Ведийн зурхайд Дхана йога хэмээх ойлголт бий бөгөөд “Дхана” гэдэг нь эд баялаг, харин “Йога” гэдэг нь нэгдэл буюу хосмог гэсэн утгыг илэрхийлдэг. Хүн бүрийн хувь төөрөгт мөнгө, эд баялаг хэрхэн орж ирэх, түүнийг хэрхэн тогтоон барихыг харуулсан математик нарийвчлалтай санхүүгийн код нуугдаж байдаг бөгөөд үүнийг Дхана Йога хэмээн нэрлэдэг. Энэ нь зүгээр нэг сохор аз биш, харин тухайн хүний амьдралдаа мөнгө бүтээх хамгийн зөв гарц, энергийн урсгал юм. Хэрэв та мөнгөний төлөө шаргуу хөдөлмөрлөж байгаа ч хүлээлтэд хүрсэн үр дүн гарахгүй байгаа бол төөрөг дэх баялгийн кодоо буруу тайлж, өөрийнхөө мөн чанарт тохирохгүй аргаар мөнгө олох гэж зүтгэж байж магадгүй юм.

Мөнгөний урсгалыг захирагч 4 үндсэн гэр
Төөрөг дэх 12 гэрээс 4 нь таны санхүүгийн чадамжийг шууд тодорхойлдог гэрүүд байдаг. Эдгээр гэрүүд хүчирхэг байх тусам санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам төдий чинээ дардан байна.
- 2-р гэр (Хуримтлал ба Үнэ цэн – Дхана Бхава): Бэлэн мөнгөний хуримтлал, банкны данс, гэр бүлээс өвлөгдөх хөрөнгө, түүнчлэн таны дуу хоолой, ярианы ур чадвараар дамжин ирэх орлогыг харуулна. Энэ гэр хүчтэй хүн мөнгийг үржүүлэхээсээ илүүтэй маш сайн хадгалж, эд хөрөнгө болгож чаддаг.
- 5-р гэр (Оюун ухаан ба Хөрөнгө оруулалт – Путра бхава): Оюуны чадамж, бүтээлч байдал, хувьцаа, крипто болон бусад эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас олох гэнэтийн ашиг. Энэ бол таны мэдлэг мөнгө болж хувирах суваг юм.
- 9-р гэр (Тэнгэрийн ивээл ба Аз хийморь- Бхагья бхава): Амьдралын ерөнхий аз хийморь, урьд насны сайн үйлсийн үр, гадаад харилцаа болон дээд боловсролоор дамжин ирэх эд баялаг. Энэ гэр нь ямар ч хүнд үед таныг аварч гарах далд хамгаалалт болдог.
- 11-р гэр (Бэлэн мөнгөний урсгал ба Ашиг орлого – Лабха бхава): Тогтмол орлогын эх үүсвэр, бизнесийн цэвэр ашиг, танил тал, нийгмийн сүлжээ (networking)-ний хүчээр бий болох том хэмжээний мөнгө.
Дхана Йога буюу Эд Баялгийн нэгдэл хэрхэн үүсдэг вэ?
Дээрх мөнгөний гэрүүдийг захирч буй “эзэн гарагууд” хоорондоо тодорхой өнцгөөр холбогдох, эсвэл нэг гэрт хамт байрлах үед хүчирхэг Дхана Йога үүсдэг. Хамгийн түгээмэл бөгөөд хүчтэй баялгийн холбоосуудыг танилцуулая:
- Хуримтлал ба Ашиг орлогын огтлолцол буюу нэгдэл (2 ба 11-р гэрийн холбоос) Энэ бол хамгийн сонгодог Дхана Йога юм. Хуримтлалын гэрийн эзэн, орлогын гэрийн эзэнтэй солилцон байрших эсвэл хамт байрласан хүмүүс мөнгийг маш хурдан олж, түүнийгээ улам ихээрүржүүлж чаддаг. Тэдний хувьд бэлэн мөнгөний урсгал хэзээ ч тасардаггүй бөгөөд нэг бизнес хаагдсан ч нөгөөх нь шууд нээгдэж байдаг.
