Нарийн биед зан чанар оршиж байдаг. Нарийн бие гэж юу болохыг ойлгох нь хүмүүст маш хүнд. Бид нарийн биедээ амьдарч байдаг. Чухамхүү тэнд л бид оршин амьдардаг. Харин физик биед биш. Физик бие бол зүгээр л машин. Түүн дээр бидний нарийн бүтцэд болсон бүх өөрчлөлтүүд ойн тусдаг. Нарийн бүтэц гэдэг нь тэгвэл юу вэ? Энэ бол бидний сэтгэл зүй юм. Энэ бол бидний ухаан, бидний мэдрэхүйнүүд, бидний бодол санаанууд юм. Бид бүхий л цаг үед бодол санаан дотроо амьдарч байдаг. Энэ нь амьд бодгалийг хучиж байдаг бүрхүүл юм. Сүнс буюу санскритаар атма, жива гэж нэрлэгддэг зүйл нь зүрхний орчимд орших арван төрлийн агаарын урсгал дунд хөвж байдаг. Тэрээр өөрийн эрчмээр бидний биеийн хэсэг бүрд, бидний организмын эс бүрд нэвчин ордог. Үүний ачаар л бид энэхүү бие маань амьд байна гэдгийг мэдэрдэг.
Сүнсний эргэн тойронд оюун ухаан оршино. Бидний үзэл бодол бол сүнсний функц мөн. Оюун ухааны эргэн тойронд мэдрэхүйнүүд ухааны(сэтгэл) хамт оршдог. Матрёшка хүүхэлдэй ийн бий болдог. Энэ бүхэн нь амьдралын агаар урсаж байдаг нади сувгаар нэвчдэг. Заримдаа бидний чих шуугидаг даа. Энэ нь бидний амьдралын агаар маш идэвхитэй байна гэсэн үг. Хэрэв та чихээ дарвал та тэр нэгэн авиаг сонсох болно. Харин хэрэв нэгэн сайхан өдөр та түүнийг сонсохгүй байх аваас гурван өдрийн дараа гэхэд та нас нөгчинө гэсэн үг юм. Сушумна нь төв суваг. Хэрэв чихэнд шуугих чимээ үл сонсогдох аваас праны урсгал хөдөлгөөн үгүй болжээ гэсэн үг юм…. Зарим хүн шөнө босоод, түүний бие тэртээд хэвтэж байхыг мэдэрч хардаг. Дараа нь буцаад биедээ ордог. Санамсаргүй байдлаар биеэсээ гарсан тохиолдлууд ч олон. Жишээ нь, ухаан алдах үед. Хүн ухаан алдаж унаад, энэ үед биеийнхээ гадна гарч болдог. Зарим хүн клиник үхлийн үед эсвэл мэс заслын дараа эсвэл наркоз буюу унтуулах тарилга хийлгэсний дараа зарим нь өөрийн биеэ хажуунаас нь харсан нь ч байдаг. Ийм хүмүүс маш олон. Тэд чухам юу болоод байгааг ойлгодоггүй. Огт юу ч ойлгодоггүй, үүнээсээ болж цочролд ордог. Өөрөөр хэлбэл эндээс үзвэл хүн физик биегүйгээр амьдарч чадах нь гэсэн үг.
Хэрэв хүн ямар нэг зүйл хийгээд хамаг ухаан нь түүнд чиглэсэн байх аваас түүний бүх ухамсар нь тийшээ чиглэдэг. Тэр ч байтугай тэрээр өвдөлт ч мэдрэхгүй байх боломжтой. Өөрөөр хэлбэл энэ нь физик бие бол ердөө машин бөгөөд биднээс тусдаа бие даан ажилладаг машин гэдгийг илэрхийлж буй. Нарийн бие бол бидний сэтгэл санааны цар хүрээ юм. .. Ийм учраас сэтгэцийн өвчнүүдийг эмээр эмчилдэггүй. Яагаад гэвэл юу өвдсөн байх нь уу? Сэтгэл нь өвдсөн байх нь. Харин тэд биеийг нь эмчилдэг. Тархи нь сэтгэл санааны үйлийн тусгал байдаг. Тэгээд л гүйцээ.
Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс
Users Today : 258
Users Yesterday : 258
Total Users : 62677
Views Today : 295
Views Yesterday : 273