Spread the loveШрила Прабхупадын анхны шавь нарын нэг Киртананда прабху нэрт нэгэн чин бишрэлтэн байв. Тэрээр хожим нь ИСККОН-оос гарч өөрийн сургаал номлолыг үндэслэсэн юм. Нэгэн удаа түүнийг Кришнагийн ухамсрын хөгжилд үнэтэй, нэн чухал үйл хэрэг гүйцэтгэснийх нь дараа Прабхупада ихэд талархаж: “Хүссэн адислал ерөөлөө гуйгтун” гэсэн байна. Киртананда прабху: “Шрила Прабхупада, хожим ирээдүйд надад юу тохиолдохыг би мэдэхгүй. Тийм болохоор надтай юу тохиолдсон ч тэр ч бүү хэл би майагийн занганд орсон ч намайг бурханы оронд хүргэнэ үү” хэмээн хүсчээ. Шрила Прабхупада ч үүнийг түүнд амласан байна. Хэдий энэхүү Прабхупадын шавь өөрийн багшийн сургаал номлолоос хазайж өөр номлол урсгал үүсгэн байгуулсан ч тэрээр гарцаагүй Кришнад хүрэх болно. Энэ бол цэвэр чин бишрэлтний адислал юм. Өөр нэгэн түүх. Шрила Прабхупада нэгэн удаа өөрийн шавь нараас: “Токиод хэн сүм нээхийг хүсч байна вэ ?” хэмээн асуужээ. Япон тухайн үедээ Кришнагийн ухамсрыг түгээн дэлгэрүүлэхэд хамгийн хүнд бэрх улс орон гэж тооцогдож байв: санкиртан хийгчид энэ улс
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
8
9
3
Users Today : 112
Users Yesterday : 117
Total Users : 54893
Views Today : 185
Views Yesterday : 132
Spread the loveБурхны өршөөлт Шри Шримад Бхакти Сиддханта Сарасвати Госвами Махараж Гаудиа Вайшнавын Ачарья (Бурханлаг удирдагч) дэлхийг орхин одохоосоо өмнө хэд хэдэн сургаалиа үлдээжээ. Би олон хүмүүсийн ухаан бодолд асуудал бий болгосон байж магад Үнэмлэхүй үнэнд үйлчлэн зүтгэхээр болон чин бишрэлээр хүрч болно гэж ярьснаараа би зарим нэгнийх нь хувьд дайсан нь болсон ч байж магад. Хэзээ нэгэн өдөр эсвэл зарим нь намайг үнэн зөв ойлгох байхаа гэж би найдаж байна. Би хүн бүрт өөрийн хүч чадал нөөц бололцоогоороо Рупа Рагунатха (Чайтаниа Бурхны шавь)-н сургаалыг номлохыг зөвлөнө. Бидний дээдийн дээд зорилго бол Шри Шри Рупа болон Рагхунатха Госвамийн өлмийн тоос болох явдал юм. Та өөрийгөө өөрийн номын багшийн удирдлага заавар доор Үнэмлэхүй үнэн Бүхний дээд бодгальд үйлчлэн зүтгэхэд зориулах хэрэгтэй. Энэ түр зуурын ертөнцөд ямар нэгэн хэрүүл тэмцэл, аргацаасан байдалгүй Зөвхөн Бурхны дээд Бодгаль үйлчлэн зүтгэж амьдрах ёстой Бурханд үйлчлэх үйлчлэлд тань тулгарах бүхий л аюул, тав тухгүй байдал болон шүүмжлэлд бүү бууж өгөөрэй. Дэлхий дээрх ихэнхи хүмүүс Бүхний дээд бурханд үйлчлэхгүй байгаад битгий гутраарай. Таны бүхий л зүйлс болсон үйлчлэн
Spread the love Шрила Прабхупада маш мэдрэмжтэй бишрэлтэн байжээ. Баригдаж дуусаагүй барилгад анхны Гаура Пурнима(Бурхан Чайтаниагийн илэрсэн) баяр болж байв Эхний хонох шөнөдөө Шрила Прабхупада бүхий л өрөөнүүдээр яван бишрэлтэнгүүдэд шумуулны тор болон тухтай ор байгаа эсэхийг өөрийн биеэрээ шөнө дундын үед явж шалгадаг байв. Мөн Прасад(бурханд өргөсөн зоог)-ийгхүртсэн эсэх болон эрүүл мэндийн асуудал дээр анхаарал хандуулдаг байв. Энэ дэлхийгээс буцахаас нэг сарын өмнө Шрила Прабхупада нилээн хүнд өвчтэй босч явах нь хүртэл хэцүү байжээ. 