Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 9 0 4
Users Today : 123
Users Yesterday : 117
Total Users : 54904
Views Today : 196
Views Yesterday : 132
Spread the love  Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, Жйештха сарын гэрэлтэй хагаст тохиодог Ниржала экадашийн яруу алдрын тухай сонсон хүртлээ. Одоо Та надад Ашадха (6-7) сарын харанхуй хагаст тохиодог экадашийн тухай нээн хүртээнэ үү. Ай Мадху демоныг хөнөөн дарагч минь ээ, Та намайг өршөөн соёрхож тэр тухай нарийн тодорхой айлдан соёрхоно уу? Бүхний Дээд Бурхан Кришна айлдсан нь: Ай хаан минь ээ, Би чамд мацаг барих бүх өдрүүдээс шилдэг нь болох Ашадха сарын харанхуй хагаст тохиодог экадашийн талаар айлдъя. Йогина экадаши нэрээр алдаршсан энэ экадаши нь бүх хэлбэрийн нүглийн үр дагавруудыг устган зайлуулж дээдийн дээд ангижралыг хүртээдэг билээ. Ай хаадын шилдэг нь минь ээ, энэхүү экадаши нь материаллаг оршнолын хүрээ хязгааргүй далайд живэн байгаа хүмүүсийг авран, тэднийг бурханлаг ертөнцийн эрэгт хүргэдэг. Энэ экадаши нь бүхий л гурван ертөнцийн хүрээнд мацгийн бүх ариун гэгээн өдрүүдээс гол чухал нь юм. Би чамд Пурануудад бичсэн нэгэн түүхийг айлдан энэхүү үнэнийг нээн хүртээе. Алакапурын хаан, хагас бурхдын сан хөмрөгийг
Spread the loveЮдхиштхира  Махаража айлтгасан нь: Ай Кешава минь ээ, Ашадха (6-7) сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Түүнийг яаж баримталдаг вэ? Энэ ариун гэгээн өдөр ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг вэ? Бурхан Кришна хариу айлдсан нь: Ай газар дэлхийн сахин хамгаалагч минь ээ, Брахма бурханы өөрийн хүү Нарадажид өгүүлсэн нэгэн түүхийг Би чамд айлдъя. Нарада эцэгтээ хандан: “Ашадха сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Бүхний Дээд Бурхан Вишнугийн таалалд нийцүүлэхийн тулд  энэхүү экадашийг хэрхэн яаж баримтлах ёстойг та надад  өгүүлэх ажаам уу.” гэж хэлсэн. Брахма бурхан хариулсан нь: Ай аугаа уран яруугаар номлол айлдагч минь ээ, ай бүх гэгээнтэнгүүдийн шилдэг нь минь ээ, ай Бурхан Вишнугийн  хамгийн цэвэр ариун чин бишрэлтэн минь ээ, чи маш эрхэм сайн асуултыг надаас асуулаа. Энэ ертөнцөд Хари Бурханы өдөр, экадашаас илүү  өөр ямар ч зүйл байдаггүй билээ. Хэрвээ түүнийг зөв баримтлах аваас хамгийн хүнд нүгэл хилэнц хүртэл устаж үгүй болдог. Иймээс би чамд Ашадха–шукла экадашийн тухай өгүүлж байна. Энэхүү экадаши дахь
Spread the love Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, би Танаас  Ашадха сарын гэрэлтэй хагаст тохиодог Дева-шаяни экадаши дахь мацгийн яруу алдрын тухай сонсож хүртсэн билээ. Харин одоо Та надад Шравана (7-8) сарын шинэ сарны хоёр долоо хоногийн экадашийн талаар айлдан соёрхоно уу. Ай Говинда минь ээ, намайг өршөөн соёрхож, түүний яруу алдрын талаар айлдаж хайрлана уу. Ай Васудева минь ээ, Танд би гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөе. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, анхааралтай сонс, Би чамд бүх нүглийг арилган зайлуулагч  энэхүү ариун гэгээн өдрийн өршөөл ивээлт үйлчлэл нөлөөний  талаар тодорхойлон айлдъя. Энэ талаар нэгэн удаа Нарада Муни Брахма бурханд хандан: “Ай бүхний эзэн минь ээ, ай бадамлянхуа ширээнээ залрагч минь ээ, Шравана сарын харанхуй хагасын экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ өдөр ямар  Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөдөг вэ? Ямар дүрэм журмыг баримтлах ёстой вэ? Түүнийг баримталснаар ямар ач тус хүртдэг талаар надад нээн хүртээх ажаам уу.” гэж хэлэхэд Брахма бурхан
Spread the loveЮдхиштхира Махаража айлтгасан  нь: ай Мадхусудана минь ээ, Та намайг өршөөн соёрхож, Шравана (7-8) сарын гэрэлтэй хоёр долоо хоногийн экадашийн тухай тодорхойлон айлдана уу. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, энэ ариун гэгээн экадашийн тухай зөвхөн сонссоноор л хүн  мориор тахилга өргөл өргөж байгаатай адил  ач тусыг хүртдэг учраас Би түүний яруу алдрын талаар баяртайгаар айлдъя. Двапара юга-ын эхэнд Махишмати-пуриг захиран суудаг Махижита нэртэй нэгэн хаан байлаа. Тэрээр хүүгүй байсан учир бүх улс гүрэн нь хүртэл түүнд харанхуй  юм шиг санагдах болсон. Гэрлэсэн мөртөө хүү төрөхгүй байгаа хүн энэ амьдралдаа ч тэр, мөн дараагийн амьдралдаа ч тэр аз жаргалыг үздэггүй. Он жилүүд нисэх мэт өнгөрөхийг мэдрэхийн хирээр хаан бүр илүүтэйгээр түгшин, санаа нь зовох болсон. Нэгэн удаа, хаан өөрийн зөвлөхүүдээ цуглуулаад  тэдэнд хэлсэн нь: Би энэ амьдралдаа нүгэл үл үйлдсэн билээ. Миний сан хөмрөгт шудрага бус арга замаар  орсон эд баялаг байхгүй. Би хагас бурхдын болоод брахмануудын аугаа байдалд хэзээ ч халдаж байгаагүй билээ. Өөр
Spread the loveЮдхиштхира Махаража асуусан нь: Ай Жанардана, бүх амьд оршнолуудын хамгаалагч минь ээ, Бхадрапада (8-9) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, Намайг анхааралтай сонс. Бүхий л нүглийг арилган зайлуулагч  энэхүү ариун гэгээн экадашийг Ажа гэж нэрлэдэг. Энэ өдөр бүтэн мацаг барин, мэдрэхүйн эзэн Хришикешад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөж байгаа хүн нүгэлт  үйлүүдийнхээ  бүх үр дагавраас салан ангижирдаг. Тэр бүү хэл энэ экадашийн тухай зүгээр л сонссон хүн  өнгөрсөн үедээ үйлдсэн нүглээсээ ангижирдаг.  Ай хаан минь ээ, газар дэлхийн болон тэнгэрийн гаригуудад үүнээс илүү сайн өдөр гэж үгүй билээ. Энэ бол ямар ч эргэлзээгүй үнэн болой. Эртийн нэгэн цагт газар дэлхийг захиран суудаг маш их бишрэл шүтлэгтэй  хийгээд  үнэнч шудрага, алдар цуутай  Харишчандра гэдэг хаан байжээ. Түүний хатныг Чандрамати гэдэг бөгөөд тэд Лохиташва нэртэй нэгэн хүүтэй байлаа. Гэвч хувь заяаны эрхээр Харишчандра  хаан улс гүрнээ алдаж, хатан хүү хоёроо худалдахаар тулгагдсан.  Эрхэм дээд хаан маань нохойгоор хооллогчийн дорд албат зарц болсон
Scroll to Top