Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 6 5 2 4
Users Today : 113
Users Yesterday : 108
Total Users : 56524
Views Today : 162
Views Yesterday : 112
[site_reviews_form]
Spread the love

Та жапа уншаад эхлэх аваас таны практик сонсохуйд оршино. Процесс нь ийм. Дуу авианы чичирхийллийг сонссоноор зүрх ариусдаг. Бид ийн унших үйлээр хичээллэж, хичээл зүтгэл гаргаж байх аваас ухаан бодолд Дээд Эзний дүр хэлбэр, хүрээлэл, зугаа наадам илрэн бий болох боломжтой.

Үүний зэрэгцээ та дуу авиан дээр бүрэн төвлөрөх хэрэгтэй. Ийм учраас, чин бишрэлтнүүд, тогтворгүй ухаан бодлыг яах вэ хэмээн асуухад Шрила Прабхупада, “Зүгээр л сонс, хэцүү нь юу байна?” гэж хариулсан байдаг. Гэхдээ үүнийг ухамсарлах хүртэл маш их цаг хугацаа шаардлагатай. Яагаад гэвэл ухаан бодлыг дуу авианы чичиргээн дээр зүгээр л төвлөрүүлнэ гэдэг нь тун хэцүү зүйл. Ухаан бодлын мөн чанар нь хэрэн тэнүүчлэх. Тиймээс түүнийг барин авч, буцаан сонсохуй дээр төвлөрүүлэх хэрэгтэй. Ариун Нэр нь Кришнагаас ялгаагүй! Энэхүү нэрэнд бүх зүйл оршдог. Тэр бол Кришна Өөрөө. Түүнээс ялгаатай зүйл үгүй. Тусгайлсан өөр хүчин чармайлт гаргах хэрэггүй. Учир нь бүх зүйл ариун нэрэнд оршдог. Бүхий л зүйл ариун нэрийн дотор оршин байдаг.

Шрила Бхактивайбхава Свами

Шримад-Бхагаватамын 4.20.33р шүлгээр хийсэн лекцээс, 2016.05.03. Киев

Тайлбар: Жапа гэдэг нь Бурханы ариун нэр буюу маха мантраг эрхин дээр давтан унших үйлийг хэлдэг. Үгчилвал жа нь төрөлт, па гэдэг нь зогсоох гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл ийн уншсанаар дахин дахин давтагдах үхэх төрөхүйн үйл явцыг таслан зогсоож чадна гэсэн үг юм.

Орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас 

Spread the loveТа жапа уншаад эхлэх аваас таны практик сонсохуйд оршино. Процесс нь ийм. Дуу авианы чичирхийллийг сонссоноор зүрх ариусдаг. Бид ийн унших үйлээр хичээллэж, хичээл зүтгэл гаргаж байх аваас ухаан бодолд Дээд Эзний дүр хэлбэр, хүрээлэл, зугаа наадам илрэн бий болох боломжтой. Үүний зэрэгцээ та дуу авиан дээр бүрэн төвлөрөх хэрэгтэй. Ийм учраас, чин бишрэлтнүүд, тогтворгүй ухаан бодлыг яах вэ хэмээн асуухад Шрила Прабхупада, “Зүгээр л сонс, хэцүү нь юу байна?” гэж хариулсан байдаг. Гэхдээ үүнийг ухамсарлах хүртэл маш их цаг хугацаа шаардлагатай. Яагаад гэвэл ухаан бодлыг дуу авианы чичиргээн дээр зүгээр л төвлөрүүлнэ гэдэг нь тун хэцүү зүйл. Ухаан бодлын мөн чанар нь хэрэн тэнүүчлэх. Тиймээс түүнийг барин авч, буцаан сонсохуй дээр төвлөрүүлэх хэрэгтэй. Ариун Нэр нь Кришнагаас ялгаагүй! Энэхүү нэрэнд бүх зүйл оршдог. Тэр бол Кришна Өөрөө. Түүнээс ялгаатай зүйл үгүй. Тусгайлсан өөр хүчин чармайлт гаргах хэрэггүй. Учир нь бүх зүйл ариун нэрэнд оршдог. Бүхий л зүйл ариун нэрийн дотор оршин байдаг. Шрила Бхактивайбхава Свами Шримад-Бхагаватамын 4.20.33р шүлгээр хийсэн лекцээс, 2016.05.03. Киев Тайлбар: Жапа гэдэг нь Бурханы ариун нэр буюу маха мантраг эрхин дээр давтан унших үйлийг хэлдэг. Үгчилвал жа нь төрөлт, па гэдэг нь зогсоох гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл ийн уншсанаар дахин дахин давтагдах үхэх төрөхүйн үйл явцыг таслан зогсоож чадна гэсэн үг юм. Орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас  Post Views: 9
Scroll to Top