2 дах давхрын өрөө рүү гарахыг хүсэхэд Англи улсаас ирсэн шавь нар хүргэж өгч, сандал дээр суулгадаг байлаа. Энэ шавь нараас нь нэг нь хөлөө түлчихсэн байв. Шрила Прабхупада үүнийг ажиглан мэджээ. Шрила Прабхупада энэ үед юм ч идэх чадваргүй жингээ хэт алдан яс арьс болтлоо турсан байв. Ийм нөхцөл байдалд ихэнхи хүмүүс өөрийн өвчиндөө шаналах байх. Залуу, хүчирхэг, том биетэй бишрэлтэн залуугийн жаахан түлэгдэлтийг нь Шрила Прабхупада-н нөхцөл байдалтай харьцуулах аргагүй билээ. Гэсэн хэдий ч Шрила Прабхупада: Юу болсон бэ гэж шавиасаа асуухад яагаа ч
Spread the love Вайшнавын нийгэмлэгт залуу бишрэлтэн /насаар бус, энэ замаар замнаж эхэлсэн хугацаагаар/ нь ахлахаа хүндэтгэх, харин ахлах нь залуу бишрэлтэнгүүдэд хайр болон нигүүлсэлээ харамгүй хайрлаж байхаар нягт нямбай зохион байгуулагдсан байх ёстой. Вайшнавын нийгэмлэгт мөн варна систем буюу брахмана, кшатрйа, вайшиа болон шудра, ашрама систем буюу саннйанси, ванапрастха, грихастха болон брахмачари гэж хуваагдах ёстой. Бурханлаг ах дүүсийн хувьд түрүүлж сахил авсан нь ахлах бишрэлтэнд тооцогдоно. Гуругийн шавь, бурханлаг номын ах нараа гуру адил хүндэтгэх хэрэгтэй. Саннйаси хүнийг гуру мэт хүндэтгэх хэрэгтэй. Вайшнавын нийгэмлэгт хүн бүр хүлцэнгүй болохоор чармайдаг. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэгтэй адил бурханлаг өндөр түвшинд хүрэх бүрт хүн эгэл даруу болдог. Заримдаа ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд тэдний хүлцэнгүй байдлыг нь үнэлж хүндэтгэж байж болох ч уг бишрэлтэн ахлах бишрэлтэнд үзүүлэх хүндэтгэлээ үгүй болгоно гэсэн үг биш юм. Мөн ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд хүндэтгэл үзүүлэх үед тэрээр Кришнад баярлаж талархсанаа илэрхийлж залбирч байх хэрэгтэй. Бишрэлтэн хүн ямагт өвснөөс ч илүү хүлцэнгүй даруу,
Spread the loveБурхан нэгэн удаа Нитьянанда, Харидас Тхакур нарт онцгой хүсэлттэй хандсан нь: — Найз нараа, хот явж, бүгдэд хийгээд хүн бүрт ариун нэрийн хязгааргүй алдар цуугийн талаар ярьцгаа. Айл бүрийн хаалгыг тогшиж, Кришнагийн Нэрийг давтан хэлэх, Түүнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх, Түүний сургаалийг судлахыг бүгдээс хүлцэнгүйгээр гуйцгаа. Харин хэн та нарын хүсэлтийг эсэргүүцнэ, тэр Надтай уулзаж, Миний Сударшана-чакраны хүчийг өөрийн толгойгоор мэдрэг! Гаурангийн ямар ч хүслийг биелүүлэхэд үргэлж бэлэн Бурхан Нитьянанда, Түүний тушаалыг урамтайгаар хүлээн авлаа. Хэдэн минутын дараа Харидас Тхакур тэр хоёр өндөр сэтгэгдэлтэйгээр хот руу гарав. Тэд айл бүрийг бадам лянхуа өлмийнхөө тоосоор адислаж, Бурханы нигүүслийг аугаа сайхнаар түгээж явлаа. Бурханлаг, ач тустай хүмүүс тэдний номлолыг шууд хүлээн авч, харин араас нь хэл ам хийгсэд ч байлаа. Бурхан Чайтаньягийн киртаныг хийхээр очиход нь Шриваса Тхакурыг гэртээ оруулаагүй тэр нөхдүүд онцгой хорон хандаж: — Тэднийг цохиод ав! Цохиод ав! гэцгээв. Гэвч тэдний хорон хашгиралт Бурхан Нитьянанда, Харидас Тхакур нарыг зөвхөн хөгжөөв. Тэд өдөр бүр Бурхан Чайтаньягийн илгээлтийг