- Мэдлэг ба Азын нэгдэл (5 ба 9-р гэрийн холбоос) Ведийн зурхайд үүнийг “Маха Лакшми Йога” гэж нэрлэх нь бий. Энэ байрлал нь цэвэр оюун ухаан, мэдээлэл, аз хоёрын огтлолцол юм. Ийм хувь тавилантай хүмүүс биеийн хүчээр биш, харин мэдээллийг зөв цагт нь авч, зөв газраа хөрөнгө оруулснаар гэнэтийн их баялагт хүрдэг. Зөвлөх үйлчилгээ, анализ хийхэд маш тохиромжтой.
- Карьер ба Эд баялгийн огтлолцол (10 ба 11-р гэрийн холбоос) Өөрийн карьер, албан тушаал, мэргэжлийн ур чадварынхаа үр шимээр баяжих тавилан. Тэд нийгэмд эзлэх байр сууриа тасралтгүй ахиулж, түүнийгээ дагаад цалин орлого, бизнесийн ашиг нь тогтмол өсдөг хөдөлмөрч хүмүүс байдаг.
Төөрөг дээрхи санхүүгийн кодоо хэрхэн идэвхижүүлэх вэ?
Төөрөгтөө хүчирхэг Дхана Йогатай байлаа ч, тухайн гарагууд сул дорой эсвэл сөрөг нөлөөтэй гарагт дарагдсан бол хүн баялгаа бүрэн хэмжээгээр хүртэж чаддаггүй. Энэ үед Ведийн зурхайн энергийн заслууд (Упайя) хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ.
- Чулуун засал (Gemstone Therapy): Мөнгөний гэрүүдийг захирч буй гарагийн энергийг дэмжихийн тулд байгалийн цэвэр эрдэнийн чулууг биедээ зүүх нь маш өндөр үр дүнтэй байдаг. Жишээлбэл, хэрэв таны төөрөгт Бархасвадь (Jupiter) гараг баялгийн гэрүүдийг захирч байвал өндөр чанарын, байгалийн Шар индранил (Yellow Sapphire) зүүх нь санхүүгийн гацааг түргэн хугацаанд арилгаж, боломжуудыг соронзон мэт татдаг. Харин Нар (Sun) мөнгөний гэрүүдтэй (ялангуяа 11-р гэр) хүчтэй холбогдсон бол Бадмаараг чулуу (Ruby) зүүх нь бизнесийн эрч хүч, хувь хүний нэр хүнд, удирдлагын түвшний орлогыг эрс нэмэгдүүлдэг.
- Үйл хэрэг, ажлаа төөрөгтөө тааруулах: Хэрэв таны мөнгөний гэр харилцаа холбоог илтгэдэг Буд (Mercury) гарагтай холбоотой бол та дуугүй суугаад хэзээ ч мөнгө олохгүй. Та бусадтай ярилцах, нийтлэл бичих, контент бүтээх, худалдаа хийх үед мөнгөний үүд нээгдэнэ.
- Карма ба Өглөг: 11-р гэрийн (Ашиг орлого) энергийг тогтмол нээлттэй байлгах хамгийн шалгарсан арга бол орлогынхоо тодорхой хувийг тогтмол бусдад туслах, сайн үйлст зориулах юм. Энэ нь орчлон ертөнцийн урсгалд саад хийлгүй, мөнгийг чөлөөтэй урсгах хууль юм.
Өөрийн төрсөн он, сар, өдөр, цаг, байршилд үндэслэн яг одоо ямар гараг таны мөнгөний гэрүүдийг идэвхижүүлж, ямар далд авьяас тань санхүүгийн эрх чөлөөнд хүргэх гол түлхүүр болж байгааг мэдэх үед санхүүгийн хувьд хий дэмий төөрөлдөхөө болино. Та өөрийнхөө төөрөгт ямар төрлийн баялгийн йога нуугдаж байгааг шалгаж үзсэн үү?
Та өөрийн хувь төөрөг дээр дхана йога буюу эд баялгийн байгаа эсэхийг шалгуулахыг хүсвэл мөн өөрийн бүрэн хувь төөргийн мэдэхийг хүсвэл дараахь линкээр орж мэдээлэл аваарай.
Бэлтгэсэн: Ведийн зурхайч Балабхадра дас (Болдсүх)
Users Today : 67
Users Yesterday : 117
Total Users : 54848
Views Today : 120
Views Yesterday : 132