаг чадлаараа сүмийн зүгт харайлаа. Тэгээд сүмд ч хүрж, тэндээс эрхи худалдан аваад удаж төдөлгүйгээр буцаад эзэн рүүгээ яаран сандран гүйсээр
Spread the love Ковэри голын эрэг дээрх Махадейвапурад орших Харе Кришна Байгалийн Фермээр Аша Кришнасвами зочилсон ба тэнд өрнөсөн фермийн шинэ санаачлагууд түүний сонирхлыг ихэд татжээ. Албан тушаал хүлээн авч байхдаа фермерүүдийн итгэлийг хүлээж байсан мужийн амбан сайд Еддюраппа хэрвээ Мандяа дүүргийн Махадейвапура дахь Харе Кришна Байгалийн Фермеер зочилсон бол органик фермийн комисс байгуулахгүй байхаар зогсохгүй бүр хөдөө аж ахуйн комисс байгуулах санаагаа ч больж болох байлаа. Оронд нь фермерүүдэд ямар нэг засаг төрийн агентлагуудаас хамааралтай байж, өр шир бололгүйгээр амьдралаа сайхан авч явахад нь туслах олон олон санал зөвлөгөө, бэлэн байгаа шийдлүүдийг олж харж болох байв. Iskcon-ы ферм уруу орох үед л фермийг өөрийн гэрээ болгосон хүмүүс танд атаархмаар харагдах болно. Энэ ферм Майсор хотоос 25 км-ийн зайд Ковери хотын эрэг дээр оршдог. Бүр 1993-94 оны үед уг 130 акр гомала (gomala – тосгоны үхэр бэлчдэг газар) газар нь бут сөөг, хайрга чулуугаар дүүрэн, хөрсний элэгдлийн улмаас сүйдсэн газар байжээ. Одоо харин та өөрөө
Spread the loveБурханы өршөөлт Чайтанйа Чаран Прабху  ярьж байна. 2008 оны 9-р сарын 1 Шуналыг хянах нь насан туршийн тэмцэл гэж Кришна Бхагавад Гитад айлдсан билээ. Тэр ч байтугай чин бишрэлтэнгүүдийн хувьд ч шуналыг хол чулуудан хаяагүй; бид шуналын эсрэг шийдэмгийгээр үгүй гэж хэлэхэд түүний дайралт буурдаг; гэвч оршсоор л байдаг. Шрила Прабхупада үүнийг гэрийн тэжээвэр нохойны жишээн дээр тайлбарласан байдаг: чи түүнийг дандаа эрхлүүлж; хайрлаж; тоглож хүслээр нь байдаг байж; гэтэл нэг өдөр эмч ирээд энэ нохой чинь галзуу юм байна, хэрэв таныг хазвал та үхэх болно гэж л дээ; тэгээд та түүнээс салахын түүс болж,  өшиглөн гаргахыг оролдоно. Гэтэл харин нохой маань сүүлээ шарвалзуулаад л буцаад ирнэ. Бид түүний унжсан хэл, дуулгавартайгаар шарвалзаж буй сүүлийг нь хараад “энэ ч тийм муу нохой биш шүү, ийм хөөрхөн гөлөг шүү дээ, миний хөөрхөн гөлөг” гэж хэлэхэд тэр бидний хажууд дахин ирээд суудаг. Гэнэт бид түүний галзуу гэдгийг нь санамагцаа дахиад л  хөөж тууж эхлэнэ; гэвч тэрээр
Spread the love2012 оны тухай олон олон зөгнөлүүдээс харахад Европ, Ази, Америкийн нилээд хэсэг техногенийн болон байгалийн сөрөг үзэгдэлтэй тулгарах болно гэсэн байна. Энэтхэгийн алдарт зурхайч Б.В.Раманы 2012 оны тухай зөгнөсөн зөгнөлд: Юуны өмнө ведийн зурхайд сарны жилийг авч үздэг гэдгийг мэдвэл зохино. Энэ нь тухайн жилийн дөрвөн сараас дараа жилийн дөрвөн сар хүртэл үргэлжилдэг. Одоогийн явж буй жилийг “сарважит” хэмээн нэрлэдэг. Энэ жил нь бүхий л хүн төрөлхтний хувьд бүхэлдээ хэвийн тайван жил юм. Энэ он нь олон тооны хүмүүс болон улс гүрнийг хамарч болох ноцтой сүйрлийг учруулахгүй. Дараагийн жил буюу 2008 оны 4 сараас 2009 оны дөрвөн сарыг хүртэл үрэлжлэх жилийг “сарвадхари” хэмээн нэрлэнэ. Энэ жил хангалттай сайн үе юм. Гэвч хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх магадлал тун өндөр байна. Хөдөө аж ахуй, ургац хураах, түүнийг тээвэрлэх, хадгалах гэх зэрэгт илүү их хүчин чармайлт шаардагдана. Энэ үе бүх хүн төрөлхтний хувьд сүүлчийн тайван амгалан, тааламжтай цаг үе байх болно. Үүний дараагаар дараалсан тааламжгүй
Scroll to Top